Ariunsanaa Tsogbadrakh
DEEP TALK with SANAA
Гүн гүнзгий, утга учиртай зүйлс сонирхдог хүмүүст зориулсан яриануудыг Санаатай хамт сонсоё :)
Author
Ariunsanaa Tsogbadrakh
Category
Podcast website
Latest episode
Jan 31, 2026
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
#56: Уран бүтээлч Очир: "Teresa in the Moon" хамтлагийн дуунуудыг амьдаар нь сонсоход бэлэн үү? 31.01.2026 27:51
Энэ удаагийн дугаарт маань "Teresa in the Moon" хамтлагын үүсгэн байгуулагч, гоцлох дуучин, уран бүтээлч, сэтгэл судлаач Очир оролцлоо. (Видео подкаст төдийлөн оруулдаггүй надад их догдлом байлаа.) Бидний яриа хамтлагийн нэрээс эхлээд уран бүтээл бүтэх үйл явц, шинэ тоглолт, "Apollo's Love Never Dies" нэртэй шинэ цомгийн дуунуудын утга учрын тухай ярилцлаа. Тэдний "Twilight Serenade" нэртэй тоглол...
#55: Харүки Мүриками "ӨДӨР БҮР НҮҮДЭГ БӨӨРӨН ЧУЛУУ" өгүүллэгийн хэсгээс 27.10.2025 38:00
Нил паблишингаас эрхлэн гаргасан "Гоо үзэсгэлэн бол шарх" нэртэй дэлхийн хайрын өгүүллэгүүдийн түүвэрт багтсан зохиолч Харүки Мүрикамигийн "Өдөр бүр нүүдэг бөөрөн чулуу" өгүүллэгийн хэсгээс уншлаа. Уг өгүүллэгийг орчуулагч Тэгшзаяа орчуулсан билээ. Өгүүллэгийн тухай товчхон: Амьдрал турш тааралдах хүүхнүүдээс илүү ч үгүй, дутуу ч үгүй яг 3 эмэгтэй л жинхэнэ учрал байдаг тухай ааваасаа сонссон Жүнп...
#54: Ганц соролтоос цааш: 2-р хэсэг. Амьдрах ухааны боловсрол чухал 30.07.2025 59:17
"Хар тамхи" хэмээн бид бүгдийн хэлж дассан боловч цаадах шалтгаан, нөлөөллүүдийг далд байлгадаг табүү сэдвийг онцлон хүргэж буй билээ. Энэ удаагийн дугаараар "ЭКПАТ Монгол Үндэсний сүлжээ", "Өсвөр Үеийнхний Хөгжлийн төв ТББ"-ийн хөтөлбөрийн зохицуулагч Ихтамиртай ярилцлаа. Мансууруулах бодисын хэрэглээг таслан зогсоох арга хэмжээний өмнө урьдчилан сэргийлэх, санаатай болон санаандгүйгээр "ганц сор...
#52: Дуртай шүлгүүд: Яруу найрагч Б.Батрэгзэдмаа "Зөвхөн хайр" шүлгийн түүврийн хэсгээс 23.07.2025 17:37
Дуртай шүлгүүд цувралаа бичээгүй уджээ. Энэ удаа хайртай яруу найрагч Б.Батрэгзэдмаа гуайн хайрын тухай шүлгүүдээс уншлаа. Хэзээ нэгэн цагт хайранд итгэж, хэзээ нэгэн цагт хайраа алдан харамсаж, хэзээ нэгэн цагаас хайранд итгэх итгэлээ ахин эрж буй бол энэ шүлгүүд зүрхэнд тань эм байх болтугай. Улбар паблшингийн зөвшөөрөлтэйгээр нийтлэв. 00:00 Жинхэнэ чи мөн үү 02:01 Цаг хугацаан дотор хоёулаа 04:...
#51: Яруу найргийн тухай. Зочин яруу найрагч Санчир 19.07.2025 1:04:41
Тойрог хуучин хувцасны дэлгүүр дээр Playtime наадмаас үлдсэн хүмүүст зориулсан хурган эвентээр live podcast бичсэн билээ. Энэ дугаарын зочин бол яруу найрагч Санчир. Бид зуны нэгэн нарлаг өдөр хүүхдийн 100н гадаа диваан дээр суугаад яруу найраг, дурлал, хайр, бүтэлгүйтэл, сэтгэлийн тухай ярилцлаа. Тэрээр анхны шүлгийн түүвэр болох "157 тоотын диваажин" номоос бидэнд зориулж шүлгүүд уншиж өгсөн. Ин...
#50: Цаашдаа хэрхэх вэ? Нийгэм судлаачийн нүдээр. Зочин Доржтүвдэн 11.07.2025 49:11
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Тойрог хуучин хувцасны дэлгүүр дээр Playtime наадмаас үлдсэн хүмүүст зориулсан хурган эвентээр live podcast бичиж үзлээ. Энэ дугаарын зочин бол "Цогц Хөгжлийн Үндэсний Төв"-ийн судлаач Г.Доржтүвдэн. Бид дэлгүүр дотор тойрч суугаад амьдарч буй нийгмийнхээ тухай, юу бидэнд нөлөөлж байна, цаашдаа хэрхэх тухай, хэрхэн сонгогчдын боловсролоо дээшлүүлэх тухай ярилцлаа.
#49: Номын тухай буу халъя: #3 Хүлээсээ тасалсан эмэгтэйн тухай “Цагаан хоолтон” (спойлер агуулав) [K4cDocEhdQ8] 08.01.2025 1:34:48
Оны эхний дугаараар бид Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан 2024 оны Нобелийн шагналт зохиолч Хан Ганы “Цагаан хоолтон” хэмээх тун зэвүүн зохиолын талаар ярьлаа. Зарим хэсгүүдэд уншаагүй хүмүүст *спойлер агуулагдаж байгаа ч оюуны эрхийг хүндэтгэн номын зарим хэсгүүдээс сонгон ярилцсан билээ. Үйл явдлын тухайд эгэл жирийн даруухан амьдардаг Ёнхи хэмээх эмэгтэй нэг шөнө эвгүй зүүднээс бол мах...
#48: Бидний нийгмийн тухай бодит үнэн: “Социологчийн нүдээр” социологич А.Хишигтөгс 19.12.2024 2:14:20
Энэ удаагийн дугаартаа бид бүхний амьдарч буй нийгмийн үнэн учир, зангилаа, тогтолцооны тухай социологич А.Хишигтөгстэй ярилцлаа. Зочин, социологич А.Хишигтөгс маань МУИС-ийг социологи мэргэжлээр төгссөн ба оюутан байхдаа “Социо-аналитик” болон “Хүнийсэл” гэсэн хоёр ном бичсэн. Одоо социологийн өлгий нутгийн нэг болох Герман Улсад Маннхаймын Их Сургуульд Социологийн мастерт сурч байгаа анхны Монго...
#47: Номын тухай буу халъя: Агота кристоф “Өчигдөр” 16.12.2024 1:31:02
Подкаст маань “Номын тухай буу халъя” цуврал дугаар сонсгож эхэллээ. Уншсан номуудынхаа талаар хамтдаа ярихаар орчуулагч Bolortuya Dorj эгч маань нэгдлээ. Шведийн Женев хотноо амьдран суугаа Болортуяа эгч бид хоёр zoom-ээр холбогдож Унгарын зохиолч Агота Кристофын “Өчигдөр” зохиолын талаар задлан ярилцав. “Өчигдөр” романы гол дүр Сандор Лесторын бага нас хар бараан өнгөрсөн ч, ирээдүйд зохиолч бол...
#46: Хүний эрхийн төлөө тэмцэгч "Jack" 21.09.2023 1:11:55
Сайн уу, сонсогчид оо~! Энэ удаагийн дугаартаа ЛГБТ хөдөлгөөний тэмцэгч Доржжанцан буюу Жактайгаа ярилцлаа. Бид хүний эрхийн талаар, тэр дундаа ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөө тэмцэгч байх, өөрийгөө хайрлах тухай, түүний хайрын түүх гэх мэт дотно яриаг өрнүүллээ. 03:00 Анх яагаад ЛГБТ төвд ажиллах болсон бэ? 04:56 Хүний эрхийн төлөө тэмцэгч байх тухайд? 14:28 “Үзэн ядахгүй ч дэмжихгүй” 17:...
#45: Ерөнхий редактор, зочин: М.Тэнгис "Цаг үеийн тухай бидний яриа"" 20.08.2023 2:05:12
Энэ удаагийн маань зочин бол https://eguur.mn/-ий ерөнхий редактор М.Тэнгис. Яриагаа түүний дуртай Prince "Purple Rain" дуугаар эхлүүллээ. Түүний уншиж, бичиж сурахаас эхлээд сэтгүүлзүйтэй холбогдсон түүх, үйл явдлын мэдээтэй ойртсон таван жил, өнгөрсөн ба ирээдүйгээ хэрхэн хардаг, уншиж, судлаж буй зүйлсийнх нь талаар ярилцлаа. Хүлээн авна уу. 03:40 Тэнгис сэтгүүл зүйг багаасаа сонирхдог байв уу?...
#44 Бороотой шүлгүүд 04.07.2023 12:55
Бороотой эдгээр өдрүүдэд өөрийн дуртай яруу найрагчдын шүлгийг уншлаа. Яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн "Зүрхэн агч намур", Д.Нямдоржын "Хараацай", Э.Бүжинлхамын "Сүнс урлал", Ч.Бат-Уянгын "Анидча" шүлгийн түүврүүдээс шүлэг уншсан болно. Ц.Дэлгэрмаа "Зүрхэн агч намур" шүлгийн түүвэр 00:12 "Шаналал хөндүүр тээсэн" 01:20 "Амьд гэдгээ мэдрэх гэж" 02:14 "Уйтай ийм өглөө чамайг санаад сэрэх" 03:17 "Чамайг,...
#43 SHORT EPISODE: "Магма", "Бүтээлч үйл: Оршихуйн ухаан", "Хүй", "Уд мод, нойрсож буй эмэгтэй"" 11.06.2023 28:23
Сайн байцгаана уу? Сонсогчидоо. Зуны дэлгэр сайхан өдрийн мэнд. Би уншиж буй ном, үзсэн киноныхоо сэтгэгдлийг та нартайгаа хуваалцахаар бэлдлээ. Санал болгож буй ном: "Магма" Тора Хьерлейвсдоттир "Бүтээлч үйл: Оршихуйн ухаан" Рик Рубин Үзсэн кино: "The Cord of life" "The Blind willow, Sleeping women"
#42 SHORT EPISODE: "Women Talking", "Girl Picture", "Good luck to you Leo Grande" + феминизм болон патриархын тухай товчхон 07.03.2023 42:32
"Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр"-г тохиолдуулан эмэгтэй найруулагчдын гурван кино үзсэн тухайгаа товчхон ярьлаа. Мөн өөрийнхөө хувьд феминизм, патриархын тухай хэрхэн ойлголттой болсон тухай, эдгээр кинонуудын онцлог, төрүүлсэн сэтгэгдэл юу байсан талаар хуваалцлаа. Бүхий л эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн мэндийг дэвшүүлье~! PS: намайг кофегоор дайлж, дэмжихийг хүсвэл нэрэлхэлгүй м...
#41 Миний дуртай шүлгүүд: Ц.Дэлгэрмаа, Б.Эрдэнэсолонго 23.01.2023 6:45
00:00 Яруу найрагч Б.Эрдэнэсолонго "Туслаач" 01:10 Яруу найрагч Ц.Дэлгэрмаа "Төгсгөлөөс нь бичсэн шүлэг" 02:55 Яруу найрагч Ц.Дэлгэрмаа "Амьдрана гэдэг" 03:30 Яруу найрагч Ц.Дэлгэрмаа "Санаж байна гэж хэлэхгүй" 04:40 Яруу найрагч Б.Эрдэнэсолонго "Чи яг зун шиг"
#40: Иогийн багш: Б. Тэлмүүн "Дотогш өнгийх нь" 30.06.2022 1:58:12
Энэ удаагийн зочин бол иогийн маань багш "Tetula Art Flow" иога студиогийн үүсгэн байгуулагч Б.Тэлмүүн. Бидэн хоёр иогагаа тараад сайхан цай уунгаа иога хийх мөн чанар, утга учир, нүдэн үл харагдах энерги, мэдрэмж, хүмүүсийн шүтэн барилдлага, чакра, харилцаа, сэтгэл гутрал, дотоод мэдрэмжүүдий тухай ярилцсан билээ. Намуухан, сайхан ярьдаг зочин маань тайвшруулах, эдгээх ид шидтэй хүн мэт санагддаг...
#39: Чөлөөт уран бүтээлч: Хонгорцог "Хайрцаггүй" 10.05.2022 1:25:15
Энэ удаагийн зочин маань зураач, модел, жүжигчин~ товчхондоо чөлөөт уран бүтээлч Хонгорцог маань амттай яриа өрнүүлсэн байгаа. Багаасаа зурдаг байсан тухай, Анима сургууль, моделиор ажиллах санал, "Ганцхан шалтгаан" киноны зураг авалт, ертөнцийг харах өнцөг гэх мэтт олон зүйлсийг ярилцаа. Ингээд таалан сууж, тухлан сонсоно уу.
#38: Гэрэл зурагчин: Tulgaa Skizz "Тайван" 15.04.2022 52:37
Зээ, энэ удаагийн дугаарын маань зочин бол Улаанбаатар хотын эгэл гудамж, үзэсгэлэнтэй мөчүүдийг буулгадаг гэрэл зурагчин Tulgaa Skizz. Бид барилгачдын талбайн дэргэдэх нэгэн нууц цэцэрлэгт суунгаа Тулгаагийн гэрэл зурагт дурласан цагаас эхлээд оршихуйн хямрал, хайр дурлал, найз нөхөрлөл, ном, киноны талаар ярилцсан билээ. https://www.instagram.com/tulgaaskizz/ Найз Батка: https://www.instagram.co...
#37: "Жагсаал дээр" -2022.04.08-09 12.04.2022 1:22:14
Сайн уу сонсогчидоо~! Энэ удаагийнхаа дугаараар микрофоноо аваад 4 сарын 8-ны иргэдийн засаг төрдөө хандсан Чингисийн талбайн жагсаалд очсоноо хуваалцаж байна. Танил найз нөхдөөс эхлэн, танихгүй залуучуудын төлөөллөөс яриа авлаа. Тэд энэхүү жагсаалыг юу гэж харж, ойлгож, юу хүлээж байгааг сонсоорой. *Donation: Хэрвээ та "Deep talk with Sanaa" подкастыг маань дэмжихийг хүсвэл хаан банкны 51630...
#36: Гэвч тэр шархалсан зүрхтэй II 11.11.2021 56:50
"Өөрийгөө л мэдээд авчих, Тэгж гэмээнэ, Өөрийгөө мэддэггүй хүмүүсээр Өвтгүүлдэггүй болно" -Ц.Дэлгэрмаа Ийм л мөртүүд шиг өдрүүдийнхээ тухай, өнгөрсөн жилийн тэр нэг орой тагтан дээрээ хэн нэгэнд зориулж ярьж байсан "Шархалсан сэтгэл"-ийнхээ тухай үргэлжлүүлэн энэ дугаарыг бэлдлээ. Өрөөлтэй хамт өөрийн сэтгэлээ таних тухай сэдэв магад хэзээ ч дуусахгүй байх. Эргэцүүлэл, мэдрэмж, эдгэх гэж хичээж бу...
#35 Сэтгэл хэмээх эрхтэн - "Би транс эрэгтэй, би гей" - I хэсэг 07.09.2021 51:53
Бидний эргэн тойронд маш олон хүмүүс бий. Гаднах төрхөөрөө онцгой содон, эгэл жирийн, янз бүр. Тэдний дотоод оршихуйг илүү сайн чагнаад үзвэл яг л ижилхэн "сэтгэл" хэмээх эрхтэн цохилж буй. "Сэтгэл хэмээх эрхтэн" цуврал дугаар маань энэ удаа ЛГБТИК+ олон нийтийн төлөөлөл болох зочин Г.Энхжин, А.Балдангомбо нартай ярилцсан юм. Хүйсийн болон бэлгийн чиг баримжааны товч нэрүүдийн нийлбэр болох ЛГБТИК...
#34 СЭТГЭЛ ГЭДЭГ ЭРХТЭН (III хэсэг) 05.05.2021 1:06:00
Ингээд " СЭТГЭЛ ГЭДЭГ ЭРХТЭН " цуврал дугаарын маань сүүлийн хэсэг бэлэн боллоо~! Яг одоо олон асуудлуудын дунд өөрийгөө сул дорой нэгэн мэт өөрийгөө мэдэрч буй бол WE FEEL YOU! Cэтгэл гутрал хэмээх нөхцөл байдлын тухай илүү том зургаар харах гэж хичээсэн бидний ээлжит яриаг хүлээн аван сонсоно уу. 00:39 Санаа "Эмо гэж хэлэхээсээ өмнө" бичвэрээ уншив 03:25 III хэсгийг эхлүүлэх яриа 06:25 Монгол хү...
#33 СЭТГЭЛ ГЭДЭГ ЭРХТЭН (II хэсэг) 16.04.2021 53:47
1:40 Хүмүүс "сэтгэл гутралтай" гэж шошго зүүж магадгүй талаар юу бодоцгоож байна? 5:55 Ижил "сэтгэл гутралтай" найзуудтай байх талаар? 10:18 Дотны хүн тань "хортой дэмжлэг" үзүүлээд байвал? 11:21 Сэтгэлээр өөдрөг болсон ч буцаад "унаж" болдог 14:50 Ирээдүйн төлөвлөгөө юу байна? 18:15 Шарх минь "сорви" болон эдгэх үе 24:00 Бусдыг буруутгах ба уучлах үе 29:28 Санаагийн үеийнхэн яагаад гутраад...
#32 СЭТГЭЛ ГЭДЭГ ЭРХТЭН (I хэсэг) 08.04.2021 1:09:30
Сайн уу? Сонсогчид минь. Өнгөрсөн долоо хоногийн нэгэн цастай өдөр “Тагтаа паблишинг”-ийн хамтран үүсгэн байгуулагч, орчуулагч Ж.Тэгшзаяа, "Ulbar Publishing"-г хамтран үүсгэн байгуулагч Ч.Бат-Уянга бидэн гурав өөрсдийн "Сэтгэл гутралын түүх"-ээ хуваалцсан юм. Сэтгэлзүйн подкастууд шинжлэх ухаан, шинж тэмдэг талаас нь ярьдаг бол бидэн гурав хэрхэн мэдрэмжүүдээ "Сэтгэл гутрал" гэж танисан тухай боло...
#31 SELF CARE: СЭТГЭЛЭЭ ОЙЛГОЖ ЭХЭЛСЭН НЬ 24.01.2021 36:02
Энэ удаагийн дугаарт өөрийнхөө сэтгэлзүйн байдалд анхаарч эхэлсэн шалтгаан болон хүүхэд насны трамуа, өөртөө үл итгэх байдал, айдас эргэлзээ, бэлгийн дарамтаас болж ажлаасаа гарч байснаа, хүчирхийлэл яагаад бий болдог, яаж үүний эсрэг байр суурьтай байж, өөрийгөө ч хүчирхийлэгч болгочихолгүй хүчтэй байх тухай олон сар жил бодож санасанаа л ярьж гарлаа. Подкастаа санасан байна. PS: Магад ийм мэдрэм...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.