Green Balloon
Zurhee Sons
Psychoeducation in Mongolia
Wo hören?
Podcasts in der App Replaio Radio Bald verfügbarPodcasts kommen bald in die App. Installiere sie jetzt und erlebe als Erster einen ganz neuen Blick auf Podcasts
Folgen
Зүрхээ Сонс 69: Салалтын тухай 12.11.2025 27:45
Хосын харилцааны салалтын дараах сэтгэл хөдлөлийн үйл явц, нийгмийн ташаа ойлголтууд, хэрхэн даван туулах талаар энэ дугаараас сонсоорой. #Салалт #Харилцаа ##HealingAfterBreakup #CopingWithBreakup #SeparationSupport #LoveAndLoss ##Wellbeing #greenballoon #psychoeducation #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг
Зүрхээ Сонс 68: Өсвөр насныханыг ойлгох нь 18.03.2025 45:56
Өсвөр насыг тойроогүй, туулж байгаа болон туулсан хүн бүр сонсохыг хүсэж байна. Энэ дугаараар өсвөр насныханы хөгжил, онслог, сэтгэл зүй болон харилцааны талаар ярицлаа. Зөвхөн эцэг эхчүүд гэлтгүй бусад насанд хүрэгсэд өөрсдөдөө дүн шинжилгээ хийж өсвөр насандаа та ямар хүн байсан бол, таны өссөн орчин танд хэр хувь нэмэр оруулсан бол гэдгийг эргэцүүлэн бодож сонсоорой. Бид бүгд өсвөр насыг туулаа...
Зүрхээ Сонс 67: Ногоон Бөмбөлөгийн үнэт зүйл 14.02.2025 30:54
Энэ дугаарт бид "Ногоон Бөмбөлөг" сэтгэл зүйн төвийн эрхэм зорилго, үнэт зүйлс, итгэл үнэмшлийн талаар гүнзгий ярилцлаа. Бид хувь хүн болон байгууллагуудын сэтгэлзүйн сайн сайхан байдал, сэтгэцийн эрүүл мэнд ямар хүчин зүйлсээс хамааралтай болох, мөн нийгмийн тогтолцоонууд хэрхэн нөлөөлдөг тухай ойлголтыг хуваалцаж байна. #НогоонБөмбөлөг #ҮнэтЗүйл #ИтгэлҮнэмшил #Буруутгахгүй #ҮзэлБаримтлал #Нийгми...
Зүрхээ Сонс 66: Өөрийгөө энэрэхүй 29.01.2025 40:06
Соёлын хэм хэмжээ бидний өөрийгөө нээж, хүлээн зөвшөөрөхөд нөлөөлдөг үү? Өөрийгөө энэрэх нь хувиа хичээж байгаа гэсэн үг юм болов уу? Бусдын төлөө зүтгэсээр байгаад та өөрийгөө энэрэн хайрлаж байна уу? Өөрийгөө энэрэн хайрлана гэдэг сурч болох ур чадвар бөгөөд хэзээ ч оройтохгүй шүү. Дэлгэрэнгүйг энэ дугаараас сонсоорой. #ӨөрийгөөЭнэрэхүй #НинжинСэтгэл #Энэрэхүй #SelfCompassion #CompassionateBeing...
Зүрхээ Сонс 65: Бидний сэтгэл санаа улиралтай холбоотой юу? 26.12.2024 20:01
Улирал солигдохтой зэрэг бидний сэтгэл санаа өөрчлөгддөг үү? Та өөрийгөө болон эргэн тойрноо анзаараад үзээрэй. Бие махбодь, сэтгэл зүй, нийгмийн харилцаануудад гарч болохуйц шинж тэмдэгүүд болон эдгээрээс өөрийгөө хэрхэн тордох талаар ярилцлаа. #УлиралБаСэтгэлзүй #СэтгэлзүйнБоловсрол #НогоонБөмбөлөг #SeasonalSyndrome #Psychoeducation #GreenBalloon #ZurheeSons #ЗүрхээСонс
Зүрхээ Сонс 64: Бусдыг мэдэрч ойлгох тухай (Эмпати) 10.12.2024 44:39
Бид бусдад болон өөртөө энэрэнгүй нинжин сэтгэлээр хандаж чаддаг уу? Бусдыг ойлгож мэдрэх бидний амьдралд хэр чухал вэ? Бусдыг ойлгож мэдрэх тухай энэ дугаараас сонсоорой. #Энэрэнгүй #Нинжин #БусдыгОйлгожМэдрэх #Эмпати #СэтгэлзүйнБоловсрол #Empathy #Psychoeducation #ZurheeSons #GreenBalloon
Зүрхээ Сонс 63: Хүчирхийлэлд хохирогч буруутай юу? 20.09.2024 45:01
Гэр бүлийн хүчирхийлэлд хэн буруутай вэ? Энэ дугаараас дэлгэрэнгүйг сонсоорой. #ХохирогчийгБуруутгах #СэтгэлзүйнБоловсрол #ГэрБүлийнХүчирхийлэл #ХосынХүчирхийлэл #VictimBlaming #Psychoeducation #GreenBalloon #ZurheeSons
Зүрхээ Сонс 62: Хоосрох мэдрэмж 09.07.2024 37:55
Та хаа нэгтээ хоосон мэдрэмжийг мэдэрч байсан уу? Хоосон мэдрэмж хаанаас ирдэг вэ? Зугтмаар тааламжгүй мэдрэмж мөн үү? Бидний оршихуйд нөлөөлдөг болов уу? Ямар хүчин зүйлс хоосон мэдрэмж рүү хөтөлдөг бол? Бидэнд яагаад энэ мэдрэмж төрдөг юм бол? Хааш нь чиглүүлдэг дохио вэ? Энэ дугаараас сонсоорой. Хүн төрөлхтөн үүсэл хөгжлийнхөө явцад хэзээ нэгэн цагт мэдрэгддэг тул маш хэвийн бөгөөд та ганцаараа...
Зүрхээ Сонс 61: Сэтгэл түгшилтийг давах нь (шалгалт, ажлын ярилцлага) 31.05.2024 50:28
Бид амьдралдаа шалтгаантай ба шалтгаангүйгээр сэтгэл түгших нь хэвийн бөгөөд өөрийгөө тайвшруулж, мэдрэмжээ эрүүл аргаар зохицуулж удирдаж сурсанаар олон төрлийн даваануудыг давж чадах билээ. Сэтгэл түгшилт хэрхэн бидний бие махбод хийгээд оюун санаа, сэтгэл зүйд нөлөөлдөг болон тайвшруулах дасгалуудыг энэ дугаарт ярилцлаа. Тухайлбал, ЕБС-ийн сурагчид, их дээд сургуулийн оюутануудын шалгалт, мөн а...
Зүрхээ Сонс 60: Эерэг сэтгэлгээ 22.03.2024 18:50
Амьдралд тохиож буй аливаа үйл явдлуудад хэрхэн хандах, шийдлийг хайх, бүх асуудалд шийдэл байдаг уу? Тааламжтай ба тааламжгүй, эерэг ба сөрөг бодол, сэтгэл хөдлөл, мэдрэмж, мэдэрхүйг анзаарч таньж мэдэж чаддаг уу? Сэтгэлийн хат гэж юу вэ, хэрхэн эерэг хандлагатай холбоотой вэ? Тухайн улс орны хөгжил, соёлын хэм хэмжээ, боловсролын тогтолцоо гэх мэт нийгэм-эдийн засгийн байдал бидний эерэг сэтгэлг...
Зүрхээ Сонс 59: Талархлын ашиг тус бидний амьдралд - 2 12.03.2024 21:18
Талархал хэрхэн бидэнд нөлөөлдөг, үүний ашиг тус болон яаж илэрхийлэх талаар эндээс дэлгэрэнгүй сонсоорой. #Талархал #ЭерэгХандлага #СэтгэлийнХат #ДасанЗохицохЧадвар #СэтгэлзүйнБоловсрол #Appreciation #PositiveAttitude #Resilience #AdaptationSkill #Psychoeducation #Gratitude #GreenBalloon #ZurheeSons #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг
Зүрхээ Сонс 58: Талархлын ашиг тус бидний амьдралд - 1 27.02.2024 29:02
Талархал... эерэг бодлыг бид мартдаг уу. Талархал угтаа хандлага юм бол, аливаа зүйлийг, оршихуйгаа байгаагаар нь хүлээн зөвшөөөрч чаддаг уу. Та өөрөөсөө асуугаад үзээрэй. Талархал бидний бие махбодь, оюун санаа танин мэдэхүй хийгээд сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар энэ дугаараас дэлгэрэнгүй сонсоорой. #Талархал #Тааламжтайбодол #ЭерэгБодол #ЭерэгСэтгэлсудлал #Хандлага #АмьдралдааТалархахнь #Gr...
Зүрхээ Сонс 57: Нарциссизмын эргэн тойронд 2 26.12.2023 30:24
Энэ оны сүүлийн дугаартаа бид өмнөх сэдвийн үргэлжлэл болгож нарциссист гэр бүлийн гишүүд болон найзууддаа хэрхэн туслах тухай ярилцлаа. #Нарциссист #НарциссистХарилцаа #Сэтгэлзүйнтусламж #Narcissistic #NarcissistRelationship #Psychoeducation #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг
Зүрхээ Сонс 56: Нарциссизмын эргэн тойронд 19.12.2023 45:51
Нарциссизм хаанаас үүдэлтэй, хэрхэн хамт амьдрах талаарх ярилцсан эхний хэсгийг энэ дугаараас сонсоорой. #Нарциссист #НарциссистХарилцаа #НарциссУчирШалтгаан #Narcissistic #NarcissistRelationship #Psychoeducation #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг
Зүрхээ Сонс 55: Сэтгэцийн гэмтэл, шарх ба Хосын харилцаа 04.11.2023 32:49
Өнгөрсөнөө үгүйсгэхгээр харилцан хүндэтгэлтэй ИТГЭЛ дүүрэн хил хязгаараа өөр өөрийнхөөрөө баримтлаж эрүүл энэрэнгүйгээр харилцаагаа хадгалах тухай бид энэ дугаартаа ярилцлаа. Бид туулсан амьдрал өөр ч хосын харилцаандаа өнгөрсөнд мэдэрсэн шарх, шийдээгүй асуудалтайгаа орж ирэх нь мэдээж хэвийн юм. Гэхдээ бид хэвийн гээд бие биенээ хүндлэхгүй, орон зай, хил хязгаараа умартан харилцан гомдоож үл ойш...
Зүрхээ Сонс 54: Хосын эрүүл бус харилцаа 28.10.2023 32:16
Хосын эрүүл бус харилцааны шинж тэмдэгүүдийн талаар мэдэх үү? Хэдий та хамтрагчдаа хайртай ч эвгүй тухгүй санагдаж байна уу? Харилцааны асуудлаа хэрхэн шийддэг вэ, гарах гарц хайхгүйгээр нэгнээ буруутган өөлдөг үү? гэх мэт Хосын эрүүл бус харилцаа тухай энэ дугаараас сонсоорой. Энэхүү дугаарыг "Хөөрхөн Зүрх" ТББ-аас хэрэгжүүлж буй Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой Гинж...
Зүрхээ Сонс 53: Илаарших, эдгэрлийн үйл явц 2 20.10.2023 25:45
Хүн амын дийлэнх нь амьдралын аль нэг үедээ сэтгэл зүйн шархийг мэдэрсэн, туулсан байдаг шүү дээ. Туулсан сэтгэл зүйн шарх бүрд хэрхэн сэтгэлийн хаттай байж сэтгэл зүйн сайн сайхан байдлаа тордож амьдралын чанараа дээшлүүлэх тухай энэ дугаараас сонсоорой. Энэ дугаартаа нэгэн сонсогчийг зочноор урьж сэтгэл зүйн илаарьших, эдгэрлийн үйл явцыг хэрхэн туршиж байгаа тухай ярилцлаа. Зарим шархыг бид тан...
Зүрхээ Сонс 52: Илаарших үйл явц 17.09.2023 37:33
Сэтгэл зүйн шарх, өвдөлтийг амьдралын аль нэг хэсэгт бид мэдэрсэн, туулсан байдаг шүү дээ. Бид тухайн болсон үйл явдалаас үүдэлтэй мэдрэмж, мэдэрхүйнүүдээс зайлсхийж, хав дарж, нууж, эсвэл зугатааж байна уу? Тэдгээр бодол, мэдрэмж, мэдэрхүйнүүдтэй хэрхэн хамт байх вэ - дэндүү их өвчинтэй байна уу? Илаарших үйл явцыг эхлүүлэхгүй байхын хор уршиг нь хувь хүн болоод харилцаануудад хэрхэн нөлөөлж амьд...
Зүрхээ Сонс 51: Өөрийгөө уучлах нь 09.08.2023 37:30
Бид өнгөрсөн үйл явдал, нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй ч хэрхэн өнгөрсөнтэйгээ урагшилан амьдрах вэ? Өөрийгөө уучлах нь үйл явц бөгөөд тийм ч амархан санасанаар болчихдоггүй билээ. Олон хүчин зүйлс өөрийгөө уучлах үйл явцад нөлөөлнө. Бид яагаад өөрийгөө уучилж чаддаггүй, үүнд нөлөөлөх хүчин зүйлс хийгээд хэрхэн уучилж сурах тухай дэлгэрэнгүйг энэ дугаараас сонсоорой. #ӨөрийгөөУучлах #Intrapersona...
Зүрхээ Сонс 50: Дасгал хөдөлгөөн ба бие махбод 26.04.2023 23:21
Зүрхээ Сонс подкастын энэ удаагийн дугаартаа бид Унгар улсад ажиллаж буй Биохимич Е.Нямсүрэнг урьж дасгал хөдөлгөөн хүний биед хэрхэн нөлөөлдөг, яагаад хийх хэрэгтэй байдаг, сунгалтын дасгал хийх нь хүний биед ямар тустай болох талаар ярилцлаа. Өөрсдийн санал хүсэлтээ коммент хэсэгт үлдээх эсвэл манай Ногоон Бөмбөлөг хуудсанд илгээгээрэй. #ДасгалХөдөлгөөн #Сэтгэлзүйнболовсрол #ZurheeSons #Psychoed...
Зүрхээ Сонс 49: Үе тэнгийн дээрэлхэлт, дарамтын талаар 22.03.2023 27:15
Зүрхээ Сонс подкастын энэ удаагийн дугаартаа бид сургуулийн Сэтгэл зүйч Т.Дариймааг урьж өсвөр насны хүүхдүүдийн үе тэнгийн дээрэлхэлт, дарамт гэж юу болох, эцэг, эх, асран хамгаалагчид хэрхэн хүүхдээ дээрэлхэлт, дарамтад өртөж буйг таних, ойлгож, дэмжих талаар анхан шатны сэтгэл зүйн боловсрол олгох зөвлөмжүүдийг багтаан ярилцлаа. Өөрсдийн санал хүсэлтээ коммент хэсэгт үлдээх эсвэл манай Ногоон Б...
Зүрхээ Сонс 48: Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн тухай 25.01.2023 40:13
Бид ЦЭВЭРШИЛТИЙН талаар зөв мэдээлэлтай байдаг уу? Цэвэршилтийн бэлтгэл үе болон бусад бүхий л үйл явцад манай соёлын онцлог хийгээд амьдралын хэв маяг Монгол эмэгтэйд хэрхэн нөлөөлдөг юм бол? Цэвэршилтийн шинж тэмдэгүүд, оюун санаа, сэтгэл зүй, нийгэмшилд нөлөөлдөг эсэх, амьдралын шинэ үе шатыг хэрхэн эрүүлээр даван туулах талаар Клиникийн профессор, эмэгтэйчүүдийн эмч С.Энхээтэй ярилцлаа. Өөрсди...
Зүрхээ Сонс 47: Та дотно харилцаандаа сэтгэл хангалуун байна уу? 11.11.2022 36:00
Хосын харилцаандаа та сэтгэл ханамжтай байж чаддаг уу? Хостойгоо оюун санаа, сэтгэл зүйн хувьд хэрхэн холбогддог вэ? Эргэлзээ, зөрчилтэй бодлуудаас улбаалан сэтгэл зүйн хувьд эцэж ядардаг уу? Дотно харилцаа гэж юуг хэлэх вэ? Хоын харилцаагаа хэрхэн тордох вэ? гэх зэрэг дэлгэрэнгүйг энэ дугаараас сонсоорой. #ХосынХарилцаа #ДотноХарилцаа #СэтгэлзүйнХэрэгцээ #ХарилцаагааТордох #СэтгэлзүйнБоловсрол #Н...
Зүрхээ Сонс 46: Ээж байх нь... 21.09.2022 29:55
Ээж байх нь... Өөрийн бий болгосон амьдралдаа сэтгэл ханамжтай байна уу? Үр хүүхэддээ би юуг үлдээх гэж байна вэ? Ээж болсоноор бид тэнцвэрээ алдаж буй мэдрэмж төрдөг үү? Өөртөө цаг гаргаж, бусдын тусламж дэмжлэг авах нь зөв үү? Ээж ядардаг уу? Ядрах эрхтэй юу? #ЭэжБайхуй #ЭэжийнАмьдрал #ЗүрхээСонс #BeingMother #Motherhood #Psychoeducation #СэтгэлзүйнБоловсрол #НогоонБөмбөлөг
Зүрхээ Сонс 45: Амралтаас ажил руу шилжих нь 22.08.2022 18:36
Зуны амралтаараа сайхан амарцгаасан уу? Амралт дуусаж хэвийн хэмнэл рүү орох ч амаргүй шүү. Энэ завсарын үеэ хэрхэн даван туулж байна даа? Энэ талаарх ярилцсан дугаарыг хүлээн авч сонсоно уу. #ЗуныАмралт #Шилжилтийнүе #АжилАмьдрал #VacationtoWork #EasingIntoWork #TransitionAfterVacay #Psychoeducation #СэтгэлзүйнБоловсрол #НогоонБөмбөлөг #ЗүрхээСонс #GreenBalloon
Ähnliche Podcasts
Replaio ist kein Herausgeber von Podcasts; die Namen der Sendungen, Cover und Audioinhalte gehören ihren Autoren und werden über öffentliche RSS-Feeds verbreitet