Mongolian Fact-Checking Center
Post-Fact
Монголын баримт шалгах төвөөс хоёр долоо хоног тутамд нийгэм, улс төр, шинжлэх ухааны чухал үйл явдлуудыг ярилцахаар экперт зочдыг урьж ярилцана. Бид хөндсөн сэдвээ гүн гүнзгий нээж, баримт, мэдлэгт тулгуурласан нийгмийн хэлэлцүүлгийг дэмжих болно. Манай Apple Podcast, Youtube, Spotify, Facebook хуудсыг даган подкастыг хүлээн аваарай. Мөн манай подкасттай холбоотой санал, хүсэлтээ postfact@mfcc.mn мэйлээр илгээгээрэй.
Koniecznie odwiedź stronę podcastu i wesprzyj twórcę: mfcc.mn
Gdzie słuchać?
Podcasty w aplikacji Replaio Radio Już wkrótcePodcasty trafią do aplikacji już wkrótce. Zainstaluj teraz i jako pierwszy zobacz nowe podejście do podcastów
Odcinki
Огцрох амархан жагсаал, авлигал, ирээдүйн улс төрийн нам | Post-Fact with MFCC | Episode 8 25.07.2025 1:33:26
Залуучуудын улс төрийн оролцоо тааруу байгаа тухай олон нийт болон улс төрийн шинжээчид онцолдог боловч өнгөрсөн жагсаал, цуглаанаар улс төрд залуус бодит нөлөө үзүүлж, засгийн газрыг огцрох үйл явцад нөлөөлж чадахаа харуулсан. Энэ үйл явдлыг задлан улс төр судлаач Ж.Санчиртай залуучуудын улс төрийн оролцоог өнөө үед хэрхэн ойлгох талаар ярилцлаа. Продакшн баг: А.Дамбийхорол, Э.БатцэцэгАя: Double...
Хөвгүүдийн боловсрол: Хэвшмэл ойлголт хоцрогдолд нөлөөлөх нь | Post-Fact with MFCC | Episode 7 13.06.2025 1:16:51
Энэ удаагийн подкастаараа бид “Бүх нийтийн боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч Я.Мөнхчимэгтэй Монгол дахь боловсролын хоцрогдол тэр дундаа хөвгүүдийн боловсролын хоцрогдол ямар шалтгаанаар үүсээд буй тухай ярилцлаа. Тэрээр нийгмийн уламжлалт хэвшмэл ойлголтууд хөвгүүдийн боловсролын хоцрогдолд нөлөөлж буйг тус байгууллагаас хийсэн "Боловсролоос хөндийрч буй хө...
Парламентын хяналт, улс төрийн манипуляц, хэвлэлийн эрх чөлөө | Post-Fact with MFCC | Episode 6 27.05.2025 1:06:16
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин АН-ын бүлгээс санаачилсан Ерөнхий сайдын суудлыг гишүүдтэй зэрэгцүүлэх, Ерөнхий сайдын мэдээллийн цагийг асуулгын цаг болгох зэрэг УИХ-ын хяналтын чиг үүргийг сайжруулах тухай хуулийн өөрчлөлтүүд болон цаг үеийн тулгамдсан асуудлуудаар манай подкастад ярилцлаа. Продакшн баг: А.Дамбийхорол, Э.Батцэцэг Ая: Double Overhead by WatR. from Pixabay. Link: https://pixabay.com/musi...
Сэтгүүл зүй итгэлцлийн хямралд орсон уу? | Post-Fact with MFCC | Episode 5 05.05.2025 42:46
Монголын сэтгүүл зүй, медиа салбар итгэлцлийн хямралд орж, олон нийтийн итгэлийг алдаж байгаа эсэхийг тодруулахаар сэтгүүлч Хуланг урьж, түүнтэй Монголын сэтгүүл зүй дэх итгэлцлийн асуудлыг хэрхэн ойлгох тухай ярилцлаа. Тэрээр Eagle телевизэд продюсер, ХУИС-ийн Сэтгүүл зүй тэнхимд багшаар ажиллаж байсан ба одоо Ub. Life вэбсайт болон Гэрэг сэтгүүлийн дэд захирал, Тэнгэр телевизийн продюсер мөн &qu...
Монголын түүх, Нүүдлийн соёл, Чингис хаан | Post-Fact with MFCC | Episode 4 Part 2 14.04.2025 52:16
Энэ удаагийн дугаарт түүхч, антропологич, МУИС-ийн профессор Л.Мөнх-Эрдэнэ оролцож Их Монгол улсын түүхийг хэрхэн ойлгох буюу Чингис хаан хэрхэн эрх мэдэлд хүрсэн, Их Монгол улсын үүсэл, задралын тухай ярилцлаа. Түүнчлэн Монголын түүх, нүүдлийн соёл иргэншлийг тайлбарлах хятад төвтэй үзэл нь амь бөхтэй байгаа буюу орчин үеийн түүх бичлэгт байр сууриа эзэлсэн тухай сонирхолтой сэдвийг мөн хөндсөн....
Монголын түүх, Нүүдлийн соёл, Чингис хаан | Post-Fact with MFCC | Episode 4 Part 1 14.04.2025 1:18:01
Энэ удаагийн дугаарт түүхч, антропологич, МУИС-ийн профессор Мөнх-Эрдэнэ оролцож Их Монгол улсын түүхийг хэрхэн ойлгох буюу Чингис хаан хэрхэн эрх мэдэлд хүрсэн, Их Монгол улсын үүсэл, задралын тухай ярилцлаа. Түүнчлэн Монголын түүх, нүүдлийн соёл иргэншлийг тайлбарлах хятад төвтэй үзэл нь амь бөхтэй байгаа буюу орчин үеийн түүх бичлэгт байр сууриа эзэлсэн тухай сонирхолтой сэдвийг мөн хөндсөн. Яр...
Вакцинжуулалт уу? эсвэл Хуурамч мэдээлэл үү? | Post-Fact with MFCC | Episode 3 04.03.2025 45:45
Энэ удаагийн дугаарт Халдварт өвчин судлалын үндэсний төвийн (ХӨСҮТ) Дархлаажуулалтын албаны дарга O.Дашпагма оролцож сүүлийн саруудад нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод буй хүний папиллома вирус, мениннгокок, улаан бурхан өвчний тархалтын талаар ярилцлаа. O.Дашпагма нь 2005 онд одоогийн АШУҮИС-ийг Тархвар судлаач мэргэжлээр дүүргэн, 2014 оноос хойш ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны...
Утааг тэвчих тэвчээр дээд хязгаартаа тулсан уу? | Post-Fact with MFCC | Episode 2 19.02.2025 1:03:41
УИХ-аас Утааны асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар өнгөрсөн 12-р сард шийдвэрлэж, энэ оны 1-р сарын 13-нд сонсголын эхний дэд хэлэлцүүлэг болсон. Үүнээс хойш нэг гэр бүлийн 6 хүн угаартаж нас барсан харамсалтай явдал тохиолдсон ба олон нийт засгийн газрыг хариуцлага хүлээхийг шаардаж байна. Бид энэхүү ярилцлагаар утаанаас үүдэлтэй эрүүл мэндийн сөрөг үр дагавруудын тухай цаашлаад олон н...
Бид үнэний дараах нийгэмд амьдарч байна уу? | Post-Fact with MFCC | Episode 1 11.02.2025 1:25:37
Та сошиал медиагаас хэт хурдан, эсвэл хэтэрхий стресстэй, учир нь олдохгүй төвөгтэй мэдээлэлд дарагдаж, залхсан, бас ундууцсан мэдрэмж хэзээ нэгэн цагт авч байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Баталгаатай мэдээлэл олж авахад илүү төвөгтэй, олны анхаарал амархан сарнин төөрөгдөх болсон - яг энэ үед, бид чухал үйл явдал, сэдвүүдийг баримт, судалгаатай хүргэх болно. Ингэснээр бид найдвартай эх сурвалжийн...
Post-Fact podcast promo 31.01.2025 0:31
Мэдээллийн орчин тань эмх замбараагүй, төөрөлдүүлсэн мэдээллээр дүүрэн байна уу? Бид үнэн бодит мэдээлэл улам хүчгүйдэн олон нийтийг төөрөгдүүлэх замаар нэр хүнд, эрх мэдэл, нийгмийн нөлөөлөл олж авах үзэгдэл ихсэж буйг анхааруулан найдвартай, баталгаатай мэдээллийн эх сурвалжийг нэмэгдүүлэхээр Post-fact подкастыг танилцуулж байна. Манай подкастын анхны дугаарыг ирэх даваа гарагт буюу хоёрдугаар с...
Podobne podcasty
Replaio nie jest wydawcą podcastów; nazwy audycji, okładki i audio należą do ich autorów i są rozpowszechniane przez publiczne kanały RSS