UNLOCK Podcast
UNLOCK Podcast
UNLOCK Podcast : мэдлэг мэдээлэлийг анлок хийж хуваалцацгаая!
No dejes de visitar la web del podcast y apoyar a su creador: soundcloud.com
Autor
UNLOCK Podcast
Categoría
Web del podcast
Último episodio
17 de oct. de 2026
¿Dónde escuchar?
Podcasts en la app Replaio Radio Muy prontoLos podcasts llegarán muy pronto a la app. Instálala ahora y sé el primero en descubrir una forma totalmente nueva de vivir los podcasts
Episodios
#165 Decisive 31.05.2024 1:16:40
#165 Decisive by Chip Heath and Dan Heath Энэ удаагийн дугаартаа "Decisive" буюу "Шийдэмгий байх нь" номыг хүргэж байна. Бидний ѳмнѳх дугаарт орж байсан "Made to stick" номын зохиолч Chip Heath, Dan Heath-н бичсэн энэхүү номноос ѳдѳр тутмын амьдрал, ажилдаа хэрхэн шийдвэр гаргах чадвар, арга барилаа сайжруулах, гаргасан шийдвэрээ хэрхэн дүгнэж, сайжруулах боломжтойг мэдэж авах болно.
#164 Supercommunicators 21.04.2024 1:17:34
Ээлжит дугаараараа бид "Дадал зуршлын хүч" номоороо сонсогчдын маань танил болсон Charles Duhigg зохиогчийн 2024 оны шинэхэн бүтээлийг танилцуулж байна. Өдөр тутам бидний амьдралд чухал нөлөө үзүүлдэг бусад хүмүүстэйх харилцан яриа, харилцаа холбоог хэрхэн үр дүнтэй болгох вэ, хэрхэн сүпер харилцагч болох талаар олон хэрэгтэй зөвлөмжүүдийг олж сонсоорой.
#163 How to raise an adult 17.03.2024 1:20:07
#163 How to raise an adult by Julie Lythcott-Haims Энэ удаагийн дугаараа бид хүүхдээ утга учиртай амьдралд хэрхэн бэлдэж, тэднийг бие даасан, аз жаргалтай том хүн болгож төлөвшүүлэх талаар сонирхолтой номыг танилцуулж байна. Багаас нь хүүхдийнхээ урдуур хэт орж бүх зүйлийг нь бэлдэх нь эцэг эхчүүдийн бодсоноос ч олон сөрөг үр дагавруудтай юм.
#162 Clearing the air 31.01.2024 1:32:56
Шинэ оны эхний дугаараараа бид утааны талаарх бэстсэллэр номнуудын нэгийг танилцуулж байна. Энэ бүтээл нь олон улсын томоохон хотуудын түүхэн хорт утаануудын жишээ, түүнийг хэрхэн шийдвэрлэж ирсэн талаар цогц судалгаатай бичигдсэнээрээ онцлог юм.
#161 The Woman in Me 27.12.2023 1:28:06
#161 The Woman in Me Энэ удаагийн дугаартаа Britney Spears-н ѳѳрийнх нь бичсэн "The Woman in Me" номыг хүргэж байна. Олон алдартай дуу, уран бүтээлээ гаргаж Попын Гүнж хэмээн дэлхийд нэрлэглэж байсан алдарт дуучин Britney Spears нь 2008-2021 онд 13 жилийн турш conservatorship (асран хамаалагчын дор) амьдарсан. 2021 онд үүнээс гарсанаасаа хойш анх удаагаа түүний амьдрал юу тохиолдож байсныг ѳѳрѳѳ б...
#160 What Happened to You? 18.11.2023 1:24:56
#160 What Happened to You? by Oprah Winfrey and Bruce D. Perry Энэ удаагийн дугаартаа "What Happened to You?" буюу "Чамд юу тохиолдсон бэ?" номыг хүргэж байна. Таны амьдралд тохиолдсон үйл явдалууд, тэр тундаа бага насанд тохиолдсон хүнд, хэцүү мѳчүүд нь траума болон үлдэж, хэрхэн энгийн ѳдѳр тутмын амьдралд том нѳлѳѳтэй байдагыг, мѳн тэрхүү нѳлѳѳнѳѳс хэрхэн ангижрах боломжтойг энэхүү номноос олон...
#159 The 7 Habits of Highly Effective Families 05.11.2023 1:33:10
11 сарын эхний дугаараараа бид "Өндөр үр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал" номоороо алдартай Стефен Кови зохиогчийн бичсэн "Өндөр бүр бүтээмжтэй гэр бүлүүдийн 7 дадал" номыг хүргэж байна. Гэр бүл, хосын харилцаа, хүүхдийн хүмүүжил гээд гэр бүлтэйгээ хэрхэн аз жаргалтай амьдрахад хэрэгтэй үнэ цэнтэй зөвлөгөөнүүдийг энэ бүтээлээс та олж авах болно.
#158 Atomic Habits 20.09.2023 1:31:28
#158 Atomic Habits by James Clear Энэ удаагийн дугаартаа дадал зуршилын тухай номнуудын классикуудын нэг болох "Atomic Habits" номыг хүргэж байна. Жижиг дадал зуршилыг ѳдѳр болгон хэрэгжүүлсэнээр амьдралд том ѳѳрчлѳлт гардаг. Тэгвэл хэрхэн сайн дадал зуршилыг сурч, муу дадал зуршилаас холдож болох тухай энэ номонд 4 дадал зуршилын хуулиар тайлбарлах болно. Мѳн, энэ дугааарт сонсогчиддоо зориулсан...
#157 Surrounded by Idiots 19.08.2023 1:16:39
Хүн хоорондын харилцаа бол бүх зовлонгийн үндэс гэдэг. Тэгвэл бид энэ удаагийн дугаараараа өөрийгөө болон бусдыг ойлгоход ихээхэн үр дүнтэй гайхамшигтай номыг танилцуулж байна.
#156 Stop overthinking 29.06.2023 1:14:53
#156 Stop Overthinking by Nick Trenton Энэ удаагийн дугаартаа "Stop Overthinking" буюу "Хэт их ургуулан бодохоо зогсоо" номыг хүргэж байна. Хэт их ургуулан бодох нь зѳвхѳн толгой дотор байгаа бодол юм шиг боловч бидний бодит амьдралд ихээр нѳлѳѳлдѳг. Үүний шалтгаан болох сэтгэлийн тавгүй байдал, стресс зэрэгийг хэрхэн багасгаж санаа бодолоо тогтвортой тайван байлгах арга техникүүдийг энэхүү номноо...
#155 That will never work 05.06.2023 1:26:40
Өдгөө Дэлхийн 190 гаруй оронд 200 гаруй сая тогтмол хэрэглэгчтэй Netflix 1997 онд онлайнаар DVD түрээсэлдэг жижигхэн стартап байсныг та мэдэх үү? Энэ удаагийн дугаараа бид Netflix компаний үүсгэн байгуулагч, анхны Гүйцэтгэх захирал нь уг брэндийг хэрхэн бүтээсэн талаарх өөрийн түүхээ хуваалцсан сонирхолтой номыг танилцуулж байна.
#154 Women and Leadership 06.05.2023 1:33:12
Австралийн ерөнхий сайд асан Julia Gillard болон Нигер улсын сангийн сайд асан, Дэлхийн Худалдаан Байгууллагын тэргүүн Ngozi Okonjo-Iweala нарын хамтран бичсэн сонирхолтой номын хүргэж байна. Эмэгтэйчүүд улс төр, нийгмийн амьдралд манлайлахад тулгардаг нийтлэг бэрхшээлүүд болон түүнийг хэрхэн даван гарах талаар олон сонирхолтой жишээгээр баяжуулан бичсэн гайхалтай нэгэн номыг та бүхэндээ хүргэж ба...
#153 He's not lazy 10.04.2023 1:24:15
Энэхүү дугаараа бид өсвөр насны хөвгүүдтэй эцэг эхчүүдэд зориулан мэргэжлийн сэтгэлзүйчийн бичсэн гайхалтай бүтээлийг уг номын орчуулагч Дэмбэрэлмаагийн хамт танилцуулах болно. Таны хүү залхуу биш, харин түүнд юу тохиолдоод байгааг та энэ номноос сонсоорой.
#152 The Art of Loving 04.03.2023 1:00:15
Энэ удаагийн дугаараараа бид 1956 онд бичигдсэн цагаасаа эхлэн хайрын онолын сонгодог ном хэмээн ам дамжин яригдсан сонгодог бүтээлийг хүргэж байна. Хайрлах нь урлаг мөн үү, хэрэв мөн бол бид хайрын талаар юуг ойлгож мэдэх хэрэгтэй вэ, тэр ойлголт чинь магадгүй таны амьдралыг харах өнцгийг өөрчилж болно.
#151 The Comfort Book 06.02.2023 1:11:45
Удаан хүлээлгэсэн дугаараараа бид 2021 оны шилдэг номуудын нэг, бэстсэллэр зохиогч Matt Haig-н бүтээлийг танилцуулж байна. Сэтгэлээр унасан, жаахан эморсон үедээ уншиж өөрийгөө тайтгаруулж, итгэл найдвар олох ном шүү :)
#150 Happiest Man on Earth 13.01.2023 1:09:55
#150 The Happiest Man on Earth by Eddie Jaku 2023 оны эхний дугаараараа "The Happiest Мan on Earth" буюу "Дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хүн" номыг та бүхэндээ хүргэж байна. Дэлхийн хоёр дугаар дайны үеээр еврей гаралтай Германы иргэн Eddie Jaku нь Аушвицийн бөөнөөр хорих лагераас амьд гарсан цѳѳн хүмүүсийн нэг юм. Хүний тѳсѳѳлѳмгүй аймшигт жилүүдийг ѳѳрийн биеэр туулсан тэрээр тэрхүү туршлагаа...
#149 How I Built This 04.12.2022 1:29:10
Энэ удаагийн дугаараараа бид алдарт "How I built this" подкастыг бүтээгч, хөтлөгч Гай Разын 200 гаруй амжилттай бизнес эрхлэгчтэй ярилцсан дугаарууд дээрээ үндэслэн бичсэн гайхалтай номыг хүргэж байна. Өөрийн бизнесийг эхлүүлэхээр мөрөөдөлж байгаа эсвэл эрхэлж байгаа хэн бүхэн тэрхүү аялалдаа ямар саад бэрхшээл асуудлууд тулгарч болдог вэ, тэдгээрийг амжилттай бизнес эрхлэгчид хэрхэн даван туулдаг...
#148 The Richest Man in Babylon 13.11.2022 1:11:18
Энэ удаагийн дугаараараа бид тэртээ 5000 жилийн өмнө эртний Грекийн Вавилон хотод болсон үйл явдал дээр үндэслэн бичигдсэн хувийн санхүүгийн талаарх сонгодог номыг хүргэж байна. Хэрхэн санхүүгийн сахилга баттай болж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх вэ гэсэн хэзээ ч хуучрахгүй асуултанд эртний хамгийн баян хот гэгдэж байсан Вавилон хотын иргэд хэрхэн хариулсан талаар, мөн тэрхүү үнэт мэдлэг, ухаан нь...
#147 An Invisible Thread 22.10.2022 1:26:54
#147 An Invisible Thread by Laura Schroff Энэ удаагийн дугаартаа "An Invisible Thread" буюу "Үл үзэгдэгч утас" номыг хүргэж байна. Хэвлэгдэн гарсанаасаа хойш олон сая уншигчидын сэтгэлийг хѳдѳлгѳж, нэгийг бодогдуулсан энэхүү номонд 1986 онд Нью-Йорк хотод нэгэн эмэгтэй гудамжинд гуйлга гуйж байсан бяцхан хүүтэй таарсанаар тэдний амьдрал хэрхэн ѳѳрчлѳгдсѳн тухай бодит түүхийг ѳгүүлэх болно.
#146 Can't hurt me 01.10.2022 1:12:34
#146 Can't Hurt Me by David Goggins Энэ удаагийн дугаартаа дэлхийн хамгийн тэсвэр хатуужилтай эр гэдэгээрээ алдартай АНУ-н далай, газар, агаарын тусгай зэвсэгт хүчиний цэрэг (SEAL) байсан David Goggings-н бичсэн "Can't hurt me" номыг хүргэж байна. Энэхүү номноос сэтгэл, оюун санааны хатуужлыг хэрхэн олж болох тухай зохиолч маань ѳѳрийн туулж ѳнгѳрүүлсэн туршлагаасаа тайлбарласаныг олж мэдэх болно....
#145 Dip by Seth Godin 17.09.2022 40:30
Маркетингийн гүрү, олон улсын бэстсэллэр номнуудын зохиогч Сет Годингийн бичсэн энэхүү ном нь аливаа нөхцөлд хэзээ бууж өгөх вэ, хэзээ тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй вэ гэдгийг стратегийн талаас энгийн ойлгомжтой хариулт өгснөөрөө онцлог ном юм.
#144 We should all be feminists 27.08.2022 53:45
#144 We should all be feminists by Chimamanda Ngozi Adichie Энэ удаагийн дугаартаа Нигер улсын зохиолч, сэтгүүлч Chimamanda Ngozi Adichie-н бичсэн "We should all be feminists" буюу "Бид бүгдээрээ феминист байх хэрэгтэй" номыг хүргэж байна. Анх 2012 онд TedTalk дээр хийсэн илтгэл нь ном болон хэвлэгдсэн. Энэхүү ном нь бид феминист гэхээр л эрэгтэй хүмүүсийг үзэн яддаг ууртай тэмцэгч эмэгтэйчүүд гэс...
#143 Simpler 15.08.2022 1:35:29
#143 Simpler by Cass Sunstein Энэ удаагийн дугаартаа бидний #21 дэх дугаарт орж байсан "Nudge" номын зохиолч Cass Sunstein-ны бичсэн "Simpler" номыг хүргэж байна. Обамагын засгийн газарт ажиллаж байхдаа засгийн газарыг хэрхэн илүү энгийн болгох, хууль дүрэмийг хэрэглэгчид болох иргэддээ хэрхэн хүртээмжтэй болгох гэх мэт сэдвээр ажиллаж байсан туршлагаасаа хуваалцдаг. Зѳвхѳн засгийн газар гэлтгүй х...
#142 It didn't start with you 30.07.2022 1:20:19
Та бидний өдөр тутмын зовнил, сэтгэлийн дарамт зэрэг нь магадгүй бидний ээж аав, өвөө эмээ, өмнөх үеэс удамшин ирж бидний далд ухамсарт нуугдсан байдаг. Үүнийгээ анзаарахгүй бол бид өөрсдийн айдас, сэтгэлийн шархандаа захирагдан амьдрах болдог. Өөрийгөө ойлгохын тулд аав ээж, өвөг дээдсийнхээ туулсан амьдралын талаар сонирхон судлах нь чухал юм гэсэн сонирхолтой санаануудыг энэ номонд өгүүлдэг.
#141 Where good ideas come from 17.07.2022 1:08:05
Бэст селлер зохиогч Стивин Жонсоны бичсэн уг ном нь шинэ иновацлаг санаа хэрхэн төрдөг, түүнд ямар хүчин зүйлс хамгийн чухал байдаг талаар сонирхолтой түүхэн жишээнүүдээр тайлбарласнаараа онцлог бүтээл ажээ. Шинийг санаачлах чадвараа сайжруулахын тулд бид өдөр тутамдаа ямар зүйлсийг хэрэгжүүлж болох тухай энэ номноос танилцаарай.
Podcasts similares
Replaio no es editor de podcasts; los nombres de los programas, las portadas y el audio pertenecen a sus autores y se distribuyen a través de canales RSS públicos