Zolboot
Innohub podcast
Иннохаб подкастСтартап үүсгэн байгуулахад тулгардаг олон олон асуудлуудыг өөрийн биеэр хэрхэн амжилттай даван туулсан талаар үүсгэн байгуулагчдын туршлагаас хэдэн хором хуваалцъя. Ирээдүйн стартап үүсгэн байгуулагч танд урам зориг өгч, инновац шингэсэн стартапыг үүсгэн байгуулахад багахан ч гэсэн тус болно гэж найдаж байна.
Besuch unbedingt die Website des Podcasts und unterstütze die Macher: podcasters.spotify.com
Wo hören?
Podcasts in der App Replaio Radio Bald verfügbarPodcasts kommen bald in die App. Installiere sie jetzt und erlebe als Erster einen ganz neuen Blick auf Podcasts
Folgen
Кино задлан - Баатар 12.05.2025 1:00:28
Бидний сайн мэдэх Кино задлан, Санаа асууя подкастын Баатар буюу The Rei Media Group-ийн үүсгэн байгуулагч Г.Эрдэнэбаатар энэ удаагийн дугаарт оролцлоо. Өөрийн бизнесээ авч явахад шаардлагатай ур чадваруудыг хэрхэн эзэмшсэн, олон жилийн турш үзэгчдээс ирсэн санал шүүмжийг хэрхэн хүлээн авч амжилттайгаа холбосон талаараа сонирхолтой яриаг өрнүүллээ.
Томоко - Бизнес дараагийн шатанд гарахад юу шаардлагатай вэ? 31.03.2025 48:44
Иннохаб подкастын энэ удаагийн дугаарт Михачи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, зөгийчин Томоко оролцлоо. Зөгийн балны бизнес эхлүүлээд 10 жилийн дараа тэрээр юу ойлгосон, ямар ямар сорилтуудтай тулгарч, түүнийг даван гарсан талаар сонирхолтой ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.
Бизнес амжилттай байх гол шалтгаан Passion мөн үү? 13.02.2025 1:22:22
Иннохаб подкастын энэ удаагийн дугаарт Gate сүлжээ рестораны үүсгэн байгуулагч П.Мөнхсайхан оролцлоо. - Олон жилийн үйлчилгээний салбарт ажилласан туршлага түүний амжилтад хэрхэн нөлөөлсөн, - Түүний бизнестээ зориулж буй Passion хэрхэн бий болсон, - Том зорилго, хуримтлалын ач тус, - Нийгэмд нөлөөлөгч гэж хэн бэ зэрэг сэдвээр дэлгэрэнгүй ярилцлаа. Тухтай сонсоорой.
Монголын стартап эко систем одоо хаачих вэ? 19.12.2024 58:07
Монголын стартап эко системийн талаар Techstars - ийн Бүс нутаг хариуцсан захирал Бат-Октябрь болон Startup Mongolia төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал З.Билэгбаатар нартай ярилцлаа.
Цаг хугацаа хэмнэгч - Timely 27.06.2024 55:42
Цаг бүртгэлийн систем Timely хамтран үүсгэн байгуулагч Н.Болорхүү - тэй стартапын борлуулалт, маркетингийн талаар хэдэн хором ярилцлаа. Тухлан сонсоно уу.
Бүтээгдэхүүн үү? Хөрөнгө оруулалт уу? 14.06.2024 53:38
Амжилттай стартап үүсгэн байгуулахад бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах нь чухал уу? Хөрөнгө оруулалт эхлээд олох хэрэгтэй юу? Хариултыг олохоор Тапатрип компанийн хамтран үүсгэн байгуулагч З.Батгэрэлтэй ярилцлаа.
Үр минь брэнд - Эхийн сэтгэлээр урлав 28.05.2024 34:39
Эх хүний сэтгэлийн их тэвчээр хаанаас гардаг вэ? яаж үр хүүхэд, гэр орон, ажил амьдралаа зохицуулж, брэнд үүсгэсэн талаар сонирхолтой яриаг та бүхэндээ хүргэж байна.
Virtual дүр бүтээгч - Стартап 16.05.2024 47:07
Хүн хоорондын харилцааны асуудал, тэнд үүсдэг зардлыг хэмнэхээр зорилгоор үүсгэн байгуулсан Virtual Plus стартап үүсгэн байгуулагч С.Батцэнгэлтэй хэсэг хором түүний бодит дүртэй ярилцлаа.
Аргалаар цаас үйлдвэрлэдэг Re Paper studio стартап 03.05.2024 39:16
Суурь шинжлэх ухаанаар суралцсан тэрээр байгаль дэлхийд хэрхэн ээлтэй байх талаар бодож явсаар энэхүү стартапаа үүсгэн байгуулжээ. Аргалаар цаас үйлдвэрлэдэг Re paper studio стартап үүсгэн байгуулагч Г.Эрчиссаран өөрийн инновац шингэсэн бизнесийн талаар ярилцлаа.
Стартап үүсгэн байгуулахад Төрийн дэмжлэг оролцоо 03.05.2024 39:28
Энэ удаагийн дугаарт Шинжлэх ухааны паркийн захиргааны Гүйцэтгэх Захирал Б.Амарсанаа оролцож стартап бойжиход Төрөөс ямар ямар дэмжлэг байдаг талаар ярилцлаа.
Үүлнээс мөнгө олдог Fibo Cloud стартап 03.05.2024 52:32
Энэ удаагийн зочноор үүлэн дээр гарсан стартапын хамтран үүсгэн байгуулагч Н. Ганжигүүр оролцлоо. FIBO CLOUD нь стартапын уурхай болох Silicon Valley-д арга хэмжээнд оролцоод ирсэн билээ.
Хэл сурах хялбар аргыг боловсруулсан Neolingo стартап 03.05.2024 52:25
Хэл сурах аргыг олон жилийн турш судлан боловсруулж, түүнийгээ апп болгон стартап үүсгэн байгуулсан А.Ариунтуяагын туршлагаас хуваалцъя.
1 хоромын дотор 1 сая бараа тоолдог гарааны компани хэрхэн бий болсон бэ? 30.04.2024 38:45
Өөрт тулгарч байсан хөрөнгө тооллогын асуудлыг хэрхэн инновац шингээж стартап болгосон талаар өөрийн туршлагаас хуваалцах нягтлан бодогч Төгөлдөртэй ярилцъя.
Ähnliche Podcasts
Replaio ist kein Herausgeber von Podcasts; die Namen der Sendungen, Cover und Audioinhalte gehören ihren Autoren und werden über öffentliche RSS-Feeds verbreitet