UNLOCK Podcast
UNLOCK Podcast
UNLOCK Podcast : мэдлэг мэдээлэлийг анлок хийж хуваалцацгаая!
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
#85 Higher loyalty: Truth, lies and leadership 16.05.2020 1:10:56
#85 A Higher Loyalty by James Comey Ээлжит дугаараараа бид, 2017 онд Трампын гэнэтийн шийдвэрээр халагдах хүртлээ Америкийн Холбооны Мөрдөх Товчооны даргаар ажиллаж байсан Жэймс Коүмигийн дуулиант бүтээлийг хүргэж байна. Хиларигийн имэйлийн хэрэг, Трамп болон Коүмигийн харилцаа үнэндээ ямар байсан зэрэг 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн хөшигний ардах үйл явдлыг шударгаар өгүүлэхийн зэрэгцээ, улс...
#84 Mamba mentality 02.05.2020 56:38
Энэ удаагийн дугаараараа алдарт сагсан бөмбөгч Коби Брайнтын сагсан бөмбөг хэрхэн тоглодог байсан өөрийнхөө хандлага, сэтгэлзүйн талаар бичсэн "Mamba mentality" номыг танилцуулж байна. Энэ оны 1 сард охиныхоо хамт харамсалтайгаар өнгөрөх хүртлээ 41-хэн наслахдаа тэрээр хэрхэн амжилтанд хүрсэн болон, Дэлхийн сая сая хүмүүсийг байлдан дагуулсан түүний "Mamba mentality" гэж чухам ямар амьдралын хандл...
#83 Nonviolent communication 18.04.2020 57:10
Ээлжит дугаараа бид хүнлэг харилцааны аргачлалын нэгэн сонгодог бүтээл "Nonviolent communication" номыг хүргэж байна. Сэтгэл судлалын профессор Розенберг нь 1960 оноос хойш Nonviolent communication буюу Эе эвийн харилцааны онолоо хөгжүүлж, гэр бүл, ажлын байр, анги тaнхим, хүүхэд хүмүүжил, олон улсын маргаан зэрэг янз бүрийн талбарт уг онолыг амжилттайгаар хэрэгжүүлж түгээж ирсэн ажээ. Та ч бас хү...
#82 Obesity code 04.04.2020 1:01:56
Ээлжит дугаараа бид 2016 онд гарсан цагаасаа хойш богино хугацаанд олон сая уншигчдаас өндөр үнэлгээ аваад байгаа "Таргалалтын нууц" хэмээх номыг санал болгож байна. Эмч хүний өөрийн олон жилийн судалгаа, туршлага дээр үндэслэн бичсэн уг ном нь танд хүн яагаад таргалж, турдаг талаар шинжлэх ухааны цогц тайлбарыг өгөхөөс гадна жингээ хэрхэн үр дүнтэй хаях талаар зөвлөгөөг ч багтааснаараа онцлог юм.
#81 Prosperity paradox 21.03.2020 1:14:54
Энэхүү дугаараараа бид "Innovator''s Dilemma", "How will you measure your life" номнуудаар нь та бүхэнд танилцуулж байсан Харвардын алдарт профессор Клэй Кристэнсэний сүүлийн бүтээл "Prosperity Paradox"-г танилцуулж байна. Хөгжилтэй улс орнуудын гол хөгжлийн хөшүүрэг юу байсан бэ? Ядуурлаас гарахад юу чухал вэ? Авилга яагаад асуудал биш боломж вэ? Дэд бүтцийн хөгжил ядуурлыг арилгах уу? гэх мэт со...
#80 Beautiful Boy: a father's journey through his son's addiction 07.03.2020 1:04:38
Энэ удаагийн дугаартаа Beautiful Boy буюу хар тамхи, мансууруулах бодисонд донтсон хүүгийнхээ амьдралын тухай аавынх нь бичсэн номыг танилцуулж байна. Хар тамхи, мансууруулах бодисын тухай албан ёсны тоо баримт, статистик байдаг боловч тэр бүр олж сонсдоггүй хувь хүн болон ойр дотны гэр бүлийнх нь амьдралд үзүүлж буй нѳлѳѳг энэхүү номноос олж мэдэх болно. Хар тамхи, мансууруулах бодисын хор нѳлѳѳ,...
#79 Deep Work: Rules for focused success in a distracted world 22.02.2020 1:10:13
Энэ удаагийн дугаартаа Deep Work номыг хүргэж байна. Ажил, хичээлээ хийхдээ сайн гүн тѳвлѳрч сууж чадахгүй, анхаарал саринаад байгаа бол энэхүү номон дээр гарах Deep Work буюу гүн анхаарал тѳвлѳрүүлэх арга, зѳвлѳмжүүдийг дагаад үзээрэй. Энгийн амьдралд ойр арга зѳвлѳгѳѳг багтаасан энэхүү номноос бид бас Анлокынхоо номуудыг уншихдаа эдгээр аргыг хэрэглэдэг байсныг бас анзаарч мэдэж авлаа.
#78 Spillover: Animal Infections and the Next Human Pandemic 08.02.2020 1:18:31
Энэ удаагийн дугаартаа Spillover: Animal Infections and the Next Human Pandemic номыг хүргэж байна. Шинжлэх ухааны салбартаа шилдэг номоор шалгарсан, эрдэмтэдийн хүлээн зѳвшѳѳрсѳн энэхүү ном нь халдварт өвчин хаанаас, яаж хүнд халддаг, ямар судалгаа шинжилгээ явагдаж байдаг зэрэгийг нарийн тоо баримтаар тайлбарладаг. "Zoonosis" гэж амьтанаас хүнд халдварладаг халдварт өвчнийг хэлдэг ба үүнд SARS,...
#77 Catch and kill 25.01.2020 1:08:44
Өнгөрсөн оны сүүлээр гарсан даруйдаа бүхий л томоохон бэстсэллэр номын жагсаалтанд зүй ёсоор орж дуулиан тарьж буй ном бол Pulitzer шагналын эзэн сэтгүүлч Ronan Farrow-ын бичсэн "Catch and Kill" юм. Зохиогч уг номоороо 2017 онд Холливүүдын томоохон продюсер Harvey Weinstein-ы 80 гаруй эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үзүүлж байсан хэргийг хэрхэн илрүүлсэн, хөшигний цаана ямар дарамттай нүүр тулж байсн...
#76 When the people speak: Deliberative democracy and public consultation 12.01.2020 1:15:38
Ардчилал гэж юу вэ? Ардчиллын ямар хэв загварууд байдаг вэ? Мөн дэлхийн ихэнхи улсад тархсан ардчилсан систем яагаад өнөөдөр хямралд орж байгаа вэ? Ард олны үзэл бодол, хүсэл эрмэлзэл бодлогын шийдвэр гарахад өнөөдөр хэрхэн нөлөөлж байна вэ? Үүнд Станфордын их сургуулийн алдарт профессор Жеймс Фишкин өөрийн бүтээсэн Зөвлөлдөх Ардчиллын хувилбарыг санал болгож байна.
#75 Permanent Record 28.12.2019 1:04:10
2019 оны сүүлийн дугаараараа бид энэ жил гарсан цагаасаа хойш борлуулалтаараа тэргүүлэн дуулиан тарьж буй сонирхолтой номыг сонгож уншлаа. Зохиогч Эдвард Сноүден нь Америкийн Тагнуулын Ерөнхий Газарт IT мэргэжилтнээр ажиллаж улсын хамгийн өндөр зэрэглэлтэй нууц мэдээллүүдтэй харьцаж байсан нэгэн бөгөөд Америкийн төр хэрхэн интернет ашиглаж буй Дэлхийн бүхий л хүний хувийн мэдээллийг хууль бусаар т...
#74 Invisible women 14.12.2019 1:06:44
Ээлжит дугаараа бид энэ онд гарсан шилдэг номнуудын нэг Үл үзэгдэгч эмэгтэйчүүд номыг хүргэж байна. Гэр бүл, ажил, олон нийтийн газар, анагаах ухаан гээд амьдралын бүхий л салбарт эмэгтэйчүүд хүйсийн тэгш бус байдалд хэрхэн өртөж байгаа, энэ нь нийгэмд ямар асуудал болж байгааг олон баримттайгаар цэгцтэй дүрсэлж чадсанаараа эмэгтэйчүүд төдийгүй эрчүүдийн нүдийг нээсэн ном хэмээн үнэлэгдээд байгаа...
#73 The Reason I Jump 30.11.2019 1:07:42
Ээлжит дугаараараа бид 13 настай аутизмтай хүү Наоки Хигашидагийн бичсэн гайхалтай бүтээлийг хүргэж байна. Төрөлхийн тархины эмгэгтэй төрж, бусадтай харилцах, өөрийн биеэ чөлөөтэй удирдах чадвар дутмаг өссөн тэрээр аутизмтай хүмүүсийн дотоод ертөнцийг уг номоороо энгийн бөгөөд гүн гүнзгийгээр илэрхийлж чадсанаараа Дэлхийн 30 гаруй орны сая сая уншигчдын сэтгэлийг хөдөлгөж чадсан ажээ.
#72 Influence 16.11.2019 1:04:47
#72 Influence by UNLOCK Podcast
#71 Unnatural causes 02.11.2019 1:22:05
Энэ удаагийн дугаараараа бид Английн томоохон шүүх эмнэлгийн задлан шинжээч эмч Ричард Шепердийн бичсэн "Зуурдын шалтгаанууд" номыг танилцуулж байна. Дэлхийн томоохон гэмт хэргүүд, ослоос эхлээд нийт 23000 орчим хүн дээр задлан шинжээчээр ажиллахдаа эмч уг номоороо задлан шинжилгээ нь хүний үхлийн шалтгааныг тогтоож гэмт хэргийг илрүүлээд зогсохгүй, эрүүл мэнд, хууль тогтоомж, нийгмийн томоохон ас...
#70 Brief answers to the big questions 19.10.2019 1:06:39
Ээлжит дугаараараа бид 20-р зууны алдарт онолын физикч, одон орны суут эрдэмтэн Стивен Ховкины амьдралынхаа сүүлийн өдрүүддээ бичиж хүн төрөлхтөнд бэлэг болгон үлдээсэн "Том асуултуудад өгөх товч хариултууд" номыг танилцуулж байгаадаа баяртай байна. Хэрэв та ертөнц хэрхэн үүссэн, харь гаригийн хүн гэж байдаг эсэх, цаг хугацааны аялал боломжтой эсэх, хар нүх гэж юу вэ, дэлхий хэзээ сөнөх вэ зэрэг с...
#69 Why We Sleep 05.10.2019 1:09:27
Энэ удаагийн дугаартаа Why We Sleep буюу "Бид яагаад унтдаг вэ" номыг танилцуулж байна. Нойрсохуйн шинжлэх ухааны эрдэмдэн Matthew Walker-н бичсэн энэхүү номноос нойрсох буюу унтах гэж юу болох, бид яагаад унтдаг бa яагаад зүүдэлдэг болох, орчин үеийн нийгэмийн нойрны талаарх хандлага, нойргүйтэл бол түүний эсрэг арга хэмжээ гэх мэт хүн бүрт зайлшгүй мэдвэл зохих сэдвийг тайлбарласан болно.
#68 Into Thin Air 21.09.2019 1:10:41
Энэ удаагийн шилдэг номоороо бид Дэлхийн ноён оргил Эверестэд хамгийн олон уулчин амь эрсэдсэн жилүүдийн нэг гэгддэг 1996 оны үйл явдлыг танилцуулж байна. Зохиогч нь уг экспедицд оролцож, аймшигт зүйлсийг нүдээр үзсэн хүний хувьд Эверестэд авирах бодит амьдрал дээр ямар байдгийг олон нийтэд өгүүлэхийг хүсчээ. Ууланд авирах зэрэг хүч сорьсон спортод дуртай бол таны заавал сонсох номны нэг.
#67 Ego is the enemy 07.09.2019 1:00:40
Энэ удаагийн дугаараараа бид "Иго бол таны дайсан" хэмээх 2016 оны бэстселлер номыг танилцуулж байна. Амжилтанд хүрэхэд чинь саад болдог алдаа гаргахад чинь улам дээр чинь дэвсэлдэг иго гэгч чухам юу вэ, түүний шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ, мөн игоноосоо ангижирч эрүүл тайван амьдрахын тулд аугаа хүмүүс ямар арга хэрэглэдэг талаар та энэ номноос суралцах болно. Зохиогчийн хэлснээр таны амьдралдаа...
#66 Quiet 24.08.2019 1:02:44
Энэ удаагийн дугаартаа хэзээ ч чимээгүй болохгүй одоогийн нийгэм дэх Интроверт буюу дотогшоогоо чиглэсэн гэгдэх хүмүүсийн давуу тал, хүчийг тайлбарласан "Quiet" by Susan Cain номыг хүргэж байна. 2012 онд анх хэвлэгдэн гарсанаасаа хойш 4 жилийн турш Нью-Иорк таймсын шилдэг номоор шалгарсан, TedTalk дээрх яриа нь хамгийн олон үзсэн ярианаас гадна, тэрхүү яриа нь Bill Gates-н хамгийн дуртай ярианы нэ...
#65 Grit 10.08.2019 1:04:20
#65 Grit by Angela Duckworth Энэ удаагийн дугаараараа бид сэтгэлзүйн шинжлэх ухаан, боловсролын салбарт томоохон сэдэв болж чадсан Grit буюу шургуу, хөдөлмөрч, тууштай зан чанарын тухай өгүүлэх 2016 оны бэстселлер номыг танилцуулж байна. Сэтгэл судлалын профессор Анжела Дукворт нь 10 гаруй жилийн судалгааныхаа үр дүнд энэхүү номоороо дамжуулж "Xүн амжилтанд хүрэхэд төрөлх авьяасаас илүү шургуу, хө...
#64 Why nations fail 27.07.2019 1:08:50
Энэ удаагийн дугаараар та бүхэндээ дэлхийд данстай эдийн засагчид болох Harvard-ын (одоо University of Chicago) James Robison болон MIT-ийн Daren Аcemoglu нарын хамтын бүтээл "Why nations fail" буюу "Улс үндэстний уналт доройтлын шалтгаан" хэмээх бестселлэр алдарт бүтээлийг хүргэж байна. Сүүлийн 400 гаруй жилийн улс үндэстний хөгжлийн түүхийг үндэслэн дэвшүүлсэн тэдний онолоор өнөөгийн улс үндэстн...
#63 Leaders eat last 13.07.2019 1:05:20
#63 "Leaders eat last" by Simon Sinek Энэ удаагийн дугаартаа бид Cаймон Синекийн 2014 онд бичсэн New York Times-ийн бестселлэр "Leaders eat last" хэмээх манлайлалын талаарх гайхалтай бүтээлийг хүргэж байна. Эндорфин, допамин, окситосин, серотинен хэмээх биднээс ялгардаг бодис бид бүхний аливаа зорисондоо хүрэхэд, бусдад туслахад, бусдыг хайрлахад гол нөлөө үзүүлдэг болохыг та мэдэх үү? Манлайлал г...
#62 Leadership the Eleanor Roosevelt Way 29.06.2019 1:01:53
#62 Leadership the Eleanor Roosevelt Leadership by Robin Gerber Энэ удаагийн дугаартаа бид АНУ-н тэргүүн хатагтай асан, НҮБ-т Хүний Эрхийн Тунхаглалыг гардан боловсруулж байсан алдарт Eleanor Roosevelt-н тухай гайхалтай номыг уншиж танилцуулж байна. Яагаад Эленор Рүзвелт нь жирийн нэгэн тэргүүн хатагтай биш Дэлхийн тэргүүн хатагтай гэж нэрлэгдэх болсон, 100 жил өнгөрсөн ч хүмүүс түүнийг марталгүй...
#61 The 5 love languages 15.06.2019 1:04:03
Энэ удаа "The 5 love languages" буюу "Хайрын таван хэл" номыг Live Event дээр амласныхаа дагуу та бүхэндээ хүргэж байна. 25 жилийн ѳмнѳ хэвлэгдсэнээсээ хойш олон сая гэр бүл, хосуудын амьдрал, хайрт эерэг нѳлѳѳг авчирсан уг номонд хэрхэн хайраа илэрхийлэх болон хайрыг хүлээн авах, түүний тулд 5 тѳрлийн хайрын хэлийг тайлбарласан болно. Ѳѳрийнхѳѳ болон хайртай хүнийхээ хайрын хэлийг илүү сайн таниж...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.