Huleelgiin Uruu
Хүлээлгийн өрөө Подкаст
Бэлгийн боловсрол, сексийн амьдралын тухай бүх насныхантай илэн далангүй, дэлгэрэнгүй ярилцах, тэднийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, тодорхой хэмжээний мэдлэг олгох зорилготой
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Сексийн үеэр эрчүүдээс нууцаар хийдэг зүйлс | Хүлээлгийн Өрөө Подкаст 11.07.2021 1:01:53
Сексийн үеэр хүүхнүүд эрчүүдээс нууцаар юу хийдэг бол гэж бодож үзэж байсан уу? Нэг их зүйл байхгүй шдээ гэж та хариулж юуны магад. Гэхдээ бид хоёр энэ дугаартаа зориулж бүтэн лист дүүрэн нууц биччихсэн байсныгаа ний нуугүй ярилцлаа. Шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!
Лесби гэр бүлийн тухай бүгдийг | Хүлээлгийн Өрөө Подкаст 05.07.2021 1:27:04
Маш олон сонсогчийнхоо хүсэлтийг өнөөдөр биелүүлэх нь ээ бид хоёр. Хүлээлгийн Өрөөний энэ удаагийн дугаарт та нарын сайн мэдэж байгаачлан лесби хос болох Kaitlin, Noah хоёрыгоо урьж, сайхан яриа өрнүүллээ. Өөрсдийнхөө YouTube суваг дээрээ тэр бүр яриад байдаггүй нандин харилцааныхаа тухай бидэнтэй нээлттэй ярилцсан байгаа. Enjoy!
Сексгүй өнгөрүүлсэн 365 хоног | Хүлээлгийн Өрөө Подкаст 28.06.2021 1:01:38
Ээээээе хайртууд минь! За сайн сууцгааж байсан биз дээ? Хүлээлгийн Өрөөний хоёр нь та нарыгаа санан санан, бараг зүүдлэх нь холгүй л хэсэг хугацааг өнгөрөөлөө. Ийнхүү 5-р улирал буюу Хүлээлгийн Өрөө Подкастын хамгийн сүүлийн улирал эхэлж байна. Хамтдаа байсан, байгаа, байх бүх сонсогчдоо баярлалаа. Үнсье ENJOY!
Хартай хүнийг хэрхэн таних вэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст 31.05.2021 1:03:51
Хартай хүнийг хэрхэн таних тухай теорем байдаг бол түүнийг нь ягштал сайхан дагаж мөрдөж байгаад харилцаагаа гүнзгийрэхээс өмнө больчих юмсан гэж хааяа бодогддог уу? Нөгөө талаасаа хүн өөрийнхөө сонголтыг өөрчлөх ёстой ч байж болох юм. Дөрөвдүгээр улирлын сүүлийн дугаартаа бид Хардалт гэсэн сэдвийг сонгон ярилцлаа. Хамтдаа нэгэн теором батлах гэж үзье. Enjoy!
Үеэл минь миний хайрт | Хүлээлгийн Өрөө Подкаст 24.05.2021 1:02:03
Цусан төрлийн хайрилцаа гэдэг нь хайр, харилцаа хоёрын аль ч тодорхойлолтод бүрэн багтаах боломжгүй зүйлийг хэлж байгаа юм. Амьдралд маш олон төрлийн өнгө байдгийн нэгэн содон өнгийг өнөөдрийн яриагаараа та нартаа хуваалцахыг хүслээ. Үеэлүүд бие биедээ хайртай болж, бэлгийн харилцаанд орох тухай зүүдэлж ч байгаагүй хүмүүс маш олон байгаа гэдэгт итгэлтэй байна. Enjoy!
Уурхайчид ба тэдний хоёр талын амьдрал | Хүлээлгийн Өрөө Подкаст 16.05.2021 53:03
Тэднийг хоёр нутагтан гэж нэрлэвэл бараг л буруудахгүй байх. Уул уурхайн салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг нийтэд нь "Уурхайчид" гэсэн нэр дор багтаагаад, тэдний бэлгийн амьдралын тухай бид энэ удаагийн Хүлээлгийн Өрөөнд ярилцлаа. 14 хоног гэрээсээ өөр газар ажиллаад, 7 хоног гэртээ ирдэг амьдралд юу тохиолддог вэ? Enjoy!
Чамайг одсоноос хойш би | Хүлээлгийн Өрөө Подкаст 10.05.2021 55:27
Хайртай хүнтэйгээ салж, муудахыг алийг тэр гэх вэ. Эргэж очоод уурлах үедээ уурлаад, хүсвэл уучлал эрээд уулзаж болно. Харин хайртай хүн нь энэ ертөнц дээр байхгүй болсны дараа үлдэж байгаа нэгнийх нь амьдрал яаж өөрчлөгддөг вэ? Бусдыг шүүмжлэхээ түр азнаад нэг сонсоод үзээрэй
Хэдэн хүнтэй унтсан бол хэвийн бэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст 02.05.2021 58:19
Хэдийн тоог сонсох гэж хүмүүс энэ асуултыг асуудаг вэ? Эсвэл яг тэд байх ёстой гэсэн тогтсон хэмжээ байдаг болоод хүмүүс бусдын биеэрээ үйлдсэн үйлдэл, таашаалыг гэм мэтээр ойлгуулах, буруутгах гэж үздэг үү? Энэ сэдэв хамгийн эхний улиралд л багтсан байсан мөртлөө бид хоёрын зориг хүрэхгүй хойшлуулсаар өнөөдрийг хүрлээ. Та ч гэсэн өөрийнхөө бодлыг хуваалцаарай Enjoy!
Биеэ үнэлэгч болох зам хэр хол вэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст 26.04.2021 1:04:37
Хүн биеэ үнэлэх шийдвэр гаргахдаа чухам юунаас болдог бол гэж бодож үзэж байсан уу? Бас тэр замаасаа гарах сонирхол байдаг болов уу? Өмнө нь бид энэ сэдвээр тогоон дээрээс харж байгаа өнцгөөс сонирхолтой яриа өрнүүлж байсан бол энэ удаад тогоон дотроос хамтдаа бас нэгэн сонин яриаг та нартаа сонсгоход бэлэн боллоо.
Ааваа, битгий! | Хүлээлгийн Өрөө Подкаст 19.04.2021 1:14:17
Ааваа, битгий л дээ гэж гуйсан хүн бүрийн төлөө, цаашид бас хэн ч ингэж гуйхгүй байхын төлөө энэ дугаарыг бэлтгэлээ
Хүчингийн хэргийг мэдсэн ч мэдээлээгүй бол гэмт хэрэгтэн мөн үү? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Хуульч С.Үлэмж 11.04.2021 1:08:30
Найзынхаа гэмт хэргийн сэдэлтэй болсон явдлыг онигоо мэтээр ярьж, олон нийтийн сүлжээнд тавьсан олны танил эрхмийн үйлдэл нийгмийг тэр аяар нь эгдүүцүүлж, нэг үеэ бодвол шинэ үеийн Монгол залуус хүний эрхийн мэдлэгтэй, мэдрэмжтэй болж байгааг харуулсан. Хүлээлгийн Өрөөний энэ удаагийн дугаарт бид хүчингийн гэмт хэрэгтэй холбоотой асуултуудад хуульч, өмгөөлөгч С.Үлэмжээс зөвлөгөө авснаа та нартаа х...
Танилцах апп-аас эрчүүд юу хүсдэг вэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Од, Ивээл 05.04.2021 1:22:51
Хүлээлгийн Өрөөний энэ долоо хоногийн дугаарыг бид АНУ-ын Los Angeles хотод ажиллаж амьдардаг Од болон Ивээл хоёр найзтайгаа бэлтгэлээ. Та бүхэнтэй өмнө нь тус тусын уран бүтээлээрээ уулзаж байсан эдгээр залуус бидэнтэй Танилцах апп-аас эрчүүд юу хүлээж нэгддэг тухай нээлттэй ярилцсан байгаа. Шинэ дугаараа таалан сонсоорой Enjoy! Шинэ контентын линк https://www.youtube.com/channel/UCEfJ...
Хүлээлгийн Өрөөнийхөнд тохиолдсон хөгтэй явдлууд | Инээдмийн баярт зориулсан тусгай дугаар 29.03.2021 55:13
За, ойрд хэдүүлээ бага зэрэг хүнд хэд хэдэн сэдвээр дагнаад ярьчихсан. Энэ долоо хоногт хөнгөн, бас хөгтэй, халуухан сэдвээр сэвнээ. Инээдмийн баярт зориулан бэлтгэсэн, та нартайгаа хамтран бэлтгэсэн тусгай дугаараа хүлээн авна уу, Enjoy!
ХДХВ тээгч залуугийн бэлгийн амьдрал | Хүлээлгийн Өрөө Подкаст 22.03.2021 1:31:25
ДОХ, ХДХВ гэсэн үг харахаараа эсвэл сонсохоороо л шууд нүдээ аниад, чихээ дараад явдаг нь бидний үнэн төрх. Гэтэл орчин үед вирус гээч зүйлтэй дасан зохицож амьдрах шаардлагатай гэдгийг алхам тутамдаа шахуу мэдэрч эхэлж байна. ХДХВ тээгч залуутай бид түүний тухай болон бэлгийн амьдралынх нь тухай нээлттэй ярилцлаа. Энэ яриаг сонссоны дараа таны бодол багахан ч гэсэн өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй бай...
Дайны үеийн секс | Хүлээлгийн Өрөө Подкаст 15.03.2021 1:02:52
Хүлээлгийн Өрөөний энэ 7 хоногийн дугаарт өмнө нь олон нийтийн сувгаар тэр бүр хөндөгдөж байгаагүй сэдвийг хөндсөн байгаа. Цэргийн алба хаагчид, энхийг сахиулагчид удаан хугацааны алба хаахад тэдний бэлгийн амьдралд тулгардаг асуудлыг хэрхэн шийддэг тухай бид ярилцлаа. Зарим яриа маань "нууц" учраас зочныхоо нэр болоод хоолойн өнгийг бид өөрчилсөн Enjoy!
Эмэгтэй нь эгчмэд насны зөрүүтэй харилцаа | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. T.Цацралт 07.03.2021 1:09:56
Баярын мэнд бүсгүйчүүд ээ! Мөн эрчүүддээ шинэ долоо хоногийн мэнд. Энэ удаагийн Хүлээлгийн Өрөөнд Ариунаагийн ээж Т.Цацралт уригдан оролцож байна. Бид эмэгтэй нь 12 насаар эгч харилцаа ямар байдаг тухай нээлттэй ярилцсан байгаа. Зарим хүмүүсийн хувьд байж боломгүй энэ зүйлд та нар ямар хандлагатай байдаг вэ? Enjoy!
Гэр бүл үү, эсвэл найз нөхөд үү? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Quiza 01.03.2021 55:57
Эрчүүдийн хувьд гэр бүл нь чухал юм уу, эсвэл найз нөхөд нь илүү чухал байдаг уу? "Виз авна, өгнө, дарна" гэсэн асуудал үүсэх бүрт иймэрхүү яриа хосуудын хооронд болж өрнөдөг байх. Тэдний хувьд яг аль нь илүү чухал байдаг тухай бид Quiza-тай ярилцлаа. Ойрд хэвлэл мэдээллийн хэрэгслээс, ярилцлагуудаас хол явсан түүнийг бид Хүлээлгийн Өрөөний сандал дээр суулгасан дээрээ ёстой баахан юм асуугаад амж...
Ганц бие аавыг ямар амьдрал угтдаг вэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Э.Баярцолмон 21.02.2021 1:29:31
Гэр бүл салахад хүүхдүүд ихэвчлэн ээж дээрээ үлддэг гэсэн ойлголт түгээмэл байдаг. Харин аав дээрээ үлдвэл ганц бие аавыг болон хүүхдүүдийг ямар амьдрал угтдаг вэ? Бид энэ дугаарыг хийж дуусаад өмнө нь хэн ч нээж байгаагүй тоос дарсан цонх нээсэн мэт уужим амьсгал авсан. Та ч бас тэгнэ гэдэгт итгэлтэй байна. Enjoy!
Гей гэр бүлийн тухай бүгдийг | Хүлээлгийн Өрөө Подкаст 14.02.2021 1:53:29
Валентин, хайрын баяр, хосууд гэхээр хүмүүсийн толгойд хамгийн түрүүнд уламжлалт эр, эм хос л буудаг. Тэгвэл энэ удаагийн Хүлээлгийн Өрөөнд гей гэр бүл хос саатсан байгаа. Тэд юугаа ч нуулгүй бидэнтэй илэн далангүй ярьсан. Та нарын бодож байгааг ч асуусан. Шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!
Нүцгэн эмэгтэйгийн яг юуг нь эрчүүд хардаг вэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Jakblgn 07.02.2021 58:59
Нүцгэн эмэгтэйг хараад эр хүнд хамгийн түрүүнд ямар бодол төрдөг, тэр нь эмэгтэйчүүдийн бодлоос хэр зөрүүтэй байдаг тухай энэ удаагийн дугаарт ярилцлаа. Nude Art чиглэлээр зураг авдаг, байнга нүцгэн бүсгүйчүүдтэй ажилладаг хүний нүдээр эмэгтэй хүний гоо сайхан яг хаанаа байдаг тухай та нар сонсоод гайхах байх. Шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!
Арван бүсгүйгээс алийг нь сонгох вэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Mr.D (Desant) 31.01.2021 59:49
Yeeeeeeey! Шинэ улиралдаа тавтай морил. Энэ улиралын гол концепц эрэгтэй хүмүүс харилцаа, сексийн тухай юу гэж боддог, яагаад тэгж боддог тухай нээлттэй ярилцах дээр төвлөрч байгаа. Тэдний нууцлаг ертөнцөөр хамтдаа аялцгаая. Түүнд элдэв чимэг хэрэггүй Тэр бол Mr. D Enjoy!
Харилцаа заавал гэрлэлтээр төгсөх ёстой юу? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Дуучин Б.Сарантуяа 28.12.2020 2:12:56
Түүнгүйгээр, түүний дуулсан дуугүйгээр шинэ жилийн баярыг төсөөлшгүй. Яг үүн шиг түүний дуугаар сэтгэл нь тэтгэгдэж, түүний мэдрэмжтэй хамт ганцаардлаас гэтлэгдэж явсан мянга мянган сонсогчдод энэ удаагийн дугаараа өргөн барья. Дуучин Б.Сарантуяа өнөөдөр Хүлээлгийн Өрөөнд саатаж байна. Enjoy!
Сээтгэнэл ба Сээгстин | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Хийлч Ч.Дэлгэрцэцэг (Deegii) 21.12.2020 1:00:54
Манай сонсогчдын зүгээс бид хоёроос хамгийн олон удаа нэхсэн зочныг бид өнөөдрийн дугаартаа урьж оролцууллаа. Ямар ч дугаар руу ороод сэтгэгдэл уншсан дотор нь "Хийлч Дээгийг оруулъя аа" гэж шаардах шахам нэхдэг, та нарынхаа хүсэмжит бүсгүйтэй Хүлээлгийн Өрөөнд бид Сээтгэнэл ба Сээгстин гэсэн сэдвээр ярилцсан байгаа. Хөгжмийн аялгуу гэж боддог байсан бүсгүйг яг үнэндээ өөрөө хөглөгч байж хэмээн дү...
Хосууд бие биедээ орон зайг нь олгох чухал уу? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Tugs&Tsenguun 14.12.2020 1:03:46
Хосууд нэг нэгнээ цагдах, хувийн орон зайд нь халдах нь хэр зөв бэ? Ер нь хайртай л бол тэр хүнтэй бүх зүйлээ хуваалцаж, өөрийнхөө сонирхлыг хүртэл хойш нь тавих ёстой юу? Бас өөрт таалагдахгүй байгаа зүйлээ шууд боль гээд болиулах нь хэр оновчтой вэ? Энэ тухай бид хүмүүсийн нүдэнд амьдрал нь илхэн байдаг хос болох Төгс, Цэнгүүн хоёртойгоо ярилцсан байгаа. Шинэ дугаараа амтлан сонсоорой. Enjoy!
Хоёр дахь амьдрал бүр жаргалтай юу? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Positive Mongolians Дөлгөөн 07.12.2020 1:44:04
Энэ удаагийн Хүлээлгийн Өрөөнд та бид нарын сайн мэддэгчлэн Positive Mongolians төслөөр овоглогдсон нэгэн гэр бүлийн тухай нээлттэй яриа өрнөсөн байгаа. Тэднийг сонсдог, үздэг, дэмждэг хүн бүр хоёр дахь амьдрал зохиосныг нь мэддэг, камерын наана өрнөж байгаа дүрээр нь төсөөлдөг, бас өөр өөрсдийн өнцгөөс шүүмжлэх нь ч бий. Гэхдээ яг үнэндээ хоёр дахь амьдрал ямар байдаг тухай Дөлгөөн маань бидний а...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.