ganaa.mnb.mn@gmail.com
Миний өглөө
Цаг хугацаа бидэнд тэгш боломжийг олгодог. Харин тэр цаг хугацааг хэрхэн ашиглаж чадсан нь аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн амьдардаг. Хүн бүхний өглөө өөр өөрөөр эхэлдэг. Минийх, таных, бид бүгдийнх... Яг үүний адил бидний хүсэл тэмүүлэл ч өөр өөр. Тэр хүсэл тэмүүлэлд хүрэх арга зам нь бас л өөр. Үе тэнгийн залуус нь юуг хийж бүтээж, бидэнд тэгш заяагдсан тэр л цаг хугацаанд юуг бодож, юунд тэмүүлж явдгийг “Миний өглөө” цуврал подкастаар дамжуулан бусад залууст хүргэж, урам зориг, хүсэл тэмүүлэл бэлэглэх зорилготой билээ.
Author
ganaa.mnb.mn@gmail.com
Category
Podcast website
Latest episode
Jul 8, 2024
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
#114 Өөрөөсөө давж бусдад тусалъя 26.09.2021 17:55
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө цуврал подкастын энэ удаагийн дугаарт уул уурхайн ашиглалтын инженер, Улаанбаатар Ротари клубын PR хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ оролцлоо
#113 Өөртөө үнэн бай 19.09.2021 18:13
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 113 дахь дугаар танд хүрч байна. Бид энэ дугаартаа МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар Хэл шинжлэл, Монгол хэл хөтөлбөрийн 3-дугаар дамжааны оюутан П.Буянцогттой ярилцлаа.
#112 Нийгмийг өөрчлөх хүч 12.09.2021 20:59
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 112 дахь дугаарт Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ, дотрын нарийн мэргэжлийн эмч, Энхрий үрс халуун сэтгэл НҮТББ-ын тэргүүн О.Энхмаа оролцлоо. Өөрийн хүсэж буй хүсэл, бодож буй бодлоо үйлс болгон зорисон ажил бүхнээ бүтээж, бодит үр дүнг авчирч, бодлогод нөлөөлж буй түүний сүүлийн 6 жилд хийж бүтээсэн ажлын талаар цухас ярилцлаа...
#111 Эх хэл 06.09.2021 17:40
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 111 дэх дугаар танд хүрч байна. Бид энэ удаагийн дугаартаа Монгол улсад 46 дахь хичээлийн жилдээ багшилж буй Монгол улсын зөвлөх багш, дэд профессор Ё.Эрдэнэцэцэг багштай ярилцлаа.
#110 Цахим байгаль 29.08.2021 19:50
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын энэ удаагийн дугаарт Цахим байгаль төслийн санаагчлагч, экологич Х.Лхагвасүрэн оролцлоо. Байгальд ээлтэй л амьдрах юм шүү. Хүмүүс ээ.
#109 Хувийн орон зайг хүндэлье 23.08.2021 19:50
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө цуврал подкастын энэ удаагийн дугаарт Human Clinical Embryology and Assisted Conception-р University of Dundee-д Мастерт суралцаж буй Нандин-Эрдэнэтэй ярилцлаа. Түүний хувьд 2 ч удаа Чевнингийн тэтгэлэгт материалаа өгч, улмаар тэнцэж нарийн мэргэжлээр суралцаж байгаа юм. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг сонирхож буй залуус энэ дугаартай х...
#108 Ажил бүхэн сайхан 15.08.2021 14:00
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө цуврал подкастын ээлжит дугаар танд хүрч байна. Энэ удаагийн дугаартаа бид "Түмэн хүрээ сервис" ХХК-ний гүйцэтгэх захирал Т.Мөнхжаргалтай ярилцлаа.
#107 Далайд дусал нэмэр 09.08.2021 20:18
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Намрын эхэн сар гарч, сэрүү оржээ. Та бүхэн дулаахан хувцаслаарай. Өнөөдрийн дугаартаа бид Нийслэлийн СХД-ийн 9 дүгээр сургуулийн 11-р ангийн сурагч Б.Алтанчимэгтэй ярилцлаа. Шинэ он гараад 8 сарын хугацаанд тэрээр 1100 км гүйжээ. Гүйлтээр дамжуулан өөрийн хүрээллээ бүрдүүлж, мөрөөдлийнхөө төлөө өдөр бүр хөлсөө дуслуулан хөдөлмөрлөж байгаа залуу ү...
#106 Сурахад цаг гарга 01.08.2021 32:25
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 106 дахь дугаар танд хүрч байна. Энэ удаагийн дугаартаа бид Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалантай ярилцлаа. Түүний 17 жилийн турш хийсэн төслийн ажлын үр дүн, алс баруун хязгаар нутгаас сурах үйлсэд шамдаж эрдмийн мөр хөөсөн бахархам сайхан түүхээр хамтдаа аялъя аа.
#105 Сайхан бүхний эхлэл-Олимп 25.07.2021 21:00
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 105 дахь дугаар танд хүрч байна. Энэ удаагийн дугаартаа бид Токио-2020 олимпийн наадмын галт бамбарын буухианд гүйсэн монгол охин Л.Нандин-Эрдэнэтэй ярилцлаа.
#104 Сүхбаатар онгоцоор аялсан нь 18.07.2021 25:40
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Амралт зугааллагын улирал эхэлсэнтэй холбогдуулан Миний өглөө подкастын хамт олон 104 дэх дугаартаа Сүхбаатар онгоцоор аяллаа. Та ч бас энэ дугаарыг сонсож бидэнтэй хамт Сүхбаатар онгоцоор аялаарай. Нүдээ аниад Хатгал тогсонгоор хамтдаа аялъя
#103 Бүтээлч хандлага 11.07.2021 28:34
Шинэ 7 хоногийн өглөөний мэнд. Миний өглөө подкастын 103 дахь дугаарт химийн багш А.Энхтуяа оролцлоо. А Энхтуяа нь химич, химийн багш мэргэжилтэй. Химийн багшаар 15 жил ажилласан туршлагатай. Тэрээр 150 гаруй сурагчийг химийн хичээлээр ЭЕШ-д бэлтгэж, АШУҮИС-д 80-90 хувийн амжилттайгаар элсэн суралцахад нь багшилжээ. Монгол Улсын ирээдүй болсон сурагч залуусыг “Нийгэмдээ оролцоотой, ёс зүйтэй, х...
#102 Зам нийлнэ 04.07.2021 21:00
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 102 дахь дугаарт "Зам нийлнэ" номын зохиолч, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын зохицуулагч Б.Баяртогтох оролцлоо.
#101 Ирээдүйд үнэтэй мэргэжлүүд 27.06.2021 23:21
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 101 дэх дугаар танд хүрч байна. Өнөөдрийн дугаартаа бид зохиолч, көүч Н.Энхсайхан оролцлоо.
#100 Ундны ус амьдралын булаг 21.06.2021 44:45
Миний өглөө подкастын 100 дахь дугаар танд хүрч байна. Бид энэ удаагийн дугаартаа Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Содонтогостой ярилцлаа.
#99 Өөрийгөө танин мэдье 13.06.2021 14:52
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Өнөөдрийн дугаартаа бид гэр бүл судлаач Т.Бямбатогтохтой ярилцлаа. Бид хамтдаа залуусын гэр бүл төлөвлөтийн талаар ярилцлаа. Өөрийгөө хайрлахаас, бусдыг хайрлах үйл явц эхлэх билээ. Өөртөө хайртай байя, бусдыг ч хайрлаж амьдаръя.
#98 Монголоороо аялъя 06.06.2021 28:23
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 98 дахь дугаар танд хүрч байна. Бид энэ удаагийн дугаартаа DC Travel-н үүсгэн байгуулагч Билгүүнтэй ярилцлаа. Зуны амралтаараа эх орноо тойрон аялах сонирхолтой залуус энэ дугаарыг сонсоод өөрсдийн аялалын төлөвлөгөөгөө гаргаж, зуныг зугаатай, адал явдалтай, дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй. Ай юутай богинохон билээ дээ. Зуны 3 с...
#97 Гэртээ баярлая 30.05.2021 24:08
Миний өглөө подкастын хүүхдийн баярын тусгай дугаарт нийслэлийн Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн 9а ангийн сурагч, Монголын радиогийн дэргэдэх хүүхдийн найрал дууны "Улаан бүч" чуулгын дуучин Т.Энх-Ану оролцлоо.
#96 Эзэн хичээвэл, заяа хичээнэ 23.05.2021 10:22
Миний өглөө подкастын өнөөдрийн дугаарт Үндэсний бахархал Мазаалай ТББ-ын гүйцэтгэх захирал Баянмөнх оролцлоо
#95 Номноос ном бүтдэг 16.05.2021 34:14
Миний өглөө подкастын 95 дахь дугаар танд хүрч байна. Бид энэ удаагийн дугаартаа түүх судлаач, зохиолч, орчуулагч Д.Гүн-Үйлстэй саяхан гарсан "Монгол Заяатан" номын тухай, монголчуудын нүүдэлч соёлын тухай цөөн хэдэн минут ярилцлаа.
#93 Монголын сэтгүүл зүй мөнх оршиг 02.05.2021 12:22
Жил бүрийн тавдугаар сарын 3-ныг дэлхийн нийтээр хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр нь 1991 онд Намиби улсад баталсан хараат бус, олон ургалч, хэвлэл мэдээллийг хөхиүлэн дэмжих тухай Виндхукийн тунхаглалаас үүсэлтэй ажээ. Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан Миний өглөө подкаст энэ удаагийн дугаартаа МУИС-ийн Сэтгүүлзүй, олон нийтийн харилцааны тэнхимийн профессор, шинжлэх ухааны...
#92 Бид чадна 25.04.2021 26:54
Миний өглөө подкастын 92 дах дугаарт Зохиолч, Мэргэжлийн болон Хувь Хүний Хөгжлийн Хөтөч Пүрэвдоржийн Ууганбаяр (Uuganaa Ramsay /Ууганаа Рамзий) оролцлоо. Түүний хувьд Шотланд Улсын Шилдэг Амжилтанд хүрсэн Ази Эмэгтэй Шагналт, Шотландын Зохиолчдын Хорооны Жанетта Бавий Цомын эзэн төдийгүй, Европ дах Шилдэг Уран Бүтээлч Монгол Эмэгтэй 2014 шагналтыг Монгол хэмээх намтар зохиолоор хүртжээ. 'Монго...
#91 Эерэг байя 18.04.2021 22:59
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 91 дэх дугаар танд хүрч байна. 91 долоо хоногийн турш хамт байсан сонсогч танд маш их баярлалаа. Бид энэ удаагийн дугаартаа Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн багш, сэтгэл судлалын шинжлэх ухааны магистр, сэтгэл зүйч Ж.Оюунсүрэн багштай ярилцлаа.
#90 Амжуулах чадвар 11.04.2021 23:10
Миний өглөө подкастын энэ удаагийн дугаарт Япон орон судлаач Э.Чимэдцэрэн оролцлоо. Түүний хувьд 2016 онд МУИС-ийг Япон орон судлаач мэргэжлээр төгсөөд Япон улсын "Иватани техник , бизнесийн мэргэжлийн коллеж"-ын япон хэлний ангийг дүүргэж, "Ёокохама хотын их сургууль"-д хот, нийгэм судлалын судлаач оюутнаар тус тус суралцжээ. Ингээд түүний өглөөг угтах дадал зуршил, япон хэл сурсан арга барилд ан...
#89 Шинэ үеэ ойлгоё 04.04.2021 32:34
Миний өглөө подкастын өнөөдрийн дугаарт Английн нийслэл Лондон хотын төвд оршдог Лондон Соут Банк Их Сургуульд Менежментийн Ахлах Багш, Бакалврын хөтөлбөрийн эрхлэгчээр ажилладаг, Менежментийн ухааны доктор М.Саранзаяа оролцлоо. Энэхүү сургууль 1892 онд байгуулагдаж өдгөө нийт оюутнуудын тоо болон сургуулийн кампусаараа Лондондоо эхний тавд багтдаг том сургуулиудын нэг юм. Түүний хувьд 2017 онд ‘С...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.