ganaa.mnb.mn@gmail.com
Миний өглөө
Цаг хугацаа бидэнд тэгш боломжийг олгодог. Харин тэр цаг хугацааг хэрхэн ашиглаж чадсан нь аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн амьдардаг. Хүн бүхний өглөө өөр өөрөөр эхэлдэг. Минийх, таных, бид бүгдийнх... Яг үүний адил бидний хүсэл тэмүүлэл ч өөр өөр. Тэр хүсэл тэмүүлэлд хүрэх арга зам нь бас л өөр. Үе тэнгийн залуус нь юуг хийж бүтээж, бидэнд тэгш заяагдсан тэр л цаг хугацаанд юуг бодож, юунд тэмүүлж явдгийг “Миний өглөө” цуврал подкастаар дамжуулан бусад залууст хүргэж, урам зориг, хүсэл тэмүүлэл бэлэглэх зорилготой билээ.
Author
ganaa.mnb.mn@gmail.com
Category
Podcast website
Latest episode
Jul 8, 2024
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
#39 Цирк бол итгэл 19.04.2020 29:08
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 39 дэх дугаар танд хүрч байна. Энэ удаагийн дугаартаа бид Дэлхийн циркчдын өдрийг тохиолдуулан Шинэ Цирк төвийн тэргүүн Д.Зоригт, МУ-ын Консерваторийн Циркийн тэнхимийн багш Х.Ганболд, Дундговь аймгийн "Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театрын циркийн ангийн багш Д.Мөнхбаатар "Х Розес" уран нугаралтын төвийн захирал Т.Буд нары...
#38 Чадах зүйлээ "чаддаг" л бай 12.04.2020 16:16
Шинэ 7 хоногийн өглөөний мэнд. Миний өглөө подкастын 38 дахь дугаар танд хүрч байна. Өнөөдрийн дугаарт ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, нано-технологич Б.Буянхишиг оролцож байна. Түүний өглөөд анхаарлаа хандуулна уу
#37 Гоо сайханд орсон нь 06.04.2020 49:38
Шинэ сарын, шинэ долоо хоногийн, шинэхэн өглөөний мэнд. Миний өглөө цувралд подкастын 37 дахь дугаарт гоо засалч Билэгсайхан оролцож байна. Энэ удаагийн дугаараас эхлэн бидний подкастыг бурам цайны төрөлжсөн худалдаа эрхэлдэг ТМБ БРОДЕРС ХХК дэмжин ажиллах болсонг дуулгахад таатай байна. Ингээд Зузугийн өглөөд анхаарлаа хандуулна уу.
#36 Хэний төлөө юуны тулд... 29.03.2020 23:53
Шинэ долоо хоногийн өглөөний мэнд. Миний өглөө цуврал подкастийн 36 дахь дугаар танд хүрч байна. Энэ удаагийн дугаарт Comedy Lab клубийн үүсгэн байгуулагч, захирал Д.Амартүвшин оролцлоо.
#35 Цахимаар суралцъя 25.03.2020 28:40
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө цуврал подкастын 35 дахь дугаар танд хүрч байна. Энэ удаагийн дугаарт сэтгүүлч, Монголын эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн сургагч багш Amartuvshin Amraa оролцлоо.
#34 УРСГАЛ СӨРӨГЧ 18.03.2020 16:35
Сайн уу? Миний өглөө подкасттай 34 долоо хоногийн турш хамт байгаа сонсогч та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн дугаартаа бид гадаад хэлний багш, орчуулагч Д.Цэцэгдэлгэртэй ярилцлаа. Ингээд түүний өглөөд анхаарлаа хандуулна уу.
#32 ХОТ ТӨЛӨВЛӨЛТ БИДНИЙ АМЬДРАЛД 01.03.2020 26:56
Шинэ сарын, шинэ 7 хоногийн өглөөний мэнд. Миний өглөө подкастын 32 дахь дугаарт хот төлөвлөгч, “Эсгий хот” подкастын хөтлөгч Алдарсайхан оролцлоо. Иргэдэд ээлтэй, тэгш хүртээмжтэй хотыг бий болгоход иргэн нэг бүрийн оролцоо чухал билээ.
#30 ТОМ МӨРӨӨД 16.02.2020 27:42
Шинэ долоо хоногийн өглөөний мэнд. Нэг л мэдэхэд "Миний-Өглөө" подкастыг нийтлээд 30 долоо хоног болжээ. Энэ удаа бид 30 дахь дугаартаа Монгол улсад анх удаагаа интернет орчинд суурилсан дээжний бүртгэл, шинжилгээний явц, үр дүнг мэдээлэх цахим лабораторийн захирал Б.Алтангэрэлтэй Altangerel Bat-Erdene ярилцлаа. 30 долоо хоногийн турш хамт байсан сонсогч та бүхэндээ баярлалаа
#29 ГЭРЭЛ ТҮГЭЭЕ 09.02.2020 25:44
Шинэ 7 хоногийн өглөөний мэнд. Миний өглөө цуврал подкастын 29 дэх дугаар танд хүрч байна. Өнөөдрийн дугаартаа бид уран илтгэл, хувь хүний хөгжлийн "Уран илтгэгч", "Байрандаа бүү зогс", "Урт өдрүүдийн богино эсээнүүд" номын зохиогч, Япон улсын Мэйжи их сургуулийн хууль зүйн ухааны магистр, эрх зүйч Батдуламын Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
#28 ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ 09.02.2020 22:07
Миний өглөө подкастын 28 дахь дугаар танд хүрч байна. 2 сарын эхний дугаартаа бид Intellicom компанийн гүйцэтгэх захирал Ж.Отгонсүхтэй ярилцлаа.
#27 ДАРХЛААГАА ДЭМЖИЖ ЭРҮҮЛ ХҮНС ХЭРЭГЛЭЦГЭЭЕ 09.02.2020 17:47
Шинэ 7 хоногийн өглөөний мэнд. Миний өглөө цуврал подкастын 27 дахь дугаар танд хүрч байна. Энэ удаагийн дугаарт Монфрүт ХХК-ийн үүсгэн байгуулагч Энхболд оролцлоо. Түүний өглөөд анхаарлаа хандуулна уу?
#26 ХАРВАРДЫН ХУУЛИЙН СУРГУУЛЬД ЮУ ЗААДАГ ВЭ? 09.02.2020 24:10
Шинэ 7 хоногийн өглөөний мэнд. Миний өглөө подкастын 26 дахь дугаарын зочин “Авинекс Партнерс” хуулийн фирмийг үүсгэн байгуулагч, хуульч Б.Солонгоо. Түүнтэй анх 2016 оны намар Зориг сангийн байгаль орчны манлайлал хөтөлбөрийн үеэр танилцаж, яриа авна гэж явсаар 4 жил болжээ. Түүний хувьд Унгарт таван жилийн турш эрх зүйч мэргэжил эзэмшин, Их Британийн Дандийгийн их сургууль, Харвардын хуулийн сург...
#25 ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАГЧДЫГ ХЭН ХАМГААЛДАГ ВЭ? 09.02.2020 25:38
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Монгол Улс Ардчиллын замыг сонгож шинэ Үндсэн хуулиа баталсны 28 жилийн ой өнөөдөр тохиож байна. АИХ-ын 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимэд нэг бүрчлэн уншиж сонсгон, 11.35 цагт баталсан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Ингэснээр Монгол хүн амьд явах, эрүүл аюулгүй орчинд ам...
#24 ЮМ ҮЗЭЖ НҮД ТАЙЛ 09.02.2020 24:04
Шинэ оны ажлын эхний 7 хоногийн өглөөний мэнд. Миний өглөө цуврал подкастын 24 дэх дугаар, энэ оны эхний дугаарын зочноор МУИС-ийн профессор Ч. Ундрам оролцлоо.
#23 ГҮЙЦЭТГЭЛ ГҮЙЦЭТГЭЛ БАС ДАХИН ГҮЙЦЭТГЭЛ 09.02.2020 13:44
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө цуврал подкастын 2019 оны отгон дугаарт Ард лайф компанийн гүйцэтгэх захирал Б. Гантулга оролцлоо. Түүний өглөөд анхаарлаа хандуулна уу?
#22 МӨНХ НОГООН БАЙГААСАЙ 09.02.2020 16:34
ШИНЭ 7 ХОНОГИЙН ӨГЛӨӨНИЙ МЭНД. МИНИЙ ӨГЛӨӨ ЦУВРАЛ ПОДКАСТЫН ЭНЭ УДААГИЙН ДУГААРТ БУЛГАН АЙМАГ ДАХЬ ХОГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛ П. СҮХБААТАР ОРОЛЦЛОО
#21 ДИЖИТАЛ МЭРГЭЖИЛТЭН 09.02.2020 17:26
Шинэ долоо хоногийн өглөөний мэнд. Миний өглөө подкастын энэ удаагийн дугаарт “Specialized Career Consulting” компанийн гүйцэтгэх захирал А.Азбаяр оролцлоо
#20 МИНИЙ ИРЭЭДҮЙ НАДААС ХАМААРНА 09.02.2020 16:20
ШИНЭ 7 ХОНОГИЙН ӨГЛӨӨНИЙ МЭНД. ЭНЭ УДААГИЙН ДУГААРТ MEXIM КОМПАНИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ЗАХИРАЛ Ц. БАЯР ОРОЛЦЛОО. ТҮҮНИЙ ЭРЧ ХҮЧТЭЙ ӨГЛӨӨД АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ?
#19 ШАНТРАЛ БОЛ БОЛОМЖ 09.02.2020 18:04
Шинэ сар, шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө цуврал подкастын шинэхэн дугаар та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн дугаарт хүний эрхийн хамгаалагч А. Балдангомбо оролцлоо. Түүний өөрийн болон бусдын эрхийн төлөө хэрхэн тэмцэж яваа ярианд анхаарлаа хандуулна уу?
#18 ИД ШИД БҮТЭЭГЧ 09.02.2020 11:25
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэж байна. Миний өглөө цуврал подкастын энэ удаагийн дугаарт Лантуун дохио ТББ-ын санаачлагч, тэргүүн Ганжавхлан оролцлоо.
#17 САЛХИ СӨРӨГЧ 09.02.2020 14:36
Миний өглөө подкастын 17 дахь дугаар танд хүрч байна. Энэ удаагийн дугаарт усны инженер Болортуул оролцлоо. Түүний өглөөд анхаарлаа хандуулна уу.
#16 ЗУРШЛЫН ХҮЧ 09.02.2020 9:31
Шинэ 7 хоногийн өглөөний мэнд. Сонсогч та бүхэндээ Миний өглөө подкастын шинэхэн дугаараа хүргэж байна. Энэ удаагийн зочноор The Bookoholics пэйжийн админ Цэнд-Аюуш оролцлоо.
#15 ХАМТДАА ОРОЛЦОЖ ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨЕ 09.02.2020 17:30
Шинэ 7 хоногийн өглөөний мэнд. Сонсогч танд Миний өглөө подкастын шинэхэн дугаар хүрч байна. Энэ удаагийн дугаарт khovdtimes.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Ж. Саруул оролцлоо.
#14 6210 ШИРХЭГ ХУВАНЦРААС БҮТСЭН ХҮЛЭМЖ 09.02.2020 17:30
Шинэ 7 хоногийн өглөөний мэндийг хүргэе. Миний өглөө цуврал подкаст энэ удаагийн дугаартаа Дорноговь аймгийн Зүүнбаян суманд байрлах 6210 ширхэг хуванцраас бүтсэн хүлэмжийг хийсэн Лхагвасүрэнтэй ярилцлаа. Тэрээр 2016 онд Зориг сангийн Орон нутгийн байгаль орчны манлайлагч REFP хөтөлбөрийг амжилттай дүүргээд, энэхүү хүлэмж хийх санаагаа олжээ.
#13 ТУУШТАЙ БАЙДАЛ ӨӨДРӨГ ХАНДЛАГЫН ЭХЛЭЛ 09.02.2020 6:51
Миний өглөөг сонсож шинэ 7 хоногоо эхлүүлдэг сонсогч танд баярлалаа. Техникийн бага сага асуудлаас болоод өчигдрийн дугаарыг өнөөдөр нийтэлж буйд хөлцөл өчье. Миний өглөө подкастын 13 дахь дугаарын зочноор хуульч, өмгөөлөгч Долгорсүрэн оролцлоо. Энгийн нээллттэй түүний өглөөд анхаарлаа хандуулна уу?
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.