CEO Podcast

CEO Podcast

Business MN ↓ 53 episodes

CEO буюу компанийн гүйцэтгэх захирал, гүйцэтгэх захирал болох хүсэлтэй хүмүүст зориулсан подкаст

Author

CEO Podcast

Category

Business

Podcast website

castbox.fm

Latest episode

May 7, 2024

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

CEO Podcast #051 - Санхүүжилт босгох нь 07.05.2024

Компаниуд санхүүжилтийн асуудлаа хэрхэн шийдэх боломжтой, тэр дундаа хөрөнгийн зах зээлийн боломжууд, IPO гаргах буюу нээлттэй компани болох талаар “Апекс капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхамдолгор зочноор оролцож бидэнтэй ярилцлаа. Найруулагч: Ч.Батдэлгэр Хамтрагч: Business Radio 98.9 Ивээн тэтгэгч: iTrip

CEO Podcast #050 - Тоонд суурилсан шийдвэр гаргалт 13.08.2023

Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй. CEO нарын хувьд шийдвэр гаргалт нь мэдрэмж, туршлагаас илүү тодортой тоон мэдээлэл буюу датанд үндэслэн нь бодитой, үр дүнтэй болж байна. Энэ дугаараар бид Амжилт компанийн CEO Ж.Шижиртэй Data Drive Decision буюу Тоонд суурилсан шийдвэр гаргалт сэдвээр ярилцлаа. Дугаарыг ивээн тэтгэсэн: iTrip компани "Аялал бол амьдрал ёом"

CEO Podcast #049 - Service 07.04.2023

Маш олон бизнесийн хувьд ҮЙЛЧИЛГЭЭ нь өрсөлдөөний давуу тал, ялалтанд хөтлөх гол түлхүүр болдог. Дэлхийн эдийн засаг ч үйлчилгээний салбарлуу шилжиж байна. Энэ дугаартаа бид SERVICE буюу ҮЙЛЧИЛГЭЭг онцолж зөвлөх Н.Тэгшжаргалтай бид ярилцлаа. Найруулагч: Ч.Батдэлгэр Хамтрагч: Business Radio FM 98.9, Ивээн тэтгэгч: iTrip компани

CEO Podcast #048 - Digital Mindset 20.03.2023

Ихэнх бизнесийн хэрэглэгчид, ажилтнууд шинэ цагийн дижитал иргэд болжээ. Тийм бол CEO та өөрөө Дижитал сэтгэлгээтэй байж чадаж байна уу. Энэ дугаартаа Digital Mindset сэдвээр "Лондон стартап скүүл" ХХК-ийн CEO Ж.Эрдэнэчимэгтэй Лхагвасүрэн, Золбадрал бид хамтдаа ярилцлаа Найруулагч: Ч.Батдэлгэр Хамтрагч: Business Radio FM 98.9, Ивээн тэтгэгч: iTrip компани

CEO Podcast #047 - Оюуны өмч 26.01.2023

Чухал зүйл хэдий ч дийлэнх компаниуд төдийлөн ач холбогдол өгөөд байдаггүй зүйл бол ОЮУНЫ ӨМЧ. Компанийн оюуны өмчийн асуудлуудын талаар энэ дугаартаа Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, энэ чиглэлээр Монголд хамгийн туршлагатай эрхэмүүдийн нэг Д.Дэмбэрэлтэй Б.Золбадрал, О.Лхагвасүрэн бид ярилцлаа. Найруулагч: Ч.Батдэлгэр Хамтрагч: Business Radio FM 98.9, Ивээн тэтгэгч: iTrip компани CEO Podcast...

CEO Podcast - #046 Power of Leadership 04.10.2022

Бизнесийн байгууллагуудын сургалтын хэрэгцээг хангахад чухал нөлөөтэй оролцож буй олон улсын сургалтын төв бол Дэйл Карнеги. Бид энэ дугаарт тус төвийн Гүйцэтгэх захирал А.Даваасүрэнтэй Манлайлал ба түүний хүч, нөлөөллийн талаар нээлттэй ярилцлаа. CEO Podcast гурвал: О.Лхагвасүрэн, Н.Жавхлан, Б.Золбадрал Найруулагч: Ч.Батдэлгэр Хамтрагч: Business Radio FM 98.9

CEO Podcast #045 - Нэгтгэх ба Худалдан авалт 14.09.2022

M&A хэмээх бизнесийн хэллэг байдаг. Энэ нь Merger and Acquisition буюу компаниудыг нэгтгэх болон худалдан авах гэсэн утгыг илэрхийлдэг. Энэ удаад бид M&A сэдвийг онцлон ярилцлаа. CEO Podcast гурвал: Н.Жавхлан, О.Лхагвасүрэн, Б.Золбадрал Найруулагч: Ч.Батдэлгэр Хамтрагч: Business Radio FM 98.9

CEO Podcast #044 - CEO Excellence 09.08.2022

Энэ дугаарт Английн Лондон Соут Банк Их Сургуулийн Менежментийн Ахлах Багш, MBA хөтөлбөрийн эрхлэгч Др М.Саранзаяа оролцож CEO Excellence сэдвээр Н.Жавхлантай сонирхолтой яриа өрнүүллээ. Найруулагч: Ч.Батдэлгэр Хамтрагч: Business Radio FM 98.9

CEO Podcast #043 - ERP 27.05.2022

Удирдлагууд компанид байгаа нөөцүүдийг зөв зохистой удирдах, ашиглахад их хүчийг зарцуулдаг. Тиймээс байгууллагын нөөц төлөвлөлтийн програм буюу ERP -г санхүү, хүний нөөц, борлуулалт, үйлдвэрлэл гэх зэрэг бизнесийн үйл ажиллагааг удирдахад ашигладаг. Энэ дугаартаа бид ERP системийн талаар Орчард Консалтинг компанийн CEO урин оролцуулж ERP системийн талаар Жавхлан, Лхагвасүрэн бид ярилцлаа. Найруул...

CEO Podcast #042 - Та CEO болж чадах уу 11.04.2022

Хүний хувийн шинж чанар, онцлогоос хамаарч тухайн хүн ямар ажил, мэргэжил сонгох нь өөрт тохиромжтой, мөн тухайн чиглэлээр амжилтад хүрэх боломжтойг шинэ цагийн судалгаанууд тогтоосоор байна. Энэ удаа бид Та СЕО болж чадах уу буюу Гүйцэтгэх захирал хүнд ямар хувийн шинж чанарууд байдаг талаар ярилцлаа. Дугаарын зочноор Карьер хөгжлийн төвийн захирал Ц.Булган оролцож бидэнтэй ярилцлаа. Хамтдаа ярил...

CEO Podcast #041 - Үүлэн технологи 30.03.2022

Шилдэг захирлуудын нэг эзэмших ёстой чадвар бол ирээдүйд юу болохыг таамаглах, тэр ирээдүйд бэлтгэх явдал. Дэлхийн тохоомон байгууллагуудаас ирээдүйн 10 жилд үүлэн технологи бизнесийн талбарт томоохон өөрчлөлт авч ирэхийг дуу нэгтэйгээр зарлаад байна. Тийм бол энэ Үүлэн технологи гэж юу болох, хэрхэн бизнесүүдэд өөрчлөлт хийх талаар энэ дугаартаа онцолж Фибо Глобал компанийн CEO П.Пүрэвбазар зочно...

CEO Podcast #040 - Төрийн өмчит компанийн онцлог 22.02.2022

Улс орнууд стратегийн чухал чиглэл, салбарууддаа хамгаалах, бодлого хэрэгжүүлэх, зохицуулалтыг хийх зорилгоор Төрийн Өмчит Компаниудыг байгуулан ажиллуулдаг дэлхийн жишиг бий. Энэ дугаартаа бид ТӨХК-ийн онцлог, хэрхэн ажилладаг талаар МИАТ ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамиртай ярилцлаа. Б.Мөнхтамир захирал АНУ болон дотоодын бизнесийн байгууллагад ажилласан туршлатай учир ТӨХК онцлогтой харьцуул...

Executive Summit - Тогтвортой хөгжил, Үүлэн технологи, Зорилготой Удирдах нь 26.01.2022

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академиас зохион байгуулсан EXECUTIVE SUMMIT 2021 үйл ажиллагааны CEO SUMMIT гүйцэтгэх захирлуудын хэлэлцүүлэг уулзалтын нэг болох Тогтвортой хөгжил ба Стратеги, Үүлэн технологи, Зорилготой удирдах нь сэдвүүдээр Ш.Алтанбагана - Терра Экспресс компанийн захирал, Монголын Маркетингийн холбооны Ерөнхийлөгч, Ж.Сүнжидмаа - МҮХАҮТ-ын Компанийн нийгмийн хариуцлагын зөвлөлийн дар...

Тусгай дугаар: Executive Summit - Маргаашийн авьяасыг хөгжүүлэх нь, Хурдацтай сэргэх нь 26.01.2022

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академиас зохион байгуулсан EXECUTIVE SUMMIT 2021 үйл ажиллагааны CEO SUMMIT гүйцэтгэх захирлуудын хэлэлцүүлэг уулзалтын нэг болох "Маргаашийн авьяасыг хөгжүүлэх нь", "Хурдацтай сэргэх нь" сэдвээр MCS Holding ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Гантөмөр, UA Properties ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал А.Урангоо, iTrip ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Золб...

CEO Podcast #039 - Өөрчлөлт ба төсөл 13.01.2022

Дугаарын зочноор Harvard Business Review болон бусад сонирхолтой бизнесийн номуудыг Монголд эрхлэн гаргагч Сүүн Сувд компанийн CEO Б.Өлзийсайхан оролцож Жавхлан, Лхагвасүрэн, Золбадрал бид ТӨСӨЛ ба ӨӨРЧЛӨЛТ сэдвээр нээлттэй яриа өрнүүллээ.  Найруулагч: Ч.Батдэлгэр Хамтрагч: Business Radio FM 98.9

CEO Podcast #38 - Бизнесийн Экосистем 31.12.2021

2021 оны отгон дугаар маань бизнесийг бүрдүүлэгч, хоорондоо холбогдогч гол хүчин зүйлс буюу БИЗНЕСИЙН ЭКОСИСТЕМ сэдвээр бэлтгэгдлээ. Дугаарын зочноор 2021 онд өндөр өсөлтөөр амжилт үзүүлсэн, олон нийтэд нээлттэй компани болох Сүү ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Болод зочноор оролцож О.Лхагвасүрэн, Н.Жавхлан, Б.Золбадрал бидэнтэй ярилцлаа. Найруулагч: Ч.Батдэлгэр Хамтрагч: Business Radio FM 98.9 Ивээн т...

CEO Podcast #037 - Тэгээс Нэгрүү 01.12.2021

Бизнест цоо шинэ үйл ажиллагаа, үйлчилгээ, инноваци нэвтрүүлэхийг Тэгээс Нэг (Zero to One) хэмээн тодорхойлдог. Бидний энэ дугаар сүүлийн үед тодрон гарч ирж буй шинэ компани, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийн "эзэн" болсон Интелмайнд ХХК-ийн CEO Ц.Мэндбаяр зочноор оролцож Золко, Лхагваа, Жавхаа бид сонирхолтой яриа өрнүүллээ. Найруулагч: Ч.Батдэлгэр Хамтрагч: Business Radio FM 98.9, Ивээн тэтгэг...

CEO Podcast #036 - Management Buy Out 09.11.2021

CEO нар Management buy out аргачлалаар өөрийн ажиллаж буй компаниа худалдан авах боломжтой. Монгол цөөхөн ийм хэлбэрийн худалдан авалт явагдсан. Тэдний нэг болох IT Zone компанийн Ерөнхийлөгч Н.Баттулга манай зочноор оролцож бидэнтэй Management Buy out болон бусад сонирхолтой сэдвээр ярилцлаа. Найруулагч: Ч.Батдэлгэр Хамтрагч: Business Radio FM 98.9, Ивээн тэтгэгч: Нэткапитал Санхүүгийн групп

CEO Podcast #035 - Нээлттэй яриа 28.10.2021

Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, улс орнуудын бизнесийн хөгжилд чухал нөлөө үзүүлэгч нь Худалдааны танхим. Энэ удаагийн дугаарт МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин зочноор оролцож бизнесийн гараа, замнал болон танхимын үйл ажиллагааны талаар Золко, Лхагваа, Жавхаа нартай нээлттэй ярилцлаа. Найруулагч: Ч.Батдэлгэр Хамтрагч: Business Radio FM 98.9, Ивээн тэтгэгч: Нэткапитал Санхүүгийн групп

CEO Podcast #034 - Корпорацийн менежмент ба... 19.10.2021

Корпорациуд ажилтнуудад чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлж, хэрхэн залуучуудыг хөгжүүлдэг талаар болон шинэчлэл хийхэд тулгамддаг асуудал зэрэг сэдвээр сонирхолтой яриаг энэ дугаарын зочин маань өрнүүллээ. Мобиком корпорацийн VP, Мобинэт компанийн CEO Б.Мөнхзоригтой Б.Золбадрал, О.Лхагвасүрэн бид Корпорацийн менежмент хэмээх сэдвээр ярилцлаа. Найруулагч: Ч.Батдэлгэр Хамтрагч: Business Radio FM 98.9,...

CEO Podcast #033 - Шилжилт 06.10.2021

Хамгийн тогтмол зүйл бол өөрчлөлт. Сүүлийн жилүүдэд технологи, цар тахлаас хамаарсан өөрчлөлт дэлхий даяар хурдацтай явагдаж байна. Үүнийг дагаад компаниуд шинэчлэл өөрчлөлт, тэр дундаа томоохон хэмжээний шилжилт хийх хэрэгцээ, шаардлагууд гарч байна. Энэ дугаартаа О.Лхагвасүрэн Н.Жавхлан, Б.Золбадрал бид шилжилтийн талаар Нэткапитал Санхүүгийн Группийн үүсгэн байгуулагч Д.Сүндийтэй маш сонирхолто...

CEO Podcast #032 - Хөрөнгө оруулалт 02.06.2021

Улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтийг дагаад хөрөнгө оруулалт сэдэв нь олон бизнес эрхлэгчид, CEO нарын анхаарлыг татах болсон. Бид энэ дугаартаа сонсогчдын хүсэлтээр ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ сэдвийг онцолж Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд олон хөрөнгө оруулалтууд дээр ажилласан туршлагатай Ирбис Венчурс компанийн Гүйцэтгэх захирал Ч.Цэнгэлийг урин О.Лхагвасүрэн, Н.Жавхлан, Б.Золбадрал бид ярилцлаа. Най...

CEO Podcast #031 - CEO ба Хууль 21.05.2021

CEO албан тушаал хүнээс олон төрлийн мэдлэгтэй байхыг шаарддаг. Тэр дундаа CEO бол муугүй хуульч байх ёстой хэмээн тодотгосон тохиолдол бий. Бид энэ дугаарт Melville Erdenedalai ХХН-ийн Гүйцэтгэх захирал О.Эрдэнэдалай зочноор оролцож компанийн хүрээнд хууль эрх зүйн хэрэгцээ шаардлага, CEO хүний хуулийн мэдлэг, CEO контракт гэрээ өргөн сэдвээр ярилцлаа. CEO Podcasters: Б.Золбадрал, Н.Жавхлан, О.Лх...

CEO Podcast #030 - IT бүтээгдэхүүн хөгжүүлэлт 21.05.2021

IT бүтээгдэхүүнүүд дэлхийн олон салбарыг өөрчилж, олон том компаниудыг "идэж" байна. Сүүлийн жилүүдэд ихээр гарсан IT -ийн бүтээгдэхүүний 90% илүү нь амжилтгүй болж байна гэдэгтэй та бүхэн санал нийлнэ байх. Тэгвэл IT бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн онцлогын талаар энэ удаагийн дугаарт онцолж "Энхтуяа консалтинг" ХХК-ийн Захирал Б.Энхтуяатай Б.Золбадрал, Н.Жавхлан, О.Лхагвасүрэн бид ярилцлаа. Найруулаг...

CEO Podcast #029 - Бүтээгдэхүүн хөгжүүлэлт 05.04.2021

Компанийн дотоод чадавх, асуудлуудаас илүү үндсэн борлуулж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлтэнд анхаарах нь компанийн хувьд маш чухал. Бүтээгдэхүүн сайн бол хэрэглэгчид тогтмол худалдан авна, хэрэглэгчид худалдан авч байвал мөнгөн эргэлт бий болно, ашигтай болно, харин үүний дараа дотоод асуудалдаа орсон нь зүйтэй болдог. Энэ удаад Бүтээгдэхүүн хөгжүүлэлт сэдвээр "Энхтуяа консалтинг" ХХК-и...

Listen to the CEO Podcast podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.