UNLOCK Podcast

UNLOCK Podcast

UNLOCK Podcast : мэдлэг мэдээлэлийг анлок хийж хуваалцацгаая!

Author

UNLOCK Podcast

Category

Education

Podcast website

soundcloud.com

Latest episode

Apr 25, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

#135 Syndromes of corruption 23.04.2022

#135 Syndromes of corruption by UNLOCK Podcast

#134 The Basics of bitcoin and blockchains 09.04.2022

#134 The Basics of Bitcoins and Blockchains by Antony Lewis Энэ удаагийн дугаартаа зочин МУИС-н дэд професор М.Золжаргалын хамт Bitcoin болон blockchain-ныг яг ард нь байгаа суурь технологийг энгийн ойлгомжтой байдлаар тайлбарласан The basics of Bitcoins and Blockchains номыг хүргэж байна. Мѳнгѳ, дижитал мѳнгѳ, криптограф, крипто валютын үндсэн ойлголт ба технологи, bitcoin, ethereum, дижитал токе...

#133 Myths of PR 26.03.2022

#133 Myths of PR by UNLOCK Podcast

#132 The Art of Learning 12.03.2022

Энэ удаагийн дугаараараа бид шатрын гоц авьяастан хүүхэд байсан, шатрын Дэлхийн аварга, дорнын тулааны урлаг Тай Чи-гийн Дэлхийн аварга Josh Waitzkin-ий бичсэн "Суралцахуйн урлаг" номыг танилцуулж байна. Энэ ном бол аливаа чадварыг төгс эзэмшихийн тулд хүн ямар хандлага сэтгэхүйгээр суралцах хэрэгтэй талаар, ямар бэрхшээлүүдийг даван туулдаг талаар их мастерийн сонирхолтой практик туршлага дээр ту...

#131 Justice by Michael Sandel 26.02.2022

Энэ удаагийн дугаараараа Харвардын Их сургуулийн хамгийн алдартай лекцүүдийн нэг Майкл Сандел профессорын "Шударга ёс"-ны лекцүүдийг эмхэтгэсэн гайхалтай бүтээлийг танилцуулж байна. Баяртай мэдээ дуулгахад сонсогчдын маань хэдийнээ танил болсон "Ад үзэгдэх зориг" номын орчуулагч ТОМё БОДё маань энэхүү бүтээлийг монгол хэлнээ орчуулжээ. Номыг Mplus-с унших боломжтой: https://www.mplus.mn/shudarga-y...

#130 No Filter 12.02.2022

Энэ удаагийн дугаартаа "No Filter" номыг хүргэж байна. Энэхүү ном нь бидний олонхын хэрэглэдэг инстаграмын бодит түүхийг анх үүсгэн байгуулагдах цагаас эхлээд, ямар замыг туулж, одоо дэлхийн 2 дах хамгийн том нийгмийн сүлжээ болсоныг ѳгүүлэх болно. Бидний мэдэээгүй олон сонирхолтой хѳшигний цаана болсон үйл явдалын тухай мѳн олж мэднэ. Цахим хэлбэрээр уншихыг хүсвэл Mplus-д байгаа шүү ❤️

#129 Stillness is the key 29.01.2022

Энэ удаагийн дугаартаа "Stillness is the key" буюу "Тогтуун байх нь гол түлхүүр" номыг хүргэж байна. Оюун ухаан, зүрх сэтгэл, бие махбодио хэрхэн тогтуун байлгах тухай энэхүү номноос мэдэж авах болно.

#128 The way we work 15.01.2022

Шинэ оны ээлжит дугаараа бид монгол хэлнээ "Амжилттай ажиллах нь" нэрээр орчуулагдсан сонирхолтой номыг "Гэр бүл анхаарлын төв"-н зочин Гансүхийн хамт хүргэж байна. Өөрийн болон бусдын ажиллах, суралцах хэв маяг, онцлогийг ойлгосноор хэрхэн үр бүтээлтэй ажиллах вэ, багийн ажиллагаагаа сайжруулах вэ, бусдыг зөв удирдан чиглүүлэх вэ гэдэг талаар та энэ номноос бид суралцах болно.

#127 Angel 01.01.2022

Шинэ оны эхний дугаараараа бид гарааны бизнесийн хөрөнгө оруулалтын талаарх гайхалтай номыг уншин Шарк танк нэвтрүүлгийн Энхтүвшин шарктай цуг хүргэж байна. Энэ номноос Дэлхийн алдартай технологийн компаниудыг санаанаас тэрбум толларын компани болгоход Анжел инвесторууд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ, оруулсан хөрөнгө оруулалтаа хэрхэн 100, 1000 дахин өсгөдөг талаар танилцахаас гадна, Энхтүвшин шаркаас...

#126 So you've been publicly shamed 11.12.2021

Энэ удаагийн дугаартаа "So You've Been Publicly Shamed" хэмээх номыг танилцуулж байна. Олны ѳмнѳ шившиг болох, нэр хүнд, амьдралаа ямар амархан алдах боломжтой, тэр тундаа цахим ертѳнц үүнийг маш ихээр хурдасгаж байгаа тухай олон сонирхолтой баримт, жишээг энэхүү номноос олж мэдээрэй.

#125 Steal like an artist 27.11.2021

New York Times-н бэстсэллэр зохиогч Austin Kleon-ы бичсэн уг ном нь хүмүүс хэрхэн уран бүтээлч байх вэ, хэрхэн бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх талаар маш практик зөвлөгөө өгснөөрөө онцлог юм. Хүн бүр бүтээлч байж чадна, Уран бүтээлч шиг хуулбарла!

#124 Premonition 13.11.2021

Энэхүү ном нь АНУ ковидын эсрэг арга хэмжээ авахдаа яагаад цаг алдаж, ямар асуудлуудтай тулгарч байсан, засгийн газраа ятган үнэмшүүлж зөв чиглүүлэхэд хэсэг бүлэг эрдэмтдийн үүрэг роль ямар байсан тухай өгүүлнэ. Michael Lewis хэмээх алдартай зохиогчийн 2021 онд гаргасан шинэхэн бүтээл бөгөөд энэхүү ном нь энэ оны хүлээлт өндөртөй номуудын нэг билээ.

#123 The Psychology of Money 30.10.2021

#123 The Psychology of Money Энэ удаагийн дугаартаа "The psychology of money" буюу Мѳнгѳний сэтгэл зүйн тухай номыг хүргэж байна. Санхүүгийн салбарт ажилладагүй байсан ч хүн бүр ѳдѳр тутам нийгэмд оролцохдоо үргэлж мѳнгѳтэй харилцаанд орж байдаг. Энэхүү ном нь хэрхэн баян болох тухай биш, харин мѳнгѳтэй хэрхэн зѳв харьцах, хѳрѳнгѳ оруулалт болон эдийн засгийн мэдээг хэрхэн ойлгох, хуримтлал яагаад...

#122 Rework 16.10.2021

#122 Rework Энэ удаагийн дугаартаа шилдэг номын жагсаалтанд удаа дараалан орж байсан Rework номыг танилцуулж байна. Түгээмэл байдаг бусад бизнесийн номоос огт ѳѳр ѳнцѳгѳѳс бизнес эхлүүлэх болон эрхлэхэд гаргадаг алдаа, жишээ нь яагаад бизнесийн тѳлѳвлѳгѳѳ бидэнд хэрэг болдоггүй, яагаад хэт их ажилладаг хүмүүс бизнест хор нѳлѳѳтэй болох, бидэнд яагаад оффис хэрэггүй гэх мэт олон санааг маш ойлгомжт...

#121 Ten arguments for deleting your social media accounts 02.10.2021

Энэ удаагийн дугаараараа бид сошиал медиа бидний амьдралд хэрхэн нөлөөлж буй болон түүний хор уршгийн талаар Цахиурын хөндийн тэргүүлэх эрдэмтний бичсэн сонирхолтой бүтээлийг хүргэж байна. Сошиал медиан нөлөөнд автаж хохирохгүйн тулд та ФБ, Гүүглийнхээ акаунтыг устгахаас хэрэгтэй гэдэгтэй та санал нэгдэх үү?

#120 Between The World and Me 18.09.2021

Энэ удаагийн дугаартаа 2015 онд хэвлэгдэн гарсан даруйдаа олны анхаарлыг татаж, 2015 Америкийн үндэсний шилдэг номоор шалгарч байсан "Between the world and me" номыг танилцуулж байна. Зохиолч Ta-Nehisi Coates ѳѳрийн 15 настай хүүдээ захидал маягаар бичсэн энэ номноос арьс ѳнгѳѳр ялгаварлан гадуурхагдах гэдэгийг ѳнгѳт арьстай хүний нүдээр ямар байдаг, Америкийн боолчлолын түүх нь ѳнѳѳ үед ямар нѳлѳ...

#119 Outliers 04.09.2021

#119 Outliers Энэ удаагийн дугаартаа Malcolm Gladwell-н бичсэн "Outliers" хэмээх номыг хүргэж байна. Бид амжилтад хүрсэн хүмүүсийн түүхийг олонтаа сонсож, амжилтын цаана авьяас, нүр их хѳдѳлмѳр байдаг гэдэгийг мэдэх боловч, түүнээс гадна аз завшаан, дахиж олдохгүй боломж, ѳв уламжлал, соёл зэрэг нь хэрхэн нѳлѳѳлсѳнийг тэр болгон мэддэггүй. Эдгээрийг Outliers ном танилцуулах болно.

#118 The Art of Loving 21.08.2021

Ээлжит дугаараараа бид 1956 онд бичигдсэн цагаасаа эхлэн сая сая уншигчдын зүрх сэтгэлд хүрсэн Эрик Фроммын "Хайрлах урлаг" номыг хүргэж байна. Хайр бол мэдрэмж, ид шидээр тохиолддог зүйл биш хүн өөрийн хүчин чармайлтаар бий болгодог, сурч хөгжүүлж болдог чадвар гэдэг өнцгөөс тайлбарласан онцгой бүтээл юм.

#117 An Elegant Defense 07.08.2021

#117 An Elegant Defense Энэ удаагийн дугаартаа "An Elegant Defense" буюу гайхамшигт дархлааны системийн тухай номыг танилцуулж байна. Хүн бүрт асар хүчтэй дархлааны систем байдаг боловч бидэнд мэдэгдэхгүйгээр биднийг байнга аюулт ѳвчинѳѳс хамгаалж байдаг энэхүү дархлааны систем хэрхэн ажилладаг тухай, тэвцвэр нь алдагдсан тохиолдолд ямар хор нѳлѳѳтэй болох, яагаад дархлааны систем маань ѳѳрѳѳ ѳѳри...

#116 The Culture map 24.07.2021

Энэхүү дугаараараа бид Дэлхийн олон улс үндэстний соёлын ялгааг 8 хэмжүүрээр хэмжиж, сонирхолтой жишээнүүдээр дүрслэн үзүүлсэн гайхалтай номыг танилцуулж байна. Энэ ном бол яах аргагүй одоо, ирээдүйд олон улсын хүмүүстэй харилцаж, нэг баг болон ажиллах хүн бүрийн уншвал зохих бүтээл болжээ.

#115 Waking up 10.07.2021

Энэ удаагийн дугаараа бид бясалгалаар дамжуулан хэрхэн сэтгэлийн амар амгалан, аз жаргалд хүрч болох талаар бичигдсэн Waking up хэмээх гайхалтай номыг танилцуулж байна. Тархи судлаач хүний бичсэн энэхүү ном ямар ч шашин шүтдэг эсвэл шүтдэггүй байсан, хүн бясалгалын арга техникийг ашиглан оюун санаагаа хэрхэн хөгжүүлж болдог талаар, тэдгээрийн арга техникүүдийг энгийн ойлгомжтой тайлбарласнаараа он...

#114 Breath 26.06.2021

#114 Breath by James Nestor Энэ удаагийн дугаартаа "Breath" буюу "Амьсгал" хэмээх номыг танилцуулж байна. Тѳрсѳн цагаасаа хэнээр ч заалгуулалгүй ѳдѳр бүр амьсгалж ирсэн бид зѳв амьсгалж байгаа эсэх, орчин цагийн хүмүүс амьсгалахдаа ямар алдаа гаргадаг, буруу амьсгалах нь эрүүл мэндэд ямар хор нѳлѳѳтэй болох, яаж зѳв амьсгалж сурах гэх олон сонирхолтой асуултанд хариулах болно.

#113 Trillion Dollar Coach 12.06.2021

Энэ удаагийн дугаартаа "Trillion Dollar Coach" буюу "Их Наяд(триллион) долларын Дасгалжуулагч" хэмээх номыг хүргэж байна. Цахиурын Хѳндийгѳѳс гарсан дэлхийд данстай Google, Apple, Amazon, Twitter гэх мэт маш олон компанийн яг ард нь арыг нь дааж, дээд түвшиний удирдах зѳвлѳлийн багийг нь дасгалжуулж, шийдвэрийг нь залж байсан Bill Campbell дасгалжуулагчийн филисофи, удирдах арга барилын тухай ѳгүү...

#112 The Opposite of spoiled 29.05.2021

Хүүхдийн баярыг тохиолдуулан гаргаж буй энэхүү дугаараараа бид хүүхдээ хэрхэн мөнгөтэй зөв харьцаж сургах талаар номыг танилцуулж байна. Хүүхэддээ мөнгийг зөв зарцуулж, хадгалж, бусадтай хуваалцах зарчмыг багаас нь зааж, мөнгөтэй харьцуулж сургах нь эрхлүүлж буй хэрэг биш харин биеэ даасан, тэвчээртэй, хөдөлмөрч хүн болоход нь туслах болно.

#111 Deadly choices 15.05.2021

Энэ удаагийн дугаараараа бид халдварт өвчин, вакцины томоохон мэргэжилтэн АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар (FDA) Ковидын вакцины үнэлгээний хороонд ажиллаж буй эмч хүний бичсэн "Үхлийн аюултай сонголт" номыг танилцуулж байна. Вакцин хийлгэхгүй гэдэг сонголт бол зөвхөн хувь хүний асуудал биш бусдын эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн нийгмийн шинж чанартай асуудал бөгөөд шинжлэх ухааны үнд...

Listen to the UNLOCK Podcast podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.