Medleg.to.go-Podcast

MEDLEG to go Podcast

Education MN ↓ 35 episodes

Энэхүү Подкастаар бид шинжлэх ухаанд суурилсан, бодит мэдээллийг өөрийн судалгаа, мэдээллийн төвшинд сонирхсон хүмүүст хүргэх, их мэдээллийн урсгалаас өөрт хэрэгтэй мэдээллийг олж авахад туслах зорилготой болно.

Author

Medleg.to.go-Podcast

Category

Education

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Dec 8, 2025

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Өнөөдөр Уул уурхай монголд 33# 08.12.2025

Монгол Улс байгалийн баялаг арвинтай, харин ямар үнээр олдож байна вэ? Энэ подкастаар бид 2 нь Монгол дахь уул уурхайн өнөөгийн байдал, түүний боломж ба эрсдэл, мөн эдийн засгийн хөгжил, байгаль орчин ба орон нутгийн иргэдийн амьдрал хэрхэн хоорондоо холбогдож/зөрчилдөж байгааг ярилцсан бөлгөө. Манайхаан тавлан соёрхоно уу! PS: Эхлэл маань жаахан удаж бвал түр гүйлгээд сонсоорой 😅

#32 Цэцэрлэгээс Сургууль руу 24.12.2024

Сайн уу Medleg_to_go-ийн сонсогчидоо, Дараагийн #Medleg_to_go #Light дугаар маань орсоон! Энэ удаа бидний амьдралд хамгийн ойрхон сэдэв болох ясли, цэцэрлэгийн талаар ярьсан ба та бүхнийг дараа жил хүүхдээ Сургуульд өгөх эсэх дээр Зөв шийдвэр гаргахад тус дэм болохоор энэхүү дугаарыг бэлдсэн болно.

УБ-МЕТРО ТӨСӨЛ бодит уу? #31 15.01.2024

2024 он бидэнд ихээхэн боломж бас эрсдэлийг дагуулж ирж байна. Тэдний нэг бол яах аргагүй UB-Metro төсөл юм. Цаг хугацааны төлөвлөгөө нь маш давчуу, ТЭЗҮ нь тодорхой биш болохоор бид 2-ийн зүгээс бид бүхний мэдэх хэрэгтэй болон анхаарах ёстой хүчин зүйлүүдийг дурьдаж Сонсогчиддоо мэдээлэл түгээхийг хүссэн болно. #medleg.to.go. Podcast

Байгалийн хий дамжуулах хоолой #30 11.06.2023

Сайн уу Мэдлэг2Go подкастын сонсогчдоо, Бид хоёр сүүлийн үед их яригдаж байгааа ч тодорхой биш байгаа Орос болон Хятад улсыг холбох Монгол улсаар дайран өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолойн талаар өөрсдийн байр суурийг ДЭМЖИГЧ ба ЭСЭРГҮҮЦЭГЧ бэлбэрээр илэрхийллээ. Давуу болон Сул талыг илүү ил болгох гэж оролдлоо. Та бүхэн өөрсдийн байр суурийг бас бидэнд ирүүлээрэй. #Medleg2Go #podcast

Хар Тугалга ба Бензин #29 06.02.2023

Бид нарын өдөр тутам амьсгалж буй агаарт, амьдарч буй орчинд, хэрэглэж байгаа эд зүйлсэд Бидний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бодис ямар хэмжээтэй байдаг бол, зөвшөөрөгдөх хэмжээ нь ямар байдаг бол гэж Та нэг удаа ч гэсэн бодож, нягталж үзсэн үү? Тэр ч утгаараа бид 2 нь энэ удаад Болзошгүй аюулыг урьдчилан сэргийлэх үүднээс энэхүү Подкастыг бэлтгэлээ.

8 хоногт 9000 км туулсан нь 28# 26.07.2022

Энэхүү дугаараа та бүхний зуны амралтанд зориулан бэлдлээ. Бидний “Summer Challenge“ эхэлж байна буюу энэ удаагийн дугаар маань Аялалын тухай Подкаст байгаа.  Магадгүй Орос-Украйны мөргөлдөөний хажуугаар Оросын нутгаар, Украйны хажуугаар аялах нь тийм ч гоё санаа биш байсан бх. Гэхдээ ард нь гараад, одоо Мэдлэг түгээгч нартаа мэдээлэл хүргүүлэхээр энэхүү Medleg_to_Light 28-р дугаараа хүргэж б...

Орос-Украины хямралын ялагч нь НОГООН эрчим хүч мөн үү? #27 04.05.2022

Орос болон Украин улсын хямрал үргэлжилж, дэлхий даяар эрчим хүчний үнэ нэмэгдээд байгаа энэ үед европын холбооны улсууд Орос улсаас эрчим хүчний хамааралтай байдлаасаа салах гэж хичээж байна. Энэ хүрээнд олон төрлийн шийдвэр гарч байгаа ба онцгойлон Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлийг хүчтэйгээр дэмжиж байна. Мөн нүүрс хүчлийн хийн ялгаралтыг багасгах зорилтын талаар бид юуг хийж эхлэх шаардлагата...

Сайжруулсан түлш Сайн уу? #26 29.01.2022

Утаа, тоос, өвлийн хүйтэн хавсраад бидний ярианы сэдэв нэг хэсэгтээ САЙЖРУУЛСАН ТҮЛШ САЙН УУ? дээр хүртэл очив.  Сайжруулсан түлш үйлдвэрийн бүтээгдэхүүн тул агуулга, шинж чанарын талаар ул суурьтай ярилцах нь зүйтэй байх.  Тийм учраас бид хоёр та бүхэндээ анхан шатыг нь бэлтгэж өглөө. Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны хяналтыг бид бүгд өөрсдөө тавих ёстой байгаа шүү. Тиймээс у...

"16 ЖИЛ" АНГЕЛА МЕРКЕЛ #25 22.12.2021

Герман улсыг 16 жил удирдсан анхны эмэгтэй Канцлер саяхан үүрэгт ажлаа хүлээлгэж өглөө. Өөрөө сонгуульд дахиж өрсөлдөхөөс татгалзаж,  намынхаа шинэ удирдлагад эрх мэдлийг мөн шилжүүлсэн билээ.  Энэхүү хүчирхэг эмэгтэй улс төрчийн явуулсан үйл ажиллагаа энгийн монгол хүнд ямар сэтгэгдэл төрүүлсэн талаар бид хоёр та бүхэнтэй хуваалцахаар энэхүү дугаарыг бэлтгэв. 

Цахилгаан машины давлагаа #24 30.10.2021

Та бүхний одоогийн унаж байгаа машин Приус бол, дараагийн машин тань дан цахилгаан хөдөлгүүртэй машин байх магадлал өндөр боллоо.  Дотоод шаталтын хөдөлгүүр, машин үйлдвэрлэлийн салбарын тэргүүнд байхаа больж ЦАХИЛГААН хөдөлгүүрт зайгаа тавьж өгч байгаа. Энэ өөрчлөлтийн талаар бидний дунд бага яригдаж байна. Тийм учраас энэ удаагийн дугаараараа цахилгаан машины шинэ давлагааны талаар ярилцлаа...

Ковид-той хамт хичээлдээ явцгаая #23 22.09.2021

9 сар гарч Хичээл эхэлсэнтэй холбогдуулан, бидний зүгээс та бүхэндээ Гадаадад, ялангуяа Герман, Бельги зэрэг орнуудад ямар арга хэмжээ авч,  хүүхэд залуустаа Боловсрол олгож байгаа талаар  олж мэдсэн зүйлсээ хуваалцахаар энэхүү 23 дахь дугаараа та бүхэндээ хүргэж байна.

Монгол хүнд Монгол мах #22 21.08.2021

Таны дэлгүүрт мах худалдаж аваад төлж байгаа мөнгөний хэд нь малчин хүний гар дээр очдогийг, бас таны худалдаж авсан мах хаанаас хэзээ яаж ирсэн талаар та сонирхон бодож байв уу?  Бид хоёр ч гэсэн тэр талаар бодсон бөгөөд бүр малчин хүнтэй ярилцаж, та бүхэнд энэ удаа тэр тухай мэдээлэл, эргэцүүлэл хүргэхээр энэ удаагийн дугаараа бэлтгэлээ.

MEDLEG to go Podcast ANNIVERSARY 🎉 #21 17.06.2021

Сайн уу сонсогчдоо Та бүхний сонсох  дуртай Medleg_to_go Подкаст НЭГ нас хүрсэн болохыг дуулгахад таатай  байна. Хамтдаа тэнцвэртэй мэдлэг түгээж, аливаа асуудлыг олон талаас нь  харж, ул суурьтай ханддаг хамт олон болж өөрчлөгдөж байгаад бид хоёр маш  баяртай байгаа. Баярын энэ дугаарын хүрээнд өмнө хийсэн 10 дугаараа  тоймлон та бүхэнд хүргэж байна хүлээн авна уу. НИЙТЭЭ...

ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ ⚒ #20 06.05.2021

Ямар ч хамаагүй ажил хийж мөнгө олохдоо биш, Бид “Хүн” гэдэг үнэ цэнээ мэдэрч чадахуйц ажил хийхийг эрмэлзэх нь орчин цагийн онцлог буюу Шаардлага болоод байна. Харин бидний төлөө хэн дуугарах бол? Улс нэг юм хийгээсээ гэж хүлээж байгаа бол буруу юм. Ардчилсан нийгэм гэдэг нь оролцооны нийгэм. Тийм учир та өөрөө өөрийнхөө төлөө бусадтайгаа хамтдаа дуугарч идэвхтэй оролцоог би болгох нь х...

ТАНЫ ПРИУС ба ХӨРСНИЙ БОХИРДОЛ #19 05.04.2021

Хүн болгон агаарын бохирдол гэж ярьсаар 10 гаруй жил болжээ. Гэхдээ шийдэж чадаагүй байсаар өдийг хүртэл үргэлжилсээр, магадгүй агаарын бохирдол нь Гол асуудал биш харин ХӨРСНИЙ БОХИРДОЛ хамгийн чухал асуудлуудын нэг болсон гэвэл та итгэх үү? Бид 2 энэ удаагийнхаа дугаараар ХӨРСНИЙ БОХИРДОЛ гэж юу вэ? Ямар ямар хүчин зүйлээс хамааран хөрсний бохирдол үүсдэг болон хэрхэн сэргийлэх талаар Мэ...

БИД ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ? #18 13.03.2021

Сайн уу Манайхаан.  Бид дэлхийн стандартын тоног төхөөрөмж болон Know How оруулж ирсээр  байгаа ч хөдөлмөрийн нөхцөл, хууль дүрэм маань бас дэлхийн жишигт нийцэж  байгаа болов уу? Хөдөлмөрийн хууль  шинэчлэгдэх гэж байгаатай холбогдуулан бид хоёр БИД ХЭДЭН ЦАГ  АЖИЛЛАДАГ, бас ХЭД ХОНОГ АМАРДАГ талаар энэ удаагийн подкастаараа та  бүхэнд мэдсэн, сурсан, сонссон зүйлээ...

ТАНЫ 0,07 ГА ГАЗАР ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ? 04.02.2021

Орон сууцанд 60 м2 амьдрах сайхан уу эсвэл 700 м2 газар дээрээ өөрийн хувийн байшингаа бариад амьдрах сайхан уу? Та энэ асуултыг өөртөө тавьж байсан гэж бодож байна. Энэ асуултад шууд хариулт өгч чадахгүй ч танд хариулт олоход нь туслахыг хүссэн юм. Улсаас хийж өгнө гэж хүлээсээр байх уу, эсвэл өөрсдийн амьдарлаа гартаа авах уу?  Байшин барих яагаад тоглоом биш вээ гэдгийг подкастаас олж сонс...

КОВИД-19 - ВАКЦИН #16 - Medleg to go Podcast light (хэсэг 2/2) 07.01.2021

Сүүлийн   үед өдөр бүр мэдээллийн хэрэгслээр ковид-19 вакцины тухай яриа өрнөж   байгаа нь сайн хэрэг ч харамсалтай нь маш их хураангуйлсан, улс   төржүүлсэн, бүрэн бүтэн биш цаашлаад нэг талыг барьсан байгаа нь бид   хоёрыг подкаст хийхэд хүргэсэн болно. Бидний зун хийсэн 6-р дугаарын үргэлжлэл болгон энэхүү Полкастыг  хийлээ.  Манай нэвтрүүлгийн...

КОВИД-19 - ВАКЦИН #16 - Medleg to go Podcast light (хэсэг 1/2) 07.01.2021

Сүүлийн  үед өдөр бүр мэдээллийн хэрэгслээр ковид-19 вакцины тухай яриа өрнөж  байгаа нь сайн хэрэг ч харамсалтай нь маш их хураангуйлсан, улс  төржүүлсэн, бүрэн бүтэн биш цаашлаад нэг талыг барьсан байгаа нь бид  хоёрыг подкаст хийхэд хүргэсэн болно.   Бидний зун хийсэн 6-р дугаарын үргэлжлэл болгон энэхүү Полкастыг хийлээ.  Манай нэвтрүүлгийн анхны зочин Ч.Оюун-эрдэ...

ТҮГЖРЭЛБААТАР ХОТ #15 02.01.2021

Замын түгжрэлийн асуудал сүүлийн үед нийслэл хотын томоохон асуудлуудын нэг болоод байна. Хүн бүр түгжрэхгүй байх шийдэл толгойдоо тээж явдаг ч хотын зүгээс авч буй арга хэмжээ, үйлдэл бүр нэг л газарт буугаагүй юм шиг санагдаад байдаг. Үүний тод жишээ бол Тэнгэрийн тойрог, дүүжин тээвэр билээ. Энэ дугаараар ТҮГЖРЭЛБААТАР хотын түгжрэлийн тухай бид хоёр ярилцлаа. #замын_Түгжрэл #Улаанбаатар #УБ #Б...

Татвар - Тэтгэвэр - Тэтгэмж #14 - Мэдлэг to go подкаст 16.12.2020

Сар бүр таны цалингаас 10 20 хувиар асуух ч үгүй авчхаад "баярлалаа" ч  гэж хэлдэггүй нэг л газар байдаг. Хорвоо дээр хамгийн өндөр татвар  төлдөг юм шиг санагдаж байсан үе байдаг байх. 40 50 жилийн дараа хэзээ ч  тэтгэвэр аваа билээ гэж бодож байсан ч үе байдаг байх. Тэгвэл энэ  дугаараар бид хоёр та бүхэнд "Татвар-Тэтгэмж-Тэтгэвэр" сэдвээр өөрсдийн  өнцгөөс Монгол улсад...

ЦӨМИЙН ХОГ ХАЯГДАЛ БУЛШЛАХ - 13 - Medleg to go Podcast 06.12.2020

Хүн амын өсөлт, техник технологийн хөгжил хүн бүрийн хэрэгцээ болон хэрэглээнээс болоод цахилгаан энергийн хэрэглээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна. Үүний нэг хэсгийг цөмийн эрчим хүч хангаж байгаа бөгөөд, зарим оронд (жишээ нь Герман улс) үүнээс татгалзаж байгаа боловч манай хөрш орнууд цөмийн цахилгаан станцаа нэмсээр байна. Бид нарийн өдөр тутмын хэрэглээнд хамгийн хямд энергийн...

ЗАЙНААС ТАНДАН СУДЛАХ - #12 - хэсэг 1/2 31.10.2020

Энэ удаагийн подкаст 2 хэсгээс бүрдэж байгаа. 1-р хэсэг Хэмжилтийн болон ажиглалтын багаж хэрэгслүүдийн нарийвчлал сайжирч,  хэрэглээний тоолшгүй  олон боломжууд гарч ирж байна. Монгол улс өргөн  уудам нутагтай, дэд  бүтэц тааруу хөгжсөн сул талаа давуу тал болгон  АЛСААС ТАНДАН СУДЛАХ  аргыг өндөр төвшинд хөгжүүлж, ашиглах боломжтой  гэж харж байгаа учир бид хоё...

ЗАЙНААС ТАНДАН СУДЛАХ - #12 - хэсэг 2/2 31.10.2020

Энэ удаагийн подкаст 2 хэсгээс бүрдэж байгаа.  2-р хэсэг Хэмжилтийн болон ажиглалтын багаж хэрэгслүүдийн нарийвчлал сайжирч,  хэрэглээний тоолшгүй  олон боломжууд гарч ирж байна. Монгол улс өргөн  уудам нутагтай, дэд  бүтэц тааруу хөгжсөн сул талаа давуу тал болгон  АЛСААС ТАНДАН СУДЛАХ  аргыг өндөр төвшинд хөгжүүлж, ашиглах боломжтой  гэж харж байгаа учир б...

Intro - ЗАЙНААС ТАНДАН СУДЛАХ - #12 - МЭДЛЭГ to go Podcast 30.10.2020

Хэмжилтийн болон ажиглалтын багаж хэрэгслүүдийн нарийвчлал сайжирч, хэрэглээний тоолшгүй  олон боломжууд гарч ирж байна. Монгол улс өргөн уудам нутагтай, дэд  бүтэц тааруу хөгжсөн сул талаа давуу тал болгон АЛСААС ТАНДАН СУДЛАХ  аргыг өндөр төвшинд хөгжүүлж, ашиглах боломжтой гэж харж байгаа учир бид хоёр энэ дугаараар энэ сэдвийн талаар ярилцлаа. ойлгомжтой байлгахыг хичээсэн ч зар...

Listen to the MEDLEG to go Podcast podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.