MASA

MASA Mongolia's Podcast

Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоо (MASA) нь цуврал подкастууд бэлтгэн хүргэж байна.

Author

MASA

Category

Education

Podcast website

www.masa.org.mn

Latest episode

Feb 28, 2024

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Podcast #125 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Хүслэн) 28.02.2024

Подкастын маань шинэ дугаарт 2022-2023 оны хооронд АНУ-ын засгийн газрын 100%-ийн тэтгэлэгтэй оюутан солилцооны хөтөлбөр болох Global UGRAD хөтөлбөрөөр АНУ, Жоржиа мужийн Атланта хот дахь Oglethorpe их сургуульд нэг улирлын турш суралцсан Б.Хүслэн оролцлоо. Тэрээр өөрийн яагаад Америк улсад суралцах болсон түүх, оюутан солилцооны хөтөлбөрт хэрхэн бэлдэж, тэнцсэн талаарх өөрийн туршлагаасаа хуваалц...

Podcast #124 Америкт Суралцсан Миний Түүх (С.Санасэр) 17.02.2024

Тус дугаарын зочноор МУИС, Бизнесийн Сургуулийн багш, 2017-2018 оны хооронд Harvard Kennedy School -д Нийтийн Удирдлагын чиглэлээр магистрын зэрэг эзэмшсэн С.Санасэр оролцлоо. Түүний хувьд өмнө нь АНУ-ын Utah Valley State College, California International University зэрэг сургуулиудад суралцаж байсан бөгөөд Harvard их сургуульд ороход ямар бэлтгэлтэй байх хэрэгтэй, сайн боловсрол ямар үнэ цэн авчи...

Podcast #123 Америкт Суралцсан Миний Түүх (А.Мандуул) 19.12.2023

Энэ удаагийн дугаараар бид АНУ төдийгүй дэлхийд нэр хүндтэй Harvard Law School-д гурав дахь магистрын зэргээ эзэмшсэн А.Мандуултай ярилцлаа. Тэрээр АНУ-ын их сургуульд элсэн суралцахын тулд давах ёстой шалгуурууд, сургалтын төлбөрөө төлөх боломжууд болон хуульч мэргэжлээр сурахын тулд юу бэлтгэсэн байх шаардлагатай талаар ярилаа. Мөн Англи, Америк болон Монгол улсын боловсролын системын давуу боло...

Podcast #122 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Нямбаяр) 03.12.2023

Энэхүү дугаарын зочноор MASA-ны удирдах зөвлөлийн гишүүн, экологи, амьтан судлал, эволюцын биологийн чиглэлээр АНУ-ын Boise State University-д магистр, University of Oklahoma-д докторын зэргээ эзэмшсэн Б.Нямбаяр оролцлоо. Тэрээр өөрийн хэрхэн Америк улсад суралцах болсон түүх, туршлага төдийгүй магистр, докторын зэргийн хүрээнд сурахдаа ямар ямар чадваруудыг эзэмшсэн байх хэрэгтэй талаар бидэнтэй...

Podcast #121 Америкт Суралцсан Миний Түүх (Э.Зул) 26.11.2023

Тус дугаарт АНУ-ын Seattle хот дахь University of Washington-д улс төр судлалын чиглэлээр бакалаврын зэргээ хамгаалсан Э.Зул оролцож байна. Тэрээр community college-оор дамжуулан их сургуульд шилжин суралцах, өөрт тохирсон "right fit" сургуулиа сонгох, өргөдлөө хэзээ хэрхэн явуулбал тохиромжтой эсэх, бакалаврын түвшинд ямар ямар тэтгэлэгт боломжууд байдаг гэх мэтчилэн олон чухал зүйлсийн...

Podcast #120 Америкт Суралцсан Миний Түүх (Т.Бат-Оргил) 20.11.2023

Энэхүү дугаарын зочноор MARS-V хөтөлбөрийн зохицуулагч, АНУ-ын Virginia муж дахь James Madison University -д бизнес удирдлага болон төрийн захиргааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан Т.Бат-Оргил оролцлоо. Тэрээр Америк болон Монгол дахь амьдралын хэв маяг, соёл, хүн хоорондын ялгаа ямар байдаг талаар бидэнтэй хуваалцаж тус улсад суралцсан туршлага нь хувь хүний болон академик ур чадварт нь хэр...

Podcast #119 Америкт Суралцсан Миний Түүх (Э.Уранзаяа) 12.11.2023

Энэ удаагийн дугаараар бид 2022-2024 оны MASA-ны удирдах зөвлөлийн гишүүн, АНУ-ын нийслэл болох Вашингтон ДиСи хотод байрладаг American University -д “Sustainability Management” чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан Э.Уранзаяатай ярилцлаа. Тэрээр байгаль орчин, төрийн бодлого, бизнес удирдлагын зэрэг салбаруудыг нэгтгэсэн энэхүү мэргэжлийнхээ талаар дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд өөрийн Америк ул...

Podcast #118 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Наранбилэг) 05.11.2023

Тус дугаарын зочноор MASA-ны удирдах зөвлөлийн гишүүн, АНУ-ын Purdue University -ийг тус улсын засгийн газрын 100%-ийн тэтгэлэгтэй FULBRIGHT хөтөлбөрөөр сурч төгссөн Б.Наранбилэг оролцлоо. Химийн шинжлэх ухааны салбараас хэрхэн бизнесийн салбар луу хөрвөсөн, Америкийн их сургуульд бизнес удирдлагын магистр, ялангуяа entrepreneurship чиглэлээр суралцахад орчин нөхцөл нь Монгол улсынхаас хэр ялгаата...

Podcast #117 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Дөлгөөн) 31.10.2023

Подкастын маань шинэхэн дугаарт MASA-ны удирдах зөвлөлийн гишүүн, АНУ-ын Atlanta хот дахь Georgia State University -ийг FULBRIGHT тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж төгссөн Б.Дөлгөөн оролцож байна. Түүний хувьд бакалавр, магистр, докторын зэргээ гурван өөр улсад сурч эзэмшсэн бөгөөд энэхүү ярилцлагын хүрээнд эрүүл мэндийн салбарыг яагаад сонгосон тухай, цаашлаад мэргэжил сонголтон дээр юуг голчлон анх...

Podcast #116 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Халиунаа) 23.10.2023

Энэхүү дугаарт маань MASA-ны удирдах зөвлөлийн гишүүн, АНУ-ын Ohio мужид байрладаг University of Akron-д эдийн засаг, улс төр, философийн мэргэжлээр сурч бакалаврын зэрэг эзэмшсэн Б.Халиунаа оролцлоо. Тэрээр University of Akron-оос жил бүр олон улсын нэг оюутанд олгодог 100%-ийн тэтгэлгийг хүртсэн бөгөөд тус улсад суралцах хугацаанд тохиолдсон хамгийн сайхан дурсамж туршлага болон сорилттой үеүдээ...

Podcast #115 Америкт Суралцсан Миний Түүх (О.Номинчимэг) 17.10.2023

Подкастын маань шинэхэн дугаарт Columbia Law School-д LLM буюу хуулийн мэргэжлээр магистрын зэрэгт суралцаж төгссөн О.Номинчимэг оролцлоо. Түүний хувьд Япон улсын Токиогийн Их Сургуульд бакалавр болон магистрын зэрэг эзэмшсэн бөгөөд дахин АНУ-ын Нью-Йорк хотод суралцсан туршлагаасаа бидэнтэй хуваалцсан юм. Энэхүү ярилцлагын хүрээнд хоёр өөр улсын нийгэм, орчны ижил болон ялгаатай байдал, тус улсуу...

Podcast#114 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Түшигжаргал) 09.10.2023

Подкастын маань шинэ дугаарт АНУ төдийгүй дэлхийд нэр хүндтэй Harvard Law School-д 2022-2023 онд хуулийн чиглэлээр суралцаж, магистрын зэрэг хамгаалсан Б.Түшигжаргал оролцлоо. Түүний хувьд англи хэлийг хэрхэн үр дүнтэй суралцахаас эхлүүлээд өглөө бүрийн нэг цагийг зөвхөн суралцах зорилгынхоо төлөө тууштай зарцуулдаг байсан гэх мэт өөрийн туршлага дээрээ үндэслэж сургуульдаа болон Fulbright хөтөлбө...

Podcast #113 Америкт Суралцсан Миний Түүх (О.Амгаланбаяр) 03.10.2023

Энэ удаагийн дугаарт маань Access хөтөлбөрийн 2020-2022 оны төгсөгч, Sports Visitor хөтөлбөрийн хүрээнд 2022 онд  АНУ-ын Бостон хотод хөлбөмбөгийн сургалт, хичээлүүдэд хамрагдаж байсан О.Амгаланбаяр оролцлоо. Түүний хувьд манай подкастын хамгийн залуу оролцогчдын нэг бөгөөд Access хөтөлбөрийн шалгаруулалтын үе шатууд болон тус хөтөлбөрийн хүрээнд ямар үйл ажиллагаанууд зохиогддог тухай бидэнтэй ху...

Podcast #112 Америкт Суралцсан Миний Түүх (Э.Өсөхбаяр) 28.09.2023

Цуврал подкастын маань энэ удаагийн дугаарт “University of Michigan”-д үйлдвэрлэл, үйл ажиллагааны инженер мэргэжлээр төгссөн Э.Өсөхбаяр оролцож байна. Түүний хувьд АНУ-д суралцахаасаа өмнө хэрхэн GAP жилээ өнгөрүүлсэн болон тус улсад суралцахын тулд ямар бэлтгэлтэй байж, юун дээр голчлон анхаарах хэрэгтэй талаар бидэнтэй ярилцаж ирээдүйн Америкт төгсөгчдөдөө үнэтэй зөвлөгөө өглөө. Мөн аж үйлдвэрл...

Podcast #111 Америкт Суралцсан Миний Түүх (Д.Чинханд) 19.09.2023

“АМЕРИКТ СУРАЛЦСАН МИНИЙ ТҮҮХ ПОДКАСТ ЭРГЭН ИРЛЭЭ” 🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast #111🚩 Подкастын маань шинэхэн дугаарт MASA-ны удирдах зөвлөлийн гишүүн, Hubert Humphrey Fellowship хөтөлбөрөөр АНУ-ын Arizona State University -ийн “Walter Cronkite School of Journalism and Mass Communication”-д сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж төгссөн Д.Чинханд оролцлоо. Тэрээр өөрийн Hubert Humphrey Fellows...

Podcast №110 Америкт Суралцсан Миний Түүх (Н.Урин) 16.02.2023

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 110🚩 Манай подкастын энэ удаагийн дугаарт Global UGRAD хөтөлбөрт тэнцэж, University of Wisconsin-Eau Claire-д сурсан Н.Урин оролцлоо. Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон Global UGRAD Program-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа. Та бүхэн энэхүү подкастаас Америк улсад суралц...

Podcast №109 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Мөнхжигүүр) 08.02.2023

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 109🚩 Манай подкастын энэ удаагийн дугаарт SUSI эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрт тэнцэж ирсэн Б.Мөнхжигүүр оролцлоо. Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон SUSI Program-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа. Та бүхэн энэхүү подкастаас Америк улсад суралцах итгэл найдвар, урам...

Podcast №108 Америкт Суралцсан Миний Түүх (М.Наранзул) 01.02.2023

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 108🚩 Манай подкастын энэ удаагийн дугаарт Global UGRAD хөтөлбөрт тэнцэж, Endicott College-д маркетингийн мэргэжлээр сурсан М.Наранзул оролцлоо. Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон Global UGRAD Program-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа. Та бүхэн энэхүү подкастаас Америк ул...

Podcast №107 Америкт суралцсан миний түүх (Э. Тэмүүлэн) 24.01.2023

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 107🚩 Манай подкастын энэ удаагийн дугаарт Global UGRAD хөтөлбөрт тэнцэж, Ball State University-д хот төлөвлөлт мэргэжлээр сурсан Э. Тэмүүлэн оролцлоо. Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон Global Undergraduate Exchange Program-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа. Та бүхэн энэ...

Podcast №106 Америкт суралцсан миний түүх (Э. Наранцацрал) 16.01.2023

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 106🚩 Манай подкастын энэ удаагийн дугаарт Fulbright хөтөлбөрт тэнцэж, Kansas State University-г  аюулгүй байдлын чиглэлээр төгссөн Э. Наранцацрал оролцлоо. Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон Fulbright Program-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа.  Подкастын маань...

Podcast №105 Америкт суралцсан миний түүх (П. Цэлмүүн) 11.01.2023

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 105🚩 Энэ удаагийн дугаарт маань Access хөтөлбөрийн 2020-2022 оны төгсөгч, Sports Visitor хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Бостон хотод хөлбөмбөгийн сургалт, хичээлүүдэд хамрагдаад ирсэн П.Цэлмүүн маань оролцож байна. Тэрээр ЕБС-ын 11-р ангид суралцдаг бөгөөд манай подкастын хамгийн залуу оролцогчдын нэг юм. Түүний хамрагдсан Sports Visitor хөтөлбөр нь дэлхийн олон...

Podcast №104 Америкт суралцсан миний түүх (Э. Дөлгөөн) 19.12.2022

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 104🚩 Подкастын маань шинэхэн дугаарт "The Pennsylvania State University"- ийг хуульч мэргэжлээр төгссөн Э. Дөлгөөн оролцлоо. Тэрээр Penn State University-ийн Монгол Улсын Их Сургууль-тай хамтран байгуулсан харилцан ойлголцлын санамж бичиг буюу MoU-г байгуулахад гар бие оролцсон бөгөөд энэ талаарх түүхээсээ хуваалцаж, АНУ-ын их сургуулиуд хуулийн чиглэлээр ям...

Podcast №103 Америкт суралцсан миний түүх (А. Дарьсүрэн) 14.12.2022

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 103🚩 Манай подкастын энэ удаагийн дугаарт University of Minnesota-г Биологи, Нийгэм ба Хүрээлэн буй орчин судлал гэх мэргэжлээр төгссөн А. Дарьсүрэн оролцлоо. Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон University of Minnesota –д суралцах давуу талуудаас бидэнтэй хуваалцлаа. Подкастын маань 103 дахь дугаараар Америкт суралцах...

Podcast №102 Америкт суралцсан миний түүх (Д. Жаргалсайхан) 06.12.2022

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast #102 🚩 “Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо”-ны 15 жилийн ойд зориулан хүргэж буй подкастын маань тусгай дугаарын зочноор University of Denver, Colorado-д магистрын зэрэг хамгаалсан Д.Жаргалсайхан /Дефакто Жаргалсайхан/ оролцлоо. Тэрээр “Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо” /MASA/-ны хоёр дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Түүний Америкт суралцсан...

Podcast #101 Америкт суралцсан миний түүх (А. Болормаа) 29.11.2022

Манай подкастын энэ удаагийн дугаарт Global UGRAD хөтөлбөрт тэнцэж, St. Catherine University-г бизнесийн удирдлагын салбараар төгссөн А. Болормаа оролцлоо. Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон Global Undergraduate Exchange Program-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа. Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү под...

Listen to the MASA Mongolia's Podcast podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.