Huleelgiin Uruu

Хүлээлгийн өрөө Подкаст

Health MN ↓ 102 episodes

Бэлгийн боловсрол, сексийн амьдралын тухай бүх насныхантай илэн далангүй, дэлгэрэнгүй ярилцах, тэднийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, тодорхой хэмжээний мэдлэг олгох зорилготой

Author

Huleelgiin Uruu

Category

Health

Podcast website

www.youtube.com

Latest episode

Jul 6, 2025

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Жирэмсний болон Төрсний дараах үеийн бэлгийн амьдрал | Хүлээлгийн Өрөө Подкаст 01.06.2020

Хүүхдийн баярын өдөр ч таарчихлаа, яг энэ сэдэвтэй өдөр маань. Даваа гарагийн үдэш хамтдаа Жирэмсний үеийн болон төрсний дараах үеийн сексийн амьдралын тухай 2 хүүхэдтэй хүний өнцгөөс UB Comedy Club-ийн эмэгтэй комедиан Цэнгэл, 1 хүүхэдтэй хүний өнцгөөс Ари, арай хүүхэдтэй болж амжаагүй байгаа хүний сониуч өнцгөөс Заяа ярилцсан нэгэн сонирхолтой дугаарыг маань тухлан сууж сонсоорой. Enjoy!

ЛГБТ Хүмүүсийн бэлгийн амьдрал | Хүлээлгийн Өрөө Подкаст 25.05.2020

Хүүшээ, 1 дэх өдөр болчихоод байна, подкаст яачихав аа? гэсэн мессэжээр булуулдаг байна шд кк. Хөөрхөн юм бэ та нар нээрээ 😘😘 Энэ удаагийнхаа дугаарт бид хоёр ЛГБТ хүмүүсийн төлөөлөл болох Кенна, Дөлгөөн нартай ярилцсан байгаа. Дөлгөөний хүсэлтээр хоолойны өнгийг өөрчилсөн. За ёстой нээлттэй гэхэд дэндүү нээлттэй ярилцсан нэгэн дугаарыг минь хүлээн авна уу, Enjoy!

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс яах юм бэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст 18.05.2020

Хүн бүрт амьсгалах, идэх, унтах нэн тэргүүний хэрэгцээ байдаг шиг хөгжлийн бэрхшээлтэй хүнд ч биологийн хэрэгцээ бий. Гэтэл бид тэднийг байхгүй мэтээр, бэлгийн, хөгжлийн, үржлийн хэрэгцээ байхгүй амьдрах ёстой мэтээр ойлгодог нь өөрөө тэдэнд яаж тусдаг тухай та нар маань энэ дугаараас сонсох болно. Бид Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, мөн ХБНГУ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажилладаг мэрг...

Эрчүүдийн нууцлаг ертөнцөөр... | Хүлээлгийн Өрөө Подкаст 11.05.2020

Эрчүүдийн нууцыг мэдсэн шүү ккк. Өөртөө хайртай эмэгтэй бүр өөрийнхөө төлөө, нөхрийнхөө төлөө, найз залуугийнхаа төлөө заавал сонсох ёстой, мэдлэг мэдээллээр чигжсэн нэгэн дугаараа та нартаа өргөн барья. Enjoy! Адам эмнэлгийн тухай мэдээллийг⤵️ https://m.facebook.com/ADAMclinic/

Нууц зүйл нууц байх ёстой юу? | Хүлээлгийн Өрөө Подкаст 04.05.2020

Амьдрал дээр байдаг мөртлөө байдаггүй юм шигээр амьдрахыг хичээдэг сэдэв. Энэ удаагийн дугаартаа бид нууц амрагийн тухай "Нууц ноёнтон"-той хамтран 3 өөр өнцгөөс ярилцлаа. Та нар минь сонсоод өөрсдийн санаа бодлыг хуваалцаарай. Нууц амраг гэж чухам хэн юм бэ? Огт байхгүй байлгаж болох уу?

Сексийн дараа гаргадаг тэнэг үйлдлүүд | Хүлээлгийн Өрөө Подкаст 27.04.2020

Секс дууслаа, тэр сайхан зүйлийн дараа гаргадаг хамгийн тэнэг үйлдлүүдийн тухай бид энэ удаагийн дугаартаа ярилцлаа. Эмэгтэйчүүдийн хувьд болон эрэгтэй хүний өнцгөөс хамгийн тохиромжгүй гэж үздэг үйлдлүүд таны үзэл бодолтой хэр тохирч байгааг сонсоорой. Манай Waiting Room Production-ны логоны утгыг таах бяцхаан уралдаанд оролцож түрүүлсэн ялагч, Нидерландад ажиллаж, амьдардаг Tseka Maru гэх энэхүү...

Гаж донтой юм биш биз дээ? | Хүлээлгийн Өрөө Подкаст 20.04.2020

Хүмүүс ер нь өөрөө ч мэдэхгүй бэлгийн гаж зуршил, эмгэгтэй байх, бас өрөөл бусдад нөлөөлж байгаагаа мэдэхгүй байх тохиолдол олон байдаг байна. Энэ удаад бид сэтгэл засалч Б.Баттуяатай бэлгийн гаж зуршил, донтолтын талаар яриа өрнүүллээ. Хөөөх тийм үүү гэж уулга алдмаар тохиолдлуудыг хамтдаа сонсоорой! Enjoy!

Анал секс | Хүлээлгийн Өрөө Подкаст 13.04.2020

20 мянган дагагчтай болсныхоо дараа энэ сэдвээр подкаст хийнэ гэж амалсныг олон хүн санаж байгаа байх. 20K Subscribe хүрэв үү, үгүй юу нэхэж байсан овоо олон хүн байсныг энэ дашрамд дурдах нь зүйтэй😋😋 За одоо бөөндөө "тэр тухай" ярилцацгаая! Enjoy!

Эрочик зүүд | Хүлээлгийн Өрөө Подкаст 06.04.2020

Хүлээлгийн өрөөг хэн хамгийн их хүлээсэн бэ? Наашаа тухлан суугаад, сайхан тавтайхан сонсоорой. Гэхдээ зөвхөн насанд хүрэгчид шүү! Season 2 маань зөвхөн 18-аас дээш насныханд зориулагдан хүрч байна

Байрлал, байрлал, байрлал | Хүлээлгийн Өрөө Подкаст |ft. The Underdogs Mongolia Podcast 02.03.2020

Германы Мюнхен хотоос Заяа, Ариунаа хоёр, АНУ-ын Вашингтон ДС-ээс The Underdogs Mongolia Podcast-ийн Host Бараа, Нээнээ хоёртой хамтран хийсэн энэ удаагийн дугаараа сонсогч та бүхэндээ хүргэж байна. Тухлан сууж байгаад сонсоорой гэж зөвлөх байна. Бэлгийн амьдралын тухай нэг талаас онол голчлон ярьдаг хоёр залуу, нөгөө талаас подкастаараа практик илүү их ярьдаг хоёр бүсгүй нийлж энэхүү дугаарыг хий...

Дуутай шуутай үзэх үү? | Хүлээлгийн Өрөө Подкаст 18.02.2020

Инстаграм хуудсаараа дамжуулан та нарынхаа дунд явуулсан бяцхан судалгаанд маань оролцсон хүмүүс бол маш сайн мэдэж байгаа байх. Энэ удаагийн дугаартаа бид дуу хөгжим бэлгийн амьдралд хэрхэн нөлөөлдөг, ямар өөрчлөлт үзүүлдэг, мөн ямар дуу сонгож сонсвол илүү гоё секс болж болох тухай ярилцлаа. Туршаад үзэхэд маш их өөр нөлөө үзүүлнэ гэдгийг баттай хэлэх байна. За хамтдаа дуутай шуутайхан нэг үзээд...

"Дэээээр үед" ямар байсан бэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст 10.02.2020

Та нар эмээтэйгээ, эсвэл өвөөтэйгөө сексийн талаар ярилцаж үзсэн үү? Үзэж байсан бол маш сайн байна. Хэрвээ үзэж байгаагүй бол ийм нэгэн яриаг та нартаа хүргэхэд бэлэн боллоо. Ариунаагийн эмээтэй хамт хийсэн нэгэн сонин содон дугаарыг та нартаа өргөн барьж байна. Бидний хувьд нууцлаг ч юм шиг байсаар ирсэн дээээээр үед хүмүүсийн бэлгийн боловсрол, бэлгийн амьдрал ямар байсан тухай асуултуудад сони...

Нэг шөнийн явдал | Хүлээлгийн Өрөө Подкаст 05.02.2020

Энэ удаагийн дугаарыг бид хоёр оруулах уу, яах уу гэж бичсэнийхээ дараа бодон бодон хойшлуулсаар байгаад, одоо л нэг юм зориг гарган оруулж байна. Нэг шөнийн явдал буюу One night stand. Их л шүүмжлүүлэх байх, гэхдээ яалт ч үгүй ярих ёстой сэдвүүдийн нэг. За тэгээд санаа оноогоо сайхан бичээд бичээд яваарай манайхаан. Аль болох бага муулаасай л гэж айж сууна даа кккк

Экстэйгээ хийсэн секс | Хүлээлгийн Өрөө Подкаст 28.01.2020

Яааая, нөгөө хоёр чинь энэ удаад ёстой хоёулахнаа сууж байгаад нандин юмаа ярьсаан. Угаасаа нээг их тайлбар бичмээргүй дугаар, шууд сонсоо. Тэгээд коммент бичээрэй. Манай суваг нээрээ ирсэн комментууддаа хамгийн их хариу бичдэг монгол сувгаар шалгарсан шд хэллүү кк 😋😋 Enjoy!

Сексийн хамтрагчийнхаа хувьд чи хэн бэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст 20.01.2020

Эээе еөв, вассап манайхаан нтр ккк. Энэ удаа Хүлээлгийн Өрөөнд маань "Битгий сонс" подкастын подкастерууд буюу та бүхний маш сайн мэддэг UB Comedy-ийн комедианууд болох Батаа, Бадрал, Ангараг гурав оролцож харилцааны олон төрлийн талаар бид хоёртой санал бодлоо чөлөөтэй солилцсон байгаа. Манай подкастын түүхэнд (аая, нээх олон дугаар хийчихсэн юм шиг тэ кк) бичигдсэн хамгийн урт дугаар болсон. Эдн...

Порнограф | Хүлээлгийн Өрөө Подкаст 15.01.2020

Манай подкастын энэ удаагийн зочноор Comedy Lab-ийн Комедиан Хану оролцлоо. Түүнтэй ярилцсан нэг цагийн хугацаанд бид насанд хүрэгчдийн киноны тухай сэдвээр санал бодлоо чөлөөтэй солилцсоноос гадна, түүнийг хардаг байсан өнцөг эерэг тал руугаа маш ихээр өөрчлөгдсөн гэдгээ нуулгүй хэлмээр байна. За тэгээд нэг их тайлбар бичмээргүй байна өө угаасаа, шууд сонсвол гоё шд тэ. Enjoy!

Холын зайны харьцаа | Хүлээлгийн Өрөө Подкаст 09.01.2020

Хосуудад ямар нэгэн байдлаар холын зайны харьцаанд байх үе тулгардаг. Түүнийгээ даван туулах нэгэн процесс нь орчин үед бол утасны цаанаас хайрлалцахаас эхлээд хиймэл бэлэг эрхтэн ашиглах хүртэл үргэлжилнэ. Энэхүү сэдвийн тухай далайн түвшинээс дээш 870 метрийн өндөрт юу гэж ярилцсан тухай та бүхэн уг дугаараас сонсоорой. Бас өөрийн туршлагаасаа хуваалцаарай. Enjoy!

Хүлээлгийн Өрөө Подкаст | Q&A 02.01.2020

10 дахь дугаар хүртэл сонсож ирсэн та нартаа баярлалаа. Маш олон сонсогчийн хүсэлтээр бид хоёр энэ удаад камерийн өмнө сууж байгаад ярилаа, бондойчоод кк. Мөн өсвөр насны хүүхдүүдээс эхлээд өтөл насны эмээ өвөө нараас хүртэл бидэнд илгээсэн мессэж, коммент бүрийг уншиж байхдаа зарим хэсэгт бараг уйлах шахсан шүү. Та нартаа ахин дахин баярлалаа гэж хэлэх байна. За нээг их олон зүйл нуршилгүй, хамтд...

Анхны шөнийн хичээлийн дараа хаачих вэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст 22.12.2019

Онгон биеэ хадгалж хадгалж яг суух, насаараа ханилах хүндээ өгнө гэж бодож явдаг охин хэр олон бэ, одоо? Эсвэл занданаа тайлж чадаагүй гээд хүн бүрт чилүүлж яваа юм биш биз? Аая, хэхэ ингэж эхлэхгүй ээ. Бид энэ удаагийн дугаараараа Анхны шөнийн хичээлийн дараа хаачих вэ буюу онгон бие, зандан залуу хэр үнэ хүрэх вэ сэдвийн хүрээнд ярилцлаа. Манай хамгийн анхны зочноор ODcast Подкастын Podcaster OD...

Бэлгийн Дарамт | Хүлээлгийн Өрөө Подкаст 11.12.2019

Энэ удаагийн дугаартаа бид хоёр оновчтой гарчиг өгөх гээд хайгаад олоогүй, яагаад гэхээр их чухал мөртлөө, яг тийм гээд хэлчих зөв цэгийг нь олж чадахгүй байсан учраас тэр. Яг энэ асуудал дээр өсвөр үеийнхэнтэйгээ яаж ярьвал зүгээр юм бэ гэж бодсон, бодсон бодлоо ямартай ч хэрэгжүүллээ. Гуйя, өсвөр насныхан минь, 13-19 насныхан минь ялангуяа, хэдхэн минут зарцуулаад сонсоорой! Сүүлд нь амаа барьж...

Гадил ба тарвас том байх тусмаа гоё гэж үү? | Хүлээлгийн Өрөө Подкаст 05.12.2019

Хүлээлгийн өрөөний энэ удаагийн дугаар сонсогч та бүхэндээ Барселонагийн онгоцны буудлын хүлээлгийн танхимаас хүрч байна. Залуус болон бүсгүйчүүдийн дунд Гадил болон тарвас том байх тусмаа "амттай" гэсэн яриа байдаг. Та үүнтэй санал нэгдэх үү? Яг үнэндээ бодит байдал дээрээ... заза сонссон дээр биз 😉 Enjoy!

Үнэхээр тавьдаг уу, эсвэл тавьсан болж жүжиглэдэг үү? | Хүлээлгийн Өрөө Подкаст 27.11.2019

Бэлгийн харилцааны үеэр тавих гэдэг бол эмэгтэй хүний хувьд ялангуяа ялалт гэж зүйрлүүлбэл нэг их хол зөрөхгүй болов уу. Идэвхтэй бэлгийн харилцаанд байдаг эмэгтэйчүүдийн 90 хувь нь тавьсан болж жүжиглэдэг гэсэн судалгаан дээрээс үндэслэн бид энэ удаагийнхаа дугаараар ТАВИЛТ гэх том сэдвийн талаар маш чөлөөтэй ярилцлаа. Хэт чөлөөтэй байвал уучилж өршөөгөөрэй. Гэхдээ гоё оо 🤣😅 Алив чихээ нааш нь

Аман секс | Хүлээлгийн Өрөө Подкаст 18.11.2019

За ёстой энэ дугаарыг хийх гэж бид хоёр улайсаар байгаад л таарлаа кк, гэхдээ ямар ч байсан та нарынхаа санал шүүмжлэлийг шингээж, арай өөр түвшинд хийхийг хичээсэн байгаа. Энэ удаад бид аман секс буюу төдийлөн хүмүүс хоорондоо чөлөөтэй ярьдаггүй, тэр байтугай хосууд ч нээлттэй ярилцахаас ичдэг сэдвээр илэн далангүй ярилцахыг зорилоо. Enjoy!

Бэлгийн дарамт ба Дүрэмгүй кекс | Хүлээлгийн Өрөө Подкаст 09.11.2019

Кекс хийхэд дүрэм журам шаардлагатай юу? Тийм, орц, найрлага, шарах шүүгээнд хийх хугацаа гээд яг дүрмийн дагуу хийхгүй бол гоё болохгүй. Харин сексийн хувьд хоёрхон дүрэм бий. Тэр тухай бид хоёр энэ удаагийнхаа дугаараар ярилцлаа. Энэхүү дугаараар бид бэлгийн дарамтад өртөж буй охид бүсгүйчүүдийнхээ өмнөөс үзэл бодлоо илэрхийлснээс гадна өөрсдөдөө тохиолдож байсан бэлгийн дарамтын тухай мөн нээлт...

Дотоожин доторхдоо сэтгэл хангалуун байж чаддаг уу? | Хүлээлгийн Өрөө Подкаст 30.10.2019

Тайлахаас өмнөх яриа буюу "чи өөрийн дотоожин доторхдоо сэтгэл хангалуун байж чаддаг уу?" гэсэн бидний асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй. Тэр зөвхөн том жижиг, эсвэл хэлбэртэй холбоотой асуудал биш юм

Listen to the Хүлээлгийн өрөө Подкаст podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.