Huleelgiin Uruu
Хүлээлгийн өрөө Подкаст
Бэлгийн боловсрол, сексийн амьдралын тухай бүх насныхантай илэн далангүй, дэлгэрэнгүй ярилцах, тэднийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, тодорхой хэмжээний мэдлэг олгох зорилготой
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Захиалсан хоолоор нь түүнийг дүгнэж болох уу? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Taakii 30.11.2020 53:52
Даваа гарагт уламжлал ёсоороо та нартайгаа шинэ дугаараараа уулзаж байгаадаа маш их баяртай байна. Энэ удаагийн Хүлээлгийн Өрөөний зочноор Ахлах тогоочийн заавраар нэвтрүүлгээр хэдийнээ олонд танил болсон ахлах тогооч Таакийг бид урьж оролцууллаа. Хосуудын хувьд болзооныхоо үеэр хоол сонголт дээр ямар алдаа гаргадаг, түүнээс нь ямар дүгнэлт хийж болох тухай сонирхолтой яриа өрнөсөн байгаа. Enjoy!
Одон орон харилцаанд үнэхээр нөлөөлдөг үү? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Artheal.mn 23.11.2020 1:09:09
Одон орон судлалын тусламжтайгаар хос хоёрын харилцааг урьдчилан мэдэх, тэр ч байтугай сексийн нийлэмжийг нь хэлэх боломжтой гэдэг үгийг сонсоод энэ тухай Хүлээлгийн Өрөөнд заавал ярилцах шаардлагатай гэж үзсэн учраас өнөөдрийн зочноо бид урьсан юм. Artheal.mn Монголын Астрологийн Холбооны Астрологич Б.Мягмарсүрэнтэй бид маш сонирхолтой яриа өрнүүлсэн байгаа. Шар үс боссон хэд хэдэн момент байсан...
Зөвхөн эрчүүд сонсох дугаар | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Adam эрэгтэйчүүдийн эмнэлэг 15.11.2020 1:12:16
Монголд байгаа хэдийгээ хөл хорионд орсон болохоор уйдаж байгаа байх гэж санаад Улаанбаатарт даваа гарагийн өглөө болов уу үгүй юу шинэ дугаараа сандраад л оруулчихлаа. Энэ удаа Хүлээлгийн өрөөнд Эрчүүдийн нууцлаг ертөнцийн тухай ярилцсан байгаа. Бас та нартаа зориулж гоё бэлэг нуусан байгаа. Олоод сэтгэгдлээ бичээрэй. Enjoy!
Өөртөө итгэх итгэлээс юуг олж авч болох вэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Uranzaya 09.11.2020 1:19:50
Хүн өөртөө итгэлтэй, аливаа хийж байгаа зүйлдээ сэтгэлээсээ хандах нь тухайн хүний ажил карьер, хувийн амьдрал, цаашлаад харилцааны асуудалд нь хэрхэн нөлөөлдөг тухай энэ удаагийнхаа дугаарт ярилцлаа. Мөн бид хоёрын хамгийн их сонирхож байсан асуултуудын нэг Өөртөө итгэх итгэлийг хаанаас олж авч болох вэ гэсэн өнцөгт зочинтойгоо хамт бид шийдэл олсон байгаа. Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой,...
Сэтгэлийн шарх авсны дараа секс амгүй байдаг уу? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. NARA 02.11.2020 1:43:00
Маш олон сонсогчоос ирсэн хүсэлтийн дагуу өнөөдрийн зочноо бид Хүлээлгийн Өрөөндөө урьж оролцуулж байна. Түүнийг бид дуучин, жүжигчин, зөгийчин, улс төрч гэж цоллох нь олонтаа. Гэхдээ бүхний мэддэг нүүрэмгий Нарагийн цаана ямар эмэгтэй байдгийг энэ яриагаараа харуулахыг хүслээ, Enjoy!
Спорт сексийн харилцаанд нөлөөлдөг үү? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Төмөрөө 26.10.2020 1:10:13
Секс спортын нэг төрөл мөн үү? Спортоор хичээллэдэг хүмүүс энгийн хүмүүсээс сексийн харилцааныхаа хувьд илүү байдаг уу? Энэ асуултын хүрээнд бид өнөөдрийн дугаараа бэлтгэлээ. Ойрд эрэгтэй хүнтэй яриагүй нөгөө хоёр чинь ёстой буу шийдэм, сум хонгио бүх л юмаа халаалаа. Амттай яриандаа тавтай морил. Enjoy!
Хөөрхөн зүрхт туулайн өчил | Хүлээлгийн Өрөө Подкаст 18.10.2020 1:28:37
Энэ удаагийн дугаарт тайлбар бичихээс илүүтэйгээр та нар маань сонсоод, дараа нь сэтгэгдлээ үлдээсэн нь зөв болов уу. Хөлс асгаран, зүрх хурдан цохилж дуусгалаа... https://www.facebook.com/btifulhearts/
"The One" буюу чамд төгс зохицох хүн | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. OOGII 11.10.2020 1:10:42
Өнөөдөр буюу 10 сарын 12-ны өдөр Хүлээлгийн Өрөө Подкастын маань нэг жилийн ой тохиож байна. Энэ өдрөөрөө бид "The One" буюу чамд төгс зохицох хүнийг хэрхэн таньж, мэдрэх боломжтой байдаг тухай ярилцлаа. Хүлээлгийн Өрөөний энэ удаагийн дугаарт OOGII брэндийг үүсгэн байгуулагч, халуухан бүсгүйчүүдийн төлөөлөл Оогий маань бидний урилгыг хүлээн авч маш таатай ярилцлагыг өрнүүлсэн байгаа. Enjoy!
Ардчилсан хадам ээж | Хүлээлгийн Өрөө Подкаст ft Ц.Оюунгэрэл 04.10.2020 55:50
Төслийн багийн удирдагч, улс төрч, илтгэгч, зохиолч гээд түүнийг тодорхойлох маш олон өнцөг бий. Гэхдээ бид Хүлээлгийн Өрөөнд түүний доторх эмэгтэй хүнийг нь гарган ярилцахаар урьсан, зорилгодоо хүрсэн. Түүнтэй ийм нандин сэдвээр ярилцаад сууна гэж үнэхээр зүүдэлсэнгүй явлаа. Enjoy!
Харилцааг шинэхэн мэт хадгалах жор | Хүлээлгийн Өрөө Подкаст ft Жүжигчин, продюсер Г.Ундармаа 28.09.2020 1:02:52
Догдлон догдлон даваа гарагийг хүлээн байж энэхүү дугаараа та нартаа хүргэж байна. Илүү дутуу тайлбар хэрэггүй, шууд таалан болгооно уу, Enjoy!
Таны өсвөр насны хүүхэд сексийн тухай юу мэддэгийг та мэдэх үү? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft Гүнж төв 21.09.2020 56:06
Ээж аавууд хүүхдийнхээ тухай юу гэж боддог, гэтэл бодит байдал дээр өсвөр насныхан бэлгийн амьдралын тухай яг юу мэддэгийг энэ удаагийн дугаарт ярилцлаа. Маш олон өсвөр насныхан бидэнтэй ярилцъя хэмээн хандаж байснаас бид нийгмийн оролцоо, идэвх болоод санаачлагыг нь үндэслэн "Гүнж" төвийн хүүхдүүдийг энэ дугаарынхаа зочноор сонгосон байгаа. Мөн "Юнител" группээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд са...
Салалтын дараа хэн нь хамгийн их шаналдаг вэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft Сэтгэлзүйч М.Буянгоо 14.09.2020 1:32:44
Салалт гээч зүйлтэй бид амьдралынхаа туршид их бага хэмжээгээр нүүр тулсаар л байдаг. Анхны хайр бүтэлгүйтэх, анхны үерхэл төгсөх, магадгүй гэр бүлээсээ салахад тэр харилцааны төгсгөлд хэн нь хамгийн их шаналж хоцордог, хэн нь ямар сэтгэлзүйтэй үлддэг тухай бид энэ удаагийнхаа дугаарт Сэтгэлзүйч, Подкастер М.Буянгоотой ярилцлаа. Салалтын дараа яах ёстой вэ гэхээсээ илүү салалтад хүргэхгүй байх арг...
Дараагийн харилцаандаа яг экс шигээ хүнийг хайдаг уу? | Хүлээлгийн Өрөө Подкаст 07.09.2020 1:00:19
Өөрийнхөө эксүүдийг бодоод үз дээ. Хоорондоо ижил төстэй талууд ажиглагдсан уу? Эсвэл тэс өөр хүн байна уу? Судалгаанаас үзэхэд бид дараагийн харилцаандаа эксийнхээ зан араншин, гадаад төрхтэй 80 хувь нийцэхүйц нэгнийг сонгох нь талаас илүү хувийг эзлэж байсан байна. Тэгвэл сонирхлоо багахан өөрчлөөд үзэхэд ямар үр гарах вэ? Энэ тухай Хүлээлгийн Өрөөнд ярилцлаа. Enjoy!
Зөвхөн бүсгүйчүүд сонсох дугаар | Хүлээлгийн Өрөө Подкаст 31.08.2020 1:02:07
Та нарыгаа ямар их санаваа! Шинэ улирлаараа Хүлээлгийн Өрөөндөө эргэн уулзаж байгаадаа маш их баяртай байна. 3-р улирал тэр чигтээ "Өөрийгөө хайрлах" гэсэн концептоор явах болно. Хамгийн эхний дугаараараа зөвхөн бүсгүйчүүдтэйгээ шивнэлдэх дугаар бэлтгэлээ. Гэхдээ эхнэртээ, найз бүсгүйдээ хайртай залууст ч гэсэн сонирхолтой сэдэв байгаа. Хамгийн гол нь энэ дугаар дунд нэг бэлэг нуучихсан, сонсонгоо...
Сонсогчидтойгоо хийсэн тусгай дугаар | Хүлээлгийн Өрөөн дэх Бидний амьдрал 10.08.2020 59:54
Хүлээлгийн Өрөөний 37 дугаарын туршид хамт байсан сонсогч та нартайгаа хамтран Заяа, Ариунаа хоёр нь Үр дүнгийн хурал хийлээ. Та нарынхаа илгээсэн Voice Message-ийг бид хоёр уншихгүй гүрийх гэж бүр ямар их тэвчээр алдаж хоёр өдрийг өнгөрөөсөн гэж санана кк. Хүлээлгийн Өрөө Подкастыг сонсоод өөрийнхөө амьдралд багахан ч гэсэн өөрчлөлт оруулж чадсан бүх хүнд маш их баярлалаа. Мөн цаашид ч хамт байх...
Сексийн үеэр дур гутаадаг зүйлс | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Tempo 03.08.2020 55:36
За манайхаан, энэ улирлын сүүлийн дугаартаа тавтай морил. Сүүлийн хоёр дугаарын доор комментоор хэлэлцүүлэг хүртэл өрнүүлээд амжсан Темпотой та бүхнийхээ хүсэлтээр энэ удаад бид 2 сексийн үеэр дур гутаадаг зүйлс, үйлдлүүдийн тухай ярилцлаа. Эрэгтэй хүний өнцгөөс харахад бас их сонирхолтой санагдсан шүү. Сонсоод санал нийлж байгаа эсэхээ комментоор бичээд ороод ирээрэй. Enjoy!
Биеэ үнэлэлт | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Улаан бал Ч.Лодойсамбуу 26.07.2020 1:04:17
Даваа гарагийн орой оруулъя гэж төлөвлөж байсан боловч унтахаасаа өмнө оруулчихаад унтахгүй бол яг нойр хүрэхгүй юм шиг санагдаад Германд дөнгөж 00 цаг өнгөрөв үү үгүй юу шинэ дугаараа та нартаа хүргэх гээд сууж байна кк. Өнөөдрийн дугаарт "Улаан бал" ярилцлагын нэвтрүүлгийн сэтгүүлч, продюсер Ч.Лодойсамбуу бидний урилгыг хүлээн авч "Биеэ үнэлэлт" гэсэн сэдвээр санал бодлоо солилцлоо. Түүний харах...
Групп секс | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Comedy lab Amaraa 20.07.2020 54:13
Зиа манайхаан, аялал зугаалга сайхан яваад ирсэн үү? Хүлээлгийн Өрөөндөө тавтай морил. Энэ дугаарын зочноор сонсогчдынхоо хүсэлтээр Comedy Lab-ийн Амараагаа урьж оролцууллаа. Маш олон хүн санал бодлоо илэрхийлэхээс зугатаж байсан энэ сэдвээр түүнийг ярилцахыг зөвшөөрөхөд бид 2 бүр вуааааав гэж дотроо үнэлж суув. За тэгээд олон зүйл нуршилгүй хамтдаа өрөөндөө орцгооё. Enjoy!
Онгон хальснаас Цэвэршилт хүртэлх ертөнцөөр | Хүлээлгийн Өрөө Подкаст 13.07.2020 1:24:28
Онгон хальснаас Цэвэршилт хүртэлх эмэгтэй хүнд тулгардаг асуудлуудын тухай өнөөдрийн дугаартаа ярилцлаа. Зөвхөн бүсгүйчүүд гэлтгүй өөртөө хайртай эрчүүд маань ч гэсэн заавал сонсох ёстой дугаарын нэг болсон шүү. Хүлээлгийн Өрөөний энэ удаагийн зочноор АШУҮИС-ийн доктор, MD health care center-ийн эмч Ч.Батсүрэн оролцсон байгаа. Бид хоёрын хувьд асуултынхаа хариултуудыг сонсоод ам ангайх үе бишгүй т...
Гадаад бүсгүй тийм өөр гэж үү? | Хүлээлгийн Өрөө Подкаст 09.07.2020 51:47
Surprise! Та нараас маань долоо хоногт 2 дугаар оруулаачээ гэсэн хүсэлт удаа дараа ирсэн учраас бид 2 туршилтын журмаар энэ долоо хоногийн 2 дахь дугаараа нийтлэж байна. Гадаад бүсгүйтэй гэр бүл болсон залууг бид энэ удаагийн дугаартаа урьж ярилцлаа. Өнгөрсөн долоо хоногийн дугаарт гадаад залуутай гэр бүл болсон эмэгтэйн яриаг сонсоод танд төрсөн мэдрэмжтэй адилхан байх эсэхийг нэг сонирхоод үзээр...
Секс тоглоом | Хүлээлгийн Өрөө Подкаст 06.07.2020 1:05:37
Заяа Аригийн төрсөн өдрөөр бэлэглэсэн бэлгийг постлосноос хойш энэ дугаарыг асуусан хүмүүс бүр маш их байсан. Бид 2 ч бас энэ сэдвээр ярих гэж удаан хүлээсний эцэст өнөөдөр энэхүү дугаараараа та нартайгаа уулзаж байна. Хүлээлгийн өрөөний зочноор Недерландаас Оюука уригдан оролцож, ярилцсан байгаа. 30 настай гурван эмэгтэй секс тоглоомын тухай юу гэж ярьсныг сонсоод, сэтгэгдлээ хуваалцаарай. Enjoy!
Гадаад залуу тийм өөр гэж үү? | Хүлээлгийн Өрөө Подкаст 29.06.2020 46:48
Гадагшаа яваад ирсэн нэгнээсээ "за, гадаад хүүхэн ямар байна, гадаад залуу өөр юм байна уу?" гэх зэргээр асуудаг үзэгдэл одоо ч байсаар. Нэг үеэ бодвол гудамжинд гадаад залуутай яваа эмэгтэйг янз бүрээр хэлэх нь харьцангуй багассан ч гэлээ тэдний харилцааг гоочлох, амьдралд нь оролцох нь маш чухал асуудал гэлтэй анхаарал хандуулагчид олон. Бид энэ удаад гадаад залуутай ханилж, хөөрхөн хүүтэй болсо...
Эзэмдүүлэгч үү? эсвэл Эзэрхийлэгч үү? 22.06.2020 42:11
За, энэ удаагийн дугаар болвоос details ихтэй болсон учраас зөвхөн 21-ээс дээш насныхан сонсоорой гэж хүсмээр байна. Сексийн харилцаандаа та Эзэрхийлсэн байр сууринаас оролцдог уу эсвэл эзэмдүүлэх нь илүү таашаалтай байдаг уу? Подкаст сонсож дуусаад хариултаа заавал бичиж үлдээгээрэй. Enjoy!
Нууц харилцаа хэр удаан үргэлжилдэг вэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст 15.06.2020 47:42
Эрэгтэй нууц амраг оролцсон дугаарын дараа маш олон, бүр маш олон сонсогч бидэнд өөрийн амьдралаа, нууц амрагийн харилцааныхаа тухай бичиж орж ирсэн. Мөн эрэгтэй нууц амрагийн гаргасан өнцгөөс эмэгтэй хүмүүс өөр хандлагатай байдаг тухай бичсэн сэтгэгдлүүд олон байсан. Тиймээс бид энэ удаад 10 жилийн турш нууц амрагийн харилцаатай байсан, тэр ч байтугай дундаасаа хүүхэдтэй болсон нэгэн харилцааны т...
Дүрд хувилах ба төсөөллөө бодит болгох | Хүлээлгийн Өрөө Подкаст 08.06.2020 52:46
Хүн бүрт ямар нэгэн байдлаар секс төсөөлөл бий болсон байдаг. Гэвч түүнийгээ хамтрагчтайгаа илэн далангүй ярилцаж, туршиж үзсэн нь нийт төсөөлөгчдийн хэдэн хувийг эзлэх бол? Харилцаа нь хөрж эхэлсэн хосуудад мэргэжлийн хүмүүс дүрд хувилахыг зөвлөдөг бол чухам яаж хувилж болох тухай халуухан сэдвээр Белгийн Вант Улсад ажиллаж, амьдарч буй Анхбаяр бидэнтэй энэ удаад холбогдож, буу халсан байгаа. Enj...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.