UNLOCK Podcast

UNLOCK Podcast

UNLOCK Podcast : мэдлэг мэдээлэлийг анлок хийж хуваалцацгаая!

Author

UNLOCK Podcast

Category

Education

Podcast website

soundcloud.com

Latest episode

Apr 25, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

#60 Unlock Podcast LIVE EVENT in Ulaanbaatar 01.06.2019

#60 Live Event in UB 2 жилийн босгон дээрээ бид сонсогчидтойгоо нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлж түүнийгээ дугаар болгон хүргэхийг хичээлээ. Техникийн шаардлага сайн хангаагүй бичлэг болжээ. Та бүхнээсээ хүлцэл өчье. Цаг зав гарган хүрэлцэн ирсэн сонсогчиддоо маш их баярлалаа. Зурагнуудаа дараах линкээс татаж аваарай: https://photos.app.goo.gl/LwLD8Mf2tEdq7BFd6

#59 Getting To Yes 18.05.2019

#59 Getting To Yes by Roger Fisher and William Ury Ээлжит дугаараараа бид 30-аад жилийн турш үнэ цэнээ алдалгүй, зөвшил, хэлэлцэлийн алтан дүрэм гэж нэрлэгдэж ирсэн "Getting to Yes" хэмээх "The Harvard Negotiation Project"-s анх төрөн гарсан бүтээлийг хүргэж байна. Ярих зөвшилцөх шаардлагатай өдөр тутмын олон асуудлуудад хэрхэн нөгөө талтайгаа харилцаагаа муутгалгүйгээр, аль алиндаа ашигтай байдла...

#58 Sprint 04.05.2019

#58 Sprint by Jake Knapp Ээлжит дугаараар бид New York Times болон Wall Street Journal-ийн 2016 оны бэстселлер Sprint номыг танилцуулж байна. Байгууллагын том болон жижиг асуудлын оновчтой шийдлийг хэрхэн 5-хан хоногийн дотор гаргаж, загвар шийдлээ хэрэглэгч дээр турших вэ гэдэг энэхүү Design Sprint арга нь өдгөө Google, Uber, Slack, Lego зэрэг Дэлхийн томоохон компаниудын хувь заяаг өөрчилсөөр ир...

#57 Goodbye, things 20.04.2019

#57: Goodbye, Things: The New Japanese Minimalism Сонсогч та бүхэндээ энэ удаа "Goodbye, Things: The New Japanese Minimalism" хэмээх олны дунд хүлээлт нэлээд үүсгэж байсан гайхалтай бүтээлийг танилцуулж байна. 35 настай энгийн нэгэн Япон залуу Fumio Sasaki минимализмыг ойлгож амьдралдаа хэрэгжүүлж чадсанаар хэрхэн өөрийн амьдралын хэв маяг, мөн түүнчлэн өөрийгөө эерэгээр өөрчилж чадсанаа энэхүү но...

#56 How to teach your baby to read 06.04.2019

#56 How to teach your baby to read Хүүхэд 0-5 насандаа хамгийн хурдан уншиж сурдаг гэдэгт та итгэх үү. Ээлжит дугаараараа бид зочин Ундрааг урьж, "Бага насны хүүхдэдээ хэрхэн уншихыг заах вэ?" хэмээх сонирхолтой номны талаар хэлэлцлээ. Хэдхэн жилийн өмнө 4 насандаа 8 хэлээр ярьж олныг шуугиулж байсан Орос охиныг чухам энэхүү номны зохиогч Глэнн Доманы үүсгэн байгуулсан институтын аргачлалаар дасга...

#55 When Breath Becomes Air 23.03.2019

# 55 дах дугаартаа When Breath Becomes Air буюу "Амьсгал агаар болох мөчид" номыг хүргэж байна. Идэр залуухан 36-хан насандаа уушигны хорт хавдарын улмаас өөд болсон мэдрэлийн мэс засалч, эмч, зохиолч Paul Kalanithi-ийн бичсэн энэхүү ном нь 2016 онд өөрийг нь таалал төгссөнөөс хойш хэвлэгдэн гарж, 39 хэл дээр орчуулагдан гаржээ. Түүний амьдралынхаа сүүлийн мөчүүдэд бичсэн энэхүү ном нь үхэлтэй нүү...

#54 Intelligent Investor 09.03.2019

#54 Intelligent Investor by Benjamin Graham Ээлжит дугаараараа бид хэвлэгдсэн цагаасаа хойш 60 гаруй жилийн турш хувьцааны хөрөнгө оруулалтын библь хэмээн нэрлэгдэж ирсэн "Ухаалаг хөрөнгө оруулагч" номыг танилцуулж байна. Хувьцааны хөрөнгө оруулалтын эцэг хэмээн нэрлэгддэг Бенжамин Граэмийн бичсэн уг номноос та Варен Бафет зэрэг өнөө цагийн алдарт хөрөнгө оруулагчид ямар зарчмыг баримталж тогтворт...

#53 Zero to One 23.02.2019

53 дахь дугаартаа зочин Дэнар(Дэлгэрнаран) -тай хамтдаа Тэгээс Нэг рүү тэмүүлэх нь (Zero to One) номыг хүргэж байна. Paypal-н үүсгэн байгуулагчдын нэг, хөрөнгө оруулагч (Facebook-н хамгийн эхний хөрөнгө оруулагчдын нэг гэдгээрээ мөн алдартай) Peter Thiel-н бичсэн энэхүү ном нь гарааны бизнесийн тухай "сонгодог ном" билээ. 2012 онд Станфордийн их сургууль дээрх лекц нь хураангуйлагдан энэхүү алдарт...

#52 Creativity Inc. 09.02.2019

#52 Creativity Inc. by Edwin Catmull Ээлжит дугаараараа бид бүтээлч санаа, гайхамшигт түүх, сэтгэл хөдлөлийн эх ундарга болсон хүүхэлдэйн киноны Pixar компаний үүсгэн байгуулагч Edwin Catmull-ын бичсэн Бүтээлч номыг тоймлон хүргэж байна. 20 жилийн хугацаанд, Pixar нь Toy Story, Wall E, Monsters, Inc., Finding Nemo, The Incredibles, Up, Coco, Inside Out зэрэг Box Office-ийн рекордыг олон удаа эвдсэ...

#51 The Power of Moments 26.01.2019

#51 The Power of Moments by Chip Heath and Dan Heath 51 дэх дугаараараа Made to stick, Switch зэрэг номоороо New York Times-н шилдэг номын жагсаалтыг тэргүүлж байсан Chip Heath, Dan Heath нарын хамгийн сүүлийн бүтээл болох The Power of Moments номыг хүргэж байна. Энэхүү номонд яагаад зарим үйл явдал, мөч хором нь бидний амьдрал асар том нөлөө үзүүлдэг болон тэрхүү чухал мөч хоромыг хэрхэн бид өөрс...

#50 Battle Hymn of the Tiger Mother 12.01.2019

#50 Battle Hymn of the Tiger Mother by Amy Chua Шинэ оныхоо эхний дугаараараа бид зочин Маякаг урьж Ази гэр бүлийн хүүхэд хүмүүжлийн талаар хамгийн сонирхолтой, сургамжтай номын нэг "Battle Hymn of the Tiger Mother" номыг тоймлон хүргэж байна. Yale Law School-ийн хуулийн профессор болох зохиогч нь энэ номондоо 2 охиноо багаас нь хичээл сурлага, хөгжмийн онцгой авьяастай болгон өсгөн хүмүүжүүлэхдээ...

#49 21 Lessons for the 21st Century 29.12.2018

#49 21 Lessons for the 21st Century by Yuval Noah Harari Энэ оны сүүлийн дугаараараа бид 2018 онд гарсан шилдэг номнуудын нэг 21 Lessons for the 21st Century номыг тоймлон хүргэж байна. Глобал бэстсэллэр Sapiens, Homo Deus номнуудаар хэдийн олны танил болсон түүхийн профессор Yuval Noah Harari-гийн бичсэн уг ном нь яг одоо 21-р зуунд бидний өмнө тулгараад буй технологийн хэт хурдацтай хөгжил, терр...

#48 Becoming 15.12.2018

#48 Becoming by Michelle Obama Ээлжит дугаараараа бид сонсогчдынхоо хүсэлтээр, 2018 оны 11 сард хэвлэгдсэн цагаасаа дөнгөж сарын дотор 3 сая хувь буюу энэ онд гарсан аль ч номноос илүү борлогдоод буй Америкийн 44дэх тэргүүн хатагтай Michelle Obama-гийн бичсэн Becoming номыг тоймлон хүргэж байна. Мишэл болон Барак Обамаг хувь хүний талаас нь дүрсэлж чадсан, Америкийн анхны өнгөт арьстан тэргүүн гэр...

#47 A River in Darkness 01.12.2018

#47 A River in the Darkness by Masaji Ishikawa Масажи Ишикава Япон улсад төрсөн боловч Солонгос аавынхаа шийдвэрээр 1960 онд Хойд Солонгос улсад аав, ээж болон дүү нарын хамт анх хөл тавьжээ. Дэлхий дээрх диваажин хэмээн итгэн ирсэн Хойд Солонгост дараагийн 36 жилийг хэрхэн хүний санаанд багтамгүй амьдралыг туулж, эцэстээ амь тэмцэн энэхүү улсаас дүрвэн гарч буй хүний сэтгэл эмтрэм гашуун түүхийг...

#46 Red Notice 17.11.2018

#46 Red Notice by Bill Browder Энэ удаагийн дугаараараа бид Оросын төрийн албан хаагчдын авилгал хээл хахуулийг үнэн бодитоор илчилж, тэдний эсрэг олон улсын хууль тогтоомж гаргах хүртэл өргөн хүрээтэй хөдөлгөөн өрнүүлж буй Bill Browder-ийн бичсэн Red Notice номыг хүргэж байна. Bill Browder нь 2005 оныг хүртэл Дэлхийд хамгийн амжилттай хөрөнгө оруулагч сангуудын нэг байсан Hermitage Fund-ийг үүсгэ...

#45 Born A Crime 03.11.2018

#45 Born a Crime by Trevor Noah Энэ удаагийн дугаартаа сүүлийн үед од болж буй залуу stand-up comedian (хошин шогч) Tрэвор Нова-гийн өөрийнхөө Өмнөд Африкт өнгөрүүлсэн хүүхэд насны тухай бичсэн сонирхолтой түүхийг танилцуулж байна. Цагаан арьстнууд хар арьстай хүмүүстэй гэрлэхийг хориглодог байсан цаг үед эрлийз хүүхэд болж мэндэлсэнээрээ төрөлхийн гэмт хэрэгтэн бож хувирсан түүний амьдралаас та а...

#44 Blink 20.10.2018

#44 Blink by Malcolm Gladwell Энэ удаагийн дугаартаа The New Yorker сонины сэтгүүлч, The Tipping Point, Blink, Outliers гэх мэт олон шилдэг номоороо алдаршсан Malcolm Gladwell-н Blink номыг та бүхэндээ танилцуулж байна. Blink ном нь хувь хүн хэрхэн "бодохгүйгээр бодож" шийдвэр гаргадаг, тэрхүү шийдвэр гаргах процесс нь ердөө л нүд эрмэхийн зуурт хэдхэн секундэд болж өнгөрдөг бөгөөд энэхүү процесси...

#43 Bad Blood 05.10.2018

#43 Bad Blood by John Carreyrou Энэ жил хэвлэгдсэн цагаасаа эхлэн дуулиан тарьж Financial Times болон McKinsey-гийн оны шилдэг номоор шалгараад буй уг номонд хэдхэн жилийн өмнө анагаахын салбарт тэсрэлт хийж буй Startup хэмээн яригдаж байсан Theranos болон түүний залуухан үүсгэн байгуулагч Элизабет Холмс-ын талаар сонирхолтой түүхийг өгүүлдэг. Нэгэн цагт Forbes, Fortune сэтгүүлийн нүүрийг талхалж,...

#42 Power Of Now 22.09.2018

#42 Power of Now Бид энэ удаагийн дугаартаа зочин Саранг урьж "Power of Now" буюу "Одоо цагийн Хүч" номыг та бүхэндээ хүргэж байна. Анх 1997 онд хэвлэгдэн гарсанаасаа хойш Дэлхийн Шилдэг номын жагсаалтанд удаа дараалан бичигдэж, нийтдээ 33 хэл дээр орчуулагдан олон сая хүний амьдралд томоохон өөрчлөлтүүдийг авчирсаар ирсэн ном юм. Энэхүү ном нь жинхэнэ би гэж хэн болох, тэрхүү би-д хэрхэн хүрэх, о...

#41 Factfulness 08.09.2018

#41 Factfulness by Hans Rosling Ээлжит дугаараараа бид энэ онд хэвлэгдсэн цагаасаа эхлэн Бил Гэйтс, Барак Обама зэрэг эрхмүүдийн сайшаалыг хүртэж, New York Times-aac эхлээд бүхий л бизнесийн сэтгүүлүүдийн шилдэг баримтат номын жагсаалд бичигдэж буй Factfulness номыг хүргэж байна. Бид яагаад дэлхий ертөнцийн талаар буруу ташаа ойлголттой байдаг вэ? Өндөр боловсролтой байна гэдэг хангалтгүй аж. Нэрт...

#40 - Unlock Podcast Live Event with Degi and Nagi 25.08.2018

#40 - "Unlock Podcast Live with Degi and Nagi" 2018 оны 8 сарын 22-нд Улаанбаатар хотын Hub Innovation Center-с энэхүү LIVE EVENT маань явсныг та бүхэндээ подкаст хэлбэрээр хүргэж байна. Дашрамд хэлэхэд Тэгшээ маань бас алс холын Перу улсаас мэндчилгээ дэвшүүлж, онлайнаар холбогдсон байгаа. Хүлээн аван сонсоно уу!

#39 Educated 11.08.2018

#39 Educated by Tara Westover Энэ удаагийн дугаартаа та бүхэндээ Америкийн залуухан түүхийн профессор Tara Westover-ийн бичсэн "Educated" номыг хүргэж байна. Энэ жил гарсан цагаасаа эхлүүлэн New York Times-ийн шилдэг таван бэстсэллэр номонд бичигдэж, дуулиан шуугиан тарьж буй уг номонд зохиолч 10 жилийн боловсрол ч байхгүй өөрийнхөө хүнд хэцүү бага наснаас хэрхэн Кeмбриджийн их сургийлийн доктор б...

#38 When 28.07.2018

#38 When by Daniel Pink Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ New York Times-ийн олон удаагийн бэстсэллэр зохиолч Даниэл Пинк-ийн бичсэн When номыг хураангуйлан хүргэж байна. Бид ажил, сургууль, гэртээ хийх ажилуудаа өдрийн ХЭДИЙД хийж, амралтаа яаж тохируулвал илүү үр бүтээмжтэй байх вэ, ХЭЗЭЭ ажилд орж, гэрлэж, ажлаа соливол зүгээр вэ гэх мэт олон асуултанд шинжлэх ухааны үндэслэлтэй хариултыг а...

#37 The Story of Stuff 14.07.2018

37 The Story of Stuff by Annie Louise Leonard 2007 онд Annie Leonard гэх байгаль хамгааллын мэргэжилтэн эмэгтэй нэгэн 20 минутын бичлэг хийсэн нь маш их дуулиан тарьж 200 гаруй орны 12 гаруй сая хүнд хүрсэн байна. Энэхүү бичлэгээр өнөөгийн хэт хэрэглээний нийгэм нь эд зүйл үйлдвэрлэгдэж, хэрэглэгдэж, хаягдах шат дамжлагын явцад байгаль орчин төдийгүй, ажилчид, хэрэглэгчдийг ямар их хохироож байгаа...

#36 Man's Search for Meaning 30.06.2018

#36 Man's Search for Meaning by Viktor E. Frankl Ээлжит дугаараа бид 20-р зууны уншигчдын амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн 10 номны нэгд бичигдэж, Дэлхий даяар 12 сая хувь хэвлэгдсэн "Man's Search for Meaning" номыг танилцуулж байна. Хүний амьдралын утга учир юу болох түүнийгээ тодорхойлох нь зовлон бэрхшээлийг тэсч гарахад, аз жаргалд хүрэхэд ямар чухал болохыг сэтгэл зүйч эмч Viktor E. Frankl...

Listen to the UNLOCK Podcast podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.