Zolboot

Innohub podcast

Иннохаб подкастСтартап үүсгэн байгуулахад тулгардаг олон олон асуудлуудыг өөрийн биеэр хэрхэн амжилттай даван туулсан талаар үүсгэн байгуулагчдын туршлагаас хэдэн хором хуваалцъя. Ирээдүйн стартап үүсгэн байгуулагч танд урам зориг өгч, инновац шингэсэн стартапыг үүсгэн байгуулахад багахан ч гэсэн тус болно гэж найдаж байна.

Koniecznie odwiedź stronę podcastu i wesprzyj twórcę: podcasters.spotify.com

Autor

Zolboot

Kategoria

Business

Strona podcastu

podcasters.spotify.com

Ostatni odcinek

12 maj 2025

Gdzie słuchać?

Podcasty w aplikacji Replaio Radio Już wkrótce

Podcasty trafią do aplikacji już wkrótce. Zainstaluj teraz i jako pierwszy zobacz nowe podejście do podcastów

Pobierz z Google Play Zainstaluj za darmo Android 10 mln+ pobrań · ocena 4,7+ iOS wkrótce

Odcinki

Кино задлан - Баатар 12.05.2025

Бидний сайн мэдэх Кино задлан, Санаа асууя подкастын Баатар буюу The Rei Media Group-ийн үүсгэн байгуулагч Г.Эрдэнэбаатар энэ удаагийн дугаарт оролцлоо. Өөрийн бизнесээ авч явахад шаардлагатай ур чадваруудыг хэрхэн эзэмшсэн, олон жилийн турш үзэгчдээс ирсэн санал шүүмжийг хэрхэн хүлээн авч амжилттайгаа холбосон талаараа сонирхолтой яриаг өрнүүллээ.

Томоко - Бизнес дараагийн шатанд гарахад юу шаардлагатай вэ? 31.03.2025

Иннохаб подкастын энэ удаагийн дугаарт Михачи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, зөгийчин Томоко оролцлоо. Зөгийн балны бизнес эхлүүлээд 10 жилийн дараа тэрээр юу ойлгосон, ямар ямар сорилтуудтай тулгарч, түүнийг даван гарсан талаар сонирхолтой ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

Бизнес амжилттай байх гол шалтгаан Passion мөн үү? 13.02.2025

Иннохаб подкастын энэ удаагийн дугаарт Gate сүлжээ рестораны үүсгэн байгуулагч П.Мөнхсайхан оролцлоо. - Олон жилийн үйлчилгээний салбарт ажилласан туршлага түүний амжилтад хэрхэн нөлөөлсөн, - Түүний бизнестээ зориулж буй Passion хэрхэн бий болсон, - Том зорилго, хуримтлалын ач тус, - Нийгэмд нөлөөлөгч гэж хэн бэ зэрэг сэдвээр дэлгэрэнгүй ярилцлаа. Тухтай сонсоорой.

Монголын стартап эко систем одоо хаачих вэ? 19.12.2024

Монголын стартап эко системийн талаар Techstars - ийн Бүс нутаг хариуцсан захирал Бат-Октябрь болон Startup Mongolia төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал З.Билэгбаатар нартай ярилцлаа.

Цаг хугацаа хэмнэгч - Timely 27.06.2024

Цаг бүртгэлийн систем Timely хамтран үүсгэн байгуулагч Н.Болорхүү - тэй стартапын борлуулалт, маркетингийн талаар хэдэн хором ярилцлаа. Тухлан сонсоно уу.

Бүтээгдэхүүн үү? Хөрөнгө оруулалт уу? 14.06.2024

Амжилттай стартап үүсгэн байгуулахад бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах нь чухал уу? Хөрөнгө оруулалт эхлээд олох хэрэгтэй юу? Хариултыг олохоор Тапатрип компанийн хамтран үүсгэн байгуулагч З.Батгэрэлтэй ярилцлаа.

Үр минь брэнд - Эхийн сэтгэлээр урлав 28.05.2024

Эх хүний сэтгэлийн их тэвчээр хаанаас гардаг вэ? яаж үр хүүхэд, гэр орон, ажил амьдралаа зохицуулж, брэнд үүсгэсэн талаар сонирхолтой яриаг та бүхэндээ хүргэж байна.

Virtual дүр бүтээгч - Стартап 16.05.2024

Хүн хоорондын харилцааны асуудал, тэнд үүсдэг зардлыг хэмнэхээр зорилгоор үүсгэн байгуулсан Virtual Plus стартап үүсгэн байгуулагч С.Батцэнгэлтэй хэсэг хором түүний бодит дүртэй ярилцлаа.

Аргалаар цаас үйлдвэрлэдэг Re Paper studio стартап 03.05.2024

Суурь шинжлэх ухаанаар суралцсан тэрээр байгаль дэлхийд хэрхэн ээлтэй байх талаар бодож явсаар энэхүү стартапаа үүсгэн байгуулжээ. Аргалаар цаас үйлдвэрлэдэг Re paper studio стартап үүсгэн байгуулагч Г.Эрчиссаран өөрийн инновац шингэсэн бизнесийн талаар ярилцлаа.

Стартап үүсгэн байгуулахад Төрийн дэмжлэг оролцоо 03.05.2024

Энэ удаагийн дугаарт Шинжлэх ухааны паркийн захиргааны Гүйцэтгэх Захирал Б.Амарсанаа оролцож стартап бойжиход Төрөөс ямар ямар дэмжлэг байдаг талаар ярилцлаа.

Үүлнээс мөнгө олдог Fibo Cloud стартап 03.05.2024

Энэ удаагийн зочноор үүлэн дээр гарсан стартапын хамтран үүсгэн байгуулагч Н. Ганжигүүр оролцлоо. FIBO CLOUD нь стартапын уурхай болох Silicon Valley-д арга хэмжээнд оролцоод ирсэн билээ.

Хэл сурах хялбар аргыг боловсруулсан Neolingo стартап 03.05.2024

Хэл сурах аргыг олон жилийн турш судлан боловсруулж, түүнийгээ апп болгон стартап үүсгэн байгуулсан А.Ариунтуяагын туршлагаас хуваалцъя.

1 хоромын дотор 1 сая бараа тоолдог гарааны компани хэрхэн бий болсон бэ? 30.04.2024

Өөрт тулгарч байсан хөрөнгө тооллогын асуудлыг хэрхэн инновац шингээж стартап болгосон талаар өөрийн туршлагаас хуваалцах нягтлан бодогч Төгөлдөртэй ярилцъя.

Słuchaj podcastu Innohub podcast w Replaio

Radio i podcasty w jednej aplikacji - za darmo, bez zakładania konta. Zainstaluj już dziś i nie przegap premiery

Pobierz z Google Play

Replaio nie jest wydawcą podcastów; nazwy audycji, okładki i audio należą do ich autorów i są rozpowszechniane przez publiczne kanały RSS