CEO Podcast

CEO Podcast

Business MN ↓ 53 episodes

CEO буюу компанийн гүйцэтгэх захирал, гүйцэтгэх захирал болох хүсэлтэй хүмүүст зориулсан подкаст

Author

CEO Podcast

Category

Business

Podcast website

castbox.fm

Latest episode

May 7, 2024

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

CEO Podcast #028 - Монгол ба Барууны менежментийн онцлог 26.03.2021

Бизнес менежментийн арга хэрэгслүүд нь зарим улс үндэстний соёл, уламжлалаас хамаарч өөр байх, хэрэгжихгүй байх тохиолдол бий. Барууны болон Зүүний менежментийн алийг хэрэгжүүлдэг Монгол орны хувьд менежментийн онцлогуудын талаар бид энэ дугаартаа онцоллоо. Дугаарын зочноор Делойт Онч компанийн Ерөнхий захирал Д.Ончинсүрэн оролцож Б.Золбадрал, О.Лхагвасүрэн, Н.Жавхлан бид ярилцлаа. Хамтран ажиллаг...

CEO Podcast #027 - Бизнес эрхлэгчийн онцлог 07.03.2021

Бизнесийн эхлүүлэгчид буюу энтрепренерүүд маань амгийн том эрсдэлийг үүрч, хамгийн том ашгийг хүртдэг. Тийм бол энтрепренерүүд маань ямар онцлогтой, хувь хүний шинж чанартай байдаг тухай бид энэ удаагийн дугаарт ярилцлаа. Дугаарын зочноор Метро Девелопмент Групп -ийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Одсүрэн оролцож О.Лхагвасүрэн, Б.Золбадрал, Н.Жавхлан бид ярилцлаа. Дугаарын найруулагч Ч.Бат...

CEO Podcast #026 - Шийдвэр гаргалт 28.01.2021

Гүйцэтгэх захирал стратегийн шийдвэрүүдээс эхлээд шаардлагатай бол өдөр тутмын, гэнэтийн зүйлс дээр шийдвэр гаргах ёстой байдаг. Хийвсэр мэт боловч энэ ойлголт нь компанийн хувь заяатай салшгүй холбоотой. Тэгвэл энэ дугаартаа бид Гүйцэтгэх захирлын шийдвэр гаргалтын тухай Монголын туршлагатай CEO нарын нэг С.Сайнбаттай Б.Золбадрал, О.Лхагвасүрэн, Н.Жавхлан бид ярилцлаа. Дугаарын найруулагч Ч.Батдэ...

CEO Podcast #25 - Компанийн засаглал 14.01.2021

Компани урт хугацаанд тогтвортой, амжилттай ажиллахад чухал нөлөө үзүүлэх хүчин зүйлүүдийн нэг бол компанийн засаглал. Энэ дугаарт Монголын улсын хамгийн урт түүхтэй, томоохон аж ахуй нэгжүүдийн нэг болох АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг уригдан оролцож КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ сэдвээр ярилцлаа.  Дугаарын хөтлөгчид: Н.Жавхлан, О.Лхагвасүрэн, Б.Золбадрал Хамтрагч: Business Radio FM 98.9, M...

CEO Podcast #24 - CEO ба харилцаа 09.01.2021

Гүйцэтгэх захирал хүний байнга хийдэг зүйл бол харилцаа. Ажилтнуудтайгаа, харилцагчтайгаа, олон нийттэй хийх харилцааны онцлогууд ба CEO эдгээр харилцааг хийхэд ямар ур чадвар, зарчимууд шаардлагатай талаар энэ дугаартаа ярилцлаа. Оролцогчид: Б.Золбадрал, Н.Жавхлан, О.Лхагвасүрэн CEO Podcast-ийг дэмжин хамтран ажиллагч Business Radio FM 98.9

CEO Podcast #23 - Чанарын менежмент 23.12.2020

Компани удирдаж буй хүн бүрийн зайлшгүй мэдэх ёстой зүйл бол чанарын менежмент. Өмнө нь чанар нь компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд өрсөлдөөний давуу талуудыг бий болгож байсан бол одоо олонх салбарт хэрэглэгчийн тавьдаг анхдагч шаарддаг болон хөгжжээ.  Энэ дугаартаа бид Чанарын менемжент сэдвийг онцолж олон компанид чанарын менежмент чиглэлээр зөвлөгөө өгч байсан туршлагатай, "Чанарын филос...

CEO Podcast #22 - CEO Цагийн менежмент ба хувийн зохион байгуулалт 21.11.2020

Гүйцэтгэх захирлууд завгүй ажлын хажуугаар гэр бүл, эрүүл мэнддээ зарцуулахын хэрэгтэй. Урт хугацаанд амжилтай ажиллахыг хүсвэл өөрийгөө хөгжүүлж, олон нийтийн үйл ажиллагаанд оролцоход ч цаг гаргах хэрэгтэй болдог. Тэгвэл Гүйцэтгэх захирлуудын хувийн зохион байгуулалт, цагийн менежмент хэрхэн хийж байгаа тухай энэ дугаараар ярилцлаа.  Н.Жавхлан, О.Лхагвасүрэн, Б.Золбадрал нар өөрсдийн хувийн...

CEO Podcast #21 - Value Chain буюу Үнэ цэнийн хэлхээ 13.11.2020

Хэрэглэгчид өгч буй бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнийн ард түүнийг бүтээхэд чиглэсэн процессууд байдаг. Бидний нүдэнд тэр бүр харагддаггүй тэдгээр процессуудын уялдаа холбоог Value Chain хэмээн тодорхойлдог ба бид энэ дугаараар уг сэдвийг онцлон ярилцлаа. Оролцогчид: Б.Золбадрал, Н.Жавхлан, О.Лхагвасүрэн CEO Podcast ийг дэмжигч Business Radio FM 98.9

CEO Podcast #20 - Тогтвортой өсөлтийг бий болгох нь 13.11.2020

Хурдацтай өөрчлөлтийн цаг үед компанийн тогтвортой байлгах нь хангалттай биш. Харин хөгжлийн тогтвортой байлгах нь чухал. Энэ удаа бид хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 20 гаруй жил амжилттай үйл ажиллагаа явуулж буй Жүр Үр компанийн захирал Б.Мөнх-Эрдэнэтэй "Тогтвортой өсөлтийг бий болгох нь" сэдвээр ярилцлаа. Дугаарыг хөтөлсөн: О.Лхагвасүрэн, Н.Жавхлан Найруулагч: Ч.Батдэлгэр Хамтрагч FM 98.9

CEO Podcast #19 - CEO болон дэвших нь 12.10.2020

Ажилтнуудын 97% нь CEO болохыг хүсдэг сонирхолтой судалгааны дүн гарчээ. Гэвч CEO болж, компанийн гүйцэтгэлийг удирдах боломж тэр бүр хүмүүст оноогдоод байдаггүй. Анх ажлын байранд гарсан өдрөөс хойш CEO болон дэвших хүртэл өөрийгөө хэрхэн бэлтгэх тухайн энэ удаагийн дугаараар онцоллоо. Дугаарыг хөтөлсөн: Б.Золбадрал Дугаарын зочин: Ландбридж ХХК-ийн CEO Б.Баярцэнгэл, Одо эко системс ХХК-ийн CEO Ч...

CEO Podcast #018 - Хүний нөөцийн чиг хандлага 04.10.2020

Хурдацтай хөгжиж буй энэ цаг үед хүний нөөцийн салбаруудад ямар өөрчлөлтүүд гарч байгаа, хэрхэн хүн нь нөөц бус капитал болж байгаа тухай энэ удаагийн дугаараар ярилцлаа. Дугаарын зочин маань HR салбарынхны "багш" хэмээн дууддаг Хүний нөөцийн үндэсний хүрээлэнгийн Тэргүүн Г.Тэгшбүрэн оролцлоо. Дугаарыг хөтөлсөн: Н.Жавхлан, О.Лхагваүрэн, Б.Золбадрал Хамтран ажилласан Бизнес радио FM 98.9 

CEO Podcast #17 - Customer Experience 28.09.2020

Бизнесийн хөгжлийн одоогийн цаг үед бид дотоод процесс, үйл ажиллагаанд, өрсөлдөөний давуу тал зэрэгт их анхаарч байгаа. Харин дараагийн үеийн бизнесийн хөгжлийн дараагийн шатыг тодорхойлох хамгийн чухал зүйл бол Customer Experience хэмээн мэргэжилтнүүд тодорхойлоод байна. Энэ сэдвээр бид Монголын Маркетингийн Холбооны Ерөнхийлөгч, Терра экспресс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанбаганатай ярилцлаа...

#016 - Хямралын үед бизнес удирдах 11.09.2020

Эдийн засгийн өсөлттэй үед бизнес удирдахаас илүү хямралын үед бизнес удирдах нь Гүйцэтгэх захирлаас илүү мэргэшсэн байдал, ур чадварыг шаарддаг. Энэ удаагийн дугаараараа бид Хямралын үед бизнес удирдах сэдвээр ярилцаж туршлагатай, "мэргэжлийн" CEO болох Петровис ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Энх-Амгалан зочноор оролцлоо.  Хөтөлсөн: О.Лхагвасүрэн, Н.Жавхлан, Б.Золбадрал  Хамтрагч Business...

#15 - CEO байх уу, Бизнесээ эхлүүлэх үү 21.08.2020

CEO нарын хувьд өөрөөсөө хэзээ нэгэн цагт асуудаг асуулт бол би "CEO хэвээрээ байх уу, эсвэл хувийн бизнесээ эхлүүлэх үү?" Бид энэ удаагийн дугаарт уг асуултанд тань хариулт олоход туслах зорилгоор өөрсдийн мэдлэг, туршлагаасаа СЕО нартайгаа хуваалцаж байна.  Бизнес Радио FM98.9 -тэй хамтран бэлтгэдэг CEO Podcast -ийн хөтлөгчид: Б.Золбадрал, Н.Жавхлан, О.Лхагвасүрэн Найруулагч: Ч.Батдэлгэр

CEO Podcast #14 - Дижитал шилжилт 08.08.2020

Өнөөдөр хүний өдөр тутмын амьдралыг технологи, тэр дундаа дижитал технологигүйгээр төсөөлөхөд бэрх болжээ. Дижитал технологид суурилсан бизнесүүд дэлхийг эзэлж, цаашид ч Аж үйлдвэрийн IV хувьсгал, Үсрэнгүй хөгжлийн цаг үе нь технологиос шууд хамаарч байна. CEO Podcast шинэ дугаараараа дижитал шилжилт яагаад чухал болох, компаниуд үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлэх, бизнесийн салбарууд үүнээс шалт...

CEO Podcast #13 - Хүний нөөцийн менежмент 23.06.2020

Компанийн хүний нөөцийн менежмент нь зөвхөн хүнтэй ажиллах тухай биш юм. Энэ нь компани бүхэлдээ юу хийх суурь нь байдаг - Steve Wynn. Компанийн бүхий л ажил, амжилтын суурь болсон Хүний нөөцийг хэрхэн удирдах тухай энэ дугаараараа ярилцлаа. Дугаарын зочин "Эн Пи Си” Мандал”ХХК-ийн CEO, туршлагатай хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Энхжаргал Ярилцсан: Н.Жавхлан, Б.Золбадрал, О.Лхагвасүрэн

CEO Podcast #12 - CEO манлайлал 10.06.2020

Гүйцэтгэх захирал төдийгүй аливаа баг хамт олны удирдан чиглүүлж буй хүний эзэмших ёстой хамгийн чухал ур чадвар болох МАНЛАЙЛАЛ. CEO подкаст энэ удаагийн дугаараар Манлайлал сэдвийг онцолж МУ-ын туршлатай СЕО нарын нэг NCS компаний захирал Д.Болор (МЦХ, Мобиком, Скайтел компаниудад СЕО ажиллаж байсан)-той сонирхолтой ярилцлага өрнүүллээ. Ярилцсан: О.Лхагвасүрэн, Н.Жавхлан, Б.Золбадрал

CEO Podcast #11 - Startup Management 09.05.2020

Дэлхий даяар хүчийг аваад буй Стартап компани нь энгийн компаниас ямар ялгаатай болох, яагаад Стартап компани өндөр өсөлт үзүүлж байгаа ба түүний үндсэн менежментийн онцлог, уламжлалт бизнесээс юугаараа өөр талаар энэ дугаараар ярилцлаа. Шинэхэн бизнесийн санаа төрөх үеэс эхлэн амжилттай, тогтвортой бизнес болох хүртэл компаниуд ямар үе шатуудыг туулдаг, тухайн үе шатуудад юунд анхаарах тухай энэ...

CEO Podcast #10 - CEO survey 21.04.2020

Монголын ТОП 50 компанийн гүйцэтгэх захирлуудын дунд “CEO survey 2020” судалгааг MMCG компаниас явуулсан. Уг судалгаанд топ 50 компанийн баримталж буй стратегийн тэргүүлэх чиглэл, зах зээлийн боломж, процессийн үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх чадавх зэргийг судалсан юм. Уг судалгааны үр дүнгийн талаар MMCG компанийн Гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэтэй ярилцлаа. Дугаарыг хөтөлсөн: Н.Жавхлан, Б.Золбадр...

CEO Podcast #9 - Бизнесийн хөгжлийн үе шатууд 30.03.2020

Шинэхэн бизнесийн санаа төрөх үеэс эхлэн амжилттай, тогтвортой бизнес болох хүртэл компаниуд ямар үе шатуудыг туулдаг, тухайн үе шатуудад юунд анхаарах тухай энэ удаагийн дугаараар ярилцлаа. Дугаарын зочин: Interactive BI компанийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ч.Чимэддорж Дугаарыг хөтөлсөн: Б.Золбадрал, О.Лхагвасүрэн, Н.Жавхлан

CEO Podcast #8 - Бизнес Модель (Business Model) 22.03.2020

Компаниуд сайн бүтээгдэхүүнтэй байсан ч сайн бизнес модельгүйн улмаас дампуурч байдаг - Steve Blank. Тэгвэл компани хэрхэн үнэ цэнийг хэрхэн бүтээж, хэрэглэгчид хүргэж, үүнтэй уялдан үйл ажиллагаа хэрхэн явж буй тодорхойлохыг бизнес модел гэдэг. Бид энэ дугаарт Бизнес Модель гэж юу болох, жишээ болонс моделиудын талаар ярилцлаа. Дугаарын зочин: “Mongol ID” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Халиунбат Дуг...

CEO Podcast #7 - Зайнаас ажиллах нь (Remote work) 01.03.2020

CEO Podcast шинэ дугаар маань энэ цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой олон компаниуд зайнаас ажиллах хэрэгцээ, шаардлага гарч байгаа учир Зайнаас ажиллах гэдэг сэдвийг сонгон ярилцлаа.

CEO Podcast #6 - Маркетинг 21.02.2020

Marketing is everything буюу Маркетинг бол бүх зүйл.... Хэрэглэгчийг сайн ойлгон, бүтээгдэхүүн болон үйлчилгээгээрээ хэрэглэгчийн хэрэгцээг хангаснаараа худалдан авалт бий болгох нөхцөл байдлыг бүрдүүлэх явц (Петр Дракерийн тодорхойлолт)-ын тухай буюу Маркетингийн тухай CEO podcast энэ удаагийн дугаараар ярилцлаа Дугаарын зочин: BSP компанийн CEO Г.Баярхүү (Бабу дарга) Дугаарыг хөтөлсөн : О.Лхагва...

CEO Podcast #4 - Гүйцэтгэлийн нэмэгдүүлэх нь 10.02.2020

CEO хэмээх үгэнд агуулагдсан Гүйцэтгэл гэдэг үг агуулагдсан байдаг. Учир нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах явуулах, төлөвлөгөөг биелүүлэхтэй холбоотой хамгийн чухал менежментийн нэг бол Гүйцэтгэлийг удирдах болон нэмэгдүүлэх явдал юм. CEO Podcast дөрөвдүгээр дугаараараа Гүйцэтгэл гэж юу болох, түүнийг хэрхэн нэмэгдүүлэх тухай ярилцлаа. Дугаарын зочин: Айтүүлс ХК-ийн Гүйцэтгэх захирал...

CEO Podcast #5 - Өөрчлөлтийг удирдах нь 08.02.2020

Fortune сэтгүүлээс 1955 онд зарласан дэлхийн шилдэг 500 компаниас ердөө 60 нь 2017 онд уг жагсаалтандаа багтан үлджээ. Нэг үгээр хэлбэл 440 компани нь дампуурсан, нэгдэн нийлсэн, худалдагдсан, эсвэл өнгөрсөн хугацаанд хангалттай өсөлтийг үзүүлж чадаагүй. "Бид юуг ч буруу хийгээгүй" гээд дампуурлаа зарлаж суухгүйн тулд бидний өдөр тутам хийх зүйл бол ӨӨРЧЛӨЛТ ба ШИНЭЧЛЭЛТ... Өөрчлөлт, шинэчлэлийг х...

Listen to the CEO Podcast podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.