UNLOCK Podcast
UNLOCK Podcast
UNLOCK Podcast : мэдлэг мэдээлэлийг анлок хийж хуваалцацгаая!
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
#35 The Subtle Art of not giving a F*** 16.06.2018 1:07:34
АНУ-ын алдарт блогчин Марк Мэнсоны бичсэн "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг: Сайхан амьдралд хүрэх эсрэг зам" хэмээх гайхалтай бүтээлийг энэ удаа танилцуулж байна. Энэхүү ном маань 2016 онд хэвлэгдсэнээс хойш 60 гаруй долоо хоног Нью-Йорк Таймсын шилдэг номын жагсаалтад зүй ёсоор орж байгаа бүтээл юм. Үндэслэлтэй бодит судалгаа болон залуус хоорондох ярианы хошигнолыг хослуулан бичсэн энэхүү бүтээл...
#34 Contagious 02.06.2018 58:39
#34 Contagious by Jonah Berger Ямар зүйл хүмүүсийн анхаарлыг илүү татаж амнаас ам дамжин яригддаг вэ. Ямар мэдээ нийтлэл хамгийн их шэйр хийгдэж, ямар youtube бичлэг хамгийн олон хүнд хүрч хурдан хит болдог юм бэ? Энэ асуултанд энэ удаагийн бидний уншиж танилцуулж буй "Contagious" ном нь энгийн бөгөөд ойлгомжтойгоор хариулах болно. Уг ном нь Америкийн Маркетингийн холбооноос 2014 оны шилдэг маркет...
#33 Homo Deus 19.05.2018 1:01:29
#33 Homo Deus: A Brief History of Tomorrow by Yuval Noah Harari Энэ дугаараа бид өмнө нь та бүхэндээ танилцуулж байсан алдарт "Sapiens: A Brief History of Humankind" номны цуврал болох 2017 онд Time сэтгүүлээс шалгаруулсан шилдэг 10 nonfiction номны нэг "Homo Deus: A Brief History of Tomorrow" номыг тоймлон хүргэж байна. Бүх зүйлийг дата, логикоор шийддэг мөнх амьдралтай супер хүмүүс Дэлхийг ноёло...
#32 Positive Discipline 05.05.2018 1:26:08
Энэ дугаараараа зочин Маякаг урьж, баруунд хүүхдийн хүмүүжлийн заавал уншиx номнуудын нэг хэмээн тооцогддог "Positive Discipline" буюу "Эерэг Хүмүүжил" номыг ярилцлаа. Хүүхдийг загналгүйгээр, шийтгэлгүйгээр, элдэв зүйлээр хахуульдахгүйгээр, тэгэхдээ эрхлүүлэхгүйгээр хэрхэн зөвөөр хүмүүжүүлж, өөрөө өөрийхөө алдаанаас суралцдаг, эерэг шийдлийг хайдаг хүн болгож төлөвшүүлэх вэ? Энэ асуултанд нэрт сэт...
#31 Drawdown 21.04.2018 1:11:55
Энэ удаагийн дугаартаа бид Дэлхийн дулаарлыг хэрхэн бууруулах талаар 200 гаруй эрдэмтэн судлаач, бодлого тодорхойлогчид, бизнес эрхлэгчдийн нэгдэн бичсэн Drawdown буюу Бууруулалт номыг хүргэж байна. Уг ном нь Дэлхийн дулаарал агаарын бохирдлыг бууруулахад хамгийн үр дүнтэй 100 шилдэг шийдлийг нэгтгэсэн бөгөөд шийдэл тус бүр 2050 он хүртэл ямар үр дүн авчрах талаар бодитой зураглалыг гаргаснаараа о...
#30 The Innovator's Dilemma 05.04.2018 1:02:30
Бизнеcийн ухааны салбарын "библи" -үүдийн нэгт зүй ёсоор тооцогдох "The Innovator's Dilemma" by Clayton Christensen номыг хүргэж байна. 1997 онд анх хэвлэгдсэн цагаасаа эхлэн бизнесийн салбарын шилдэг ном, түүнээс хойш 2011 онд The Economist сэтгүүлээс гаргасан бизнесийн салбар дахь хамгийн чухал 6 номны нэгээр нэрлэгдсэн ном бѳгѳѳд ѳдгѳѳ та бидний олонтаа сонссон Disruptive technology буюу тухайн...
#29 The Lean Startup 24.03.2018 59:53
Та бүхэндээ ээлжит дугаараараа Дэлхийн гарааны бизнес эрхлэгчдийн ширээний ном болсон "Lean Startup" by Eric Ries номыг хүргэж байна. 2011 онд анх хэвлэгдсэн цагаасаа эхлэн Дэлхийн 30 гаруй хэл дээр орчуулагдаж, Дэлхий даяар гарааны бизнесийн давалгааг эхлүүлж чадсан хэмээн тооцогддог уг ном нь өөрийн бизнесээ эхлүүлэхийг зорьж буй залуус төдийгүй шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахаар ажиллаж буй...
#28 Algorithms to Live By 10.03.2018 48:28
Та бүхэндээ ээлжит дугаараараа "Algorithms to Live By" буюу "Xүний амьдралын шийдвэрүүдийг алгоритмаар тайлбарлахуй" нэртэй номыг хүргэж байна. Алгоритм гэдэг нь компьютер, математикийн шинжлэх ухаанд хэрэглэгддэг аливаа үйлдлийн заавар зааварчилгааг хэлж байгаа бөгөөд өдөр тутмын амьдралдаа бид тэр бүр компьютер шиг сэтгэж тооцоолж шийдвэрээ гаргаад байдаггүй билээ. Энэ нь заримдаа ухаалаг бус ши...
#27 Promise me, Dad 22.02.2018 58:54
Ээлжит дугаараараа New York Times-ийн шилдэг номын жагсаалтыг хэвлэгдэн гарсан даруйдаа тэргүүлж байсан "Надад амлаач, ааваа" хэмээх АНУ-ын 47 даxь дэд ерөнхийлэгч Жой Байдиний бичсэн энэхүү элэг эмтэрч, сэтгэл хөдөлгсөн намтар бүтээлийг та бүхэндээ хүргэж байна. Хорт хавдартай тэмцэж буй хүү Бөү, түүнтэй хамт бүхнийг туулсан өөрийн гэр бүлийнхэн, мөн АНУ-ийн дэд ерөнхийлөгчийн хувьд тулгарсан асу...
#26 Sapiens: A Brief History of Humankind 08.02.2018 1:03:34
Ээлжит дугаараараа бид олон сонсогчдоосоо санал авч байсан The New York Times -ийн шилдэг ном "Сапиенс буюу Хүн төрөлхтөний хурайнгуйлсан түүх"-ийг хүргэж байна. Уг ном нь xүн төрөлхтөн өөрийн биологийн нөхцөл боломжийг ашиглан ямар үе шатуудыг дамжин өнөөдрийн Дэлхий ертөнцийг бий болгосон, цаашид бид хэрхэн хөгжих магадлалтай талаар ойлгомжтой бөгөөд маш сонирхолтойгоор өгүүлж чадсан бүтээл юм....
#25 What I know for sure 27.01.2018 59:57
Та бүхэндээ ээлжит дугаараараа Америкийн Телевизийн нэрт хөтлөгч, медиагийн хатан хаан гэгддэг Опрагийн бичсэн "Миний сайн мэдэх зүйлс" номыг хүргэж байна. Хүнд хэцүү бага наснаас Америкийн анхны ѳнгѳт арьстан тэрбумтан болтлоо үзэж туулсан амьдралаасааа ойлгож ухаарсан зүйлс, бид бүгдэд хүргэх зөвлөгөөнүүдээ Опра уг номондоо багтаажээ. Америкийн сая сая хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн, энгий...
#24 The Industries of the future 13.01.2018 1:02:40
Та бүхэндээ 2018 оны эхний дугаараар Барак Обама, Хиллари Клинтон нарын инновацийн зөвлөх хийж байсан Америкийн томоохон технологийн мэргэжилтэн Алэк Росс-ын бичсэн "Ирээдүйн технологийн салбарууд" гэсэн сонирхолтой бүтээлийг хүргэж байна. Уг бүтээл нь биднийг болон ирээдүй хойч үеийг маань ямар ертөнц хүлээж буй, түүнд одооноос хэрхэн бэлдэж болох талаар чухал ойлголтуудийг өгөх болно. Зохиолч нь...
#23 How will you measure your life? 29.12.2017 59:47
Та бүхэндээ 2017 оны хамгийн сүүлийн дугаараар Харвардын Бизнесийн Сургуулийн нэрт профессор Clay Christensen-ий James Allworth болон Karen Dillon-тай хамтран бичсэн New York Times-ийн bestseller "Та амьдралаа хэрхэн үнэлэн дүгнэх вэ?" гэсэн гайхалтай бүтээлийг 3 хөтлөгчийн зүгээс хамтдаа хүргэж байна. Хэрхэн ажил төрлөө зөв сонгон сэтгэл дүүрэн амьдрах вэ? Яаж хувийн амьдралаа зөв зохицуулж аз жа...
#22 How Not to Die 16.12.2017 1:03:06
Хэрхэн өвчин эмгэггүй урт наслах вэ? Энэ асуултанд эмч, хоол тэжээлийн мэргэжилтэн, NutritionFacts.org-ийн үүсгэн байгуулагч Michael Greger олон арван жилийн алдартай судалгаанууд дээр үндэслэн ойлгомжтойгоор хариулах болно. Хүний эрүүл мэндэд хор уршиг авчирдаг хамгийн том хүчин зүйл бол буруу хооллолт бөгөөд эсрэгээрээ зөв хооллосноор та бидний сайн мэдэх аюулт өвчнүүдээс сэргийлээд зогсохгүй бү...
#21 Nudge 02.12.2017 56:53
2017 оны эдийн засгийн салбар дахь Нобелийн шагналыг хүртсэн Чикагогийн их сургуулийн профессор Ричард Тейлерийн Харвардын профессор Касс Санстэйнтэй хамтран 2008 онд бичсэн сэтгэл зүйн эдийн засгийг олон нийтэд ойлгомжтойгоор тайлбарласан номыг хүргэж байна.
#20 Machine Platform Crowd 18.11.2017 1:42:47
"Machine Platform Crowd" ном бол хиймэл оюун ухаан хүн төрөлхтний тоглоомууд дундаас хамгийн түвэгтэй нь гэгддэг Го даамаар хүнийг ялж, гэнэт гарч ирсэн стартапууд Nokia зэрэг дийлдэшгүй мэт байсан "аваргуудыг" унагаж, олон нийтийн дундаас гарч ирсэн санаанууд томоохон судалгааны лабораториудаас илүү инновацилаг байдаг болсон сонин сонирхолтой энэ цаг үед хүмүүс хэрхэн бодож сэтгэж, бизнесүүд хэрх...
#19 Emotional Intelligence 03.11.2017 54:33
Emotional Intelligence ном бол өөрийн сэтгэл хөдлөлийг мэдэрч удирдах, бусдыг ойлгох, үр дүнтэй харилцах чадварыг илтгэдэг EQ хэмээх ойлголтыг олон нийтэд анх дэлгэрэнгүй танилцуулсан бүтээл юм. Хувь хүний оюуны чадамжийг зөвхөн IQ-гаар илэрхийлдэг байсан цагийг улирааж, ухаантай байх тухай ойлголтод цоо шинэ хэмжүүрийг гаргаж ирсэн жинтэй бүтээл гэж хэлж болно. Ингээд орчин цагт ажил амьдралдаа а...
#18 Mindset by Carol Dweck 21.10.2017 58:21
Энэ бол Станфордын их сургуулийн сэтгэл зүйн профессор Карол Двекийн 2006 онд бичиж гаргасан шилдэг бүтээл юм. "Амжилтын сэтгэл зүй" хэмээн тодотгосон энэ номонд, хүн ямар үзэл хандлагатай байвал өсөж дэвждэг тухай, ямар үзэл бодолтой байвал ахиж урагшилдаггүй талаар задлан шинжилжээ.
#16 What Happened by Hillary Clinton Part 1 07.10.2017 1:18:09
Хиллари Клинтон 2016 оны АНУ-ын сонгуулийн ялагдалынхаа талаар энэхүү номондоо дэлгэрэнгүй, бүгдийг бичжээ. Хүлээн аван сонсоно уу! "What Happened" by Hillary Clinton Дугаар-16&17:
#17 What Happened by Hillary Clinton Part 2 07.10.2017 52:11
Хиллари Клинтон 2016 оны АНУ-ын сонгуулийн ялагдалынхаа талаар энэхүү номондоо дэлгэрэнгүй, бүгдийг бичжээ. Хүлээн аван сонсоно уу! "What Happened" by Hillary Clinton Дугаар-16&17:
#15 Living with a SEAL 22.09.2017 58:57
SEAL буюу АНУ-ын зэвсэгт хүчний тэнгис, агаар, газрын (Sea, Air, and Land) аль алинд үүрэг гүйцэтгэхээр бэлтгэгдсэн "супер" тусгай хүчинд алба хаасан нэгэн цэрэг эртэй 31 өдөрт хамт амьдарч, хамтдаа бэлтгэл хийсэн нэрт бизнесмэний уулга алдуулам түүхийг энэхүү подкастаар хүлээн аван сонсоно уу!
#14 The Presence 09.09.2017 52:29
#14 Presence, by Amy Cuddy Энэхүү номыг Харвардын Бизнесийн Сургуулийн профессор, нийгмийн сэтгэл зүйч Эми Кадди бичжээ. Тэрээр 2012 "Таны биеийн хэлэмж хэн байхыг тань тодорхойлж мэднэ" гэх сэдвээр TED Talk хийсэн нь TED-ийн түүхэнд үзэлтээрээ хоёрт орох амжилттай илтгэл болсон юм. Энэ илтгэлийн дараагаас олон хүн түүнтэй холбогдон санаа сэтгэгдлээ болон өөрсдийн түүхийг хуваалцах болжээ. Улмаар...
#13 Тусгай дугаар with Unread 26.08.2017 36:37
#13 Тусгай дугаар with Unread by UNLOCK Podcast
#12 The one thing 25.08.2017 1:12:41
#12 The One Thing Агуу амжилт болон үр дүнгийн хойно байдаг энгийн зүйл бол Цор ганц зүйл дээр төвлөрөх гэдэгийг The One Thing номонд тайлбарлана. Цор ганц зүйл дээр төвлөрөх нь өрж тавиж байгаад нураасан даалуу шиг дараагийн даалуугаа илүү их хүчтэйгээр нурааж , эцэст нь гайхамшигтай үр дүнд хүргэдэг. Зөвхөн хувь хүнээр зогсохгүй гэр бүл , найз нөхөд, байгууллагынхантайгаа хамт хэрэгжүүлж болох 6...
#11 10% Human 17.08.2017 1:31:14
Хүний биеийг үүсгэж буй 1 эс тутамд цаана нь 9 микроб эс байдаг бөгөөд, эсийнхээ тоогоор бол бид бүгд үнэндээ зөвхөн 10% Хүн гэдэгийг уг номонд тайлбарлсан. Бидний цус, булчин, арьс, эрхтэн , тархи гээд хүнийг бий болгож буй зүйлээс гадна микроб, бактери, мөөгөнцөр зэрэг нь хувь хүн болгоны салшгүй хэсэг юм. Түүгээр ч зогсохгүй тэрхүү микробууд нь хэрхэн бидэнд нөлөөлж байдаг тухай олон маргаантай...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.