Sanhuu Ugnu
Sanhuu Ugnu Podcast
Санхүүгийн мэргэжилтнүүд тоо бодохгүй, толгойгоо ажиллуулахгүйгээр хэдэн хормыг зүгээр ярьж өнгөрүүлэх орон зай.
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Өнгөрсөн онд өөрийнхөө санхүүг олсоон | Sanhuu Ugnu Podcast 03.02.2026 1:02:26
Санхүү өгнө подкастын ээлжит зочноор KPMG Audit-н Supervising Senior Гансүхийн Төрбат оролцож, өөрийн ажил амьдралдаа баримталдаг зарчим, ажлын туршлага, санхүүгээ хэрхэн зохицуулдаг талаарх ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
Монголдоо тултлаа туршлага хуримтлуул, боломж ирнэ | Sanhuu Ugnu Podcast 15.12.2025 1:28:47
Энэ он ч шувтрах гээд подкастын 4-р улиралаа эхлүүлэх гэж нилээн юм боллоо. Аргагүй байхаа, энэ удаагийн дугаарт алс холын Австрали улсын PwC Australia-д уул уурхай болон бусад салбарын томоохон байгууллагуудад уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой байдалтай холбоотойгоор аудит болон зөвлөх үйлчилгээний хэсэгт Senior Manager, Sustainability Reporting and Assurance ажлыг хариуцаж ажилладаг Ч.Оюунгоо (...
Алдаа амжилт хоёроо адилхан тэвэр | Sanhuu Ugnu Podcast 11.11.2025 1:31:00
Сүүлийн тэмээний ачаа хүнд гэгчээр — CEO season-ын хаалтын дугаар! Энэ удаагийн дугаар маань үнэхээр онцгой боллоо. Подкастын түүхэнд анх удаа host миний алдаанаас болж хоёр дахь удаагаа бичигдсэн ч — илүү гүн, илүү амттай, илүү бодолд хөтөлсөн яриа болон “төржээ.” Энэ дугаарын зочин — улс төрийн активист, “Нухацтай сэтгэлгээ” номын зохиогч, Тасралтгүй Боловсрол Судалгааны Институтийн Гүйцэтгэх за...
Амьдралаа урт хугацаагаар хар, яг марафон шиг | Sanhuu Ugnu Podcast 30.10.2025 1:20:04
Гүйдэг Моги нэрээрээ олон хүмүүст танигдсан, мөн олон хүмүүсийн амьдралын чанарт өөрийн амьдралаа өөрчилсөн түүх, гэр бүлийнхээ амьдралын хэв маягаар нөлөөлж байгаа санхүүч Баатарболд ахтай ярилцсан маш гоё сонирхолтой, амьдралтай яриа болсон. Онцолж бичье гэхээр подкастаа бүтнээр нь текст болгочих гээд байна. Тиймээс зүгээр л сонсоод үзээрэй. Enjoy 💫 PS: Хувийн санхүүдээ анхаардаг хэн бүхэн энэ...
Хандлага, сахилга бат, хүлээлтээс дав | Sanhuu Ugnu Podcast 10.10.2025 1:10:15
Өөрийн карьерын хувьд томоос бага руу буюу 10000, 1000, 100 тэгээд 10 хүнтэй байгууллагад ажиллах гэсэн зарчмынхаа дагуу явсаар яг одоо М Секьюритис ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Мөнхжаргал, MJ найзыгаа энэ удаагийн подкастын дугаараар онцлох боломж бүрдлээ. Зээл, хадгаламж зэрэг санхүүгийн бүтээгдэхүүнээр дамжуулан бүх салбарт хүрч нөлөөлж чаддаг салбар бол санхүү, банкны салбар байдаг. Мөн өдө...
Ээжүүд ингэж бизнес хийдэг | Sanhuu Ugnu Podcast 23.09.2025 1:11:51
Энэ удаагийн дугаартаа нэгэн гайхалтай ээж, Digital Accounting & Tax Advisory (DATA) Татварын Мэргэшсэн Зөвлөх (ТМЗ) үйлчилгээ үзүүлэгч компанийн хамтран үүсгэн байгуулагч, Партнер буюу гүйцэтгэх захирлаар ажилладаг Т.Тунгалагийн ажил, амьдралын түүхээс хуваалцаж байгаадаа баяртай байна. Түүний хувьд нягтлан бодох бүртгэл, ТМЗ-ийн ажилд энэ насаа зориулсан, гарааны бизнесээс эхлээд томоохон групп...
Тухтай бүсээсээ зоригтой гар | Sanhuu Ugnu Podcast 09.09.2025 1:31:05
За подкастынхаа 3-р улирлыг санхүүчээс CEO хүртэлх замнал, алдаа, амжилт бүхнийг нь хуваалцахаар зорьж байна. Тэгээд энэ улирлыг эрч хүч нь дуусашгүй нэгэн гайхалтай бүсгүйн түүхээр эхэлж байна. Энэ дугаарын зочноор анхны Apprentice Mongolia-ийн шилдэг 10-ийн нэг, Ори Студиос ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д. Бат-Оюун, түүний гүйцэтгэх удирдлагад хүрсэн сэтгэлгээ, ажлын арга барил, бүтээлч салбарын ний...
Ажилдаа шунан дурлаж, hungry бай | Sanhuu Ugnu Podcast 19.08.2025 1:58:47
Зуны урт амралтын дараа подкастынхаа 2-р улирлын хаалтын дугаарыг хүргэхэд бэлэн болоод байна. Энэ дугаарын зочноор And Solutions Pte Ltd-ийн Finance Business Partner Э.Аюушмаатай карьерын шилжилт, аливаа зүйлд хувь хүний харах өнцөг ямар чухал нөлөөтэй, ажилдаа хандаж буй хичээл зүтгэлээ хэрхэн харуулах, мөнгөнд хандах сэтгэлзүй, хүн авахаас илүү өгөхийг зорьвол нийгэм, хүрээлэлдээ ямар өөрчлөлт...
Өөртөө цаг гаргах нь хамгийн том хөрөнгө оруулалт | Sanhuu Ugnu Podcast 15.06.2025 1:15:56
Подкастын энэ season-ийн онцлог нь Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшин ажиллаж байгаа залуус оролцож байгаа гэдгийг дахин сануулмаар байна. Энэ удаагийн дугаарт бүтэн цагийн ажилтай шинэхэн ээжийн өнцгөөс ажил амьралын тэнцвэрээ хэрхэн зохицуулдаг, зайнаас ажиллахын онцлог, карьерын хувьд тогтвортой тууштай байснаар ямар өсөлт авчирдаг, мөн ажлын хажуугаар өөрийн дуртай зүйлдээ хэрхэн ца...
CFA-гийн бодит хэрэгцээ байна | Sanhuu Ugnu Podcast 30.05.2025 1:24:36
Өнөөдрийн дугаарт бид мэдлэг туршлагаа залуу үеийнхэнтэй хуваалцаж яваа санхүү, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн, CFA charterholder нэр хүндтэй цолын эзэн Б.Мөнхцогтой ярилцлаа. Бизнесийн талбараас санхүүгээ зохистой удирдахын ач холбогдлыг ойлгоод санхүүгээр суралцах гэж яваад хөрөнгө оруулалт руу хөтлөгдөн CFA charterholder болсон түүний сонирхолтой түүхийг хуваалцаж байна. Хувийн сахилга бат, мэр...
Дааж давшгүй санхүүгийн эрсдэлд орохгүй байх боломжтой | Sanhuu Ugnu Podcast 14.05.2025 1:05:17
Подкастын энэ удаагийн дугаарын зочноор Премиум Корпорэйшн-ийн Ахлах Санхүүгийн Менежер Б.Эрмүүнбилэгт оролцсон. Маш олон зүйлийг хоббирч туршиж үздэг, хүсэл тэмүүлэл эрч хүчээр дүүрэн түүний хувьд ажлын хажуугаар хэрхэн цаг зав гарган энэ бүхнийг амжуулдаг талаар мэдэхийг хүсч байвал сонсогч та бүхэн подкасттай дуустал нь хамт байж, сэтгэгдлээ хуваалцаарай. Instagram account: Ermuunb
CFA Charterholder болзлыг 3 жилд | Sanhuu Ugnu Podcast 05.05.2025 1:18:50
Подкастын маань 2-р улиралд санхүү өгөх хүсэлтэй санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байгаа санхүүгийн мэргэжилтнүүд оролцож байгааг сонсогч та бүхэн мэдсэн байхаа. Тэгэхээр Season 2-ийн хоёр дахь зочноор Голомт банкны хөрөнгө оруулалтын менежер Б. Лхагвадулам оролцож байна. Үндсэн ажлын хажуугаар Eagle tv-ийн “Шинжээчийн цаг” нэвтрүүлэгт зочин хөтлөгчөөр, мөн ТБСИ-д багшилж байгаа гээд ч...
Санамсартай амьдарч санхүүгийн олон эх үүсвэртэй болъё | Sanhuu Ugnu Podcast 16.04.2025 1:15:45
Манай подкастын дараагийн season эхэлж байна. Энэ Season-ийн онцлог нь Санхүү, хөрөнгө оруулалтын шинжээч, менежерүүд өөрсдийн хувийн санхүүдээ хэрхэн ханддаг, ажлын туршлагаараа олж эзэмшсэн ур чадвар нь амьдралд хэрхэн хэрэг болдог, үндсэн ажлаас гадуур өөртөө зарцуулдаг цаг, хобби, хөрөнгө оруулалт нь юу болох талаар сонирхолтой яриа өрнүүлэх болно. Ингээд энэ Season-ийг Ти Ди Би Капитал ХХК-ий...
Уйдаад байвал MBA хийнгээ, CFA Level 1, 2 шалгалтыг давж болно | Sanhuu Ugnu Podcast 28.02.2025 46:47
Санхүү өгнө подкастын ээлжит зочноор Юбикаб Холдинг ХХК-н Санхүү хариуцсан захирал Б. Дэлгэрмөрөн оролцож, өөрийн ажил амьдралдаа баримталдаг зарчим, ажлын туршлага, санхүүгээ хэрхэн зохицуулдаг талаарх ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. s01e04
Хурдтай, мэдрэмжтэй байхад аяндаа санхүү цэцэглэнээ | Sanhuu Ugnu Podcast 13.02.2025 1:05:25
Санхүү өгнө подкастын ээлжит зочноор Флора Центр ХХК-н Санхүү эрхэлсэн захирал Э. Сувд-Эрдэнэ оролцож, өөрийн ажил амьдралдаа баримталдаг зарчим, ажлын туршлага, санхүүгээ хэрхэн зохицуулдаг талаарх ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.s01e03
Тооныхоо ард гарчихвал лагерт гарнаа | Sanhuu Ugnu Podcast 31.01.2025 1:07:04
Санхүү өгнө подкастын ээлжит зочноор Юнител группын Санхүү, Хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал Г. Батхүү оролцож, өөрийн ажил амьдралдаа баримталдаг зарчим, ажлын туршлага, санхүүгээ хэрхэн зохицуулдаг талаарх ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. s01e02
Бүх зүйлийн үндэс нь зүгээр сониуч байх | Sanhuu Ugnu Podcast 15.01.2025 50:07
Санхүү өгнө подкастын анхны зочноор Монложистикс Холдинг ХК-н Санхүү хариуцсан захирал З. Шинэ-Од оролцож, өөрийн ажил амьдралдаа баримталдаг зарчим, ажлын туршлага, санхүүгээ хэрхэн зохицуулдаг талаарх ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. Зочны Instagram: @shine_odoo
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.