UNLOCK Podcast
UNLOCK Podcast
UNLOCK Podcast : мэдлэг мэдээлэлийг анлок хийж хуваалцацгаая!
N'hésitez pas à visiter le site du podcast et à soutenir son créateur : soundcloud.com
Auteur
UNLOCK Podcast
Catégorie
Site du podcast
Dernier épisode
17 oct. 2026
Où écouter ?
Les podcasts dans l'appli Replaio Radio Bientôt disponibleLes podcasts arrivent très bientôt dans l'appli. Installe-la dès maintenant et découvre en avant-première une toute nouvelle façon de vivre les podcasts
Épisodes
#189 The 7 habits of highly effective teenagers by Sean Covey 17.10.2026 1:47:14
Энэ удаагийн дугаараараа Дээгий, Тэгшээ 2 олон орны хэлээр орчуулагдаж, 10 сая гаруй хувь борлогдсон "Өндөр үр бүтээмжтэй өсвөр насны хүүхдийн 7 дадал" номыг танилцуулж байна. Хувь хүний хөгжлийн сонгодог бүтээлүүдийн нэг "Өндөр үр бүтээмжтэй хүний 7 дадал" номны зохиогч Стивен Кови зохиогчийн хүү Шонн Ковигийн бичсэн энэхүү бүтээл нь өсвөр насны хүүхдэд тохиолддог хувийн зохион байгуулалт, сэтгэл...
#189 Preview: Interview with Indra 11.10.2026 18:29
Дараа 7 хоногийн дугаараараа бид олон улсын бэстсэллер ном болох "Өндөр үр бүтээмжтэй өсвөр насны хүүхдийн 7 дадал" номыг танилцуулах болно. Харин энэ удаад бид уг номыг амжилттай хэрэгжүүлж ирсэн өсвөр насны охин болох Индраг зочноор урьж уг номноос юу суралцсан, түүнд хэрхэн нөлөөлсөн талаар нь ярилцлаа. Дашрамд дурдахад Индра нь 9 насандаа өөрийн зохиосон "Бүжинд тохиолдсон явдлууд" цуврал номо...
#188 Talking to Strangers 03.10.2026 1:29:27
Энэ удаагийн дугаараар хөтлөгч Дээгий, Наги нар 2019 онд хэвлэгдсэн олон улсын бэстсэллэр бүтээлийг танилцуулж байна. Бидний өмнө нь танилцуулж байсан Blink, Outliers номнуудын зохиогч Malcolm Gladwell нь сонирхолтой түүхүүдээр дамжуулан бусад хүнийг танихдаа бидний гаргадаг нийтлэг алдаануудыг харуулснаараа энэ бүтээл онцгой юм.
#187 Read people like a book by King Patrick 19.09.2026 1:15:37
Энэ удаагийн дугаараараа хөтлөгч Наги, Дээгий хоёр хүн таних ухааны талаар анхан шатны мэдлэг олгох сонирхолтой номыг танилцуулж байна. 2020 онд хэвлэгдсэн уг номноос та хүний дотоод мотиваци, биеийн хэлэмж, зан чанарын төрөл, гадаад байдал зэрэг олон талаас хүнийг хэрхэн таних талаар мэдлэг мэдээллийг авах болно. Уг номонд танилцуулсан дараах тэст нь зөвхөн хүний нүдийг хараад сэтгэл хөдлөлийг н...
#186 Start With Yourself 17.07.2026 2:06:06
Энэ удаагийн дугаараар Тэгшээ, Хонгороо 2 маань "Start With Yourself" буюу "Ѳѳрѳѳсѳѳ эхэл" номыг танилцуулж байна. АНУ-н Шарк Танкын Шарк, ѳѳрийн бүтээсэн хѳрѳнгѳѳрѳѳ "America's Richest Self-Made Women"-д ордог Emma Grede-н бичсэн энэхүү номноос ажил, амьдралдаа хэрхэн алсын хараатай байх тухай, мѳн бизнес эрхэлдэг хүмүүст зориулсан амьдралд ойр зѳвлѳгѳѳг олж мэдэх болно.
#185 Into the magic shop 25.04.2026 1:58:03
Энэ удаагийн дугаараараа Дээгий зочин хөтлөгч Ариунтунгалагийн хамт 2016 онд гарсан цагаасаа олон сая хүний зүрх сэтгэлд хүрч, бясалгалын ид шидийг мэдрүүлж чадсан гайхалтай бүтээлийг хүргэж байна. Монгол хэл дээр орчуулагдсан уг номын дагуу зочин хөтлөгч маань дугаарын төгсгөлд зааварт бясалгалыг сонсогчдодоо хүргэх болно. Бясалгалаа дагаад хийгээрэй :)
#184 Ikigai 21.03.2026 1:08:40
Хаврын шинэхэн дугаараараа Наги, Дээгий 2 "Икигай" буюу аз жаргалтай урт удаан амьдрах Япончуудын нууцын талаар өгүүлсэн сонирхолтой бүтээлийг хүргэж байна. Гадаад зохиогчид Япон хүмүүсийн эрүүл, урт наслалтыг судалж бичсэн уг зохиол л урин дулаан цаг ойртож буй хаврын улиралд уншигчдад маань эрүүл амьдралын дадал зуршлаа улам бүр хэвшүүлэхэд нь туслах болтугай.
#182 Hidden Potential 26.12.2025 1:46:48
Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Хонгороо 2 маань "Hidden Potential" номыг танилцуулж байна. Тѳрѳлхѳѳс заяасан авъяас биш, харин нууцлагдмал байсан олж авсан чадамж, потенциалын тухай энэ номноос олж мэдэх болно.
#181 Careless people 30.10.2025 1:56:58
Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий 2 энэ онд бэстсэллэр болоод байгаа шинэхэн бүтээлийг хүргэж байна. Энэхүү номыг Файсбүүкийн олон улсын бодлогын албаны даргаар ажилладаг байсан хүн бичсэн бөгөөд тухайн компаний соёл, удирдлагууд нь хөшигний цаана гадаад улсуудад хэрхэн ханддаг байсан талаар олон сонирхолтой мэдээллийг танд хүргэх болно.
#180 Good inside: Part 2 04.10.2025 1:53:39
Энэ удаагийн дугаараараа Дээгий, Хонгороо хоёр өмнөх дугаараар танилцуулсан "Good inside" номын сүүлийн хэсгийг тоймлон хүргэж байна. Номын энэ хэсэгт хүүхдийн төрөл бүрийн ааш авир, зохисгүй зан үйлийн учир шалтгааныг нэг бүрчлэн тайлбарлаж, ямар арга хэмжээ авч болохыг амьдралд ойр жишээнүүдээр дүрсэлсэн юм.
#179 Good inside: Part 1 13.09.2025 1:10:22
Шинэ хичээлийн жилийн эхний дугаараараа Дээгий, Хонгороо хоёр хүүхэд хүмүүжлийн сүүлийн үеийн бэстсэллэр ном болох "Good inside" номын эхний хэсгийг тоймлон хүргэж байна. Хүүхдийн зохисгүй зан үйлийн цаана эцэг эх, томчуудад ойлгогдох хүсэл хэрэгцээтэй сайн зүрх сэтгэлтэй хүүхэд байдаг. Эцэг эхийн хийх хамгийн чухал ажил бол хүүхдээ өөрийн сэтгэл хөдлөлөө таньж ойлгон, удирдан зохицуулахад багаас...
#178 Four thousand weeks 31.07.2025 1:44:11
Энэ удаагийн дугаараараа Дээгий зочин хөтлөгч Хонгорзулын хамт, 2021 онд хэвлэгдсэн цагаасаа сая сая хүмүүсийн амьдралд нөлөөлсөн гайхалтай номыг хүргэж байна. Хүн 80 хүртэл наслахдаа туулж өнгөрүүлэх 4000 долоо хоногийн амьдралаа хэрхэн утга учиртай, аз жаргалтай өнгөрүүлэх талаар үнэтэй зөвлөгөө өгсөн уг бүтээлийг та заавал нэг сонсоод үзээрэй.
#177 The Let them theory 02.07.2025 1:33:08
Энэ удаагийн дугаараараа New York Times шилдэг зохиогчдын нэг, илтгэгч, подкаст хөтлөгч Mel Robbins-ны 2024 онд бичсэн шинэхэн бэстсэллэр номыг танилцуулж байна. Энэхүү номноос та бусад хүнээс болж стрэссддэг олон асуудлынхаа уг шалтгааныг ойлгож, шийдлийг олж авах болно.
#176 The Optimization Edge - "Оновчлолын эрин" 26.05.2025 1:28:27
Энэ удаагийн дугаартаа Тэгшээ маань зочин хѳтлѳгч, Data Deus компанийн үүсгэн байгуулагч Болортой хамтдаа "The Optimization Edge" буюу "Оновчлолын эрин" номыг хүргэж байна. Оновчлол гэхээр сүрдмээр сонсогдож байгаа боловч, бидний амьдралд тун ойрхон зүйл юм. Бид асар их хэмжээний дата буюу өгөгдөл дунд амьдарч байна. Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт нь оновчлолын гол хүчин зүйл боловч дутуу боло...
#175 Source Code: My Beginnings 11.04.2025 1:40:22
#175 Source Code: My Beginnings by Bill Gates Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий 2 Microsoft-н үүсгэн байгуулагч Bill Gates-н бичсэн, дѳнгѳж энэ оны 2 сард гарсан цоо шинэхэн ном "Source Code: My Beginnings"-г хүргэж байна. Bill Gates ѳѳрийнхѳѳ хүүхэд ахуй наснаас эхлээд Microsoft-г үүсгэн байгуулах хүртэлх түүхээ ѳѳрийн ѳнцѳгѳѳс харан бичсэн энэхүү номноос түүний гэр бүл, найзууд, сургууль,...
#174 Anxious generation 04.03.2025 1:28:22
Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий 2 өсвөр насныхан тэр дундаа одоогийн Z үеийнхэнд утас, сошиал хэрэглээ хэрхэн нөлөөлсөн талаар сэтгэл судлаач хүний судалгаан дээр суурилан бичсэн 2024 оны шилдэг бүтээлийг танилцуулж байна. Цаашид утас, дэлгэцийн хэт хэрэглээнээс хүүхдүүдээ болон өөрсдийгөө хамгаалахын тулд эцэг эхчүүд, сургуулиуд юу хийж болох талаар бодит зөвлөгөөнүүдийг энэ номноос авах...
#173 The Culture Code 29.01.2025 1:36:08
Шинэ оны эхний дугаараараа Тэгшээ, Дээгий хоёр 2018 оны шилдэг бүтээлүүдийн нэг "The Culture Code" номыг танилцуулж байна. Энэхүү бүтээл нь багийн ажиллагааг чухалчилж, байгууллагын уур амьсгал, соёлд ач холбогдол өгдөг хэн бүхэнд туслах бодит жишээгээр баялаг ном юм.
#172 Feel the Fear...and Do It Anyway 22.12.2024 1:10:20
2024 оны сүүлийн дугаартаа Тэгшээ, Дээгий 2 маань "Feel the Fear ... and Do It Anyway" буюу "Айдасаа мэдэр... тэгсэн ч хий" номыг хүргэж байна. Та одоо юунаас айж байна вэ, тэр айдас тань танийг шийдвэр гаргаж, дараагийн алхамаа хийхэд тань саад болоод байгаа юм биш биз? Бараг 40-ѳѳд жилийн ѳмнѳ хэвлэгдэн гарсан энэхүү классик ном олон сая хүмүүст айдасаа мэдэрсэн ч дараагийн чухал алхамаа амьдрал...
#171 The Element 17.11.2024 1:34:41
#171 The Element by Ken Robinson Энэ удаагийн дугаартаа Тэгшээ, Дээгий 2 маань Кэн Робинсоны бичсэн "Элемент" номыг хүргэж байна. Элемент гэдэг нь байгалиас заяасан авьяас нь хувь хүний ѳѳрийн хүсэл сонирхолтой нийлэх тэр цэг юм. Олон хүмүүс ѳѳрийнхѳѳ элементийг олоогүй, эсвэл яаж олохоо мэдэхгүй байдаг. Харин энэхүү номноос хэрхэн ѳѳрийнхѳѳ элемент олж, амьдралдаа ѳѳрчлѳлтийг авчирч болохыг олон...
#170 Ultra-Processed People 12.10.2024 1:25:32
#170 Ultra-Processed People by Chris Van Tulleken Энэ удаагийн дугаартаа олон улсын шилдэг номын жагсаалтанд орж байсан "Ultra-Processed People" номыг хүргэж байна. Технологи хѳгжихийн хэрээр бидний идэж буй хоол хүнсэнд ч мѳн маш том ѳѳрчлѳлт орж, бид хоол хүнсний шинэ эрин үед амьдарч байна. Хэт боловсруулсан хоол хүнс гэж юу болох, тэр нь бидний эрүүл мэндэд хэрхэн нѳлѳѳлж байгааг, бид ѳѳрсдѳѳ...
#169 Creative Schools 14.09.2024 2:14:43
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан ТомЁ сургууль цэцэрлэгийн захирал Дээгий маань боловсролын салбарын шилдэг бүтээлүүдийн нэг Кэн Робинсоны бичсэн "Бүтээлч сургуулиуд" номыг онцгой зочинтой хамт хүргэж байна. Зочин хөтлөгч Э.Сүндарь нь Стэнфордын Их Сургуульд "Суралцахуйн дизайн технологи" магистрын хөтөлбөрийг төгссөн бөгөөд боловсрол, хүүхэд хөгжилтэй холбоотой "Цонхтой цаг" цуврал подк...
#168 Outlive, Part 2 31.08.2024 1:09:51
Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий хоёр маань өмнөх дугаараараа танилцуулсан "Outlive" номын сүүлийн хагасыг хүргэж байна. Энэ хэсэгт эрүүл урт удаан наслахын тулд та дасгал хөдөлгөөн, хоол хүнс, нойр, сэтгэлзүйдээ хэрхэн анхаарах талаар мэдэх болно.
#167 Outlive, Part 1 07.08.2024 1:34:41
#167 Outlive by Peter Attia, MD, Part 1 Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий хоёр маань 2023 онд хэвлэгдэн гарсан даруйдаа шилдэг номуудын нэг болсон "Outlive" номыг таньд хүргэж байна. Эрүүл, урт амьдрахыг судалдаг доктор Peter Attia-н бичсэн энэхүү ном нь зѳвхѳн урт амьдрах биш, эрүүл чанартай, хѳгширсѳн ч гэсэн ѳѳрийнхѳѳ дуртай зүйлийг хүний гар харалгүй хийх чадвартай урт наслахын тухай ана...
#166 We were dreamers 02.07.2024 1:34:59
Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий хоёр 2022 оны шилдэг намтар номнуудын нэг, Хойд Америк дахь Ази цагаачдын амьдрал болон хүүхдээ өсгөхдөө хийсэн алдааг дүрслэн харуулсан сонирхолтой номыг танилцуулж байна. Уг номны зохиогч Симү Лиү нь 2021 онд Shang-Chi кинонд тоглож анхны Marvel Studio-н Ази баатар болсноороо алдаршсан бөгөөд 2022 онд Time сэтгүүлийн Дэлхийн 100 нөлөө бүхий хүнээр шалгарч...
Podcasts similaires
Replaio n'est pas éditeur de podcasts ; les noms des émissions, les visuels et l'audio appartiennent à leurs auteurs et sont diffusés via des flux RSS publics