Podlogy Podcast

Podlogy Podcast

Health MN ↓ 65 episodes

Сэтгэл судлаач Зүчи (MSc), Чиро (BA) нартай хамт энэхүү подкастаар дамжуулан та уур бухимдал, аз жаргал, стресс, түгшүүр, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй, бүтээлч сэтгэлгээ, ажлаас халшралт, хосын харилцаа, уй гашуу, хоол хүнс ба сэтгэл зүй гээд олон судлагдахууны тухай мэдлэгээ тэлээрэй. Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support .

Author

Podlogy Podcast

Category

Health

Podcast website

podlogy.medium.com

Latest episode

Feb 11, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

40. Сэтгэлийн Түгшүүр буюу Anxiety 28.08.2023

Томоохон тэмцээн, чухал уулзалт, ганцхан удаа өгөх боломжтой шалгалтын өмнөх шөнө маргааш юу болох бол гэж санаа зовнин, нойр хулжин, эцэст нь нэг юм унтахад өнөөх тэмцээн, уулзалт, шалгалтаасаа хоцорч, бүтэлгүйтэж байгаагаар хар даран зүүдэлж байсан бол та сэтгэлийн түгшүүрийг мэдэрч байсан байна. Илүү дэлгэрэнгүйг энэхүү дугаараас хүлээн авч сонсоорой. Reference: Moghanibashi-Mansourieh A. (2020...

39. Бүлгийн Сэтгэл Зүйн Нөлөө ба Түүнийг Үр Ашигт Хөрвүүлэх нь 13.08.2023

Бидний амьдрал холбогдсон байдаг аав ээж, найз нөхөд, хань ижлээс эхлээд ажлын хамт олон, клуб, дугуйлангийн хамтрагчид, бүр цаашлаад гудамжаар алхаж, паркаар зугаалж, гүйлтийн талбай дээр гүйгээд зөрж байгаа бүхий л хүмүүс цаг хугацаа, орон зай, зорилгоосоо хамааран төрөл бүрийн бүлгүүдийг бий болгож тэдгээр нь бүлгийн гишүүдийн сэтгэл зүйн байдал, бодол, үг, үйлдэлд нөлөөлж байдаг. Дэлгэрэнгүйг...

38. Сэтгэлийн Амар Амгаланг Хайсан нь 31.07.2023

Хэт их ажил, хичээл, стресс, бухимдал, уйтгар гуниг, ганцаардал, шаналал дунд хэсэгхэн ч гэсэн тайвшрал, амар амгаланг мэдрэхээр зорьсон Чиро, Хүслэн хоёрын аялал, амьдралын туршлага, сэтгэл судлалын шинжлэх ухаанд суурилсан арга техникүүдийг энэхүү дугаараас хүлээн авч сонсоорой. Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support .

37. Өөрийн Үнэлэмж, Өөртөө Итгэх Итгэл ба Сэтгэл Гутрал, Түгшүүр 26.06.2023

Өөрийн үнэлэмж ба сэтгэл гутрал, түгшүүр нь олон судалгаагаар урвуу хамааралтай үр дүнг үзүүлдэг. Энэ нь өөрийн үнэлэмж бага байх тусам сэтгэл гутрал, түгшүүрийн шинж тэмдгүүд өндөр байдаг гэсэн үг юм. Энэ удаагийн дугаараас та өөрийн үнэлэмж ба өөртөө итгэл итгэлийн ялгаатай болон төсөөтэй шинжүүд, өөрийн үнэлэмжээ хэвийн хэмжээнд байгаа эсэхийг энгийнээр яаж үнэлэх вэ, өөрийн үнэлэмжийг хэвийн б...

36. Kinsey (2004) - Кино Хэлэлцүүлэг 26.06.2023

Альфред Кинси бол 1894-1956 онд амьдарч байсан Америкийн биологич, амьтан судлаач, сексологич юм. Тэрээр хүний бэлгийн зан үйлийн талаарх шинэлэг судалгаа, Kinsey Reports дахь нөлөө бүхий бүтээлээрээ алдартай. Кинсигийн судалгаа нь бэлгийн харилцааны талаарх нийгэмд давамгайлж буйсан үзэл бодлыг эсэргүүцэж, сексологийн салбарыг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр олон мянган түүвэртэй өр...

35. Сэтгэл Зүйн Хувьд Насанд Хүрэх буюу Насан Туршийн Хөгжлийн Талаар 14.05.2023

Хүмүүс ер нь сэтгэл зүйн хувьд насанд хүрнэ гэж байдаг уу? Байдаг бол насанд хүрэх "НАС" яг хэзээ вэ? Бид насанд хүрэлтийг яаж хэмжиж бас судлах вэ? Насанд хүрсэн хүний шинж, чадварууд юу вэ? Сэтгэл зүйн, нийгэм-сэтгэл зүйн, тархи судлалын, физиологийн аль нь бидэнд хэрэгтэй хариултыг өгөх вэ? гэх мэт асуултын талаар, өсвөр насны хүүхдийн тархи ба насанд хүрэгчдийн тархины хөгжлийн ялгааны талаар...

34. ЛГБТК+ Хүмүүс ба Тэдний Сэтгэл Зүйн Эрүүл Мэнд ft. Oulen 30.04.2023

Энэхүү дугаарын зочноор Монголын ЛГБТ Төвийн Залуучуудын Хөтөлбөрийн Зохицуулагч, Сэтгэл Судлаас М.Өүлэн оролцож ЛГБТК+ үгний утга, хомосексуал болон хетеросексуалын түүх, Монгол улсад амьдарч байгаа ЛГБТК+ хүмүүст тулгамддаг сэтгэл зүйн түгээмэл асуудлууд болон тэдний сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай ярилцаж, мэдээлэл хүргэлээ. Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/p...

33. Оюун Ухаан, Итгэл Үнэмшил, Шийдвэр Гаргалт ft. Chiro 09.04.2023

Амралтын өдрийн мэнд хүргэе. Та бүхэнтэй Podlogy багийн шинэ гишүүн Алтан-Очир (Chiro)-ын хамт IQ, танин мэдэхүйн чадварууд, оюун дүгнэлтийн алдаануудын талаар ярилцсан шинэ дугаараараа мэндчилж байна. Chiro University of British Columbia (UBC)-д сэтгэл судлалаар суралцдаг ба түүний мөрөөдөл нь хүн бүрт сэтгэл судлалын мэдлэг, мэдээллийг үнэ төлбөргүй хүргэх юм. Podlogy-д тавтай морил Chiro! 🥳 Po...

32. Think Like a Researcher ft. Lyen Krenz Yap 25.03.2023

Филиппиний (Филиппин) сэтгэл судлалын нийгэмлэг болон Олон Улсын Судалгаа, Хөгжлийн Төв (Канад)-д харьяалалтай Lyen Krenz Yap, RPm нь Тайваний Азийн Их Сургуульд Др. Кристин Линий Хэрэглээний Сэтгэл Судлалын Лаборатори, Др. Р.М.Ляогийн Зан Үйлийн Мэдрэл Судлал, Мэдрэлийн Фармакологийн Лабораторид ажилладаг. Тэрээр жендерийн судалгаа, феминист судалгаа, хэрэглээний бодлогын судалгаа, поп соёлын угс...

31. Сэтгэл Судлалын Судалгааны Арга Зүй (Орчуулга, Нутагшуулалт, Стандартчлал) ft. Б.Болдсүрэн 25.03.2023

Та хэзээ нэгэн цагт оюун ухааны тест/IQ тест өгч байсан уу? тийм бол тэр тестийг анх яаж зохиосон юм бол? энэ тест үнэхээр миний оюун ухааныг хэмжиж байгаа юу? энэ нэг тестээр дэлхийн бүх хүний оюун ухааныг хэмжиж, хооронд нь харьцуулж, судалж болох уу? гэх мэтчилэн асуултууд танд төрж байв уу? Шинжлэх ухааны мэдлэг бүтээхэд шаардагдах хамгийн чухал зүйлсийн нэг нь судалгааны арга зүй, хэрэглэгдэх...

30. Ахмад Настай Монголчуудын Өөдрөг Байдал ft. О.Саранчулуун 25.03.2023

2023 оны 1-р сард "scientific reports" сэтгүүлд хэвлэгдсэн "Sociodemographic predictors of flourishing among older adults in rural and urban Mongolia" гарчигтай өгүүллийн хүрээнд уг өгүүллийн зохиолч, "Ахиллис Монгол" ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг, АШУИС-ын багш, судлаач О.Саранчулуунтай хийсэн ярилцлагыг хүлээн авна уу. Reference Otgon, S., Myagmarjav, S., Burnette, D. et al. Sociodemographic p...

29. Эерэг Сэтгэл Судлал 25.03.2023

Аз жаргалтай амьдрал, амьдарсан шиг амьдралыг бүтээх түлхүүр нь юу вэ? Энэ асуултын хариултыг судалдаг сэтгэл судлалын дэд салбарыг эерэг сэтгэл судлал гэнэ. Тэгвэл энэ салбарын түүх, өнөөгийн нөхцөл байдал болон бусад сэтгэл судлалын шинжлэх ухааны асуудлууд, судлагдахуун, судалгааны аргын талаар энэхүү дугаараас сонсоорой. Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podl...

28. Эго Хүчтэй Байх Ёстой Юу? 25.03.2023

Буддын шашин болон сэтгэл судлалын шинжлэх ухаан дахь эго гэх ойлголтын ялгаа. Бидний өдөр тутмын хэрэглээ нь шашны утгатай юм уу? сэтгэл судлалын шинжлэх ухааны утгатай юм уу? Эго ихтэй гэж бидний ярьдаг, ойлгодог зүйл бодит зүйл мөн байж чадах уу? гэдгийг судалцгаая. Эх сурвалж: 1. Shiah Y-J (2016) From Self to Nonself: The Nonself Theory. Front. Psychol. 7:124. doi: 10.3389/fpsyg.2016.00124 2....

27. Хошигнолгүй Амьдрал 11.04.2022

Хэрэв бид ерөөсөө хошигнодоггүй, инээдэггүй байсан бол өдөр хоногууд ямар байх бол? Үүний хариултыг мэдэхийн тулд яагаад бид хошигнодог вэ? Юу биднийг инээлгэж, юунд инээх нь битгий хэл цухал төрдөг вэ? Инээснээр сэтгэл зүйд, бие махбодод, нийгмийн харилцаанд ямар нөлөөтэй байх вэ зэрэг олон сонирхолтой асуултуудын хүрээнд энэ удаагийнхаа дугаараар ярилцлаа. Become a supporter of this podcast: htt...

26. Бүтээлч Сэтгэлгээг Тордох нь 04.04.2022

Бүтээлч байдлыг сэтгэл судлаачид юу гэж тодорхойлдог вэ? Хамгийн түгээмэл тодорхойлолтуудын нэг нь бүтээлч байдал гэдэг асуудлыг шийдвэрлэх эсвэл шинэлэг арга замаар шинэ зүйлийг бий болгох хандлага юм. "Би шинэ санаа, шийдэл гаргаж чаддаггүй" "Бүтээлч ажлаас илүү механик ажлыг л сайн хийж чадна" гэх мэт үгсээр боломж, чадварыг хаалгүй шинэ шинэлэг санааг гаргаж өөрийгөө турших бүрэн боломжтой. Эн...

25. Хайрыг Хайрлах нь 28.03.2022

Та гэр гийгүүлэх гэргийгээ, өрхийн тулгуур болсон нөхрөө аль эсвэл шинэхэн хайрттайгаа 100% ойлголцож байна уу? Хоорондын харилцаанд шинэчлэлт, эсвэл саад учраад байна уу? Гэгээн Валинтины өдрөөр бид дурлалт хосууд болон охид, залууст тулгарах ирээдүйн харилцаан дээр тулгуурлан хайрттайгаа хэрхэн "хамтдаа" аз жаргалтай байх талаар болон бидний хосын харилцааны гол түлхүүр гэж боддог зүйлс үнэхээр...

24. Ялгаварлан Гадуурхлыг Гадуурхах нь (Pre-judging буюу Prejudice) 14.03.2022

Хүний тархи орчлон дээрх зүйлсийг танин мэдэхдээ ангилалд оруулж, ирээдүйд тухайн зүйлтэй төстэй ч арай өөр зүйлтэй шинээр тааралдахад урьд нь үүсгэсэн ангилынхаа тусламжтайгаар илүү хурдан ойлгож, хүлээж авах боломжтой болж байдаг. Харин арьсны өнгө, өндөр нам, царайны бүтэц, өмссөн хувцас зэргээр нь хэн нэгнийг урьдчилан дүгнэж бусдаас илүү, дутуу үзэхийг ялгаварлал (Prejudice - Pre-judging) гэн...

23. Психоанализ, Сэтгэл Засал (Сэтгэл зүйч Д.Пүрэвсүрэн) 07.03.2022

Энэ удаагийнхаа дугаараар “Мета” сэтгэл судлалын төвийн сэтгэл зүйч, сэтгэл засалч Д. Пүрэвсүрэнтэй ярилцлаа. Сэтгэл судлалын шинжлэх ухааны суурь онол, аргачлал болох Психоанализын хүрээнд олон сонирхолтой асуудлуудын талаар ярилцсан ба уг шинжлэх ухааныг сонирхогч хэн бүхний заавал сонсох дугаар шүү. Та өөрийн асуудлынхаа жинхэнэ хариултыг олж авах байхаа хэмээн найдаж байна. Become a supporter...

22. Яг Таг Төлөвлөх нь Зөв, Тийм үү? 28.02.2022

Шинэ жилийн баярын мэнд хүргэе. Шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор 2022 оныхоо төлөвлөгөөг гаргах гээд бодож явна уу? Тийм бол төлөвлөгөөг яаж гаргах, юуг анхаарах, яаж төлөвлөгөөгөө үр дүнтэй хэрэгжүүлэх талаар сонсоорой. Бас ер нь... та төлөвлөгөө заавал гаргах ёсгүй ч юм бил үү? Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support .

21. Сэтгэлээ Татах Яагаад Хэцүү Байдаг Вэ? 21.02.2022

Эрүүл хайр гэдэг нь эрүүл санаа зовнилийг илтгэнэ: Бага насны хүүхэд гадаа тоглож байхдаа ээжээсээ холдож явах нь элбэг. Хүүхдийн хийх эхний алхам нь ихэвчлэн ээжээсээ холдож явах гэдгийг Mahler судалгаандаа тэмдэглэжээ. Хэрэв та сайн ажиглавал хүүхдүүд ээжээсээ холдож яваад тодорхой цэгт хүрмэгц илт түгшүүртэй болдгийг анзаарах болно. Энэхүү агшинд өмнө нь бүхнийг чадагч байсан балчир хүүхэд айж...

20. Сэтгэлийн Шархаа Хүлээн Зөвшөөр 14.02.2022

Хүлээн зөвшөөрөх нь зүрх сэтгэлээ амьдралын бодит байдалд нээх явдал юм. Амьдралынхаа бодит байдлын эсрэг тэмцэлгүй, харин тэднийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, хүн болж төлөвшиж, амьдралдаа урагшлахад ашиглана гэсэн үг. Энэ нь сэтгэл санааны болон сүнслэг байдлын хувьд илүү сайн хүн болохын чухал хэсэг болно. Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4...

19. Таны Дэргэд Нарциссист Хүн Байгаа Юм Биш Биз? 07.02.2022

Эргэн тойрны тань хэн нэгэн өөрийгөө дөвийлгөж, нууцхан атаархаж, бусдаас илүү гэдгээ боломж олдох бүрд л ашиглах гэж оролддог уу? бусдын дургүйцлийг хүргэснээ анзаардаггүй, анзаарсан ч анхаарч үздэггүй, худал хэлж, итгэл алдсан ч өөртөө итгэл дүүрэн байсаар байдаг тэдгээр хүмүүст нарциссист бие хүний хэв шинж давамгайлсан байх бөгөөд энэ нь тэдний угаас муу хүн биш, харин бидэнтэй л ижил амьдралы...

18. Бид Яагаад Худлаа Ярьдаг вэ? (Giveaway & Mplus) 17.12.2021

Сайн байна уууцгаана ууу даа. Podlogy Podcast нь шинэ дугааруудаа гаргасаар байгаа гэдгийг мэдсэн үү? шинэ дугааруудаа https://www.mplus.mn/podcast/Podlogypodcast хаягаар орж хоёр долоо хоног бүрийн 5 дахь өдөр хүлээн авч сонсоорой. Заа өөр гоё юмны талаар дугаараа сонсоод мэдэж аваарай :) Podlogy Podcast facebook: https://www.facebook.com/podlogypodcast Become a supporter of this podcast: https:/...

17. Хоол Хүнс ба Сэтгэл Зүйн Эрүүл Мэнд 25.07.2021

Та өмнө өөрийн идэж байгаа хоол хүнсээ яагаад идэж байгаа талаар бодож үзсэн үү? хэрэв өндөг идэх дуртай бол яагаад идэх дуртай вэ? цэцэгт байцааг амтлах ч дургүй бол шалтгаан нь юу вэ? хүүхдэдээ шим тэжээл ихтэй ч идэх дургүй хүнсний бүтээгдэхүүн хэрхэн идүүлж сургах вэ? гэх мэт агуулгын хүрээнд Подлоги дугаар 17 бэлэн боллоо. Эх сурвалж: 1. https://www.bmj.com/content/361/bmj.k2179?fbclid=IwAR0N...

16. Маркетинг, Борлуулалтын Арга Техникүүд ба Сэтгэл Судлал 16.07.2021

Сайхан наадацгааж байна уу? Подлоги нь ээлжит завсарлагаа аваад (ер нь уламжлал болох бололтой) дараагийн дугаараараа эргээд ирлээ. Энэ удаагийн дугаараар бидний эргэн тойронд тасралтгүй өрнөж байдаг маркетинг, борлуулалтын ертөнцийн талаар, тэдний хүний сэтгэл зүйг хэрхэн ашигладаг, ямар арга техникүүд байдаг тухайгаар энэхүү дугаараа бэлдлээ. Эх сурвалжууд: 1. https://www.verywellmind.com/does-s...

Listen to the Podlogy Podcast podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.