ganaa.mnb.mn@gmail.com
Миний өглөө
Цаг хугацаа бидэнд тэгш боломжийг олгодог. Харин тэр цаг хугацааг хэрхэн ашиглаж чадсан нь аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн амьдардаг. Хүн бүхний өглөө өөр өөрөөр эхэлдэг. Минийх, таных, бид бүгдийнх... Яг үүний адил бидний хүсэл тэмүүлэл ч өөр өөр. Тэр хүсэл тэмүүлэлд хүрэх арга зам нь бас л өөр. Үе тэнгийн залуус нь юуг хийж бүтээж, бидэнд тэгш заяагдсан тэр л цаг хугацаанд юуг бодож, юунд тэмүүлж явдгийг “Миний өглөө” цуврал подкастаар дамжуулан бусад залууст хүргэж, урам зориг, хүсэл тэмүүлэл бэлэглэх зорилготой билээ.
Author
ganaa.mnb.mn@gmail.com
Category
Podcast website
Latest episode
Jul 8, 2024
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
#221 Пи-Ар мэргэжилтэн юу хийдэг вэ? 20.11.2023 24:39
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүрэге. Миний өглпөө подкастын 221 дэх дугаарт Хэвлэлийн Хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш Т.Есөн-Эрдэнэ оролцлоо. Энэ сарын 22-нд эхлэх ПИ-АР курсынхаа тухай, мөн пи-ар мэргэжилтэн юу хийдэг тухай энэ удаагийн дугаараас мэдэж аваарай.
#220 Өөртөө хүсдэг "сайхан" бүхнээ бусдад хүсье 13.11.2023 19:22
Сонсогч танд шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Миний өглөө подкастын 220 дахь дугаар танд хүрч байна. Бид энэ удаагийн дугаартаа Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн, хууль зүйн доктор Д.Сүнжидтэй ярилцлаа. Бидний яриа сонгох, сонгогдох эрхээ эдлэж чадахгүй байгаа эмэгтэй нэр дэвшигчид,тэд нэр дэвшихэд нийгмийн сүлжээнд ямар эсэргүүцэлтэй тулгардаг талаар ярилцлаа. Нийгмийн сүлжээн дэх үзэн ядах үг х...
#219 Та бол шинжлэх ухааны сод бүтээл 30.10.2023 16:11
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 219 дэх дугаарт "Гэртээ туршъя" ТББ-ын гүйцэтгэх захирал, Шинжлэх ухааны магистр Ж.Доржханд оролцлоо. Тэрээр ЕБС-ийн сурагчдын дунд зарласан Шинжлэх ухааны бүтээлийн уралдааныхаа талаарх мэдээллийг өглөө. Эх орноосоо төрөн гарах ирээдүйн Нобелийн шагналтанг бэлтгэх зорилготой Гэртээ туршъя ТББ-ын хамт олонд ажлын өндөр амжилт...
#218 Зав ихэдвэл зовлон болно 22.10.2023 17:40
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 218 дахь дугаарт танд хүрч байна. Бид энэ удаагийн дугаартаа Нийслэлийн 113-дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Сүнжидмаатай ярилцлаа. Түүний хувьд миний өглөө подкастын сонсогч байсан бол энэ дугаараас эхлэн зочдын эгнээнд шилжилж байна. Түүний өглөөд хамтдаа зочилъё.
#217 Хууль зүйн хариуцлага 15.10.2023 36:27
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө цуврал подкастын шинэ дугаар танд хүрч байна. Бид энэ удаагийн дугаартаа Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, хошууч Т.Азжаргалтай түүний "Хууь зүйн хариуцлага" номын тухай ярилцлаа. Танд хууль зүйн аливаа асуудал тулгарч байсан уу? Тухайн үед та өөрт байгаа м...
#216 Хүн бүр "Улс төрч" байгаасай 09.10.2023 26:33
Сонсогч танд шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Миний өглөө подкастын 216 дахь дугаар танд хүрч байна. Бид энэ удаагийн дугаартаа "Шинэ Хөдөө Булган Хөтөлбөр” төслийн зохицуулагч, Социал Демократ Эмэгтэйчүүдийн холбооны Булган аймгийн салбар холбоо-ны дарга Б.Юмжирмаатай ярилцлаа.
#215 Бүгд чамд хайртай 01.10.2023 22:26
Сонсогч танд шинэ сарын, шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын шинэ дугаар танд хүрч байна. Бид энэ удаагийн дугаартаа "Опал" жүжгийн эмчийн дүрийг бүтээсэн МУГЖ Цэгмидийн Төмөрбаатартай ярилцлаа. Туслах дүр хэрхэн гол дүрийг тодотгож өгдөг тухай, жүжигчин хүн ямар ч дүрийг гололгүй бүтээх нь хувь хүнд, ур чадварт нь хэрхэн нөлөөлдөг тухай бид ярилцлаа. Ихэнх хүмүүс...
#214 Хайр өгье 24.09.2023 19:54
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 214 дэх дугаар танд хүрч байна. Бид энэ удаагийн дугаартаа Кристина Ноблийн Хүүхдийн Сан -гийн захирал Б.Амаржаргалтай ярилцлаа.
#213 THE FUTURE OF COAL BAGANUUR 2023 18.09.2023 58:24
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкаст 213 дахь дугаараа THE FUTURE OF COAL BAGANUUR 2023 олон улсын эрдэм шинжилгээний хурал, бизнес хамтын ажиллагааны өдөрлөгийн үйл явдлаас бэлтгэн хүрэглээ. Өрх бүрийн гал голомтыг гэрэлтүүлж, илч дулаанаа бэлэглэх эрхэм үйлсээ нэр төртэй биелүүлж буй "Багануур ХК"-ны хамт олонд 45 жилийн ойн баяр хүргэе.
#212 Сөрөг дадлаас эерэг рүү 10.09.2023 20:39
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 212 дахь дугаар танд хүрч байна. Бид энэ удаагийн дугаартаа АШУҮИС-ийн НЭМС-ийн Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхимийн багш Х.Нансалмаатай ярилцлаа. Нийгмийн эрүүл мэндийг хувь хүний эрүүл амьдралын эерэг зөв дадлууд бий болгодог. Тиймээс өнөөдрийн подкастыг сонсогч та бүхэн дор бүрнээ өөрийн бие махбодь, сэтг...
#211 Манлайлал бол бодит оролцоо 03.09.2023 19:43
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкаст 211 дэх дугаараа танд хүргэж байна. Бид энэ удаагийн дугаартаа Хүний эрхийн активист Г.Дэлгэрмаатай ярилцлаа. Бид хамтдаа төлөөллийг хангахад эмэгтэйчүүд яагаад манлайлах ёстой юм? Манлайлал юунаас эхлэх вэ? Утга учиртай оролцоо гэж чухам юуг хэлэх вэ? Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд оролцоход юу саад болж байна вэ? Эрэгтэй...
#210 Эрчим хүчээ хэмнэж, эх дэлхийгээ хайрлая 28.08.2023 19:56
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 210 дахь дугаар танд хүрч байна. 8 дугаар сарын сүүлийн дугаартаа бид Эрчим хүчний хэмнэлттэй амьдрах амьдралын хэв маяг, дадал зуршил, бодит үйдлийг онцолж байна. 9 сард их ажлын гараа эхэлнэ. Бум бужигнаж, түм түжигнэнэ. Тэр хэрээр бидний эрчим хүчний хэрэглээ нэмэгдэнэ. Энэ үед эх оронч үзэл санаагаа үйлдэл болгохын тулд б...
#209 Нүүдэлчин Монгол 21.08.2023 37:14
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкаст Нүүдэлчин Монол дэлхийн соёлын наадмыг онцолж байна. Тэр дундуу Өмнийн шаргал говийн уран бүтээлч нарын өв соёлын тоглолтод саатлаа. Та бүхэн тухлан сонсоорой.
#208 Өв соёлоо хайрлаж, хамгаалж, түгээн дэлгэрүүлье 13.08.2023 35:39
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын энэ удаагийн дугаарт антропологич С.Мижид оролцлоо. Тэрээр ЮНЕСКО-гийн ивээл дор Нүүдэлчдийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаа юм. Судалгааны ажлын хүрээнд Монголчуудын идээ ундааны соёлын өөрчлөлтөөр “Амны хишиг” судалгааны бүтээлээ өлгийдөн авсан. Бидний яриа Антропол...
#207 Дэлхийн гоёо 06.08.2023 12:48
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкаст Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас та бүхэндээ хүрч байна. Энэ удаагийн дугаартаа бид "Сарлаг наадам-2023" үйл ажиллагааг онцоллоо. Тэр дундаа ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн ноос, ноолуур судлалын салбарын эрхлэгч Ц.Ганболдын яриаг хүргэж байна. Сарлаг үхрийн ашиг шимийг нэмэгдүүлэх, ма...
#206 Дарханы зам энэ ондоо багтаж ашиглалтад орж чадах уу? 31.07.2023 20:09
Сонсогч танд шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Миний өглөө подкаст 206 дахь дугаараа хүргэж байна. Бид энэ удаагийн дугаарт олон жилийн турш хүлээлт үүсгээд буй Дарханы замын бүтээн байгуулалтын талаар ярилцлаа. Энэ ондоо багтаж ашиглалтад бүрэн орох ёстой 204 км автозамын бүтээн байгуулалтын ажил ямар шатандаа явааг Багц-1 төслийн нэгжийн захирал, "Арж Капитал" ХХК төслийн захирал С.Баярбилэ...
#205 Нумт харваагаар хичээллэе 24.07.2023 20:58
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 205 дахь дугаар танд хүрч байна. Бид энэ удаагийн дугаартаа Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул нумт харваач Л.Баяраатай ярилцлаа.
#203 Нэн шинэ үеийн уурхайчид 03.07.2023 10:30
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкаст 203 дахь дугаараа танд хүргэж байна. Бид энэ удаагийн дугаартаа Багануурын уурхайн ХҮНИЙ ХӨГЖИЛ, СУДАЛГАА ЭРХЭЛСЭН ДЭД ЗАХИРАЛ Д.ДАВААДАШ-тай ярилцлаа.
#202 Тогтвортой боловсрол 28.06.2023 20:30
Сонсогчт танд энэ цаг мөчийн мэнд дэвшүүлье. Миний өглөө подкастын 202 дахь дугаар танд хүрч байна. Бид энэ удаагийн дугаартаа "Өглөөний цагийг өөртөө" уулзалтанд уригдсан ТХБ-II төслийн зөвлөх багш О.ОЮУНТУНГАЛАГ багшийн яриаг хүргэж байна. Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубээс 14 хоног тутамд нэг эксперттэй ярилцдаг. Энэ удаагийн зочны сэдэв "Тогтвортой хөглжийн боловсрол...
#201 Өөртөө хайртай байя 19.06.2023 19:55
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын ээлжит дугаар танд хүрч байна. Бид энэ удаагийн дугаартаа хүүхэд залуусын төлөө нийгэмд чиглэгдсэн олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн Чинбатын Лхагвасүрэнтэй ярилцлаа.
#200 Эерэг дуу хоолой 11.06.2023 17:59
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкастын 200 дахь дугаар танд хүрч байна. Бид энэ удаагийн дугаартаа Сүхбаатар дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуулийн 4-р тойрогт ХҮН намаас нэр дэвшигч Төмөр-Очирын Булганмаа -тай ярицллаа.
#199 Төсөөллийн хүч 28.05.2023 14:55
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүрэе. Миний өглөө подкастын 199 дэх дугаар танд хүрч байна. Бид энэ удаагийн дугаартаа эх үрсийн баярыг тохиолдуулан "Алиса-Төсөөллийн хүч" жүжгийн найруулагч М.Аззаяатай ярилцлаа. ТӨСӨӨЛ, ЗОРЬ, ХҮР! “АЛИСА – ТӨСӨӨЛЛИЙН ХҮЧ” жүжгийг Эх үрсийн баяраар үзэгч хүүхдүүддээ зориулж драмын мэргэжлийн жүжигчдийн баг бэлтгэн хүргэж байна. Хүүхдийн уран...
#198 Нэмэлт өөрчлөлтөөр юуг өөрчилсөн бэ? 22.05.2023 19:23
Сонсогч танд шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Миний өглөө подкастын 198 дахь дугаар танд хүрч байна. Бид энэ удаагийн дугаартаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн онцлог зохицуулалтын талаарх СЕХ-ны Хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнийн яриаг хүргэж байна.
#197 Хуулийн төсөлд тусгагдсан эерэг өөрчлөлтүүд 14.05.2023 22:46
Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Миний өглөө цуврал подкастын 197 дахь угаар танд хүрч байна. Энэ удаагийн дугаартаа бид Улс төр судлаач Д.Оргилтой ярилцлаа. Зөвхөн улс төр судлаач, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл бус иргэн бүр анхаарлаа хандуулан танилцах, ойлголтоо нэгтэх 3 том хуулийн төсөл энэ цаг үед хэлэлцэгдэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухайд түр азна...
#196 Мэргэжил бүхэн сайхан 09.05.2023 15:54
Сонсогч танд өглөөний мэнд хүргэе. Миний өглөө подкаст 196 дахь дугаараа танд хүргэж байна. Бид энэ удаагийн дугаартаа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн захирал Н.Баатар-Очиртой ярилцлаа. Тус коллеж 1973 онд 3 мэргэжлийн ангид 60 сурагч 3 багштай “Ойн Техник Мэргэжлийн Сургууль” (Ойн ТМС) нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Байгуулагдсанаас хойш 35 мэргэжлээр 13000 гаруй мэргэжилтэй ажилтан бэ...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.