Sustainable Mongol

Sustainable Mongol

Hosted by Enkhzul an environmentalist by training and vocation, Sustainable Mongol is a blog-turned podcast that focuses on sustainability issues. Available on all major platforms, the Sustainable Mongol Podcast is the first Mongolian podcast dedicated to the topic of sustainable development. Since 2017, more than 106 episodes have been produced, covering various sustainability themes in the context of Mongolia, including climate change, green financing, waste management, air pollution, and others.

Author

Sustainable Mongol

Category

Education

Podcast website

www.facebook.com

Latest episode

Oct 17, 2025

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

39: Зөгийн аж ахуй, "Михачи" компанийн гүйцэтгэх захирал Томоко 19.03.2019

Зөгийн аж ахуй эрхлэгч Томокотой ярилцсан бидний дугаараас та Монголд зөгийн аж ахуй анх хэзээ үүссэн, Монгол нутагт балт зөгийг нутагшуулан тэжээхэд ямар байдаг, зөгийн балны хэрэглээ, зах зээлийн талаар болон зөгийн амьдралын талаар олон зүйлс мэдэж авах болно. 2014 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн "Михачи" компани нь өдгөө 300 гаруй бүл зөгийтэй бөгөөд жилд 10-аад тонн зөгийн бал хурааж...

38: Мэргэжлийн боловсролын салбарын тогтвортой хөгжил, М.Ариунтунгалаг 28.02.2019

Хүн бүр чанартай боловсрол эзэмших боломжтой болсноор ядуурал болон тэгш бус байдал буурах олон талын ач тустай билээ. Сонирхуулахад боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалтын 1 ам.долларт нөхөгдөх мөнгөн дүн эргүүлээд 8 ам.долларын үр ашгийг бидэнд авчирдаг. Энэ удаагийн дугаараар "Оюу толгой" компанийн мэргэжлийн боловсролын салбарт оруулж буй хувь нэмэр, авч хэрэгжүүлж буй цогц арга хэмжээ...

37: Waste in Mongolia's non-urban areas, Greg Zegas 17.02.2019

For our first English-language episode, we talked with Greg Zegas, an expat and hiking enthusiast living in Ulaanbaatar, Mongolia about waste issues and their impacts in Mongolia's non-urban areas, waste-related ideologies & management best practices applied internationally, and how they could be applied in Mongolia's context. Also, we highly recommend you to check out "Leave No Trace" article...

36: Эко шошго буюу Eco labeling 02.02.2019

Эко шошго/Eco labels-ийн талаар энэ удаа ярилцлаа. Бүтээгдэхүүн, үйлчилгээний байгальд ээлтэйг хэрэглэгчид таниулдаг эко шошго нь олон талын ашиг тустай бөгөөд олон улс болоод Монголд нэвтрээд чамгүй хугацаа өнгөрөөд буй бөгөөд энэ талаар товч мэдээлэл бэлтгэн хүргэлээ.

35: Тогтвортой хөгжил, байгаль орчны онцлох үйл явдлууд 2018 онд Монголд 27.12.2018

2018 он өндөрлөж шинэ онтой золгох мөч дөхөж буйтай холбогдуулан хөтлөгч бидний зүгээс энэ оны сүүлийн дугаартаа 2018 онд манай оронд тогтвортой хөгжил, байгаль орчны чиглэлээр ямар чухал үйл явдлууд, санаачлагууд болж өнгөрсөн талаар тоймлон бэлтгэж хүргэлээ.

34: Агаарын бохирдолд өртөлтөөс хамгаалах арга замууд 21.12.2018

Хүйтний эрч чангарч, утаа өтгөрсөн энэ өдрүүдэд бид агаарын бохирдлоос өөрийгөө болоод бусдыг хэрхэн хамгаалж чадах вэ? Энэ талаар бид шинэ дугаартаа ярилцлаа. Гэрэл зургийг ©Мөнгөнхишиг Батбаатар

33: Өмнийн говийн биологийн олон янз байдлын судалгаа хамгаалал, Т.Самданжигмэд 27.11.2018

Монгол улсын 1993 онд нэгдэн орсон НҮБ-ийн Биологийн олон янз байдлын конвенцийн 14 дэх удаагийн талуудын бага хурал Египет улсад энэ 11 сарын 13-наас 29-ний өдрүүдэд болж байгааг тохиолдуулан Өмнийн говийн биологийн олон байдлыг судалж, хамгаалах талаар "Оюу толгой" компанийн авч хэрэгжүүлж буй цогц арга хэмжээ, санаачлагуудын талаар ахлах мэргэжилтэн Т.Самданжигмэдтэй ярилцсаныг хүлээн авна уу.

32: Бидэн дээр туссан сүүдэр үзэсгэлэн, гэрэл зурагчин Б.Тамир, Монголын Урлагийн Зөвлөл Б.Батгэрэл 17.11.2018

Гэрэл зурагчин, график дизайнер Tamir Bayarsaikhan-ын анхны бие даасан үзэсгэлэн Бидэн дээр туссан сүүдэр / Shadow on us -Гэрэл зургийн үзэсгэлэн энэ 11 сарын 23-ныг хүртэл MN17 Art Gallery-д олон нийтэд толилуулагдаж байгаатай холбогдуулан уран бүтээлч Б.Тамир, Arts Council of Mongolia-н хөтөлбөрийн ажилтан Б.Батгэрэл нартай ярилцсаныг хүлээн авна уу. Уулархаг бүс нутаг тогтвортой хөгжилтэй ямар...

31: Органик цай, High Garden Mongolia-н үүсгэн байгуулагч Морри 11.11.2018

Энэ удаагийн дугаараар цөлжиж буй говийн бүс нутагт цайны ургамлууд тариалж, цайны соёлоор дамжуулан зөв зохистой хэрэглээг хэрэглэгчдэд хүргэж буй Highgarden Mongolia​-н үүсгэн байгуулагч Морритой ярилцлаа. Бидний өдөр тутмын хэрэглээ, уламжлалт соёл ахуйтай салшгүй холбогдсон өргөн хэрэглээний бүтээгдэхүүн бол яах аргагүй цай билээ. Тэгвэл цайны хариуцлагатай хэрэглээ, тариалалт гэж юу болох нэн...

30: Дуу шуугианы бохирдол 10.10.2018

Дуу шуугианы бохирдлын сэдвийг хөндөж ярилцлаа. Орчин цагийн тахал гэгддэг дуу шуугианы бохирдол гэж юу вэ, ямар эх үүсвэр шалтгаантай байдаг, холбогдох судалгаа болон хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нийгэм эдийн засагт хэрхэн нөлөөлдөг, үүсэн гарах эрсдэлээс яаж хамгаалж болох талаархи мэдээллийг та нэг дор сонсож мэдэх боломжтой. Хотын зарим хэсэгт дуу шуугианы хэмжилт хийсэн үр дүнгээ мөн...

29: Улаанбаатар хот гүйгчдэд хэр ээлтэй хот вэ? 25.09.2018

Бид подкастынхаа ээлжит дугаараар Улаанбаатар хот гүйгчдэд хэр ээлтэй талаар ярилцлаа. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн жишгийг даган сонирхогчдын гүйлтийн тэмцээн олноор зохион байгуулагдах болсон. Гүйлт нь хамгийн энгийн, хямд төсөр, эрүүл мэндэд олон талын ашиг тустай спорт юм. Тэгвэл гүйлт сонирхогчдод ээлтэй, таатай нөхцөл бүрдүүлэхэд ямар хүчин зүйлс чухал байдаг, Улаанбаатар хот нь гүйгчдэд...

28: Уул уурхай дахь усны хариуцлагатай хэрэглээ, Н.Эрдэнэбаяр 06.09.2018

"Дэлхийн усны долоо хоног"-ийг тохиолдуулан уул уурхай дахь усны хариуцлагатай хэрэглээний талаар "Оюу толгой" төслийн байгаль орчны менежер Н.Эрдэнэбаяртай ярилцлаа. Төслийн усны нөөц, ашиглалтын хэмжээ, усны талаар авч хэрэгжүүлдэг цогц арга хэмжээнүүд тэр дундаа ус дахин ашиглалтын сайн туршлага, хамтын оролцоот хөтөлбөрүүдийн талаархи мэдээллүүдийг та энэ дугаараас хүлээн авч сонсоорой.

27: Эрүүл хүнс ба ногоон бизнес, Green Lips-ийн үүсгэн байгуулагч Ж.Пүрэвжав 14.08.2018

Та хоол хүнсээ эрүүл, шинэхэн ногоогоор баялаг байлгаж чаддаг уу? Нарийн ногоо гэхээр л бордож, удаан хадгалсан импортын хүнс бодогддог уу? Эрүүл хүнсний нийлүүлэлт, хэрэглээнд газар тариалангийн жижиг, дунд бизнесүүд чухал ач холбогдолтой. Төрөл бүрийн навчит ногоог органик үрээр монгол хөрсөнд тарьж ургуулан хэрэглэгчдэд шинэхнээр нь нийлүүлдэг Green Lips компанийг бид энэ дугаараараа онцолж бай...

26: Эмэгтэйчүүдийн хариуцлагатай хэрэглээ 06.08.2018

Хариуцлагатай хэрэглээтэй уялдаад охид бүсгүйчүүд хүртэл хэвшсэн хэрэглээгээ өөрчлөх цаг үе бидэнд ирээд байна. Энэ удаагийн дугаараар эмэгтэйчүүдийн хариуцлагатай хэрэглээ болох “menstrual cup” буюу сарын тэмдэгний аяганы талаар ярилцлаа. Тэгвэл menstrual cup гэж юу вэ, энэ нь ямар материалаар хийгддэг болох, анхны бүтээгдэхүүн нь хэрхэн яаж үүссэн бэ, энэ нь эргээд хүрээлэн буй орчин, хүний эрүү...

25: Street art ба хамтын оролцоо, уран бүтээлч Heesco - Х.Хоснаран 21.07.2018

Уран бүтээлчид нийгэм болон байгаль орчны асуудлуудад хэрхэн хувь нэмрээ оруулж байгаа талаар бид өмнө нь ярилцаж байсан билээ. Тэгвэл “Street artist” буюу туурган дээрх урлаг бүтээгч Х.Хоснаран (Heesco)-той амьдрал уран бүтээлийнх нь талаар энэ удаагийн дугаараар ярилцлаа. Тэрээр нийгмийн олон талт асуудлуудыг ханан дээр зураглаж бүтээлээ туурвидаг бөгөөд уран бүтээл нь Австрали улсаар зогсохгүй...

24: Хамтын оффис ба тогтвортой хөгжил, Club Coworking-ын гүйцэтгэх захирал Б.Манда 07.07.2018

Саяхныг хүртэл хамтын оффис гэдэг манай хотын хувьд харьцангуй шинэ үзэгдэл байсан бол өдгөө олон тооны хамтын оффис Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулж, шинэ тутам нээгдсээр байгаа билээ. Хамтын оффисын хэрэглээг Монголдоо анхлан таниулж, ажлын орон зайны менежмент, ажиллах хэв маяг, соёлд шинэлэг өөрчлөлт авчирсан Club Coworking-ын гүйцэтгэх захирал Б.Мандатай энэ дугаарт ярилцлаа. Хамтын оффис...

23: Цахилгаан машин, "Глобал Моторс ХХК"-ийн менежер Б.Очирхүү 25.06.2018

Энэ удаагийн дугаараар монголд анх удаа цахилгаан машины түргэн цэнэглэгч станц байршуулаад байгаа "Глобал моторс ХХК"-ний менежер Б.Очирхүүтэй цахилгаан машины талаар ярилцлаа. Бид цахилгаан машин гэхээр л Элон Маскын "Тесла Моторс"-н өртөг өндөртэй машинаар төсөөлдөг. Тэгвэл энэ дугаараас цахилгаан машин нь үнэтэй юу, манай улсад энэ нь хэр зохимжтой хэрэглээ вэ, цэнэглэх станц байгаа юу, дизель...

22: Design Thinking ба материал судлалын талаар, дизайнер А.Болор 14.05.2018

Бид подкастаараа дизайны хүчийг дахин онцолж байна. Design thinking буюу бүтээлч сэтгэлгээ болон материал судлалаар дамжуулан хүн төрөлхтөнд тулгамдаад буй олон асуудлыг хэрхэн шинэлэгээр харж, тогтвортой шийдлүүдийг санал болгож болох бол? Бидний урилгыг хүлээн авч ярилцсан дизайнер А. Болорын олон бүтээл, төслүүд энэ асуултад гайхалтай хариулт өгч чадсан. Австрали улсын Сидней хотын Технологийн...

21: Хөрсний бохирдол, НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Ш.Батдэлгэр 04.05.2018

Энэ удаагийн дугаарт Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн (НЭМҮТ)-ийн Хөрсний бохирдол, эрүүл ахуйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Батдэлгэр бидний урилгыг хүлээн авч, зочноор оролцон хөрсний бохирдлын тухай ярилцлаа. Хөрсний бохирдол гэж юу вэ, ямар эх үүсвэртэй байдаг, холбогдох судалгаа болон хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг, үүсэн гарах эрсдэлээс яаж хамгаалж болох талаархи мэдээлл...

20: Байгальд ээлтэй интериор дизайн, "Eden Design" компанийн үүсгэн байгуулагч Ц.Энхжин 22.04.2018

Жил бүрийн 4 сарын 22-нд тохиодог Earth Day- Дэлхийн Өдрөөр 20 дахь дугаараараа мэндчилж байгаадаа баяртай байна. Энэ удаад бид байгальд ээлтэй интериор дизайн, амьдралын хэв маягийн талаар “Eden Design” интериор дизайны компанийн үүсгэн байгуулагч Ц.Энхжинтэй ярилцлаа. Ц.Энхжин нь Англи, Италийн их сургуулиудад интериор болон бүтээгдэхүүний дизайнаар бакалавр, магистрийн зэрэг хамгаалсан бөгөөд “...

19: Органик мөөгний тариалалт ба хэрэглээ, "Мөөжиг Органик"-ийн үүсгэн байгуулагч С.Мөнхжаргал 15.04.2018

Ээлжит дугаарт маань "Мөөжиг Органик"-ийн үүсгэн байгуулагч С.Мөнхжаргал зочноор оролцож бидэнтэй ярилцлаа. Зочин маань органик мөөг тариалалтыг Монголдоо нэвтрүүлэн хэрэглэгчдэд уургаар баялаг, эрүүл хүнс нийлүүлдэг шинэлэг ногоон бизнесийг эрхэлдэг. Мөн "Шарк танк" нэвтрүүлгийн амжилттай оролцогчдын нэг билээ. Та мөөгөнд дуртай юу? Мөөг яаж ургадаг юм бол гэж гайхаж байсан уу? Дэлбэнх мөөг гэж д...

18: Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд, судлаач Г.Зоригтбаатар 07.04.2018

Уур амьсгалын өөрчлөлт хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар судлаач Г.Зоригтбаатартай бид ээлжит дугаараараа ярилцлаа. Манай зочин нь 2016 онд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд Нийгмийн эрүүл мэндийн ухаанаар магистрын зэрэг хамгаалсан бөгөөд “Улаанбаатар хотын хүн амын зүрх судасны тогтолцооны өвчлөл, нас баралтад хэт халалтын нөлөөллийг судлах нь” сэдвээр судалгаа хийсэн. Монг...

17: Тогтвортой хөгжилд дизайнеруудын оролцоо, зочид Н.Идо, Б.Анхбаяр, Ц.Тамир 31.03.2018

Шангрилад өчигдөр нээлтээ хийсэн “БИ+Д Өөрөөсөө эхэлье!!!” үзэсгэлэнг та үзэж амжсан уу? “Бид Монгол Агуулга” ТББ-ын дизайнерууд Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдол, хог хаягдал, цөлжилт зэрэг байгаль орчны олон асуудлуудыг дүрслэн 50 гаруй зурагт хуудсыг бүтээснээ нийтэд нээлттэй толилуулаад байгаа билээ. Ээлжит дугаартаа бид эдгээр дизайнеруудын төлөөлөл болгон Н.Идо, Б.Анхбаяр(Асо)бол...

16: Био бордооны тухай, зочин Б.Ууганбаяр 25.03.2018

Өмнөх дугаарт бид байгальд ээлтэй тариалалтын тухай ярилцсан бол энэ удаад байгалийн гаралтай буюу био бордооны талаар биотехнологич Б.Ууганбаяртай ярилцлаа. Зочин маань Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан АНУ-д биологийн шинжлэх ухаанаар магистрын зэргээ хамгаалсан, тахианы сангаснаас гаргаж авсан бионүүрс ашиглан хөрсний үржил шимийг сайжруулах, уул уурхайн нөхөн сэргээлтийг хийх сэдвээр су...

15: Байгальд ээлтэй тариалалт буюу Natural planting, зочин Д.Мөнх-Очир 18.03.2018

Ээлжит дугаарт маань "Ногоон говь тал" нийгэмлэгийн үүсгэн байгуулагч Д.Мөнх-Очир оролцож байгальд ээлтэй тариалалтын талаар ярилцлаа. Химийн бордоо ашиглалгүй, байгалийн нөөц бололцоог ашиглан хүлэмжийн нөхцөлд болон гадаа талбайд хэрхэн тариалалт хийж болох тухай болон эрүүл хүнсний нийлүүлэлтэнд фермерийн жижиг аж ахуйнууд ямар үүрэгтэй талаар мэдэж авахыг хүсвэл та заавал сонсоорой.

Listen to the Sustainable Mongol podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.