Ariunsanaa Tsogbadrakh
DEEP TALK with SANAA
Гүн гүнзгий, утга учиртай зүйлс сонирхдог хүмүүст зориулсан яриануудыг Санаатай хамт сонсоё :)
Author
Ariunsanaa Tsogbadrakh
Category
Podcast website
Latest episode
Jan 31, 2026
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
#30 Book Scene: "Монтений намтар" номын хэсгээс 14.11.2020 42:48
Сайн уу? манайхаан. Подкастынхаа нэрийг сольсоон. Та нар минь сайн уу? Карантинд байгаа хугацаандаа Сара Бэйквэлл гэдэг хүний бичсэн "Хэрхэн амьдрах вэ? Нэг асуулт хорин хариулт" буюу "Монтений намтар"-тай ноцолдож байнаа~! Ингээд номын нэг хэсэг болох: "Хайр хагацлыг даван туулах" буюу алдарт Франц философичийн минь үнэн зүрхний хайртайгаа хэрхэн танилцаж, түүнд хэрхэн нөлөө үзүүлснийг өгүүлсэн х...
#29 Зочин СЭТГЭЦИЙН ЭМЧ Т.Мандхай "Өөрийгөө ойлгоё" 15.10.2020 44:23
Энэ удаагийн дугаарт сэтгэцийн эмч Т.Мандхай эгч бидэн хоёр амьдрал дээр ойр, тэр тусмаа тулгамдсаар байдаг олон сонин мэдрэмжүүдийн талаар ярилцлаа. Сэтгэлзүйч, сэтгэцийн эмч хоёрын ялгаа, мэргэжлийн тусламж яагаад хэрэгтэй, ямар үед хандах вэ? Хүний мэдрэмж, сэтгэл, сэтгэлзүйн гэмтэл, эмгэг, өөрийгөө гэмтээх оролдлогууд, улигт айдас, бүтэлгүй харилцаанууд, урлагаар сэтгэлийг засаж, анагаах тухай...
#28 Зочин ЗОХИОЛЧ А.Маралтай хамт "Дурсамжийн кафе"-д 14.09.2020 1:01:11
Энэ удаагийн дугаарт утга зохиолын ертөнцөд туршлага хуримтлуулж буй "Зүүдний даяанч" номын зохиолч А.Маралтай ярилцлаа. 03:47 Маралын тухай товчхон 04:24 Түүний зохиолуудын мэдрэмж 06:27 Жүжгийн зохиолоо тайзан дээр амьлууллаа 09:30 Зохиолоо богино хэмжээний кино болгосон нь 11:50 "Дурсамж хадгалсан цас" жүжгийн үйл явдал 13:24 Жүжгийн жүжигчид 16:40 Жүжгийн зохиол бичсэн туршлага 23:22 Queer теа...
#27 SELF CARE: "Гэвч тэр шархалсан зүрхтэй" 09.09.2020 56:41
Энэ бол шинэ улирлын шинэ дугаар. Гэхдээ илүү илэн далангүй байхыг хичээлээ. Эхний дугаартаа би өөрөө ганцаараа шөнийн 12 цагт гэрийнхээ болкон дээр тайван амгалан байдалтай "шархалсан" мэдрэмжийнхээ талаар ухаж бодсоноо та нартайгаа хуваалцаж байна. Магадгүй одоо хаа нэгтээ энэ мэдрэмжээ яахаа мэдэхгүй тээж яваа хүмүүс байгаа ч юм билүү? Шархалсан зүрх бүхэн хайрлагдах эрхтэй шүү дээ~!Энэ удаагий...
#26 SELF CARE: "Хүн бүхэнд таалагдах албагүй" with NQ podcast 31.08.2020 1:08:37
Зуны сүүлийн сарын сүүлийн энэ өдөр "Love with NQ" подкастын хөтлөгч, старт апын салбарт эчнээ хүмүүсийн таних Энкүтэй ярилцсан дугаарыг хүргэж байна~! Хонг Конг~Улаанбаатар хотоос холбогдон өөрсдөд маань тохиолдсон, тохиолдож буй зүйлс, хүмүүс хоорондын харилцааны талаар ярилцсан яриа маань халуун дулаан болж өрнөсөн юм. Засаж янзлалгүй шууд орууллаа. Царай төрхөө харуулъя даа, энчдоо :D&nbs...
#25 Зочин МОНГОЛ ЗУРГИЙН ЗУРААЧ Д.Эрдэнэчулуу 17.06.2020 50:13
*Манай энэ удаагийн зочин: Бага наснаасаа Гэсэр, Жангарын тууль уншиж өссөн уншигч, Монгол зурагтай амьдралаа холбосон зураач, уран бүтээлч Erdenechuluu Darinchuluu юм. Монгол зураг, өв соёл, туулийн агуу баялаг агуулга, түүний зүрхний бүтээл болох Гэсэр туулийг монгол зургийн аргаар хэрхэн бүтээл болгосон талаархи яриаг хүргэхээр бэлдлээ. Энэхүү дугаарт: 04:00 - Монгол зураг, монгол з...
#24 Зочин СОЁЛЫН ДАРХЛАА СУДЛААЧ Б.Мөнхбадрал 10.06.2020 44:42
Сайн уу? манайхаан. Дугаар хийлгүй их удлаа. Энэ удаагийн дугаарт хамтран хэрэгжүүлж буй "Монгол Тууль" төслийн хүрээнд хийгдэж байгаа подкастаа та бүхэндээ хүргэж байна. Ковид халдварын хамгийн эхний тээгч Улаанбаатарт амьдардаг нэгэн"Франц" байсан. Тухайн хүний мэдээлэл ердөө л Франц хүн. Бид ч ялгаагүй олон улсад хувь хүн хэн бэ гэдгээсээ үл хамааран МОНГОЛ гэдэг үг дор дуудагдах хүмүүс. Иймд я...
#23 Дуртай шүлгүүд №02 (Б.Баясгалан, Л.Өлзийтөгс) 22.03.2020 11:25
Б.Баясгалан "Эдгэрэл" шүлгийн түүвэр (2018): /1/ Жаргаж явахдаа ... /2/ Одоо бодохоор ... Л.Өлзийтөгс "Тэнгэрт ургадаг модод" шүлгийн түүвэр (2015): /3/ Хайрласан минь худал санагдавч ... /4/ Урьдын дотно дүр хүйтэн санагдах болж ... /5/ Өдрийн турш өөрийгөө түгжин ... /6/ "Зарлал" /7/ Би бороонд дуртай, тэр цасанд дуртай ... /8/ "Хуучин"
#22 Хэрхэн ПОДКАСТ хийх вэ? 29.02.2020 18:54
Энэ удаагийн дугаараар өөрийн подкаст хийж байсан туршлагаасаа хуваалцахаар бэлдлээ. Санаа, онцлог, хугацаа, ямар технологи ашиглаж хийдэг болон юун дээр алдаж, онов гэдгээ товч бөгөөд дэлгэрэнгүй хуваалцаж байна. Таны бүтээлч сэтгэлгээнд тус дэм болно гэж найдаж байна :)
#21 "ГАЙХАМШИГТ 50: УРАМ ЗОРИГИЙН ТҮҮХ" зочин Ч.Бат-Уянга 03.01.2020 1:08:34
Шинэ оны хамгийн эхний дугаарт маань "Улбар" паблишинг үүсгэн байгуулагч, "Гайхамшигт 50: Урам зоригийн түүх" номын зохиолч Ч. Бат-Уянга оролцоо. Энэхүү номонд тэртээ 13-р зуунаас эхлэн өнөө бидэнтэй нэгэн цаг үед хөл нийлүүлэн алхаж буй, өөр өөрийн түүх, өөр өөрийн хүсэл зоригоор бэрхшээл бүрээ ялан дийлж ирсэн 50 эмэгтэйчүүдийн түүхийг өгүүлнэ. Мөн давтагдашгүй арга барилуудаар зурсан зургууд ба...
#20 Миний зохиосон шүлгүүд 25.11.2019 11:58
Өөрийн зохиосон 4 шүлэгээ сонсохоор уншлаа. 1. Тэр 2. Хэрвээ би чамайг, чи намайг олбол 3. Зовлон 4. Эргэж битгий хараарай
#19 "СОЁН ГЭГЭЭРЭЛ"-н тухайд зочин улс төр судлаач Б. ДӨЛГӨӨН 21.10.2019 50:02
Энэ удаагийн дугаарын зочин маань Францын "Sciences Po" буюу "The Institute of Political Studies"-н улс төрийн философийн магистр, улс төр судлаач Болдбаатарын Дөлгөөн юм. Монголын томоохон нийгэм, философийн сэтгүүлд ерөнхий эрхлэгчээр ажиллаж, Сэргэн мандалтын болон Соён гэгээрлийн үеийн философийн сэдвээр 50 гаруй нийтлэл бичиж, хэвлүүлж байсан. Мөн тэрээр Монсудар "Нийгмийн ухаан" цувралд багт...
#18 "Хөг эгшгийн Доминикус" хөрөг дугаар - 01" 17.10.2019 43:06
Төрийн хошой шагналт, ардын жүжигчин хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуайн 100н жилийн ойд зориулан "Мөрдорж сан"-тай хамтран, утга зохиол судлаач, сэтгүүлч У. Бямбанямтай бэлтгэсэн дугаар маань Санаагийн подкастын хувьд анхны "хөрөг" дугаар болж байгааг дуулгахад таатай байна. Түүний 100н жилийн ойд зориулсан цуврал подкастын эхний дугаарт "Мөрдорж гуайн намтар, уран бүтээлээ хэрхэн тууривдаг байсан"...
#17 Зочин ОРЧУУЛАГЧ: Д. БОЛОРТУЯА 17.10.2019 1:09:27
Энэ удаагийн дугаарт Швейцарь улсад амьдран суугаа, орчуулагч Доржийн Болортуяа эгчтэй ярилцлаа. Цагаач зохиолчдын дунд нэр хүндтэй Унгар, Швейцарь зохиолч "АГОТА КРИСТОФ"-ийн "ТОМ ДЭВТЭР", "НОТОЛГОО", "ГУРАВ ДАХЬ ХУДАЛ" зохиолуудыг Монгол хэлнээ орчуулснаар нь Д.Болортуяа эгчийг ихэнхи уншигчид маань таниж байгаа байх. Монголд амраад явах хугацаандаа мөн орчуулсан Агота Кристофийн "БИЧИГ ҮСЭГГҮЙ...
#16 Өгүүллэг: Херманн Хессе "ЯРУУ НАЙРАГЧ" 12.07.2019 22:03
Яруу найрагч болох халуун хүсэлтэй залуу хархүү Хань-фу дэнлүүгийн баярын үеэр Утга төгс үгийн уран дархан хэмээн өөрийгөө танилцуулсан нэгэн өвгөнтэй учирсан нь түүний амьдралыг өөрчилжээ. Энэ өгүүллэг "Шавь бэлэн болмогц багш гарч ирдэг" гэх үгийг санагдуулна. Зэн маягийн энэхүү өгүүллэг яруу найраг гэдэг хэвлэмэл номын урд бичигдэх нэрээс илүү чинагш, дотоод зүйлрүү 'яруу найрагч'-г хөтлөдөг ту...
#15 Зочин зохиолч: Б. ШҮҮДЭРЦЭЦЭГ "ХАГАЦАШГҮЙ" романы тухай 26.06.2019 1:12:36
"Домогт Ану хатан", "Үүлэн хээтэй орчлон", "Хүйлэн огторгуйн заадас" гэх бүтээлүүдийн зохиолч Б. Шүүдэрцэцэг эгч маань өөрийн бичсэн роман болох "Хагацашгүй" бүтээлийнхээ талаар болон Улс төрийн Их Хэлмэгдүүлэлт, эмэгтэй хүний сонголт хийх эрх чөлөө, үзэл бодол, Монголын түүхийн талаар мөн уншигчийн хүрээн дэх сэдвүүдээр ярилцлаа. /Аан тийм, кафед сонсогдох чимээнд бүү түүртээрэй. Ярианд маань "ха...
#14 Виктор Франкл "ХҮМҮҮНИЙ УТГА УЧРЫН ЭРЭЛД" + зочин, сэтгэл судлаач Д.Лхамсүрэн 07.06.2019 53:13
Венийн сэтгэл судлаач Виктор Франкл (1905-1977) нь Логотерапист, орчин цагийн сэтгэл засалд Экзистенциализмыг нэвтрүүлсэн суут сэтгэгч юм. Түүний "Man's search for meaning" буюу "ХҮМҮҮНИЙ УТГА УЧРЫН ЭРЭЛД" хэмээн орчуулагдсан хураангуй номын талаар, сэтгэл судлаач Д.Лхамсүрэнтэй хамтдаа ярилцлаа. Орчуулагч: Л.Энхтүшиг Зочин: Д.Лхамсүрэн (https://medium.com/@mrlkhamsuren)
#13 Нитобэ Иназо- "БУШИДО Япон үндэстэний ёс зүйн цогц" номын хэсгээс 27.03.2019 23:58
Японы эрдэмтэн Нитобэ Иназо нь өөрийн орны самурайн ёс зүй өдгөө хүртэл тусгалаа олон явсаар буйг Европын орноо онол маягаар таниулсан хүн. Уг ном Япон судлаач, орчуулагч Д.Төмөрбаатар гуайн орчуулгаар 2007 онд Улаанбаатарт хэвлэгдэж байжээ. Энэхүү номын 11р бүлэг "ӨӨРИЙГӨӨ ЭЗЭМДЭХ УРЛАГ"-н хэсгийг уншлаа. Хүлээн авна уу.
#12 Миний дуртай шүлгүүд №1 09.03.2019 6:57
Яруу найрагч Г.Лхагвадулам, Л.Өлзийтөгс, Б.Одгэрэл, Д.Нямдорж-ийн шүлгүүд.
#11 Эрих Фромм "Даган зохицох үзэгдэл"-ийн тухайд 07.01.2019 40:28
Хүнлэг энэрэнгүй /humanistic/ Философич, Сэтгэл судлаач Эрих Фромм /1900–1980/-н "Fear of Freedom" буюу "Эрх чөлөөнөөс дайжихуй" номын хэсэг болох ДАГАН ЗОХИЦОХ ҮЗЭГДЭЛ-ийн хэсгийг уншлаа. Фроммын өөрийн ажигласан хэд хэдэн кэйсийг дурдсан нь түүний судалгааг илүү ойлгоход туслана гэж найдаж байна :) Ашигласан ая: Mr. Fingers-Aether Mr. Fingers-City Streets Mr. Fingers-Qwazars Mr. Fingers-Tiger Lo...
#10 Өгүүллэг: Кэтрин Мэнсфилд "КАНАР БЯЛЗУУХАЙ" 04.01.2019 12:31
Өгүүллэгийн товч: Ганцаар амьдрах бүсгүйн нас барсан Канар бялзуухайнхаа тухай хүүрнэх хүүрнэл төдий мэт боловч цаагуураа хүний харийсал, ганцаардал хийгээд байгал, амьтан гэдэг хүнээс илүү хань нөхөр болж болох тухай өгүүлдэг. Орчуулсан: Г.Сугиррагчаа Уншсан: Ц.Ариунсанаа
#9 Алфред Адлер "ДОТНО ХАРИЛЦАА"-ны тухайд. 17.12.2018 33:44
Венийн сэтгэл судлаач Алфред Адлер нь бид бүхний сайн мэдэх Зигмунд Фройд, Карл Юнг нартай нэгэн үед мөр зэрэгцэн бүтээлээ туурьвиж байсан бөгөөд өдгөө БОДГАЛЬ СЭТГЭЛ СУДЛАЛ-ын эцэг гэдгээрээ сэтгэл судлалын түүхэнд тэмдэглэгдсэн хүн юм. Түүний "Амьдралын тухай шинжлэх ухаан" номын 11р бүлэг болох "ДОТНО ХАРИЛЦАА" бүлгийн хэсгээс мөн Адлер гэж хэн байв? гэдэг талаар ярьсан болно. Ашигласан ая: Joh...
#8 Эрих Фроммын "ЭРХ ЧӨЛӨӨНӨӨС ДАЙЖИХУЙ" номын хэсгээс. 24.10.2018 39:00
Хүнлэг энэрэнгүй /humanistic/ Философич, Сэтгэл судлаач Эрих Фромм /1900–1980/н тухай, түүний "FEAR OF FREEDOM" буюу "ЭРХ ЧӨЛӨӨНӨӨС ДАЙЖИХУЙ" хэмээн орчуулагдсан номын тухай, мөн 4р бүлэг болох ОРЧИН ҮЕИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АСУУДАЛД ХОЛБОГДОХ ХОЁР ХҮЧИН ЗҮЙЛ бүлэгийн хэсгээс уншлаа. Энэ дугаараас та бүхэн өдөр бүрийн автаж явдаг өнөөгийн нийгмийн төрх байдал, түүнтэй зөрчилдөж яваа өөрсдийнхөө тухай ил...
#7 ХҮН САНДАЛ өгүүллэгийн хамт ЭДОГАВА РАМПОГИЙН тухай 17.10.2018 33:34
Магадгүй та триллер, детектив төрлийн уран зохиолд дуртай бол Японы зохиолч Эдогава Рампог андахгүй мэдэх буй заа. 1. Цаг хугацаа хэлнэ -номонд Эдогава Рампогийн талаархи утга зохиол судлаач Бямбанямын тэмдэглэлийн хэсгээс, мөн 2. ХҮН САНДАЛ өгүүллэгийг сонсохоор та бүхэндээ хүргэлээ. Түүний зохиолуудыг, орчуулагч Д.Дашмөнхийн орчуулгаар "Хүн сандал", "Сүүдэрт гэтэх албин" зэрэг номуудаас унших бо...
#6 ЦАГ ХУГАЦАА ХЭЛНЭ уран зохиолын эсээ номын хэсгээс 08.10.2018 16:36
Утга зохиол судлаач У.Бямбанямын ЦАГ ХУГАЦАА ХЭЛНЭ уран зохиолын эсээ түүврийн хэсгээс, 160р хуудсанд байрлах Батжаргалын Одгэрэл найрагчийн тухай бичвэрийг уншлаа. Уг номын тухай бүрэн бүтэн яриаг сонсохыг хүсвэл Тагтаа паблишингийн подкастаар зочлоорой!
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.