ganaa.mnb.mn@gmail.com

Миний өглөө

Цаг хугацаа бидэнд тэгш боломжийг олгодог. Харин тэр цаг хугацааг хэрхэн ашиглаж чадсан нь аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн амьдардаг. Хүн бүхний өглөө өөр өөрөөр эхэлдэг. Минийх, таных, бид бүгдийнх... Яг үүний адил бидний хүсэл тэмүүлэл ч өөр өөр. Тэр хүсэл тэмүүлэлд хүрэх арга зам нь бас л өөр. Үе тэнгийн залуус нь юуг хийж бүтээж, бидэнд тэгш заяагдсан тэр л цаг хугацаанд юуг бодож, юунд тэмүүлж явдгийг “Миний өглөө” цуврал подкастаар дамжуулан бусад залууст хүргэж, урам зориг, хүсэл тэмүүлэл бэлэглэх зорилготой билээ.

Author

ganaa.mnb.mn@gmail.com

Category

Education

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Jul 8, 2024

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

#88 Уур амьсгалын өөрчлөлт-Залуусын оролцоо 29.03.2021

Сонсогч танд шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Өнөөдрийн подкастын дугаартаа бид "Монгол Экологи" төв болон "Байгаль орчны манлайлагчид" ТББ-ын зүгээр хамтран зохион байгуулсан "Уур амьсгалын өөрчлөлт ба залуусын оролцоо" сэдэвт хэлэлцүүлгийн үеэр яригдсан илтгэгчдийн онцлох ишлэлүүдийг багцлан хүргэж байна. ИЛТГЭГЧИД Ургамал судлаач, биологич В.Гүндэгмаа, "Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоо" ТББ-...

#87 Эх дэлхийн цагт нэгдэцгээе 21.03.2021

Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын ээлжит дугаар танд хүрч байна. Өнөөдрийн дугаартаа бид "Эх дэлхийн цаг" арга хэмжээг онцолж зочдоо урилаа. Хүн төрөлхтний анхаарлыг уур амьсгалын өөрчлөлтөд хандуулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор Дэлхийн байгаль хамгаалах сангаас анх 2007 онд...

#86 Чин сэтгэл 14.03.2021

Сонсоч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 86 дахь дугаар танд хүрч байна. Өнөөдрийн дугаартаа бид АНУ-д ажиллаж амьдарч буй Загдаа эгчтэй ярилцлаа. 

#94 Шүд эрүүл бол бие эрүүл 09.03.2021

Миний өглөө подкастын 94 дэх дугаарт Туж Мишээл шүдний эмнэлэгийн нүүр амны их эмч Х.Одонтуяа оролцлоо. Өглөө оройд тогтмол шүдээ зөв угааж хэвшихийг энэ дугаарын зочин маань уриалсан юм шүү. Эрүүл байж залуус бид нийгэмд эерэг өөрчлөлтийг авчирч чадна. 

#85 Спортоор хичээллэе 08.03.2021

Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкатын 85 дахь дугаар танд хүрч байна. 85 долоо хоногийн турш хамт байсан та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн дугаартаа бид Лондон хотноо ажиллаж амьдарч буй Олон улсын харилцаа, улс төр судлаач У.Ганзоригтой ярилцлаа. 

#84 Битгий шантраарай 28.02.2021

Сонсогч танд шинэ сарын, шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын энэ удаагийн дугаарт Эко телевизийн редактор О.Лхагвасүрэн оролцлоо. 

#83 Сонсогчоос-Оролцогч 21.02.2021

Сонсогч та бүхэндээ шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Тарган сайхан хаваржиж байна уу? Хөл хорионы дэглэмээ баримтлаад онлайнаар Миний өглөөгийн дугааруудаа бэлтгэж байгаа билээ. Энэ удаад БНСУ-ын Октомато компанийн /“Oktomato” Co.,Ltd/  вэб хөгжүүлэгч Г.Уянгатай  ярилцлаа. Түүний өглөөг угтах дадал зуршил, алжын арга барилтай хамтдаа танилцъя. 

#82 Энэрч хайрлая 14.02.2021

Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкаст үхэр жилийн эхний дугаартаа “Түгээмэл эрх-хөгжил” ТББ-ын гүйцэтгэх захиарал, Хүний эрхийн зоригтон Т.Саруултай ярилцлаа. Иргэний нийгмийн байгууллагад ажиллах чин хүсэл эрмэлзлэлтэй залуус өнөөдрийг дугаарыг чих тавин сонсоно гэдэгт итгэж байна. Ингээд Саруулын өглөөтэй танилцъя 

#81 Захидал бичээрэй 07.02.2021

Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 81 дэх дугаарт Манд.мн-ы үүсгэн байгуулагч, "Амьдрал тэмцэл", "Захидал" номын зохиолч, сэтгүүлч Н.Пүрэвсүрэн оролцлоо. Биднийг сонсож буй, сонсох гэж байгаа, сонсоод дууссан сонсогч та яг одоо хайртай дотны хэн нэгэндээ өөрийн гараар сэтгэлээ шингээж ил захидал бичээрэй. 

#80 Тасралтгүй ажилла 01.02.2021

Сонсогч танд шинэ сарын, шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 80 дахь дугаар танд хүрч байна. 80 долоо хоногийн турш хамт байсан сонсогч та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн дугаартаа бид Компьютерийн ухаан, сошиал информатик, мэдээлэл холбооны хүрээлэнгийн захирал Ц.Түвшинтөртэй ярилцлаа. 

#79 Өөрийгөө хайрлая 24.01.2021

Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 79 дэх дугаар танд хүрч байна. Бид энэ удаагийн дугаартаа чөлөөт уран бүтээлч, зураач Э.Сувдмаатай ярилцлаа. 

#78 Соёл бол хөгжил 17.01.2021

Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 78 дахь дугаар танд хүрч байна. Бид энэ удаагийн дугаартаа Соёлын яамны Соёл гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэгтэй ярилцлаа. 

#77 Иргэдийн оролцоот газрын зураглал 11.01.2021

Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 77 дахь дугаар танд хүрч байна. Бид энэ удаагийн дугаартаа Паблик Лаб Монголиа-гийн үүсгэн байгуулагч С.Эрдэнэцогттой ярилцлаа. Ингээд түүний өглөө болон иргэдийн оролцоот газрын зураглалын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэ удаагийн дугаараас хүлээн авч сонсоорой. 

#76 Түмний нэг 03.01.2021

Сонсогч танд шинэ оны, шинэ 7 хоногийн, шинэ өглөөний ... яг одоо, энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Өнөөдрийн дугаартаа бид Шууд.мн сайтын сэтгүүлч, Автобус тэмдэглэлийн нийтлэлч Г.Тэгшсүрэнтэй ярилцлаа. Түүний Автобус тэмдэглэлийг та бүхэн уншдаг байсан бол одоо дуу хоолойг нь хамтдаа сонсцгооё. 

#75 Баяртай 2020 27.12.2020

Сонсогч танд Миний өглөө подкаст энэ оны отгон дугаараа хүргэж байна. Өнөөдрийн дугаартаа бид Канадын Ванкувер хотноос Бритиш Колумбын их сургуулийн магистр, "Байгаль" подкастын хөтлөгч Оюунхишигийн Ууганбадрахтай ярилцлаа. Түүний хувьд 2020 он хэрхэн болж өрнөсөн бол? Сонсогч залуустаа манай зочиг юуг зөвлөсөн бол? Эдгээр асуултанд хариулт авахыг хүсвэл Миний өглөө подкастыг 75 дахь дугаараа чих...

#74 Өөрийгөө "Брэнд" болгоё 21.12.2020

Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 74 дэх дугаар танд хүрч байна. Энэ удаагийн дугаартаа бид аялагч К.Бахатбектэй ярилцлаа 

#73 Өнөөдрөөс сайхан Маргааш 14.12.2020

Сонсогч танд шинэ 7 хононгийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 73 дахь дугаарт Содун группийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал М.Содбилэг оролцлоо

#72 Хичээсээр байя 06.12.2020

Сонсогч танд шинэ 7 хоногий өглөөний мэнд хүргэе. Бид энэ удаагийн дугаартаа ОУ-н Кампус Крусайд байгууллагын Оюутны салбарын зөвлөх ажилтан, Ментор, Лайф көүч  Б.Гантөмөртэй ярилцлаа. Түүний англи хэл сурсан арга барил, ажил мэргэжлийн онцлог, өглөөг угтах дадал зуршил, хувь хүний хөгжлийн тухай энэхүү дугаараас сонсох боломжтой. 

#71 Штутгартын өглөө 29.11.2020

Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 71 дэх дугаар танд хүрч байна. Энэ удаагийн дугаартаа бид ХБНГУ-ын Штутгарт хотноо ажиллаж амьдарч, сурч боловсорч байгаа О.Энэрэлтэй ярилцлаа. Ингээд түүний өглөөд анхаарлаа хандуулна уу. 

#70 Шинэ хэв маягт дасан зохицох нь 23.11.2020

Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 70 дахь дугаар танд хүрч байна. Юун түрүүнд, 70 долоо хоногийн турш хамт байсан сонсогч танд баярлалаа. Энэ удаагийн дугаартаа бид Хүний эрхийн активист, Юнител группын сургалтын мэргэжилтэн Б.Батчимэг оролцлоо. Ингээд түүний өглөөд анхаарлаа хандуулцгаая 

#69 Хөтлөх уран чадварт суралцъя 15.11.2020

Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө цуврал подкастын 69 дэх дугаар танд хүрч байна. Өнөөдрийн дугаартаа Монголын Радиогийн нэвтрүүлэгч Ч.Идэрчулуунтай ярилцлаа. Хөл хорионы хугацаанд хөтлөх уран чадвараа хөгжүүлэх хүсэл сонирхолтой сонсогч залуустаа зориулан нэвтрүүлэгч, хөтлөгч хүний уран чадварын тухай манай зочин юу гэж зөвлөх бол? Зочны маань зүгээс УОК-ын шийдвэрийн...

#68 Даван туулагчдын соёлыг түгээе 08.11.2020

Шинэ 7 хоногийн өглөөний мэнд. Миний өглөө подкастын 68 дахь дугаарт АНУ-ын Нью-Йоркт төвтэй дүрвэгсдийн байгууллагын бодлого, төсвийн мэргэжилтэн Э.Рэнцэнханд оролцлоо. Түүний хувьд "Адлагдсан нь" номондоо амьдралын нэгэн сорилыг даван туулсанаа хуваалцахаас гадна өөрийн Монголд өссөн түүх, Англи хэлийг хэрхэн сурч дэлхийн шилдэг сургуульд тэтгэлэгтэй суралцсан, хэрхэн Нью-Йоркод олон улсын байгу...

#67 Зөвхөн Монголдоо 01.11.2020

Шинэ сарын, шинэ 7 хоногийн өглөөний мэнд. Миний өглөө подкастын 67 дахь дугаарт "Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл"-ийн тэргүүн А.Хосхүү оролцлоо. 

#66 Хайрлах мэдрэмжээ усал 25.10.2020

Шинэ 7 хоногийн өглөөний мэнд. Миний өглөө подкастын 66-дахь дугаарт Танкны ашиглалтын инженер, ахмад Б.Батжаргал оролцлоо. Түүний өглөөд анхаарлаа хандуулна уу 

#65 Эгогоо удирд 18.10.2020

Сонсогд танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 65-дахь дугаар та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн дугаартаа бид Active Running Club-н админ Баасансүрэнтэй ярилцлаа.  Гүйлтийн спортод хайртай, хичээллэх чин хүсэл эрмэлзлэлтэй сонсогч та яг одоо пүүзээ өмсөөд хаашаа ч хамаагүй гүйгээрэй. 

Listen to the Миний өглөө podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.