Sustainable Mongol
Sustainable Mongol
Hosted by Enkhzul an environmentalist by training and vocation, Sustainable Mongol is a blog-turned podcast that focuses on sustainability issues. Available on all major platforms, the Sustainable Mongol Podcast is the first Mongolian podcast dedicated to the topic of sustainable development. Since 2017, more than 106 episodes have been produced, covering various sustainability themes in the context of Mongolia, including climate change, green financing, waste management, air pollution, and others.
Author
Sustainable Mongol
Category
Podcast website
Latest episode
Oct 17, 2025
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
89: The New Map: Energy, Climate, and the Clash of Nations 13.12.2021 1:18:14
“Wall Street Journal”-ын 2020 оны шилдэг номын зохиогч, Пулицерын шагналт, эдийн засгийн түүхч, эрчим хүчний шинжээч Даниел Йергины “Шинэ газрын зураг” номыг онцолж байна. Энэхүү номонд эрчим хүчний шинэ технологиуд, уур амьсгалтай холбоотой асуудлууд улс орнуудын геополитик гадаад харилцаанд хэрхэн нөлөөлж, эрчим хүчний зах зээл яаж хувьсан өөрчлөгдөж буйг бүх талаар тайлбарласан. Зочдоор О.Батту...
88: Хариуцлагатай бизнес, зочин В.Уянга 01.12.2021 48:20
Ээлжит дугаартаа Шведийн алдарт аяны хувцас хэрэглэлийн Fjällräven брэндийн алсын хараа, үнэт зүйлс болон бүтээгдэхүүнүүд хэрхэн байгальд ээлтэй байдлаар хийгдэж хэрэглэгчдэд хүрдэг тухай онцоллоо. Зочноор Fjällräven брэндийн Монгол дах албан ёсны дистрибьютер ТАЙК компаний төлөөлөл В.Уянгатай ярилцлаа.
87: Circular Economy буюу Тойргон эдийн засаг, зочин Э.Өнөрбат 27.11.2021 37:06
Ээлжит дугаартаа бид "Circular Economy" буюу Тойргон эдийн засгийн талаар ярилцлаа. Зочноор Бельги улсын "KU Leuven"-ын их сургуульд тойргийн эдийн засгийг хэмжих сэдвээр магистрын зэрэг хамгаалсан, Climate Tech - уур амьсгалын технологийн компанид хиймэл оюун ухаан хариуцан ажиллаж буй Э.Өнөрбаттай ярилцлаа.
86: Хот төлөвлөлт ба иргэдийн оролцоо, зочин Г.Лувсанжамц 10.11.2021 39:29
Өглөөний мэнд, ээлжит дугаартаа Хот төлөвлөлт ба иргэдийн оролцооны талаар ярилцлаа. Зочиноор Токиогийн их сургуульд хот төлөвлөлтөөр магистр, докторын зэрэг хамгаалсан Г.Лувсанжамц (Лука) оролцлоо. Тус дугаараас пост-социалист улс орнуудын хот төлөвлөлтийн төстэй болон ялгаатай талууд, иргэдийн оролцоотой хот төлөвлөлтийн сайн жишээнүүдийг онцоллоо.
85: Бэрх биш ээлтэй аяны талаар, зочин Э.Тамир 18.10.2021 32:27
Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх ойлголт, хандлага харилцааг сайжруулах үүднээс олон нийтэд хүртээмжтэй, зөв мэдээлэл түгээх зорилготой Бэрх биш ээлтэй аяныг онцолж байна. Энэ удаагийн зочноор тус аяныг санаачлагч Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Тамиртай ярилцлаа. “Бэрх биш ээлтэй” нийгмийг хамтдаа бий болгоё.
84: Одны аялал жуулчлал, зочин Б.Энхтүвшин 31.08.2021 42:53
Яагаад Улаанбаатар хотод хөдөө харагддаг шиг од харагддаггүй вэ? Их хотын гэрэлтүүлгээс үүдэж бидний дээгүүр гэрлэн манан үүсэж өөрсдийн мэдэлгүй байгалиасаа алсарч буй энэ орон зайг танин мэдэхүй, оддын аяллаар ойртуулж өгч буй Б.Энхтүвшинтэй энэ удаагийн дугаараар ярилцлаа. Та бүхэн подкастын бүхий л платформоор хүлээн авч сонсоорой.
83: Хүн ба Байгалийн харилцан хамаарал, зочин PhD Ч.Чинзориг, Ө.Мөнхзаяа 09.08.2021 46:10
Та байгалиас юу мэдэрдэг вэ? УУЛ, УС, УРГАМАЛ, АМЬТДЫН гоо үзэсгэлэн таны тархи оюун санаанд хэрхэн нөлөөлдөг юм бол? Эдгээр асуултад хариулт олох зорилгоор Япон улсын Тояама их сургуульд нейросайнс-тархи судлалын шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалсан залуу хосууд Ч.Чинзориг, Ө.Мөнхзаяа нартай бид энэ удаагийн дугаартаа ярилцлаа.
82: Хүнсний Тогтвортой Тогтолцоо, НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага 10.07.2021 39:33
НҮБ-ын Хүнсний тогтолцооны Дээд хэмжээний уулзалтыг угтаад “Монгол Улсын хүнсний тогтвортой тогтолцоо” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийн үеэр яригдсан хүнсний салбарын голлох оролцогчид хүнсний тогтолцоог хэрхэн хөгжүүлэх арга зам, гарц, шийдлээ ярилцаж, гаргасан шийдвэр, үр дүнгийн талаар энэ удаагийн дугаартаа онцлон та бүхэнд хүргэж байна. #FoodSystems #SummitDialogues #UNFSS2021 @UNFoodSystems
81: Дугуйчдын дуу хоолой, зочин О.Удвал 08.07.2021 42:28
Ээлжит дугаартаа бид хотуудын дугуйн замын талаар ярилцлаа. Зочиноор Английн Лийдсийн их сургуульд тээврийн тогтвортой байдлаар магистрын хөтөлбөрт суралцсан, дугуйн спорт сонирхогч О.Удвал оролцлоо. Түүнчлэн АНУ, Англи, Япон, Унгар, Итали улсуудад дугуйн зам хэр хүртээмжтэй, аюулгүй байдаг талаарх дугуйчдын сэтгэгдлийг та энэ удаагийн дугаараас хүлээн авч сонсоорой. О.Удвалын Тээврийн тогтвортой...
80: Хариуцлагатай хөрөнгө оруулалт, зочин Б.Хулан 28.06.2021 39:33
Энэ удаагийн дугаараар 170 гаруй жилийн түүхтэй HSBC банкны хөрөнгө оруулалтын сангийн ахлах шинжээч Б.Хулантай хариуцлагатай хөрөнгө оруулалт гэж юу болох, хөрөнгө оруулалт хийсний дараа ямар үйл явц өрнөдөг болон дэлхий нийтийн хөрөнгө оруулалтын чиг хандлага хааш явж буй талаар ярилцлаа. Та бүхэн подкастын бүхий л платформоор хүлээн авч сонсоорой.
79: Текстилийн салбарын ногоон зээл, зочин Э.Нандин-Эрдэнэ 02.06.2021 31:49
Та бүхэнд Европын холбооны санхүүжилтээр "AVSF Монгол" байгууллагаас хэрэгжүүлж буй Текстилийн тогтвортой үйлдвэрлэл төслийн хүрээнд тогтвортой ноос, ноолуурын үйлдвэрүүдийг ногоон зээлийн боломжуудтай холбож өгөх чиглэлд ТoС холбоотой хамтран хэрэгжүүлж буй ажлуудын талаарх мэдээллүүдийг бэлтгэн хүргэж байна. Зочиноор ТоС холбооны төсөл хамтын ажиллагаа хариуцсан менежер Э.Нандин-Эрдэнэ оролцлоо....
78: Агаарын бохирдол ба аз жаргал, зочин С.Чимэдрэгзэн 31.05.2021 32:52
Агаарын бохирдлын сөрөг нөлөөлөл Улаанбаатар хотод амьдарч буй иргэдийн амьдралын сэтгэл ханамж, аз жаргалд хэрхэн нөлөөлдөг вэ, агаарын бохирдол нэмэгдэх тутамд иргэн бүрт гарч буй эдийн засгийн хохирол, зардал гэж юу болох талаар бид энэ удаагийн дугаартаа онцолж байна. Зочиноор "PlanetGOLD Mongolia" төслийн ажилтан С.Чимэдрэгзэнтэй ярилцлаа. Та подкастын бүхий л платформуудаар хүлээн авч сонсоо...
77: Уур амьсгалын өөрчлөлт ба 1.5 хэмийн зорилт, зочин Ц.Гэрэлт-Од 20.05.2021 45:56
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж буй "Уур амьсгалын долоо хоног" цахим арга хэмжээний хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах замаар дэлхийн дулаарлыг 1.5 хэмд барих зорилтыг бид онцолж ярилцлаа. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудад олон улсын засгийн газар хооронд хэрхэн яаж зохицуулалт хийгдэж үр дүнд хүрдэг талаар Германы хамтын ажиллагааны нийгэмлэг "GIZ"-ын П...
76: Уур амьсгалын өөрчлөлт ба веганизм, зочин Ц.Ананд 19.05.2021 41:53
Сайн байцгаана уу, ээлжит дугаараараа бид Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж буй Уур амьсгалын долоо хоног (Climate week) цахим арга хэмжээний хүрээнд "Уур амьсгалын өөрчлөлт ба Веганизм"-ын талаарх сэдвийг хөндөж байна. Залуус бидний ирээдүй уур амьсгалын өөрчлөлттэй зэрэгцээд амьтны гаралтай хүнснээс ургамлын гаралтай хүнсрүү хэрхэн шилжин өөрчлөгдөж буй талаар БОАЖЯамны, Уу...
75: Малчид тогтвортой үйлдвэрлэлд 16.04.2021 1:12:13
Монголоос байгальд ээлтэй, тогтвортой ноолуурыг дэлхийн зах зээл рүү нийлүүлэхэд малчид хэрхэн хувь нэмрээ оруулж буй талаар бид ярилцлаа. Зочдоор малчдын хоршоо, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр, мэргэжлийн холбоодын төлөөлөл болох "Тогтвортой ноолуур" холбооны гүйцэтгэх захирал Д.Оюунгэрэл, Швейцарын Хөгжлийн Агентлаг "Ногоон алт" малын эрүүл мэнд төслийн менежер, доктор Ц.Энх-Амгалан, Бай...
74: Ногоон барилга, зочин Ж.Номиндарь 15.03.2021 47:48
Өглөөний мэнд, ээлжит дугаараараа бид дэлхий даяар 700 гаруй төслүүдэд ногоон барилгын зөвлөх үйлчилгээг үзүүлсэн "BEE incorporation" буюу Ногоон барилгын зөвлөх үйлчилгээний компанийн Монгол дахь салбарын тогтвортой хөгжлийн төслийн менежер Ж.Номиндарьтай ярилцлаа. Тус дугаараас та бүхэн ногоон барилга гэж юу болох түүний шалгуур үзүүлэлт, олон улсын сертификат, гэрчилгээ, стандартууд болон батал...
73: Сэргээгдэх эрчим хүч ба эмэгтэйчүүд 08.03.2021 37:53
Дэлхий нийтийн дунд хүйсийн тэгш байдал өдрөөс өдөрт тэнцвэржиж буй энэ цаг үед сэргээгдэх эрчим хүчний салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй бид ярилцлаа. Нийгэмд хэвшсэн хэвшмэл ойлголтоос хамааран эмэгтэйчүүд STEM буюу ( Science, technology, engineering, and mathematics )-ийн салбарын мэргэжлийг сонгон суралцаж, ажиллах нь бага байдаг билээ. Энэ удаагийн дугаарт сэргээгдэх эрчим хүчний...
72: Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн эрх зүйн орчин, зочин Н.Эрдэнэсайхан 08.12.2020 33:12
Хөл хорионы үеийн ээлжит дугаартаа Текстилийн буюу ноос ноолуур, нэхмэлийн салбарын тогтвортой үйлдвэрлэлийн эрх зүйн орчны зохицуулалтын талаар Монголын Байгаль орчин, аюулгүй байдлын төвийн тэргүүн Н.Эрдэнэсайхантай ярилцлаа. Түүнчлэн салбарын оролцогч талуудын хамтын ажиллагааны цар хүрээг цаашид хэрхэн уялдаа холбоотойгоор сайжруулах боломж, шийдлийн талаар тус дугаараас сонсоорой.
71: COVID-19 Хавьтал тогтоож мэдэгдэх цогц системийн шийдэл, зочин A.Aмарбаяр 06.12.2020 34:41
Хөл хорионы үеийн ээлжит дугаараараа бид COVID Tracing Mongolia буюу Хавьтал тогтоож мэдэгдэх цогц системийн шийдлийг сайн дурын залуусын хамт хөгжүүлж буй мэдээлэл технологийн мэргэжилтэн А.Амарбаяртай ярилцлаа. Энэхүү нээлттэй эхийн төслийн суурийг Google, Apple компаниуд өнгөрөгч хавар хамтарч гаргасан бөгөөд Exposure Notification технологи дээр суурилж, хувь хүний мэдээллийн нууцлал, аюулгүй...
70: Тогтмол дасгал хөдөлгөөн яагаад бидэнд хэрэгтэй вэ? зочин З.Энхмөнх (Күш) 28.11.2020 1:02:33
Хөл хорионы үеийн дугаараараа бид "Тогтмол дасгал хөдөлгөөн яагаад бидэнд хэрэгтэй вэ" талаар АНУ-ын "Дасгал хөдөлгөөний зөвлөл"-ийн оюутан, дасгалжуулагч З.Энхмөнхтэй (Күш) ярилцлаа. Энэ дугаараар, зочин маань сүүлийн арав гаруй жил тогтмол дасгал хийхдээ юу ойлгож мэдсэн, цаашлаад "Хүмүүс яагаад тогтмол дасгал хийж чаддаггүй" "Ямар төрлийн дасгал бидэнд хэрэгтэй" болон "Өөрийгөө таньж мэдэх нь т...
69: Солонгон бүрхүүл: Нийгмийн асуудалд бүтээлчээр хандах нь 12.10.2020 46:25
Солонгон Бүрхүүл бол нийгмийн асуудалд бүтээлчээр хандаж өнгө нэмэхээр нэгдсэн стрийт артистууд, дизайнерууд, архитекторууд, тайпо артистуудаас бүрдсэн сайн дурын залуус билээ. Эдгээр залуус өсвөр насны хүүхдүүдэд зориулж НҮБ-ын Хүүхдийн Сангийн зөвлөгөө чиглүүлэг дээр үндэслэн орон нутгийн сургуулиудын ханан дээр утга агууламж бүхий зураг зурцгаасан бол архитекторууд нь Хөвсгөл нутгийн онцлогийг...
68: Жорлонгоо өөрчилье, зочин Ц.Оюунгэрэл 28.09.2020 30:27
Ариун цэврийн байгууламжид оруулсан 1 ам.долларын хөрөнгө оруулалт эргүүлээд 5.5 ам.долларын үр өгөөжийг авчирдаг. Модон жорлонгийн тухай монгол хүн бүр мэддэг ч үүнийг хэрхэн шийдэж өөрчлөх тухай энэ удаагийн дугаартаа "Жорлонгоо өөрчилье" хөдөлгөөний санаачлагч Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.
67: Тогтвортой Ноос, Ноолуур Хэрэгчлэгчдийн Судалгааны Үр Дүн 24.09.2020 42:12
Ээлжит дугаартаа бид Монголын тогтвортой ноос, ноолууран бүтээгдэхүүний талаарх хэрэглэгчдийн ойлголт, чадавхыг тодорхойлох судалгааны үр дүнгийн талаар ярилцлаа. Зочноор Европын холбооны санхүүжилтээр AVSF Монгол байгууллагаас хэрэгжүүлж буй Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг төслийн мэргэжилтэн Б.Дөлгөөн болон VMLY&R судалгааны компанийн судлаач Ж.Халиун нар оролцлоо.
66: Ногоон Санхүүжилт, зочин УАНС-ийн гадаад харилцаа хариуцсан захирал С.Оюун 23.08.2020 51:53
Ээлжит дугаартаа бид Уур амьсгалын ногоон сангийн гадаад харилцаа хариуцсан захирал С.Оюунтай ярилцлаа. Ногоон санхүүжилт нь хүрээлэн буй орчноо хамгаалах цаашлаад тогтвортой хөгжлийг бүрдүүлэхэд хэрхэн чухал хөшүүрэг болж буй талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
65: Тогтвортой ноолуур бэлтгэлийн сайн туршлагууд 08.07.2020 21:02
Энэ удаагийн дугаараар бид тогтвортой ноолуур бэлтгэлийн сайн туршлагын талаар ярилцлаа. Зочноор AVSF байгууллагын “Тогтвортой ноолуур” төслийн Баянхонгор аймгийн зохицуулагч Д. Эрдэнэбилэг, Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны зөвлөх Л.Ганцогт, ”Тогтвортой ноолуур Холбоо”-ны Баянхонгор аймаг дах хоршоодын төлөөлөл буюу Баацагаан сумын Цанхир хайрхан хоршооны дарга С.Бадраа, Жинст сумын Т...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.