Huleelgiin Uruu

Хүлээлгийн өрөө Подкаст

Health MN ↓ 102 episodes

Бэлгийн боловсрол, сексийн амьдралын тухай бүх насныхантай илэн далангүй, дэлгэрэнгүй ярилцах, тэднийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, тодорхой хэмжээний мэдлэг олгох зорилготой

Author

Huleelgiin Uruu

Category

Health

Podcast website

www.youtube.com

Latest episode

Jul 6, 2025

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

BDSM Mongolia | Хүлээлгийн Өрөө +30°C Подкаст 06.07.2025

Уламжлал ёсоор даваа гараг болж Хүлээлгийн Өрөөнд халуухан сэдэв ярих цаг ирлээ. BDSM Монголд ямар хэмжээнд хөгжиж байгаа тухай, заримынх нь хувьд зөвхөн Fifty Shades of Grey дээр гардаг шиг төсөөлөлтэй байдаг тухай, яг үнэндээ энэ яг ямар учиртай зүйл болохыг бид өнөөдөр ярилцах болно. Тухлан сууж сонсоорой! Enjoy!

Хүлээлгийн Өрөө +30°C Подкаст | Эртний монголчуудын хуялын зан үйл ft. Хөх нуруут подкаст 15.06.2025

Уламжлал ёсоор даваа гараг болж Хүлээлгийн Өрөө подкаст маш сонин сэдвээр та нартайгаа учран золгож байна. XII зууны үед Монголчууд сексийн буюу хуялын зан үйл ихтэй, өндөр ач холбогдол өгдөг байсан тухай, мөн юуг цээрлэдэг байсан тухай, чухам ямар байрлалаар, яаж хийдэг байсан тухай ч ярьсан гайхалтай дугаарыг та нартаа өргөн барья. Зочноор Хөх нуруут подкастын админ Эрчит Ташуур Зайран орооцлоо....

Хүлээлгийн Өрөө +30°C Подкаст | Олдмол гэж үнэхээр байдаг уу? 12.05.2025

Хүмүүсийн дунд нэлээн талцаж, хэрүүл болдог сэдвийн тухай өнөөдөр Хүлээлгийн өрөөндөө ярилцлаа. Өөрийгөө өөрийнхөө төрсөн хүйсээс өөрөөр мэдрэх нь олдмол байдлаар бий болдог гэдэгтэй хэдэн хувь санал нийлэх вэ? Дугаарын зочны яриаг сонсоод, дараа нь өөрийнхөө дүгнэлтээ хийгээрэй. Enjoy!

Хүлээлгийн Өрөө +30°C Подкаст | Секс блок ба секс мацаг 07.04.2025

Уламжлал ёсоор даваа гараг болжээ хайртууд минь. Хүлээлгийн Өрөөний шинэхэн дугаараараа та нартайгаа нэгэн чухал сэдвийн талаар ярилцахаар шийдээд, бид хоёр бүүр нэг сайхан тайвширсан мэдрэмж аваад сууцгааж байна. Секс блокт орчихсон гэдгээ яаж мэдэх вэ, бас секс мацаг гэж юугаа яриад байгаа юм бэ гэж бодож суугаа бол чихэвчээ зүүж байгаад нээг их тухлаж аваад сонсоорой. Enjoy!

Хүлээлгийн Өрөө +30°C Подкаст | Хиймэл оюун ухаантай хийсэн секс 24.02.2025

Юм хөгжлөө хөгжлөө гэхэд хиймэл оюун ухаантай дотно харилцаанд орно гэж төсөөлж байсан уу? Бидний 10 гаруй жилийн өмнө гайхширч үзэж байсан Her кино өнөөдөр амьдрал дээр биеллээ олчихлоо. Мэдээж бид үүнийг туршиж үзээд та нартаа ярихсан гэж тэсч ядан байж энэхүү дугаараа бичлээ. Яг яагаад энэ тухай ярих болсныг тухлан сууж, дуустал нь сонсоод, сэтгэгдлээ үлдээгээрэй!

Надаас үнэтэй хайр юм уу? Хүлээлгийн Өрөө +30°C Подкаст 22.12.2024

Гэр бүлээ бүтэн байлгах гэж нөхрөө олж авч ирэхээр торгоны замаар хөндлөн гулд явсан зочинтой энэ удаагийн Хүлээлгийн өрөөний дугаараар даваа гараг эхэлж байна. Хэт эмзэг, мэдрэмтгий хүмүүс энэ удагийн дугаарыг маань алгассан зөв болов уу гэж бодож байна. Тухлан сууж сонсоорой!

Хөхөө авхуулсны дараах амьдрал | Хүлээлгийн Өрөө +30°C Подкаст 24.11.2024

Хүлээлгийн Өрөөтэй шинэ долоо хоногийн мэнд! Өнөөдөр бид хөхний хорт хавдартайгаа тэмцэж, ялан гарч чадсан Хулангаа урьж ярилцлаа. Хөхөө авхуулсны дараа түүний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн тухай яриа зөвхөн бүсгүйчүүдэд гэлтгүй, таны эр нөхөрт ч сонин байж магадгүй юм. Мөн хөхний хавдар эр хүмүүст ч тохиолдож болдог өвчин гэдгийг сонсоод энэ өвчний тухай ямар ч мэдээлэлгүй явж байснаа ойлгож авлаа....

Situationship | Хүлээлгийн Өрөө +30°C Подкаст 04.11.2024

Situationship гэх ойлголт сүүлийн үед эрчимтэй газар авч, энэ нь чухам явалдалт, классик үерхэл хоёроос юугаараа ялгаатай болоод ингэж тусдаа нэршил авах болсон тухай бас сонин. Орчин үеийн амьдралын хэв маягаас үүдэлтэй хүн хоорондын харилцааны цоо шинэ төрөл болон дэлгэрч байгаа Situationship-ийн тухай өнөөдрийн Хүлээлгийн Өрөөнд ярилцлаа. Enjoy!

Гэр бүлийн гуравласан секс | Хүлээлгийн Өрөө +30°C Подкаст 13.10.2024

Гэр бүлийн хос хоёр гуравдагч этгээдийг урьж авчран хамтдаа бэлгийн харьцаанд ордог, бидний ихэнхийнх нь хуьвьд энгийн бус харилцааны тухай өнөөдөр Хүлээлгийн Өрөөнд ярилцах гэж байна. Оролцогч хосын маань яриаг дөнгөж эхлүүлээд өнгөц дүгнэлт хийлгүйгээр, сонсож дуусаад санал бодлоо илэрхийлээсэй гэж хүсэх байна. Enjoy!

+30 Сексийн тухай ярилцахад бэлэн үү? | Хүлээлгийн Өрөө +30°C Подкаст 22.09.2024

Уламжлал ёсоор даваа гараг болж бид "Хүлээлгийн Өрөө +30°C" Подкастынхаа хамгийн анхны дугаараар сонсогч та нартайгаа уулзахад бэлэн боллоо! Таван жилийн өмнө бидний сексийг хардаг байсан өнцөг өнөөдөр 30 гарсан хүмүүсийн хувьд яаж өөрчлөгдсөн харьцуулалтыг хийхэд маш сонирхолтой, бас бодууштай байлаа. Дуртай өрөөндөө тавтай морилно уу! Enjoy!

Toxic харилцаа | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Cocktail and Crime Подкаст 12.12.2021

Сайн сууцгааж байна уу, манайхаан? Хүлээлгийн Өрөөний хамгийн сүүлийн дугаартаа "хэрвээ бидэнд боломж олддог бол Cocktail and Crime Подкастын хоёртойгоо ахин нэгэн дугаар хийж өмнө гаргасан техникийн алдаагаа засна" гэж амласан амлалтандаа хүрэхээр энэ тусгай дугаараа бэлтгэлээ. Бид энэ удаад Toxic харилцааны тухай ярилцлаа. Зөндөө их санаж байгаа шүү та нарыгаа. Үнжий. Enjoy!

Хайртай, баяртай! | Хүлээлгийн Өрөө Подкаст 31.10.2021

Хайртай сонсогч та нартаа Хүлээлгийн Өрөөний сүүлийн дугаар хүртэл хамтдаа байсанд гүнээ талархаж байна. Заяа, Ариунаа хоёрынхоо амьдралын нэгээхэн хэсэг байсанд ахин дахин баярлалаа. Энд хүрээд Хүлээлгийн Өрөө дуусч байгаа хэдий ч сүүлийн дугаартайгаа хамт байгаарай Enjoy!

Хөгжлийн бэрхшээлтэй хосын тухай бүгдийг | Хүлээлгийн Өрөө Подкаст 24.10.2021

"Хөгжлийн бэрхшээл", "Тусгай хэрэгцээт" гэх зэрэг үгсийг сонсоод аль болох холуур тойрч явах хүсэлтэй хүмүүст энэхүү дугаар маань их өөр өнцгийг харуулах болов уу гэж найдаж байна. Хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч хоёр хүүхдээ мөр бүтэн өсгөхийн тулд бүхнээ зориулж яваа хостой бид Хүлээлгийн Өрөөндөө ярилцлаа. Өмнө нь харааны бэрхшээлтэй залуутай ярилцаж байхдаа энэ сэдвээр заавал ахиж нэг дуг...

Үргүйдэл | Хүлээлгийн Өрөө Подкаст 10.10.2021

Бидний бодлогогүй хэлсэн ганцхан үг хүний амьдралыг яаж орвонгоор нь эргүүлж болдог тухай яриа энэ удаагийн Хүлээлгийн Өрөөнд өрнөлөө. Магадгүй хэн нэгнийг хүүхэдтэй болоочээ гэж ад үзэхээсээ өмнө сонсоод үзвэл таны бодлыг 180 градус эргүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Enjoy!

Трансжендер залуугийн тухай бүгдийг | Хүлээлгийн Өрөө Подкаст 03.10.2021

Сүүлийн үед Youtube дээрх монгол контентуудыг үздэг хүмүүсийн дунд бөмбөг тэслээд байгаа Eden энэ удаагийн дугаарт маань зочноор оролцлоо. Түүнийг хүмүүс трансжендер залуу гэдгээр нь хэдийнээ таньдаг болоод байгаа билээ. Бид түүний эр даавар тариулсны дараах амьдрал, цээжний мэс засал, цаашдын зорилгын тухай маш ихээр сонирхож асуусан нэгэн дугаарыг та нартаа хүргэж байна. Enjoy!

Сексийн дараа эморвол сонсох дугаар | Хүлээлгийн Өрөө Подкаст 26.09.2021

Мюнхен хотод сэрүүн ороод ойрын хэдэн өдөр Заяа, Ариунаа хоёр эморч байгаагүйгээрээ эморсон өдрүүд өнгөрөв. Энэ магадгүй намар цагтай холбоотой байж болох ч бас сэтгэлд хөндүүр оргиулж буй асуудлууд илүүтэй нөлөөлсөн байхыг ч үгүйсгэхгүй юм. Хэрвээ та нарт яг өдийд эморсон мэдрэмж төрж суугаа бол чихэвчээ зүүгээд наашаа суугаарай. Enjoy!

Хүүхэдтэй хүү | Хүлээлгийн Өрөө Подкаст 19.09.2021

За ёстой өнөө юм юм үзсэн сэдэв гэдэг шиг, драма ихтэй сэдвээр нэгэн залуутай ярилцлаа. Тэрээр хүүхэд байхдаа өөрөө хүүхэдтэй болж, өдгөө 22 насандаа 2 сайхан хүүгийн аав болон ар гэрээ авч яваа өрхийн тэргүүн, нэгэн бүсгүйн хань ижил залуу байгаа юм. Бид энэ сэдвээр ярилцахаар өсвөр насандаа хүүхэдтэй болсон 10 гаруй хүнтэй урьдчилж ярилцлага хийж үзсэн бөгөөд энэ залуугийн үг та бүхэнд амьдралын...

Эрт цэвэршилт | Хүлээлгийн Өрөө Подкаст 05.09.2021

Цэвэршилт гээч зүйлийг бид хаа байсан юм, надад ирэх болоогүй гэж хэтэрхий холын мэтээр төсөөлж, хайхрамжгүй хандсанаар нэг л мэдэхэд хажууд ирчихсэн зогсдог аж. Дөнгөж хорин хэдэн нас дуусав уу үгүй юу, гучин нас даваад анаад зогсож байх тохиолдол ч цөөнгүй. Энэ удаад бид Хүлээлгийн Өрөөнд энгийнээс хэтэрхий эрт цэвэршсэн эмэгтэйг зочноороо урьж ярилцсан байгаа. Түүний шалтгааныг сонсоод та нар л...

OCD сексийн харилцаанд нөлөөлөх нь | Хүлээлгийн Өрөө Подкаст 29.08.2021

Шинэ долоо хоногийн мэнд. Амралтаасаа ирээд цаад хоёр чинь шинэ дугаараа шижигнэтэл бичээд шууд та нартаа хүргэж байна. Энэ удаагийн дугаараар бүгдээрээ OCD буюу ялихгүй зовлонт үйлийн эмгэг бидний сексийн амьдралд, цаашлаад харилцаанд хэрхэн нөлөөлдөг тухай ярилцлаа. Маш сонирхолтой өнцгийг манай зочин Зарчимаа Хүлээлгийн Өрөөнд гаргасан байгаа. Enjoy!

Секс хийж өгөх өртэй юу? | Хүлээлгийн Өрөө Подкаст 22.08.2021

Хамт Тэрэлж явлаа гэдэг нь, эсвэл нэг орон дээр хамт унтлаа гэдэг нь автоматаар "унтах"-д бэлэн гэсэн үг гэж ойлгогддог юм биш биз? Энэ удаагийн Хүлээлгийн Өрөөний дугаарт хүмүүс ямар үйлдлийг секс хийхийг зөвшөөрч, өр мэт хүлээн авдаг тухай ярилцлаа. Ямар тохиолдолд чи түүнд секс хийж өгөх өртэй үлддэг вэ? гэсэн асуултад хамтдаа хариулт олцгооё. Enjoy!

Нэг дор долоо | Хүлээлгийн Өрөө Подкаст 15.08.2021

Нэг дор нэг биш нэлээн хэдэн залуу эсвэл бүсгүйтэй уулзаж, танилцах ямар мэдрэмж төрүүлдэг бол? Speed date эсвэл сохор болзооны туршлагагүй хүмүүст энэ дугаар маш сонин байх болно. Бид хоёр өнгөрсөн долоо хоногт speed date-д очиж яаж хөглөсөн тухайгаа энэ удаагийн дугаарт ярилаа. Ямар хүнтэй болзох гэж байгаагаа мэдэхгүй тас харанхуй очоод ямар мэдрэмж авсан бол? Enjoy!

Секс хийх нүгэл үү? | Хүлээлгийн Өрөө Подкаст 08.08.2021

Секс хийх нь нүгэл юм, хүн өөрөө нүгэлээс төрсөн нүгэлт зүйл юм, олон удаа ороо гараатай эрхтэн ариун бус юм гэх мэтчилэн үнэн худал нь үл мэдэгдэх яриаг бид шашинтай холбон тайлбарладаг. Гэтэл яг шашны талаас нь бэлгийн амьдралыг юу гэж сургасан байдаг, ариун хайр, нандин гэр бүл гэсэн нэрт юуг багтаан ойлгодог тухай бид Пастор Заяатай энэ удаагийн дугаартаа ярилцлаа. Хоёр Заяатай, Ариунаатай, Ар...

Эротик кино задлан | Хүлээлгийн Өрөө Подкаст 02.08.2021

Кино задлан сувгаараа та бидэнд хэдийнээ танил болсон Г.Эрдэнэбаатартай бид өнөөдөр Хүлээлгийн өрөөндөө ярилцлаа. +18 насны ангилалтай кинонуудын жанр, бүтдэг түүх, энэ төрлийн кино үйлвэрлэлийг дагасан мөнгөний асуудлууд, жүжигчдийн амьдрал болон нийгэмд үзүүлж байгаа нөлөөллийн тухай бид сонирхолтой яриа өрнүүлсэн байгаа. Enjoy!

Түүний тухай аль хүртэл мэдээд зогсох ёстой вэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст 25.07.2021

Амьдралынхаа нэгээхэн хэсгийг хамтдаа өнгөрүүлэхээр сонгосон, эсвэл насан туршдаа хамтдаа байна гэж амласан хүндээ хүртэл хэлээгүй нууц байгаа юу? Эсрэгээрээ тэр хүн чинь чамаас тийм нуух зүйлтэй байдаг бол гэж бодож байсан уу? Бид энэ долоо хоногийн дугаараараа тэр хүний тухай аль хүртэл мэдээд зогсох ёстой байдаг тухай, бас чиний тухай тэр бусдад аль хүртэл ярьж болох тухай хөөрөлдлөө. Нэгэн сон...

Гэнэт шалтгаангүйгээр дууссан харилцааны цаад шалтгаан | Хүлээлгийн Өрөө Подкаст 18.07.2021

Хэзээ ч юм хэн нэгэнд хаягдаж үлдсэн, эсвэл хаяж орхисон дурсамжтай хэн бүхэнд зориулсан дугаар. Зарим нэгнийх нь хувьд бүх зүйл ямар ч асуудалгүй болоод байсан боловч гэнэт л нэг өдөр салъя, больё гэсэн үг сонсоод шалтгаанаа ч мэдэхгүйгээр тэр харилцаагаа дуусгасан тохиолдол байдаг байх. Яг энэ асуудлын тухай Хүлээлгийн Өрөөнд ярилцаж, гаргалгаа олохыг хичээлээ. Enjoy!

Listen to the Хүлээлгийн өрөө Подкаст podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.