Green Balloon

Zurhee Sons

Education EN ↓ 69 episodes

Psychoeducation in Mongolia

Author

Green Balloon

Category

Education

Podcast website

soundcloud.com

Latest episode

Nov 12, 2025

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Зүрхээ Сонс 19: Хобби бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ 22.03.2020

Энэ удаагийн дугаарт өөрийн хоббиг хэрхэн хөгжүүлэх, олон талын ач холбогдол, амьдралын чанарт нөлөөлдөг эсэх талаар зочин Х.Насанболдтой маш сонирхолтой яриа өрнүүллээ. Манай оролцогч Х.Насанболд нь олон төрлийн хоббитой бөгөөд түүгээрээ дамжуулан олон нийтийг мэдлэгжүүлэх нөлөөллийн ажил хийх, айдас бэрхшээлийг хэрхэн даван туулах, өөртөө болон өрөөлд хэрхэн хариуцлагатай байх, сэтгэцийн эрүүл м...

Зүрхээ Сонс 18: Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал 22.03.2020

Энэ удаагийн дугаарт бид гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгоход анхаарах зүйлс, хэрхэн тогтортой тогтуун байлгах талаар ярилцлаа. #ГэрБүлийнХарилцаа #ЭрүүлХарилцаа #ГэрБүл #PositiveFamilyRelationship #GoodFamilyRelationship #StrongRelationship #HealthyRelationship #BuildingGoodRelationships #GreenBalloon #ZurheeSons #Psychoeducation music:www.bensound.com

Зүрхээ Сонс 17: Шинэ оны зорилтоо тодорхойлох тухай 22.03.2020

Та шинэ оныхоо зорилтыг тодорхойлж амжаагүй бол энэ дугаарыг сонсоод үзээрэй. Бидний хандлага зорилтоо тодорхойлоход хэрхэн нөлөөлдөг талаар ярилцлаа. #ШинэОныЗорилт #ЗорилтТодорхойлох #СэтгэлХанамж #Сэдэл #АзЖаргал #GoalSetting #ЗүрхээСонс #GreenBalloon

Зүрхээ Сонс 16: Өнгөрсөн оноо дүгнэж амжсан уу? 22.03.2020

Шинэ он гараад 7 хоног өнгөрчээ. Завгүй хурдтай өнгөрсөн хэд хоногт өнгөрсөн оноо эргэн харж амжсан уу? Та өөрөөсөө асуугаад нэг асуугаад үзээрэй. 2020 оны шинэ дугаартаа өнгөрсөн оноо хэрхэн үнэлэж дүгнэх, түүний ач холбогдолын талаар ярилцлаа. #ХуучинОнБаяртай #ОныДүгнэлт #АзЖаргал #Evaluationofthepastyear #SelfEvaluation #GreenBalloon #Psychoeducation Music:www.bensound.com

Зүрхээ Сонс 15: Баярын өдрүүдээр хэн нэгнийг санагалзвал… 22.03.2020

Баярын уур амьсгал орсон энэ өдрүүдээр ойр дотны хүмүүстэйгээ хамтдаа өнгөрүүлсэн мөч бүхэн танд бодогдож мэдрэгдэж байна уу? Үл таних мэдрэмжүүд төрж байна уу? Мэдээж энэ өдрүүдээр хайртай хүмүүсээ хамгийн ихээр санана, бодно, үгүйлэн харамсана. Таны эргэн тойронд байгаа хүн бүр баярын уур амьсгалтай байгааг харах гаднаа “гоё” ч зүрх сэтгэлд зовиуртай…Салалт, хагацал, бурхан болсон гэх мэт төрөл...

Зүрхээ Сонс 14: Хардалтын тухай 22.03.2020

Энэ дугаарт хардалтын мөн чанар, хардалт ба атаархалын ялгаа, "хайртай бол хартай" байж болох эсэх, хосын харилцаанд хардалтаас сэргийлэх боломжтой эсэх, эрүүл харилцааг хэрхэн тордох талаар ярилцлаа. #Хардалт #ХосынХарилцаа #Итгэлцэл #Jealousy #HealthyRelationship #GreenBalloon #Psychoeducation #Couples #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг Music: www.bensound.com

Зүрхээ Сонс 13: Гэр бүлээс гадуурх харилцаа 22.03.2020

Энэ дугаарт бид гэр бүлээс гадуурх харилцааны суурь шалтгаан, үр дагавар, хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар ярилцлаа. #ЗүрхээСонс #ГэрбүлийнХарилцаа #НогоонБөмбөлөг #GreenBalloon #Infidelity #ZurheeSons Music: www.bensound.com

Зүрхээ Сонс 12: Олон гишүүнтэй ялгаатай бүтэцтэй гэр бүлийн харилцааны тухай 22.03.2020

Энэ удаагийн дугаарт олон гишүүнтэй ялгаатай бүтэцтэй гэр бүл буюу ганц бие насанд хүрсэн хүн эсвэл гэр бүлээрээ ээж аавтайгаа амьдардаг гэх мэт олон төрлийн гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцааны зөрчил хийгээд түүнийг хэрхэн эрүүлээр даван туулах талаар ярилцлаа. #ЗүрхээСонс #Intergeneration #Psychoeducation #FamilyMatters #GreenBalloon #НогоонБөмбөлөг #Psychoeducation Music: www.bensound.com

Зүрхээ Сонс 11: Эмнэлгийн ажилтнуудын сэтгэцийн эрүүл мэндийн тухай 22.03.2020

"Зүрхээ Сонс" подкастын энэ удаагийн дугаараар Эмнэлгийн ажилтнуудын сэтгэцийн эрүүл мэндэд тулгардаг нийтлэг асуудал, мөн ажил мэргэжил нь тэдний сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болон эмнэлгийн ажилтнууд хэрхэн өөртөө, хувь хүндээ хэрхэн цаг гаргаж стрессээс ангижрах боломжтой талаар ярилцлаа. Зочноор оролцож мэдлэг, туршлагаа хуваалцсан Хавдар Судлалын Үндэсний Төвийн Элэг шилжүүлэн суул...

Зүрхээ Сонс 10: Хавдар ба түүний эргэн тойронд 22.03.2020

Энэ дугаарт бид хавдарын сэтгэл зүйн онцлог, даван туулах үйл явц, гэр бүлийн дэмжлэгийн талаар Хавдар Судлалын Үндэсний Төвийн сэтгэл зүйч Ч.Аззаяа, хавдарын даван туулагч Н.Мөнхсаруул нартай дэлгэрэнгүй ярилцлаа. #ХавдарынДаванТуулагч #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг #ZurheeSons #CancerSurvivor #GreenBalloon #PsychoEducation

Зүрхээ Сонс 9: Өөрийгөө хайрлахуй 22.03.2020

Энэ удаагийнхаа дугаараар ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХУЙ сэдвийн хүрээнд түүний хор хохирол, ач холбогдол хийгээд аргуудын талаар сэтгэлзүйч Г.Түвшинжаргалтай ярилцлаа. #ӨөрийгөөХайрлахуй #SelfCare #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг #GreenBalloon #ZurheeSons #PsychoEducation

Зүрхээ Сонс 8: Дахин шинээр бүрэлдсэн гэр бүлийн тухай 22.10.2019

Энэ дугаартаа бид дахин шинээр гэр бүл болон бүрэлдсэн гэр бүлийн онцлог болоод тэдний харилцаанд тулгардаг асуудлуудыг хэрхэн даван туулж болох талаар ярилцлаа. #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг #GreenBalloon #ZurheeSons

Зүрхээ Сонс 7: Өргөмөл хүүхэдтэй гэр бүлийн харилцааны тухай 08.10.2019

Өргөмөл хүүхэдтэй гэр бүлийн онцлог, хүүхдээ хэрхэн ойлгох талаар хүүхдийн сэтгэл зүйч Д.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. #Adoption #ЗүрхээСонс #Хүүхэд #НогоонБөмбөлөг #GreenBalloon

Зүрхээ Сонс 6: Хагацлын тухай 01.10.2019

Энэ дугаарт уй гашуу хагацал нь бидний бие махбод, оюун санаа, сэтгэл хөдлөлд хэрхэн нөлөөлж ямар үйл явцаар бид даван туулдаг, уг процессыг удаашруулахад юу нөлөөлж болдог, хэрхэн эрүүлээр даван туулах тухай ярилцлаа. #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг #GreenBalloon #Grief #ZurheeSons Music: www.bensound.com

Зүрхээ Сонс 5: Ганц бие ээж аав, асран хамгаалагч нар ба хүүхэд 23.09.2019

Энэ дугаарт ганц бие ээж аав, асран хамгаалагч нар амьдралын давааг хэрхэн даван туулах, хүүхэдтэйгээ хэрхэн харьцах, хүүхдийн сэтгэл зүйн байдал зэргийг ярилцлаа. #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг #GreenBalloon #SingleParents #ZurheeSons Music: www.bensound.com

Зүрхээ Сонс 4: Гэр бүлийн дотны хүнээ асарч буй хүмүүсийн тухай 16.09.2019

Монголд гэртээ хэн нэгнийг асран халамжилж буй хүмүүсийн тухай тэр бүр яриад байдаггүй шүү дээ. Бид тэдгээр хүмүүсийг заримдаа мартсан ч юм шиг байдаг. Хийх л ёстой зүйлээ хийж байна гэж боддог. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ, ахыгаа, эгчийгээ, эмээ өвөө, аав ээжийгээ цаг наргүй халамжилж буй хүмүүс маань сэтгэл зүй, бие махбодь, оюун санааны хувьд маш их ядарч туйлдаж байдаг гэдгийг та мэдэх...

Зүрхээ сонс 3: Ажил амьдралын тэнцвэрт байдал 09.09.2019

Энэ дугаараар бид ажил амьдралын тэнцвэрт байдалын тухай ярилцлаа. Амьдралдаа сэтгэл ханамжтай байхын тулд тэнцвэрт байдал гэдэг юу болох, хэрхэн хадгалах талаар подкастаа сонсоод өөртөө бодоод үзээрэй.

Зүрхээ Сонс #2: Сэтгэл хөдлөл, мэдрэмжээ танихуй 02.09.2019

Зүрхээ Сонс подкастын ээлжит дугаараар сэтгэл хөдлөл, мэдрэмжинд жендэр байдаг эсэх, мэдрэмжээ илэрхийлэхгүй байхын сул тал, сэтгэл хөдлөлийн чадамж хийгээд хэрхэн таних, эрүүлээр илэрхийлэх тухай ярилцлаа. #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг #ZurheeSons #GreenBalloon #EmotionalLiteracy

Зүрхээ Сонс #1: Сэтгэл зүйн үйлчилгээний талаар 26.08.2019

Сэтгэл зүйч гэж хэн бэ? Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ ба түүний ёс зүй, түүн дотор сэтгэл зүйч, сэтгэл засалчийн хил хязгаар, хариуцлага, нууцлалын талаар ярилцлаа. Music: www.bensound.com

Listen to the Zurhee Sons podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.