Podlogy Podcast
Podlogy Podcast
Сэтгэл судлаач Зүчи (MSc), Чиро (BA) нартай хамт энэхүү подкастаар дамжуулан та уур бухимдал, аз жаргал, стресс, түгшүүр, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй, бүтээлч сэтгэлгээ, ажлаас халшралт, хосын харилцаа, уй гашуу, хоол хүнс ба сэтгэл зүй гээд олон судлагдахууны тухай мэдлэгээ тэлээрэй. Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support .
Author
Podlogy Podcast
Category
Podcast website
Latest episode
Feb 11, 2026
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
63. Бидний судалгаан дээр ажилласан туршлагаас 11.02.2026 1:08:13
Энэхүү дугаараар бид хоёр нь судалгаан дээр ажиллаж байсан өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа. Судалгаан дээр ажиллахад ямар байсан, бид юу суралцаж авч чадсан мөн судалгаа удирдаж гаргах гэдэг ямар ярвигтай ажил байдаг тухай ярилцлаа. Бидний ажилласан судаллагаануудыг сонирхож байвал доорх линкээр ороод үзээрэй. https://doi.org/10.1038/s41598-023-39452-4 https://doi.org/10.1111/dom.70134 https://do...
61. Стрессийг Базав 19.06.2025 56:57
Бидний өдөр тутмаа сонссоор дөжирсөн байх эрсдэлтэй ойлголтын нэг нь стресс. Ихэнх хүн энэ үгийг магадгүй өдөр тутмаа ашигладаг. Гэхдээ илүү нарийндаа, бүр цаашлаад стрессийн механизм, физиологи үндэс, бие болоод сэтгэл зүйн эрүүл мэндэд учруулах хор уршиг, дам нөлөө, стрессийг бууруулах хялбар боловч үр дүнтэй аргуудыг хэр сайн мэдэх бол? Энэхүү дугаараас та стрессийн тухай мэдэх ёстой бүхнээ мэд...
60. Ядуурлын Сэтгэл Зүйн Үндэс ба Архаг Стрессийн Тойрог 08.06.2025 55:06
Ядуурлын учир шалтгаан, хор нөлөөг тайлбарлахдаа бид эдийн засаг, улс төрийн өнцгөөс тайлбарлаж орлогын түвшин доогуур иргэдийг арчаагүй, халамж хүлээсэн, залхуу хэмээн шүүмжлэх нь нэмэгджээ. Харин сэтгэл зүйн шинжлэх ухааны өнцгөөс энэ нь залхуу, арчаагүйн тухай асуудал биш, харин илүүтэй стресс, архаг стресс болон түүнээс улбаалан үүсэх сэтгэл зүйн тулгамдсан асуудлаар ядуурлын ихээхэн хувийг нь...
59. Тэд яагаад мөнгө авч авлигачдыг сонгох болов? 28.05.2025 57:51
Өнөөдрийн нийгмийн шударга бус, хүнийг ядууралд хүргэх систем нь олон мянган иргэнийг амьд үлдэхийн тулд богино хугацааны ашиг л бодсон сонголт хийхэд хүргэж байна. Энэ нь эдгээр хүмүүсийн буруу биш гэдгийг үргэлж санах хэрэгтэй, харин энэ бол зориуд бий болгосон анхдагч хэрэгцээгээр нь тоглох, айдас дээр тогтсон тогтолцооны үр дүн юм. Бид хэн нэгнийг мөнгө авч жагссанд буруутгах биш, тэднийг тийм...
58. Бэрхшээлээс Сэтгэлийн Хатад Суралцах нь 04.05.2025 58:27
Resilience буюу сэтгэлийн хат нь амьдралын бэрхшээлээс үүдэлтэй. Таван хүн тутмын дөрөв нь амьдралд тулгарах ямарваа асуудлыг амжилттай даван туулдаг бөгөөд ингэхдээ сэтгэлийн хатыг өөртөө суулгасаар байдаг. Гэлээ ч хүн бүрт сэтгэлийн хат ялгаатай бөгөөд бид амьдралд тулгарах асуудлыг хүлээхгүйгээр сэтгэлийн хатыг хөгжүүлж хүнд цаг үеийг амжилттай даван туулах магадлалаа нэмэгдүүлэх боломжтой юм....
SE. Сэтгэл Хөдлөлийг Удирдаж Сурах нь Боловсролын Салшгүй Хэсэг 12.04.2025 47:46
СИИ Сургалтын багш А.Ариунзаяа-тай "Өсвөр нас" цувралын тухай ярилцлаа. Нийгэм-сэтгэл хөдлөлийн чадвар, сургуулийн уур амьсгал, соёл, эцэг эх байхад суралцах, 21-р зууны боловсролын чиг хандлагын тухай энэхүү ярианд мөн хөндлөө. Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support .
57. Траума ба PTSD Хоорондын Ялгаа 27.03.2025 45:27
Post Traumatic Stress Disorder (PTSD) ба энгийн Траума хоорондын ялгааг ярилцлаа. Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support .
56. Секуляризм ба Ёс Зүйг Заах, Хэмжих Тухай 28.02.2025 39:48
Энэхүү дугаарт Польшийн Шинжлэх Ухааны Академийн Философи, Танин Мэдэхүйн хүрээлэнгийн судлаач Wocjiech Mamak-тай шашин, улс төргүй ёс зүйн үзэл, ёс зүйг заах, хэмжих боломжийн тухай ярилцлаа. Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support .
55. Анхны Болзооноос Аз Жаргалтай Гэр Бүл Бүтээх нь 25.02.2025 1:03:09
Энэхүү дугаарт Mongolian International University (MIU)-ын Нийгмийн ухааны сургуулийн захирал, Сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч Dr. Jennifer Wolverton оролцож 40 гаруй жилийн гэр бүлийн амьдрал, мөн төдий хэмжээний сэтгэл зүйн зөвлөгөөний туршлагаасаа анхны болзоонд юуг анхаархаас эхлээд аз жаргалтай гэр бүл бүтээхэд юу чухал вэ тухай бидний асуултанд хариуллаа. Become a supporter of this podcast...
54. Хистери Бие Хүний Эмгэг 04.02.2025 1:04:31
Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support .
53. Сэтгэл судлаач, судалгаан дээр ажилладаг хүн яг юу хийдэг вэ? ft. Сэтгэл судлаач Зүчи 21.10.2024 1:34:27
Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support .
52. НОЙР, ХАР ДАРСАН ЗҮҮД, СҮНСЭНД ДАРУУЛАХ Тухай Шинжлэх Ухааны Тайлбарууд 09.07.2024 1:15:29
Зүүдэндээ нэг юманд баригдах гэж байгаа юм шиг балмагдан гүйж, унтаагаараа босож яваад хөргөгчөөс шингэн зүйл зүйл гаргаж уух, буг чөтгөр дээрээс тань ширтээд бие хөдөлгөж чадахгүй гацаж байсан ч байж болно. Энэ бүхэн бүгд биднийг сэрүүн биш үед ухамсаргүйд болдог зүйлс юм. Нойр бол хүний хамгийн наад захын амьдралын хэрэгцээнүүдийн нэг.. Харин биднийг нойрсож байхад бидний тархин дотор юу болдог,...
51. Улс Төрийн Үзэл Баримтлалыг Таамаглах нь, Ядуурлын Сэтгэл Зүйн Нөлөө 18.06.2024 1:09:15
Ядуурал, улс төрчдийн бодлого, сонгуулийн сурталчилгаа, сонгогчийн сонголтод нөлөөлөгч, түүнийг таамаглах хүчин зүйлсийн талаар Чиро, Зүчи хоёр судалж, ярилцлаа. Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support .
50. Сургуулийн Орчин дахь Үе Тэнгийнхний Дээрэлхэл 12.05.2024 1:01:46
Ээлжит дугаараар сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэл, дээрэлхэгч болон дээрэлхүүлж буй хүүхдийн сэтгэл зүйд гарч болзошгүй хор уршиг, дээрэлхэлтийн сургууль, гэр бүл, бие хүний хүчин зүйлстэй холбоотой боломжит шалтгаанууд, сургуулийн эерэг уур амьсгалыг хэрхэн бүрдүүлэхэд анхаарч болох зүйлс, итгэлц, хайр энэрэл бүрэлдсэн сургуулийн ач холбогдол зэрэг дэд сэдвийн хүрээнд Чиро & Зүчи яр...
49. What Do School Psychologists Do in the USA? with Kristine Lin, Psy.D. 08.05.2024 1:07:56
In this episode host Zuchi interviewed Dr. Lin about her previous career back in the USA, the difference between school psychology and education psychology, and the importance of having school psychologists in schools. Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support .
48. Forming a Habit - Reinforcement and Punishment, Which Is Better? with Nikolas Kokan 08.05.2024 1:18:26
In this episode, Nikolas Kokan, Ph. D. student at Dr. Catharine Rankin's lab, University of British Columbia (UBC), and our host Chiro talked about how humans form habits and the role of reinforcement and punishment in forming habits. Thumbnail: Emuujin Borkhuu Host: Chiro Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support .
47. Сэтгэцийн Эмгэг - Хооллох Эмгэгүүд Болон Эдгээрийн Шинж Тэмдэг Шалтгаанууд (Anorexia, PICA) 08.05.2024 1:12:36
Хооллох эмгэг нь дотроо олон төрөл байдаг бөгөөд бусад эмгэгүүдийн адил хүний бие болон сэтгэлзүйд маш их хор нөлөө учруулдаг сэтгэцийн эмгэг юм. Бусад сэтгэлзүйн эмгэг нь удаан хугацааны турш хүнд хор нөлөө учруулсаар явах боломжтой байдаг. Харин хооллох нь эмгэгийн нэг ялгаа нь шууд бие махбодод нөлөө учруулах өөрчлөлтүүд гарж эхэлдэг бөгөөд эрт оношилж эмчилгээ түргэн хийхгүй бол тэжээлийн дута...
46. Авьяас Чухал уу? Эсвэл Хичээл Зүтгэл Чухал уу? 08.05.2024 55:44
Авьяас хүн болгонд харилцан адилгүй заяагддаг. Түүнчлэн авьяас нь нөхцөл байдлаас хамааран харилцан адилгүй хэмжигддэг. Авьяасыг хэр эрт илрүүлэх, цааш хэрхэн тордох, сэтгэлзүйн онцлог ямар байх гээд олон хүчин зүйлс авьяас нэмж хөгжих үү эсвэл үгүй болох уу гэдэгт нөлөөлж байдаг байна. Цаашлаад гэр бүлийн болон амьдралын орчин, багш нарын хүүхэдтэй харилцах харилцаа, боловсрол, сургалтын системыг...
45. Хурууны Хээгээр Хүнийг Тодорхойлно Гэнэ үү? 08.05.2024 1:07:50
Хувь хүний зан чанар болон онцлогийг тодорхойлно гэдэг нь сэтгэл судлалын шинжлэх ухаанд олон асуудал дагуулдаг ярвигтай сэдвүүдийн нэг юм. Бид ямар зан авиртай болон ирээдүйд ямар хүн болох, ямар сонирхолтой болох вэ гэдэг нь хүн болгоны амьдралын онцлог, соёл, амьдарч буй орчноос хамаараад харилцан адилгүй байдаг. Мөн үүн дээр нэмэгдээд нөгөө талаас нь гений хувьд ямар мэдээлэл эцэг эхээс авахаа...
44. Сэтгэцийн Эмгэг - Borderline Personality Disorder буюу Бие Хүний Завсрын Эмгэг 08.05.2024 46:01
Бие Хүний Завсрын эмгэг нь бидний сэтгэл хөдлөл болон нөхцөл байдалд тохиромжтой хариу үйлдэл үзүүлэхэд доголдол үүсгэдэг эмгэг юм. Бие Хүний Завсрын эмгэг нь Borderline Personality Disorder хэмээн англи хэлнээ хөрвүүлэгддэг бөгөөд энэхүү сэтгэцийн эмгэгтэй хүмүүст сэтгэлзүйн хэт тогтворгүй байдал, огцом сэтгэл хөдлөлөө буруугаар илэрхийлэх мөн өөрийн дотоод мөн чанараа тодорхойлох чадварт нөлөөлд...
43. Сэтгэцийн Эмгэг - Шизофрени | Тодорхойлолт, Шалтгаан, Шинж Тэмдэг 08.05.2024 44:33
Шизофрени нь бодит ертөнцийг хүлээн авах, түүнд үзүүлэх зан үйлийн өөрчлөлтөөр тодорхойлогддог. Давамгайлах шинж тэмдэг нь танин мэдэхүй, асуудал шийдвэрлэх, бодлын чадварууд алдагдах, анхаарал болон ой тогтоолт муудах [1] байдаг бол галлуцинаци (хий зүйл харах, сонсох г.м), сэтгэл хөдлөл, зан үйл, нийгмийн идэвхи буурах шинж тэмдгүүд ч мөн энэхүү эмгэгийн үед илэрдэг [2]. Дэлхий дахинд 300 хүн ту...
42. Би Гэж Хэн Бэ Тэгвэл Яаж Мэдэх Вэ? 08.05.2024 59:31
Бие хүний сэтгэл судлалын салбарын ололт, мэдлэгийг бид өдөр тутамдаа бусдыг үнэлж дүгнэх, бусдын талаар өөрсдийн ойлголтыг бий болгох, тэдэнд итгэж найдах, шүүж хэлэлцэхэд ашиглаж байдаг билээ. Цаашлаад өөрийн талаарх ойлголт, итгэл үнэмшил, идеал дүр ба зан үйлийн хамаарал, болох ба болохгүйн ялгаа заагт ч би гэж хэн бэ? гэх асуултын хариултаар хэмжигдэж байдаг. Тэгвэл би гэж хэн бэ? энэ асуулты...
47. Сэтгэцийн Эмгэг - Хооллох Эмгэгүүд Болон Эдгээрийн Шинж Тэмдэг Шалтгаанууд (Anorexia, PICA) 21.02.2024 1:12:36
Хооллох эмгэг нь дотроо олон төрөл байдаг бөгөөд бусад эмгэгүүдийн адил хүний бие болон сэтгэлзүйд маш их хор нөлөө учруулдаг сэтгэцийн эмгэг юм. Бусад сэтгэлзүйн эмгэг нь удаан хугацааны турш хүнд хор нөлөө учруулсаар явах боломжтой байдаг. Харин хооллох нь эмгэгийн нэг ялгаа нь шууд бие махбодод нөлөө учруулах өөрчлөлтүүд гарж эхэлдэг бөгөөд эрт оношилж эмчилгээ түргэн хийхгүй бол тэжээлийн дута...
46. Авьяас Чухал уу? Эсвэл Хичээл Зүтгэл Чухал уу? 16.01.2024 55:44
Авьяас хүн болгонд харилцан адилгүй заяагддаг. Түүнчлэн авьяас нь нөхцөл байдлаас хамааран харилцан адилгүй хэмжигддэг. Авьяасыг хэр эрт илрүүлэх, цааш хэрхэн тордох, сэтгэлзүйн онцлог ямар байх гээд олон хүчин зүйлс авьяас нэмж хөгжих үү эсвэл үгүй болох уу гэдэгт нөлөөлж байдаг байна. Цаашлаад гэр бүлийн болон амьдралын орчин, багш нарын хүүхэдтэй харилцах харилцаа, боловсрол, сургалтын системыг...
41. Анхаарал Төвлөрөлт болон Анхаарал Дутмагшил, Хэт Хөдөлгөөн (ADHD) 16.09.2023 59:11
Сурсан зүйлээ хэзээ ч мартахгүйгээр цээжлэх хүсэл хүн бүрт байдаг гэдэгт хилсдэхгүй болов уу. Тэгвэл танд мэдлэгээ хэзээ ч биш юм аа гэхэд, харьцангуй удаан хугацаанд мартахгүйгээр толгойдоо хадгалж, шинэ мэдээлэлтэй уялдаа үүсгэж, илүү өргөн, далайцтайгаар бодож сурах арга зам бий, тэр арга нь та юу ч уншиж, сонсож, мэдэрсэн анхаарлаа чадах чинээндээ бүрэн төвлөрүүлэх гэдгийг танин мэдэхүйн сэтгэ...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.