Podlogy Podcast
Podlogy Podcast
Сэтгэл судлаач Зүчи (MSc), Чиро (BA) нартай хамт энэхүү подкастаар дамжуулан та уур бухимдал, аз жаргал, стресс, түгшүүр, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй, бүтээлч сэтгэлгээ, ажлаас халшралт, хосын харилцаа, уй гашуу, хоол хүнс ба сэтгэл зүй гээд олон судлагдахууны тухай мэдлэгээ тэлээрэй. Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support .
Author
Podlogy Podcast
Category
Podcast website
Latest episode
Feb 11, 2026
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
15. Та Ямар Онцлогтой Хүн бэ? (Бие Хүний Хэв Шинжүүд) 30.03.2021 59:48
Таны бие хүний хэв шинж ямар вэ? анагаахын шинжлэх ухааны түлхүү хэрэглэдэг Type A, B, C эсвэл D юу? бүр Type X ч юм уу? эсвэл сэтгэл судлалын шинжлэх ухаанд олонд танигдсан MBTI тестийн 16 хэв шинжийн аль нэг нь үү? 🧐 Яагаад хүнийг энэ мэтчилэн олон төрөлд хувааж, онцлог шинжүүдийг оноож "энэ хүн ийм хүн" гэдэг баттай дүгнэлтийг өгөх гээд байдаг талаар, мөн бие хүний төрлүүд, онцлогуудын тухай П...
14. Минимализм ба Бидний Сайн, Муу Туршлага 18.03.2021 51:52
Минимализм урлагийн нэг төрлөөс амьдралын хэв маяг хүртэл өргөжин тэлэхэд нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл нь минимал амьдралын хэв маягийн хүний сэтгэл зүйд үзүүлэх эерэг нөлөөллөөс улбаатай билээ. Гэвч яг ямар эерэг нөлөө билээ? ер нь эд зүйлсээ цөөрүүлээд л минимал амьдралын ашиг тусыг бүрэн аваад байгаа хэрэг үү? Энэхүү дугаараас дээрх асуултуудын хариултыг болон минималист амьдралын хэв маяги...
13. Яагаад ч Юм Ажлаа Хийж Чадахгүй Байна Буюу Ажлаас Халшрах Хам Шинж 08.03.2021 49:57
Хийж буй ажил маань бидэнд дарамт, садаа болж, авч буй цалин, ажлын хамт олон маань сэтгэл ханамжийг төрүүлж чадахгүй байх үе тохиолдох нь элбэг. Босоод ажилдаа явахаас илүү зүүдэндээ умбаад унтаад л баймаар. Ажлаа барьж аваад эхлүүлэхээс илүү байлгаж байлгаж хагас дутуу хийгээд л өгч байвал болох мэт санагдах мэдрэмжүүд. Шалтгааныг мэдэхгүйгээр ажил дээр, гэр орондоо цухалдах, бухимдах, уурлах, б...
12. Анхны Сэтгэгдэлд Царайнаас Өөр Юу Нөлөөлдөг вэ? 28.02.2021 41:51
Анхны сэтгэгдэл хүн хоорондын харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ? Бидний харилцаж байгаа хүмүүсийн төрүүлэх анхны сэтгэгдэл царай, өндөр нам, эрэгтэй эсвэл эмэгтэй гээд ямар хүчин зүйлсээс шалтгаалан бүрэлддэг бол? Анхны сэтгэгдэлд нөлөөлөгч хүчин зүйлс: https://www.six-degrees.com/the-psychology-of-first-impressions/ Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast...
11. Сошиал Медиа Сэтгэл Зүйд Нөлөөлөх нь 07.02.2021 56:31
Бидний өдөр тутмын амьдралыг сошиал медиагүйгээр төсөөлөхийн аргагүй болсон нь хэн бүхний хүлээн зөвшөөрөх ёстой зүйл болсон байх. Гэвч сошиал медиа бидний сэтгэл зүйд нөлөөлөх эерэг бас сөрөг нөлөөллийн талаар бид хэр их мэддэг вэ? Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support .
10. Сэтгэл Гутрал ба Түүний Шинж Тэмдгүүд 31.01.2021 42:20
Сэтгэл гутрал гэж яг юу юм бэ? хэн нэгэн би сэтгэл гутралд ороод байна, эсвэл ороод байх шиг байна аа гэж хэлэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ? үнэхээр сэтгэл гутралын шинж тэмдгүүд илрээд байвал бид хэрхэн мэдэж, ямар арга хэмжээнүүдийг авах шаардлагатай вэ? эдгээр асуултын хариултыг Подлоги 10-р дугаартаа ярилцлаа. Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast...
09. Тэвчих нь Цорын Ганц Шийдэл Биш 23.01.2021 32:46
Тэвчээргүйтэх нь үргэлж бурууддаг уу? хэрэв үгүй бол бид юуг тэвчих, эсвэл үл тэвчихийг яаж шийдэх вэ? мөн тэвчихээр шийдсэн ч хэрхэн тэвчээр алдрахгүй байх вэ? энэ бүх асуултын талаар Podlogy 09 дүгээр дугаар дээрээ ярилцлаа. Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support .
08. Бусдын Төлөө Биш Өөрийнхөө Төлөө Уучил 09.01.2021 1:00:41
Бусдыг уучилж сурцгаая. Яг л эксээ эргэж ирэх бүрд уучилдаг байсан шигээ :P. Уучлалт нь бид өөр хэн нэгний тусын тулд биш өөрсдийн сэтгэл зүйн амар тайван байдал, амьдралын аз жаргалтай мөчүүдээ олж авахын төлөө хийж байгаа зүйл юм. Тэгвэл хэрхэн уучлах вэ? Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support .
07. Нөхөрлөл ба Түүнийг Удаан Хадгалах нь 05.06.2020 42:02
Амьдралд өнгө нэмсэн нэгэн дурсамжуудыг бид найз найз нөхөдтэйгөө бүтээлцэх нь олон байдаг. Тэрхүү сайхан нөхөрлөлөө хэрхэн удаан хугацаанд хадгалах вэ гэдэг нь нөхөрлөлийн холбоонд байгаа гишүүд бүрийн харилцааны ур чадваруудаас шалтгаалдаг. Илүү дэлгэрэнгүйг: "What is friendship" by Uri D. Leibowitz "The rules of friendship" by Michael Argyle "What Is the Purpose of Friendship?" from theschoolof...
06. Стресс ба Хооллолт 28.05.2020 19:01
Хүний өдөр тутмын амьдралд хамгийн том нөлөө үзүүлэгч нэг хүчин зүйл нь стресс байдаг. Магадгүй таны яг одоо идмээр санагдаж байгаа хоол стрессээс үүдсэн байж ч болох юм. Илүү дэлгэрэнгүйг: "Food selection changes under stress" Debra A. Zellner "Relationship between stress, eating behavior, and obesity" Susan J. Torres "Why stress causes people to overeat" www.health.harvard.edu Become a supporter...
05. Салалт ба Буцан Нийлэлт (Шалтгаанууд) 13.05.2020 27:19
Хосуудын салах болон буцаад нийлэх шалтгаанууд юу байдаг талаар, мөн тэрхүү үйл явц дунд хүний сэтгэл зүйд юу болж байдаг талаар энэ хүү дугаартаа ярилцлаа. Илүү дэлгэрэнгүйг: - https://www.apa.org/pi/families/resources/love-teens - https://www.huffpost.com/entry/why-can-love-be-so-painful-6-ways-to-heal-and-move-on_b_5134565 - A qualitative analysis of on-again/off-again romantic relationships: “...
04. Аз Жаргалтай Амьдрал Хоосон Төсөөлөл үү? 06.05.2020 25:11
Аз жаргалтай амьдрал? та бусдаас аз жаргал багатай санагдаж байна уу? эд хөрөнгө багатай, аялал зугаалгаар бага явдаг учраас уу? олон нийтийн өрөөсгөлөөр тайлбарладаг аз жаргалын тухай ойлголтыг сэтгэл судлалын шинжлэх ухааны зүгээс харцгаая. Илүү дэлгэрэнгүйг: https://www.youtube.com/watch?v=8KkKuTCFvzI&t=20s https://ideas.ted.com/4-lessons-from-the-longest-running-study-on-happiness/ https:/...
03. Уурыг Ухаанаар Дарах нь Зөв үү? 29.04.2020 25:34
Сэтгэлийн хөдөлгөөн бидний зан үйлд нөлөөлж өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болж байдаг. Сэтгэлийн хөдөлгөөнүүд дотроос уур бухимдал нь сэтгэл зүйд, биеийн эрүүл мэндэд, нийгэм, хүрээлэн буй орчинд ямар нөлөө үзүүлдэг талаар энэхүү дугаартаа ярилцлаа. Илүү дэлгэрэнгүйг: NPR-Hidden Brain-On The Knife's Age /ep62 / https://www.mentalhelp.net/anger/physiology/ https://www.apa.org/topics/anger/con...
02. Нийгмээс Тусгаарлагдах ба Ганцаардал 17.04.2020 35:01
Хөл хорионоос болж ганцаардаж байна уу? Энэ удаагын дугаартаа нийгмийн харилцаанаас удаан хугацаагаар хол хөндий байх нь сэтгэл зүйн болон биеийн эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг талаар ярилцлаа. Илүү дэлгэрэнгүйг: https://www.apa.org/practice/programs/dmhi/research-information/social-distancing https://www.apa.org/monitor/2019/05/ce-corner-isolation https://www.thelancet.com/journals/lancet/artic...
01. Ээнэгшил (түүний хэлбэрүүд) 12.04.2020 23:12
PODLOGY Podcast эхний дугаартаа "Ээнэгшил ба түүний хэлбэрүүд"-ийн талаар ярилцлаа. Ээнэгшил бол хүүхэд болон түүний асран хамгаалагч хооронд үүсэж байгаа итгэлцэл, сэтгэл зүйн холбоо юм. Илүү дэлгэрэнгүйг: https://www.simplypsychology.org/attachment.html , https://www.psychologytoday.com/intl/basics/attachment https://www.verywellmind.com/what-is-attachment-theory-2795337 "Forty-Four Juvenile Thi...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.