Business.mn

Business.mn Podcast

Business MN ↓ 144 episodes

Бизнес эрхлэгч, энтреперенерүүдэд зориулсан подкаст

Author

Business.mn

Category

Business

Podcast website

rss.com

Latest episode

Jun 24, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Бизнесийн үнэ цэн санхүүтэй хэрхэн холбогддог вэ? (№287) 12.11.2024

"Personal MBA" цувралынхаа ээлжит дугаарт бид санхүүгийн сахилга бат, бизнесийн эздийн гаргадаг түгээмэл алдаа болон ашиг орлогоо нэмэгдүүлэхэд юу нөлөөлдөг тухай ярилцлаа. "Personal MBA" буюу "Хувь хүний бизнесийн удирдлагын боловсрол" хөтөлбөрийн хүрээнд өрнөх уг цуврал подкастыг Business.mn подкаст МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес Академитай хамтран хүргэж байна. Зочин: Көүч Лаб-ийн мэргэшсэн сургагч...

Хэрэглэгч юунд мөнгө төлдөг вэ? (№286) 07.11.2024

"Personal MBA" цувралынхаа ээлжит дугаарт бид үнэ цэн гэж чухам юу болох, түүнийг хэрхэн бүтээдэг болон хэрэглэгчдэд хэрхэн хүргэх тухай ярилцлаа. "Personal MBA" буюу "Хувь хүний бизнесийн удирдлагын боловсрол" хөтөлбөрийн хүрээнд өрнөх уг цуврал подкастыг Business.mn подкаст МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес Академитай хамтран хүргэж байна. Зочин: Көүч Лаб-ийн мэргэшсэн сургагч багш Э.Чаминцэцэг

Дата менежментгүйгээр улс даяараа технологийн дэвшлээс хоцорно (№285) 04.11.2024

Энэ удаагийн дугаартаа бид дата дэд бүтэцтэй болохын ач холбогдол, датанд суурилсан шийдвэр гаргалт болон бидэнд тулгарч буй асуудлуудын тухай Монгол дахь анхны дата инженеринг, дата архитектурын компанийн үүсгэн байгуулагч Г.Гүентэй ярилцлаа. Зочин: Дата Гэр Солюшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гүен

Тогтвортой хөгжил буюу томоор сэтгэх дадал (№284) 28.10.2024

Энэ удаагийн дугаартаа бид тогтвортой хөгжлийг бизнесүүд хэрхэн ойлгож, хэрэгжүүлэх боломжтойг мөн "М-Си-Эс Кока-Кола" компанийн хэрэгжүүлж буй БОНЗ-ийн бодлогын тухай ярилцлаа. Зочин: "М-Си-Эс Кока-Кола" компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав Business.mn -ийн үүсгэн байгуулагч Д.Энхбат

Өөрийн цаг хугацаандаа хүндэтгэлтэй ханд (№283) 18.10.2024

Хувь хүний хөгжлийн тухай "Диалог" цувралынхаа ээлжит дугаартаа бид цагийн менежмент буюу цаг хугацаа, эрч хүчээ хэрхэн зөв зохицуулах аргуудыг хуваалцаж байна. Хөтлөгч: Business.mn Ерөнхий редактор Г.Даваадорж Зочин хөтлөгч: Менежментийн зөвлөх, көүч Г.Батханд

Холливуд болон бизнест мөрөөдлөө биелүүлж яваа эгч дүүс (№282) 17.10.2024

Энэ удаагийн дугаартаа бид үл хөдлөх болон кино салбарт амжилттай ажиллаж буй эгч дүүсийг урьж туршлагаас нь сонирхлоо. Зочин: PMC компанийн захирал Л.Дөлгөөн Кино найруулагч Лхагва Ними

Ченжийн сэтгэхүй бизнест давамгайлсаар байна (№281) 14.10.2024

Энэ удаагийн дугаартаа бид жижиг дунд бизнесүүдийн хөгжлийг тушдаг хүчин зүйлс, төр хувийн хэвшлийн зохистой хамтрал болон боломжуудын тухай ярилцлаа. Зочин: Бизнесийн зөвлөх А.Мандахнаран

EasyCook: Бэлдэцээр хоол хийх амьдралын хэв маяг (№280) 30.09.2024

Энэ удаагийн дугаартаа бид гарал үүсэл нь тодорхой бэлдэцээр хоол хийх амьдралын шинэ хэв маяг, түүнийг тойрсон бизнес модель болон бусад бизнесүүдтэй үүсэж буй хамтрал, боломжуудын тухай ярилцлаа. Зочин: EasyCook компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Н.Одхүү

ERP системийг хэзээ, хэрхэн, хэнтэй хамтарч нэвтрүүлэх вэ? (№279) 20.09.2024

Business.mn подкастын ээлжит дугаарт бид ERP системийн санал болгодог шийдлүүд, нэвтрүүлэхэд хийх бэлтгэл ажил ба анхаарах зүйлсийн тухай ярилцлаа. Зочин: Коор Майнд ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Пүрэвсүрэн

Ухаантай байх албагүй, гэхдээ ухаалаг бай (№278) 17.09.2024

"Диалог" цувралын ээлжит дугаарт бидний өдөр тутамдаа өөртөө үүсгэдэг бэрхшээлүүд болон тэдгээрийг даван туулах аргуудын тухай ярилцлаа. Хөтлөгч: Business.mn Ерөнхий редактор Г.Даваадорж Зочин хөтлөгч: Менежментийн зөвлөх, көүч Г.Батханд

Борлуулалтын туршлага таныг дараагийн түвшинд аваачна (№277) 17.09.2024

Business.mn подкаст МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес Академитай хамтран хүргэж буй "Personal MBA" буюу "Хувь хүний бизнесийн удирдлагын боловсрол" хөтөлбөрийн хүрээнд цуврал подкастын ээлжит дугаарт бид борлуулалтаа өсгөхөд юу чухал болох, худалдааны зөвлхөүүдийн үнэ цэн болон хүн бүрийн эзэмших ур чадваруудын тухай ярилцлаа. Зочин: Смарт Дийл ХХК-ийн Борлуулалт, Үйлчилгээ хариуцсан захирал , Көүч Лаб-ий...

Бидний хөгжлийн гарц бол хүчирхэг бизнесүүд (№276) 17.09.2024

Энэ удаагийн дугаарт бид хэрхэн төрөлхийн авьяасаа хөгжүүлж, өөрт тохирсон замналаа олох тухай ярилцлаа. Зочин: “Дасгалжуулалтын Академи”-ийн үүсгэн байгуулагч, Амьдралын дасгалжуулагч Б.Мөнгөнтуяа

"Үр минь" брэндийн экспортод гарч буй туршлага (№275) 26.08.2024

Business.mn подкастын ээлжит дугаарт бид "Үр минь" брэндийн АНУ-ын зах зээлд гарсан туршлага, ребрэндинг болон хувцас үйлдвэрлэлийн тухай ярилцлаа. Зочин: "Үр минь" брэндийг үүсгэн байгуулагч А.Уянга

Сөрөг сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах вэ? (№274) 15.08.2024

Business.mn подкастын ээлжит дугаарт бид стресс болон түүний цаад шалтгаан, сөрөг сэтгэл хөдлөлөө удирдах өвөрмөц аргуудын тухай ярилцлаа. Зочин: Олон улсын көүч, орлох сэтгэл засалч Б.Болормаа

Зуршлын занганаас хэрхэн гарах вэ? (№273) 09.08.2024

Business.mn подкастын "Диалог" цувралаараа бид хувь хүний хөгжлийн асуудалтай холбоотой сэдвүүдийг хөндөж, илүү нарийн мэдлэг, аргачлалуудыг хүргэж байна. Цувралын ээлжит дугаартаа бидний эрчийг бууруулдаг сул зуршлууд болон хүчтэй болгодог эерэг дадлуудын тухай ярилцлаа. Зочин: Менежментийн зөвлөх, көүч Г.Батханд

Хариуцлагатай зан чанараа хэрхэн хөгжүүлэх вэ? (№272) 08.07.2024

Business.mn подкастын "Диалог" цувралаараа бид хувь хүний хөгжлийн сэдвээр илүү нарийн мэдлэг, аргачлалуудыг хүргэх болно. Цувралын ээлжит дугаарт бид хувь хүний хариуцлагын тухай ярилцлаа. Зочин хөтлөгч: Менежментийн зөвлөх, көүч Г.Батханд

Хөрөнгө оруулалт бол мэргэжлийн харилцаа (№270) 26.06.2024

Business.mn подкастын ээлжит дугаарт бид жижиг дунд бизнес дэх хөрөнгө оруулалтын харилцаа, хөрөнгө оруулахад гаргадаг алдаануудын тухай Truthlize ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Жавхлантай ярилцлаа.

Бизнесийн хөгжилд тушаа болдог хуулиуд (№269) 13.06.2024

Business.mn подкастын ээлжит дугаарт бид бизнес эрхлэгчдэд хамгийн их нөлөө үзүүлдэг хуулиудын шинэчлэл, үндэсний үйлдвэрлэл болон хөдөлмөр эрхлэлтийн тухай ярилцлаа. Зочин: Чиглэл ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Ц.Бумцэнд

Бизнесээ тасралтгүй хөгжүүлж явах гарын авлага (№268) 12.06.2024

Business.mn подкастын ээлжит дугаарт бид бизнесийн алдарт көүч Матт Мошаригийн "Хүн бүр агуу CEO" ("The Great CEO within") ном ба сайн удирдагчдыг бусдаас ялгах чанаруудын тухай ярилцлаа. Зочин: Nasha Tech компанийн Гүйцэтгэх захирал Ч.Чинбат Хархорум Дижитал Академийн үүсгэн байгуулагч Д.Энхбат

Эмийн үнийг бууруулах ямар шийдлүүд байна вэ? (№265) 05.06.2024

Business.mn подкастын ээлжит дугаарт бид "Эмийн сонсгол"-ын үр дүн, эмийн бизнес ба эрүүл мэндийн тогтолцооны өөрчлөлтийн тухай ярилцлаа. Зочин: АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн багш, эм зүйн ухааны доктор, профессор Д.Энхжаргал

Тав тухын бүсээсээ хэрхэн гарах вэ? (№264) 04.06.2024

Business.mn подкастын "Диалог" цувралаараа бид хувь хүний хөгжлийн сэдвээр илүү нарийн мэдлэг, аргачлалуудыг хүргэдэг бөгөөд ээлжит дугаартаа хувь хүний хөгжлийн стратегийн тухай ярилцлаа. Зочин хөтлөгч: Менежментийн зөвлөх, көүч Г.Батханд

Хиймэл оюунаар бүтсэн виртуал дүрүүд бүтээмжийг эрс өсгөнө (№262) 21.05.2024

Business.mn подкастын ээлжит дугаарт бид Virtual Plus Mongolia компанийн бүтээсэн виртуал дүрүүд, "Супер хүчтэй мод" төсөл болон хиймэл оюуныг бизнестээ ашиглахын давуу тал зэрэг сэдвийн хүрээнд ярилцлаа. Зочин: Virtual Plus компанийн Бизнес хөгжил хариуцсан захирал Б.Болортуяа

ХАБЭА-н менежментийн шинэ чиг хандлагууд (№258) - Б.Батхүү 16.04.2024

Ололт Амжилтын Түлхүүр ХХК-ийн захирал

Имиж бол хүний дотоод мөн чанарын гадаад илрэл (№252) 07.03.2024

Имиж бол хүний дотоод мөн чанарын гадаад илрэл (№252)

Санхүүгийн дижитал шилжилтийг хэрхэн хийх вэ? (№251) 07.03.2024

Санхүүгийн зөвлөх, Эрхэм түнш консалтинг ХХК-ийн захирал Ч.Үүрийнцолмон

Listen to the Business.mn Podcast podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.