ganaa.mnb.mn@gmail.com

Миний өглөө

Цаг хугацаа бидэнд тэгш боломжийг олгодог. Харин тэр цаг хугацааг хэрхэн ашиглаж чадсан нь аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн амьдардаг. Хүн бүхний өглөө өөр өөрөөр эхэлдэг. Минийх, таных, бид бүгдийнх... Яг үүний адил бидний хүсэл тэмүүлэл ч өөр өөр. Тэр хүсэл тэмүүлэлд хүрэх арга зам нь бас л өөр. Үе тэнгийн залуус нь юуг хийж бүтээж, бидэнд тэгш заяагдсан тэр л цаг хугацаанд юуг бодож, юунд тэмүүлж явдгийг “Миний өглөө” цуврал подкастаар дамжуулан бусад залууст хүргэж, урам зориг, хүсэл тэмүүлэл бэлэглэх зорилготой билээ.

Autor

ganaa.mnb.mn@gmail.com

Kategorie

Education

Podcast-Website

podcasters.spotify.com

Neueste Folge

8. Jul 2024

Wo hören?

Podcasts in der App Replaio Radio Bald verfügbar

Podcasts kommen bald in die App. Installiere sie jetzt und erlebe als Erster einen ganz neuen Blick auf Podcasts

Bei Google Play herunterladen Kostenlos installieren Android 5 Mio.+ Downloads · Bewertung 4,8 iOS bald

Folgen

#246 КОНТЕНТ МЕНЕЖЕР 08.07.2024

Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 246 дахь дугаар танд хүрч байна. Бид энэ удаагийн дугаартаа Unread медиагийн ерөнхий редактор Д.Түшигт-Эрдэнэтэй ярилцлаа.

#245 Хаана ч "Цоглог" 30.06.2024

Сонсогч танд шинэ сарын, шинэ 7 хоногийн, шинэ өглөөний мэнд хүргэе ээ. Миний өглөө подкастын 245 дахь дугаар танд хүрч байна. Бид энэ удаагийн дугаартаа үйлчилгээний ажилтан Банзарагчийн Сэлэнгэтэй ярилцлаа.

#244 Монголд ганц "МЭРГЭЖИЛТЭН" 23.06.2024

Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө цуврал подкастын 244 дэх дугаар танд хүрч байна. Өнөөдрийн дугаарт Жендэрийн Үндэсний Хорооны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг оролцлоо. Бидний яриа эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, өсөлт хөгжил, эерэг зөв амьдралын дадал зуршил, хайр түгээж амьдрахын үр нөлөөний талаар өргөн хүрээнд ярилцав.

#243 Бид хэн бэ? 16.06.2024

Сонсогч танд Миний өглөө подкаст 243 дахь дугаараа хүргэж байна. Бид энэ удаагийн дугаартаа зохиолч, сэтгүүлч Баасангийн Наминчимэдтэй /Номинчимэд/ ярилцлаа. Эх зохиолоо унших ач холбогдол, үндэсний язгуур мөн чанар, ондоошил, ялгаралын талаар ярилцлаа.

#242 "Зугуухан яар" 09.06.2024

Сонсогч танд Миний өглөө подкаст 242 дахь дугаараа хүргэж байна. Бид энэ удаагийн дугаартаа Business.mn-ий Ерөнхий редактор, Business.mn подкастын хөтлөгч Г.Даваадоржтой ярилцлаа. 5 дугаар ангиасаа сургуулиа орхиж хөдөө мал дээр гарсан цаг хугацаа түүний хувьд боловсролын үнэ цэнийг мэдэрсэн өдөр хоногууд байв.

#241 Хэвшмэл ойлголтод шахалт үзүүлье 13.05.2024

Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкаст Булган аймгийн Хишиг-Өндөр сумаас 241 дэх дугаараа бэлтгэн хүргэж байна. Өнөөдрийн дугаарт Эко Сум ТББ-ын үүсгэн байгуулагч, Тэргүүн Г.Нарантуяатай ярилцлаа. Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрж, өссөн тэрбээр Хүмүүнлэгийн ухааны их сургуульд Олон улсын харилцааны чиглэлээр бакалаврын зэргээ хамгаалж улмаар Бразил, Израиль, Ф...

#240 Өөртөө, байгальд, нийгэмдээ хайртай байгаарай 05.05.2024

Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 240 дэх дугаар танд хүрч байна. Бид энэ удаагийн дугаартаа дэлхийн дээвэр болсон "Цинхуа" их сургуулийн төгсөгч Г.Бодь-Эрдэнэтэй ярилцлаа.

#239 Хүртээмж сайжрах үед авлига буурдаг 30.04.2024

Сонсогч танд энэ цаг мөчийн мэнд. Миний өглөө подкаст 239 дэх дугаараа танд хүргэж байна. Бид энэ удаагийн дугаартаа Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дэд Ерөнхийлөгч Х.Номингэрэлтэй ярилцлаа.

#238 Бага, бага өөрчлөлт "том" үр дүнд хөтөлнө 08.04.2024

Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкаст 238 дахь дугаараа танд хүргэж байна. Бид энэ удаагийн дугаартаа "Үнэт зүйлсийн боловсролын академи"-ийн тэргүүн, эрх зүйч Г.Болормаатай ярилцлаа. Үг, үйлдлээрээ нийгэмдээ гэрэл асааж буй залуусын төлөөлөлтэй ярилцаж буйдаа "Миний өглөө" подкастын хамт олны зүгээс үргэлж баяртай байх болно.

#237 Бүсгүйчүүдийн старт-ап "Занги" 24.03.2024

Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 237 дахь дугаар хүрч байна. Энэ удаагийн дугаартаа бид охидын старт ап сайт болох https://zangi.mn/-сайтын эрхлэгч, сэтгүүлч Э.Нарандуламтай ярилцлаа.

#236 Өөрийнхөөрөө байгаа хүн өрөөлийн үгэнд эмзэглэдэггүй 04.03.2024

Шинэ 7 хоногийн мэнд. Миний өглөө подкаст "Эмэгтэйчүүд ба цахим орчны ээлтэй байдал" сэдвийн хүрээнд цахим хэрэглэгч, нөлөөлөгч Т.Жүүбээтэй ярилцлаа. Сүүлийн үед цахим орчинд эмэгчтэйчүүдийн оруулсан пост, рийлс, сторинд эмэгтэйчүүдийн эсрэг үзэн ядах үг хэллэг, гадуурхалт, доромжлолын агуулга маш ихээр хөндөгдөж буйг онцлон энэ удаагийн дугаартаа хүргэхийг зорилоо. Таны зүгээр л "мааз" нэг үг хэн...

#235 Зуун зуун өртөөлөх "Жангар" 18.02.2024

Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүрэе. Миний өглөө подкастын ээлжит дугаар танд хүрч байна. Бид энэ удаагийн дугаартаа Өвөрмонголын Их Сургуулийн докторант, КУДС-н Монгол хэл, уран зохиолын багш Ц.Мөнгөнтулгатай ярилцлаа.

#234 Боломжийг барьж ав 12.02.2024

Сонсогч, үзэгч танд Хаврын тэргүүн сарын шинийн гурваны билэгт сайн өдрийн мэнд хүргэе. Миний өглөө подкастын Луу жилийн тэргүүн дугаарт Сэргээн засах анагаах ухааны их эмч, Нийгмийн Эрүүл Мэндийн магистр, Australian Naturopathic Doctor Д.Дүүрэнжаргал оролцлоо МИНИЙ ӨГЛӨӨ подкастын шинэ дугаарыг Даваа гараг бүрийн өглөөний 8 цагаас MNC television-ээр хүлээн авч үзэж байгаарай

#233 Оюундаа хөрөнгө оруулцгаая 05.02.2024

Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкаст шинэ 7 хоногийн дугаараа танд хүргэж байна. Бид энэ удаагийн дугаартаа "Оюуны хөрөнгө оруулалт" төвийн гүйцэтгэх захирал Лувсантай ярилцлаа.

#232 Гэрлэлтийн гэрээ гэж юу вэ? 30.01.2024

Сонсогч танд шинэ 7 хоногийн мэнд. Миний өглөө подкаст энэ удаагийн дугаартаа хуульч, өмгөөлөгч Б.Уранзаяатай ярилцлаа. Та бүхэн гэрлэхдээ гэрээ хийж байсан уу? Гэрлэлтийн гэрээний ач холбогдол, мөн чанарыг хамтдаа сонирхоод нэг үзэх үү дээ.

#231 Асрахуйн эдийн засаг амьдралын чанарыг тодорхойлно 22.01.2024

Эрхэм сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүрэе. Миний өглөө подкастын энэ удаагийн дугаарт МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний Гүйцэтгэх захирал Д.Энхжаргалтай ярилцлаа.

#230 Хэлбэр бус агуулгатай амьдаръя 14.01.2024

Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүрэе. Миний өглөө подкаст шинэхэн дугаартаа Монгол Улсын 4 дэх Ерөнхий Аудитор Д.Хүрэлбаатартай ярилцлаа.

#229 Мөрөөдлөө мөрөндөө үүрээд урагшаа 07.01.2024

Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкаст шинэхэн дугаараа танд хүргэж байна. Бид энэ удаагийн дугаартаа Нийслэлийн Ерөнхий Боловсролын 1 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч Т.Хулантай ярилцлаа.

#228 Асуудалд нухацтай хандах нь чадвар биш үүрэг 02.01.2024

Миний өглөө подкаст шинэ дугаараа танд хүргэж байна. Энэ удаагийн дугаартаа хуульч, өмгөөлөгч Б.Алтанзултай ярилцлаа.

#227 Эрүүл мэнд эрхэм баян 02.01.2024

Сонсогч танд Миний өглөө подкастын шинэхэн дугаар хүрч байна. Бид энэ удаагийн дугаартаа Анагаах ухааны магистр, дотрын ахлах зэргийн эмч О.Сарнайтай ярилцлаа.

#226 Хэн ч "хүний эрхийн хамгаалагч" байх боломжтой 02.01.2024

МИНИЙ ӨГЛӨӨ подкаст 2023 оны отгон дугаартаа Хүний Эрхийн Үндэсний Комисс -н Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүн, “Төв тусгал” ТББ-ын гүйцэтгэх захирал, улс төр судлаач Энхжаргал Сундуй-тай ярилцлаа

#225 Цөөнхөө бөөрөлхөх "Нийтийн эрх ашиг" 11.12.2023

Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Хот, суурин газрыг дахин төлөвлөх, хөгжүүлэхтэй холбогдуулан гэр хорооллын болон ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөх, иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд гарч буй, цаашид нэмэгдэж болзошгүй хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шийдэл хайхад дэмжлэг үзүүлэх, оролцогч талуудыг нийтлэг эрх ашгийг хүндэтгэх үүднээс энэхүү дугаараа...

#224 Жендэрийн элч 05.12.2023

Сонсогч танд өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкаст 224 дэх дугаараа танд хүргэж байна. Бид энэ удаагийн дугаартаа Жендэрийн элч сэтгүүлч, нийтлэлч Э.Энэрэлийг зочноор урилаа. 20 гаруй жил хэвлэл мэдээллийн салбарт ажилласан тэр сурагчийн ширээнээс мэргэжлийн гараагаа эхэлж, оюутан байхдаа тэр үеийн хэвлэл мэдээллийн толгой байгууллага болох “Ардын эрх” сонины үндсэн ажилтан болж байв. Сэтгүүл...

#223 Завсарлага 04.12.2023

Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 223 дахь дугаар танд хүрч байна. Бид энэ удаагийн дугаартаа Мэйжигийн Их Сургуулийн Төрийн удирдлагын мастер Б.Хонгорзултай ярилцлаа.

#222 Сайхан дурсамж бүтээе, үлдээе 27.11.2023

Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 222 дахь дугаар танд хүрч байна. Бид энэ удаагийн дугаараа "Амар" оюуны хөрөнгө оруулалт ХХК-ны үүсгэн байгуулагч, Монголын мэтгэлцээний нэгдсэн тэнхимийн дэд тэргүүн Ч.Сайхнаатай ярилцлаа. Анхлан мэтгэлцэгч, илтгэх урлаг сонирхогч хэн бүхэн чих тавин сонсох дугаар болсон гэдэгт гүнээ итгэж байна. Таны шинэ 7 хоногийн ажил үй...

Höre den Podcast Миний өглөө in Replaio

Radio und Podcasts in einer App - kostenlos und ohne Anmeldung. Installiere sie noch heute und verpasse den Start nicht

Bei Google Play herunterladen

Replaio ist kein Herausgeber von Podcasts; die Namen der Sendungen, Cover und Audioinhalte gehören ihren Autoren und werden über öffentliche RSS-Feeds verbreitet