ganaa.mnb.mn@gmail.com

Миний өглөө

Цаг хугацаа бидэнд тэгш боломжийг олгодог. Харин тэр цаг хугацааг хэрхэн ашиглаж чадсан нь аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн амьдардаг. Хүн бүхний өглөө өөр өөрөөр эхэлдэг. Минийх, таных, бид бүгдийнх... Яг үүний адил бидний хүсэл тэмүүлэл ч өөр өөр. Тэр хүсэл тэмүүлэлд хүрэх арга зам нь бас л өөр. Үе тэнгийн залуус нь юуг хийж бүтээж, бидэнд тэгш заяагдсан тэр л цаг хугацаанд юуг бодож, юунд тэмүүлж явдгийг “Миний өглөө” цуврал подкастаар дамжуулан бусад залууст хүргэж, урам зориг, хүсэл тэмүүлэл бэлэглэх зорилготой билээ.

Author

ganaa.mnb.mn@gmail.com

Category

Education

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Jul 8, 2024

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

#64 Илүү ихийг сурч мэдье 11.10.2020

Миний өглөө подкастын 64 дэх дугаар танд хүрч байна. Энэ удаагийн дугаартаа бид аялагч, гэрэл зураг сонирхогч, төрийн албан хаагч Э.Мандахтай ярилцлаа. Түүний өглөөд анхаарлаа хандуулна уу 

#63 Донор Баатар 04.10.2020

Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын энэ удаагийн дугаарт 40 удаа цусаа өгсөн хүндэт донор Нандинцэцэг оролцлоо. Тэрбээр Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хороонд аргай зүйчээр ажилладагаас гадна олон залуучуудад сайн дурын ажил хийх ач тусын талаар мэдээлэл хүрэгж, арга зүйн зөвлөмж өгдөг юм. Монгол Улсын хэмжээнд 1 болон 3 дугаар бүлгийн цустай хүмүүс нийт хүн...

#62 Морин мөрт 27.09.2020

Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Энэ удаагийн дугаартаа бид Улстөрч.мн сайтын орлогч эрхлэгч, сэтгүүлч З.Батхуягтай ярилцлаа. Түүний өглөөд анхаарлаа хандуулцгаая 

#61 "Зуун жилийн ганцаардал"-ыг уншаагүй "зун" бол "зун" биш 20.09.2020

Сонсогч та бүхэндээ шинэ 7 хоногийн өглөөний мэнд. Миний өглөө подкастын энэ удаагийн дугаарт хуульч, судлаач Ч.Бат-Уянга оролцлоо. Түүний өглөөд анхаарлаа хандуулна уу. 

#60 Оролцъё 13.09.2020

Соносгч танд шинэ долоо  хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 60 дахь дугаар танд хүрч байна. Бид энэ удаагийн дугаартаа Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаатай ярилцлаа. Ингээд түүний өглөөд анхаарлаа хандуулна уу.

#59 Хөдөлгөөн таны урт нас 06.09.2020

Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 59 дэх дугаар танд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт "Ач тусын тухай үлгэр" хүүхдийн номын зохиолч, "Самсара гэр бүлийн иог"-ийн төвийн үүсгэн байгуулагч Э.Эрдэнэцэцэг оролцлоо. Түүний өглөөд хамтдаа анхаарлаа хандуулцгаая  

#58 Радио сонссоноор өөрийгөө илэрхийлж сурсан 30.08.2020

Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе.  Маргааш Монгол улсад радио өргөн нэвтрүүлэг бэлтгэн дамжуулж эхэлсэн түүхт 86 жилийн ой тохионо. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Монголын Радиогийн 3 дугаар суваг болох Р3-радиогийн үнэнч сонсогч (Lampard) буюу Билгүүнтэй ярилцлаа. 2016 оноос хойш 4 жилийн хугацаанд Р3 радиог сонгон сонсох болсон хамгийн том шалтгаан нь юу байсан бол? Радио өрг...

#57 Зүрх бүхэн жаргалтай байг 23.08.2020

Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Бид энэ удаагийн дугаартаа ясны хорт хавдартай тэмцэж буй 14 настай хүү Ганзоригийн эгч Отгоншагайтай ярилцлаа. 14хөн насандаа “Ясны хорт хавдар” гэх аймшигт оношоор оношлогдож, ХСҮТ-д хагалгаанд орсон боловч хавдар биеэр нь маш хурдацтай тархаж цаашид Монголд эмчлэгдэх боломжгүй болжээ. Маш олон орны эмнэлгүүдэд хүсэлт явуулсны эцэст  Турк улсын...

#56 Хүнийг хайрлах дадал зуршилд суралцъя 17.08.2020

Шинэ 7 хоногийн өглөөний мэнд. Миний өглөө подкастын 56 дахь дугаар танд хүрч байна. Энэ удаагий дугаартаа бид Биеийн тамирын багш, дасгалжуулагч Д.Доржготовтой ярилцлаа. 3 хүүхдийн аав, хүний сайн хань, гэр бүлээрээ нийтийн биеийн тамираар хичээллэгч түүний өглөөд анхаарлаа хандуулна уу. 

#55 Өөрийнхөөрөө амьдар! 09.08.2020

Соносгч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 55 дахь дугаар танд хүрч байна. Энэ удаагийн дугаартаа бид хүмүүнлэгийн сайн дурын ажилтан Б.Батжаргалтай ярилцлаа. Дэлхий дахинд цар тахлын хэмжээнд тулгараад буй Ковид-19, Солонгост гацсан Монголчууд, тусгай үүргийн онгоцоор ирж буй монголчуудаа хүлээн авч буй тусгаарлах байрны стандарт, тусгаарлалтанд буй хүмүүсийн хандлаг...

#54 Амьдрал бол тэнцвэр 02.08.2020

Миний өглөөгийн ээлжит нэгэн зочин МУСТА, циркийн жүжигчин М.Мягмарсайхан. Өнгөрсөн жил Улаан цутгалан дээгүүр 28 метрийн өндөрт 57 метрийн урттай олсон дээгүүр ямар ч хамгаалалтын бэхэлгээгүйгээр амжилттай алхсан бол энэ удаад  Чулуутын хавцал дээгүүр 50 метрийн өндөр, 130 метрийн урт утас татаж алхах гэж байна. Илүү дэлгэрэнгүйг подкастнаасаа хүлээн аван сонссоорой

#53 Хүсэл тэмүүлэл, эв нэгдлээ эрхэмлэе 26.07.2020

Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 53 дахь дугаарт БНМАУ-ын баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Дорнод аймгийн Улсын тэргүүний 5 дугаар сургуулийн Түүх, нийгмийн ухааны багш М.Өлзийжаргал оролцлоо. Түүний өглөөд хамтдаа анхаарлаа хандуулъя. 

#52 Шинэ рүү тэмүүл 19.07.2020

Миний өглөөг сонсогч та бүхэндээ 52 дахь 7 хоногийн өглөөний мэнд. Яг жилийн өмнө Миний өглөө подкастын эхний дугаараа нийтэлж байжээ. Өнөөдрийн дугаартаа бид Дорнод Их Сургуулийн Монгол хэлний багш С.Энжаргалтай ярилцлаа. Түүний өглөөд анхаарлаа хандуулна уу? 

#51 Түүхээ мэдье 12.07.2020

Шинэ 7 хоногийн өглөөний мэнд. Миний өглөө подкастын 51 дэх дугаар танд хүрч байна. Энэ удаагийн дугаараа бид Хамрын хийд буюу дэлхийн энергийн төвөөс бэлтгэж байна. 20 гаруй жил энэ газрыг зорин ирж буй гадаад, дотоодын  жуулчдад хөтөч, тайлбар хийсэн Ш.Баатар гуайтай ярилцлаа. Биднийг ярилцаж байх хугацаанд тэнгэр дуугарч, бороо орж, салхи салхилж байгалийн бүхий л үзэгдэл нэгэн цаг мөч дор өрнө...

#50 Сурах арга барилд суралцъя 05.07.2020

Шинэ 7 хоногийн өглөөний мэнд. Миний өглөө подкаст 50 дахь дугаараа танд хүргэж байна. Өнөөдрийн дугаарт Математикийн багш Ц.Хонгорзул оролцлоо. Түүний өглөөд анхаарлаа хандуулцгаая 

#49 Дэлхий рүү зүтгэ 28.06.2020

Шинэ 7 хоногийн өглөөний мэнд! Миний өглөө подкастын шинэ дугаар танд хүрч байна. Өнөөдрийн дугаартаа бид Глобал удирдагч дээд сургуулийн ерөнхийлөгч, Харвардын их сургуулийг төгсөгч Б.Отгонбаттай ярилцлаа. Ингээд түүний өглөөд анхаарлаа хандуулцгаая. 

#48 Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо яагаад чухал вэ? 21.06.2020

Хэй, залуусаа 48 дахь 7 хоногийн мэнд. Зуны дэлгэр цагт эрт босож подкастаа сонсож буй залуустаа баярлалаа. Энэ удаагийн дугаартаа бид Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяртай ярилцлаа. Түүний өглөөд анхаарлаа хандуулна уу. 

#47 Цаг үргэлж хөдөлмөрлө 14.06.2020

Шинэ 7 хоногийн өглөөний мэнд. Миний өглөө подкастын 47 дахь дугаар танд хүрч байна. Энэ удаагийн дугаартаа бид БГД-ийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Н.Сувдаатай ярилцлаа. 

#46 Номтой өглөө 07.06.2020

Сонсогч та бүхэндээ шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 46 дахь дугаартаа бид "Номтой Өглөө" клубын удирдах зөвлөлийн гишүүд болох Нямдаваа, Ууганбаяр нартай ярилцлаа.  Тэдний номын хэлэлцүүлэг Монгол улсын үндсэн хуульд бичигдсэний дагуу “хүмүүнлэг иргэн...” бэлдэхэд хувь нэмэр оруулдаг. Номтой өглөө клубын мөрөөдөл бол тус клубын номын хэлэлцүүлэгийн загвар болон философи...

#45 Сурагчийн өглөө хэрхэн эхэлдэг вэ? 31.05.2020

Миний өглөө подкастын үнэнч сонсогч та бүхэндээ эх үрсийн баярын мэнд хүргэе. Энэ удаагийн дугаарт Нийслэлийн БГД-ийн Оюуны Ундраа цогцолбор сургуулийн сурагч М.Даваадулам оролцлоо. Ирээдүйд эмч болох хүсэл мөрөөдөлтэй түүний хувьд өнөөдрөөс хэрхэн хичээж буйг, үе тэнгийн найз нөхөддөө юуг захиж мэндчилгээ дайсанг энэхүү дугаараас та бүхэн сонсоорой. Хүүхэд бүхэн инээж байг ээ. 

#44 Өглөө бүрийг шинэ бодлоор эхлүүлээрэй 24.05.2020

Шинэ 7 хоногийн өглөөний мэнд. Миний өглөө подкастын 44 дэх дугаар танд хүрч байна. Энэ удаагийн дугаарт гэр бүл судлаач, шинжлэх ухааны доктор Т.Намжил оролцлоо.  

#43 Өөрийгөө өөрчил...Оройтоогүй 17.05.2020

Шинэ 7 хоногийн өглөөний мэнд. Миний өглөө подкастын #43 дахь дугаарт Австрали улсын Брисбени хотын Гриффитийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн магистр Тогоочийн Мөнхтуул Munkhtuul Tuul оролцлоо. Тасралтгүй 24 жил суралцаж явуу түүний хувьд залуус бидэнд ямар зөвлөгөө өгсөн бол? Ингээд Мөнхтуулын өглөөд анхаарлаа хандуулна уу? #Өөрийгөө_өөрчил #Оройтоогүй

#42 Төлөвлөлт, гүйцэтгэл, хурд 10.05.2020

Шинэ 7 хоногийн өглөөний мэнд ээ. Шинэ дугаараа хүлээн аван сонсох гэж буй сонсогч танд баярлалаа. Өнөөдрийн дугаарт ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, инженерийн ухааны доктор, эрдэмтэн судлаач  Б.Алтансүх оролцлоо.  

#41 Мөрөөдлөө бүтээ 03.05.2020

Шинэ сарын, шинэ 7 хоногийн, шинэ өглөөний мэнд. Сайн уу 5 дугаар сар минь гээд 5 цагтаа босоод подкастынхаа 41 дэх дугаарыг сонсох гэж буй танд баярлалаа. Өнөөдрийн дугаартаа бид өөрийн төдийгүй олон олон залуусын мөрөөдлийг хамт бүтээлцэж байгаа нэгэн хүндтэй эрхэмтэй ярилцлаа. Тэр бол SMS төвийн үүсгэн байгуулагч Ж.Золзаяа. Түүний өглөө хэрхэн эхэлдэг болохыг, ковид19-н үед гарааны бизнес эрхлэ...

#40 Ирээдүй өнөөдрөөс эхэлдэггүй 26.04.2020

Шинэ 7 хоногийн өглөөний мэнд. Миний өглөө подкаст энэ удаагийн дугаараас эхлэн зуны цагийн хуваарьтаа шилжлээ. Өнөөдрөөс эхлэн подкастын шинэ дугаараа  долоо хоног бүрийн даваа гарагийн өглөөний 5 цагт сонсож байгаарай.  40 дэх дугаартаа бид Түүхийн ухааны доктор Ц.Минжинтэй ярилцлаа. Эрт босож, ихийг сонсъё. 

Listen to the Миний өглөө podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.