Green Balloon

Zurhee Sons

Education EN ↓ 69 episodes

Psychoeducation in Mongolia

Author

Green Balloon

Category

Education

Podcast website

soundcloud.com

Latest episode

Nov 12, 2025

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Зүрхээ Сонс 44: Ялгаатай байдлыг ойлгож, мэдрэх нь 02.03.2022

Бид ер нь бусдаас ялгаатай юу? Өөрийн болон бусдын ялгаатай байдлыг бид хэрхэн хүлээж авдаг бол? Ялгаатай байдлаа танин мэдэж хүлээн зөвшөөрч чаддаг болов уу? Хүүхдүүддээ бид яаж үлгэрлэдэг бол? Хүүхдүүд эргэн тойрноо яаж анзаардаг бол? Хүүхдүүд ялгаатай байдлын тухай юу гэж ярив? Энэ дугаартаа бид өөрсдийн хувийн туршлагаа хуваалцаж ярилцлаа. Сонсогч та цааш нь түгээж хүнлэг энэрэнгүй нийгмийг ха...

Зүрхээ Сонс 43: Ичгүүрийн тухай 15.12.2021

Та ИЧГҮҮР (Shame) гэх мэдрэмжийг юу гэж боддог вэ? Бусдыг ичгүүрт байдалд оруулж тэдний өөртөө итгэх итгэл, өөрийн үнэлэмжинд нөлөөлж байсан үү? Та хүүхдийг эвгүй байдалд оруулдаг уу, хүүхдийн мөн чанар болох БИ руу нь олон нийтийн өмнө болон гэр бүлийнхний өмнө ичээж дорд үздэг үү? Бусдын зүрх сэтгэлд шарх, айдас, түгшүүр үүсгэдэг үү? Ичгүүр нь хувь хүний мөн чанар болох БИ болон улмаар харилцаан...

Зүрхээ Cонс 42: Гэрлэлтийн өмнөх харилцаа 03.12.2021

Харилцаа ямар байх ёстой вэ? Харилцаанд зөрчил байх ёстой юу, үгүй юу? Эрүүл харилцаа гэж ямар байдаг юм бол? Эдгээр асуултуудын хариултыг эндээс сонсоорой. #сэтгэлзүйнболовсрол #ЭрүүлХарилцаа #ХосынХарилцаа #ЗүрхээСонс #GreenBalloon #Psychoeducation

Зүрхээ Cонс 39: Гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй сэтгэцийн гэмтэл, цочрол 15.10.2021

Энэ удаагийн дугаарт бид гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй сэтгэцийн гэмтэл, цочролын тухай ярилцлаа. Нэг удаагийн аваар осолын цочрол нь гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй сэтгэцийн гэмтэлээс ялгаатай байдаг. Сэтгэцийн гэмтэл цочрол хувь хүний бие махбодь (тархи, дархлаа г.м), оюун санаа, сэтгэл зүй болон орон нутаг, улс орны нийгэм -эдийн засгийн хөгжилд хэрхэн нөлөөлдөг талаар болон мөн гэрийн н...

Зүрхээ Cонс 41: КОВИД-19 ба Эдгэрэлт 20.09.2021

Энэ удаагийн дугаарт КОВИД-19-ийн эдгэрэх үйл явцын сэтгэл зүйн байдал болон хэрхэн даван туулах талаар ярилцлаа. #КОВИД19Эдгэрэлт #СэтгэлзүйнБоловсрол #ЗҮРХЭЭСОНС #PsychologicalWellbeing #COVID19Healing #Psychoeducation #GreenBalloon

Зүрхээ Сонс 40: Хоол хүнс ба хүний бие махбодь 14.06.2021

Бидний идэж буй хоол хүнс бие махбодь, сэтгэл зүйн байдалд нөлөөлдөг эсэх, хоолны дэглэмийн сул ба давуу тал, ухамсартайгаар идэх (mindful eating), дархлаа, хөдөлгөөн дасгалийг хэрхэн хийх зэрэг сэдвээр биохимич Е.Нямсүрэнтэй ярилцлаа. Манай зочин Е.Нямсүрэн Унгар улс дах Будапештийн Технологийн их сургуульд биоинженер мэргэжлээр баклавр, хоол хүнс-био инженер чиглэлээр шинжлэх ухааны магистр (MSc...

Зүрхээ Сонс 38: Сэтгэл заслын үйлчилгээн дэх харилцаа 14.04.2021

Та хэрэв сэтгэл засал, сэтгэл зүйн үйлчилгээнд хамрагдахыг хүсэж байвал эсвэл шинэ сэтгэл зүйч бол энэ дугаарыг сонсоорой. Сэтгэл заслын харилцаа ямар байх ёстой, тухайн үйлчилгээнд үйлчлүүлэгч болон сэтгэл зүйч/сэтгэл засалч юуг анхаарах талаар ярилцлаа. #TherapeuticRelationship #ResponsibleTherapy #ResponsibleClient #ResponsibleTherapist #ЗүрхээСонс #Psychoeducation #СэтгэлзүйнБоловсрол

Зүрхээ Сонс 37: Та өөртөө хэт өндөр шаардлага тавьдаг уу? 08.04.2021

Та өөртөө өндөр шаардлага тавьдаг уу? Өндөр хүлээлт, шаардлага таны амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ? Өөртөө хатуу хандана гэдэгт ямар хандлага, зан үйл багтдаг вэ? Өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл болон амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг, үүнийг зогсоож болох эсэх талаар энэ дугаар ярилцлаа.

Зүрхээ Сонс 36: COVID-19 ганцаардал 14.02.2021

Энэ дугаарт COVID19-ийн хүрээнд ганцаардал гэж юу болох, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, бие махбодид нөлөөлдөг эсэх, ямар бүлгийн хүмүүс илүү өртөж байгаа эсэх, эерэг болон сөрөг талуудын талаар ярилцлаа. #Ганцаардал #КОВИД19 #СэтгэлзүйнБоловсрол #Loneliness #COVID19 #Psychoeducation #ЗүрхээСонс #GreenBalloon

Зүрхээ Сонс 35: Одоо цагт төвлөрөх нь 01.02.2021

Уй гашуу, хагацал, уйтгар гуниг гэх мэт мэдрэмжүүдээс бид зугатааж зайлсхийдэг үү? Энэ дугаарт ОДОО ЦАГТ төвлөрөхийн ач холбогдол, сэтгэл хөдлөл мэдрэмжүүдийнхээ бүрэлдхүүнүүдийг ойлгох болон төвдөрөлийн аргуудын талаар ярилцлаа. #ОдооЦаг #Сэтгэлзүйнболовсрол #Mindfulness #BeingMindful #GreenBalloon #PsychoEducation #ЗүрхээСонс music: www.bensound.com

Зүрхээ Сонс 34: Тодорхойгүй, таамаглашгүй байдлыг даван туулах нь 21.01.2021

Энэ удаагийн дугаарт ТОДОРХОЙГҮЙ, ТААМАГЛАШГҮЙ БАЙДАЛ гэж юу болох, энэ нөхцөлд ямар сэтгэл хөдлөл, мэдрэмж төрөх вэ, хэрхэн эрүүлээр даван туулах аргууд зэргийг ярилцлаа. #ТодорхойгүйТаамаглашгүй #ХяналтаасГадуур #Uncertainty #Unpredictability #OutofControl #Psychoeducation #СэтгэлзүйнБоловсрол #НогоонБөмбөлөг #greenballoon

Зүрхээ Сонс 33: Хэт эерэг байхын хор уршиг 13.01.2021

Зүрхээ Сонс шинэ дугаарт бид байгалаас заяасан сэтгэл хөдлөл, мэдрэмж хийгээд бодит амьдралаас зайлсхийж ХЭТ ЭЕРЭГ байхын үр дагаварын талаар ярилцлаа. #ХЭТЭЕРЭГ #toxicpositivity #Сэтгэлзүйнболовсрол #psychoeducation #ЗүрхээСонс #ногоонбөмбөлөг Music: bensound.com

Зүрхээ Сонс 32: COVID 19 ба гэрээсээ ажиллаж буй ээжүүд 05.01.2021

Энэ дугаараас COVID19 ба хөл хорионы үеэр гэрээсээ ажиллаж буй ээж нарын сэтгэл зүй, ажил амьдрал болон сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч болохуйц арга замуудын талаар сонсоорой. #ХөлХорио #АжиллажбуйЭэжүүд #ЗүрхээСонс #Сэтгэлзүйнболовсрол #WorkingMothers #Psychoeducation #GreenBalloon Music; benmusic.com

Зүрхээ Сонс 31: Та хэтрүүлэн боддог уу? 27.10.2020

Та (аливаа асуудлыг) хэтрүүлэн боддог уу? Таны амьдралын аль нэг талбарт нөлөөлж байна уу? Хэтрүүлэн боддог хандлагаа өөрчилж болох уу? Дэлгэрэнгүйг энэ дугаараас сонсоорой. #ХэтрүүлэнБодох #УргууланБодох #OverThinking #PsychoEducation #СэтгэлзүйнБоловсрол #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг #GreenBalloon

Зүрхээ Сонс 30: Өсвөр насны хүүхдийн өөртөө итгэх итгэл 19.10.2020

#ЗүрхээСонс энэ удаагийн дугаартаа өсвөр насны хүүхдийн өөртөө итгэх итгэлийн тухай ярилцлаа. Хүүхдийн өөртөө итгэх итгэлд нөлөөлөх хүчин зүйлс, ямар шинж тэмдэгүүд илэрч болох хийгээд хэрхэн дэмжиж өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж болох тухай энэ дугаараас сонсоорой. Хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж байгаарай. #ӨсвөрНас #ӨөртөөИтгэхИтгэл #ЗүрхээСонс #СэтгэлзүйнБоловсрол #GreenBalloon #Psychoe...

Зүрхээ Сонс 29. Харилцааны хил хязгаар 28.09.2020

Бид хэсэг хугацаанд түр завсарлаад "Харилцааны хил хязгаар" шинэ дугаараа сонсогчиддоо хүргэж байна. Эрүүл харилцаа, хил хязгаар гэж юу вэ, эрүүл хил хязгаар буюу нарийн шугам хаана байх, хэрхэн зураасаа татах, юун дээр анхаарах вэ гэх зэргийг та бүхэн энэ дугаараас сонсоорой. #ХарилцааныХилХязгаар #ЭрүүлХарилцаа #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг #GreenBalloon

Зүрхээ Сонс 28: Өсвөр насныхан ба залуусын үерхэл нөхөрлөлийн тухай 25.06.2020

Өсвөр насныхан болон залуусын нөхөрлөл, үерхэл дотно харилцаанд үнэт зүйл, гэр бүлийн орчин нөхцөл байдал нөлөөлдөг эсэх, эдгээр харилцаанд хил хязгаар байдаг эсэх, эрүүл аюулгүй харилцаатай байх гэх мэт асуудлаар Хөөрхөн Зүрх ТББ-ын зохицуулагч, нийгмийн ажилтан Б.Оюундарьтай ярилцлаа. Та өвсөр насны хүүхэдтэй бол энэ дугаарыг сонсоорой. #Үерхэл #ХүүхдээОйлгох #НээлттэйХарилцаа #Нөхөрлөл #ЗүрхээС...

Зүрхээ Сонс 27: Өөрийгөө хэрхэн сэргээх вэ 26.05.2020

Энэ удаагийн дугаарт СЭДЭЛийн эргэн тойронд өөрийгөө хэрхэн сэргээх талаар дэлгэрэнгүй ярилцлаа. СЭДЭЛ бидний бие махбодь, сэтгэл хөдлөл мэдрэмжинд нөлөөлдөг эсэх ба бид энэ тодорхойгүй цаг хугацаанд хэрхэн утга учиртай амьдрах аргуудын тухай сонсоорой. #Сэдэлжүүлэх #Сэргээх #COVID19Motivation #Motivation #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг

Зүрхээ Сонс 26: ЛГБТИК оршихуй ба сэтгэцийн эрүүл мэнд 13.05.2020

Энэ дугаарт бид 5 сарын 17нд тохиох ЛГБТИК хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхалтыг бууруулах зорилготой #IDAHOT олон улсын өдөрт зориулж ЛГБТИК хүний эрхийн активист Б. Хулантай ярилцлаа. Нийгмийн тогтсон ойлголт, хандлагаасаа болж бид хэн нэгнийг ялгарвалан гадуурхаж байгаа юм биш биз? Ялгаварлан гадуурхалт нь бидний сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг бол? Таны хайртай дотны хэн нэгэн тантай...

Зүрхээ Сонс 25: COVID19 ба гэр бүлийн хүчирхийлэл 19.04.2020

Энэ удаагийн дугаарт COVID19 хөл хориотой холбоотойгоор гэр бүлийн хүчирхийлэл ихсэж байгаа тул хохирогч, даван туулагчид өөрийгөө болон хүүхдээ хэрхэн хамгаалж болох, хэрэв та хэн нэгнийг мэддэг бол туслаж дэмжиж болох талаар сэтгэлзүйч Г.Түвшинжаргалтай ярилцлаа. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага хүлээн авах утаснууд: Цагдаагийн газрын 107, 102, хүүхдийн утас 108, Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Тө...

Зүрхээ Сонс 24: COVID19-ийн үеэр хүүхэд ба гэр бүлээрээ эрүүлээр даван туулах аргууд 24.03.2020

Энэ удаагийн дугаарт хүүхдийнхээ айдасыг гадагшлуулах, хамтдаа эерэг, эрүүл, бүтээлчээр даван туулах аргуудыг ярилцлаа. #COVID19 #Хүүхэд #ГэрБүлийнХарилцаа #ЗүрхээСонс #СэтгэлзүйнБоловсрол

Зүрхээ Сонс 23: COVID19-ийн хүрээнд стрессээ зохицуулах нь 22.03.2020

Энэ удаагийн дугаарт COVID19-ийн хүрээнд өөрийн болон хайртай дотны хүмүүсийн стрессийг хэрхэн зохицуулах, эерэгээр даван туулах аргуудыг ярилцлаа. #COVID19 #СтрессМенежмэнт #ГэрБүлийнХарилцаа #ХувьХүн #StressManagement #MentalHealthMatters #ZurheeSons #GreenBalloon

Зүрхээ Сонс 22: Цагдаагийн албан хаагчдийн ажлын ачаалал 22.03.2020

Энэ удаагийн дугаарт Нийслэлийн цагдаагийн удирдах газрын ахлах сэтгэл зүйч Д.Эрдэнэчимэг цагдаагийн албан хаагчдийн ажлын ачаалал болон тэдний гэр бүлийнхэн, хэрхэн ажил амьдралын тэнцвэрт байдлыг хадгалах талаар ярилцлаа. Цагдаа ч бас хүн, тиймээс аль аль талдаа харилцан хүндэтгэлтэй хандацгаая. #ЦагдаагийнСэтгэлзүйнБайдал #ЦагдаагийнАжлынАчаалал #PoliceWorkLifeBalance #PoliceMentalHealth #Psych...

Зүрхээ Сонс 21: Эрчүүдийн амьдралын хэв маяг ба сэтгэцийн эрүүл мэндийн тухай 22.03.2020

Энэ удаагийн дугаарт нийгэмд буй хэвшмэл ойлголт эрчүүдийн амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг, эрчүүдийн сэтгэл зүйн илэрхийлэмж эмэгтэйчүүдийнхээс өөр эсэх талаар Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Д.Лхамсүрэнтэй ярилцлаа. #ЭрчүүдийнСэтгэлзүй #ЭрчүүдийнСэтгэцийнЭрүүлМэнд #ХэвшмэлОйлголт #MensIssue #GreenBalloon #ZurheeSons #Psychoeducation

Зүрхээ Сонс 20: Өөрийгөө хүлээн зөвшөөрөхүй 22.03.2020

Таагүй дурсамжуудаа хав дарж зөвхөн баяр баясгалантайгаа урагшилахыг хичээдэг үү? Өөрийнхөө таатай, таагүй дурсамж, мэдрэмжүүдийг байгаагаар нь хүлээн зөвшөөрах тухай та өмнө нь бодож байсан уу? Өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь бидний сэтгэцийн эрүүл мэнд, өөртэйгөө болон өрөөлтэй орох харилцаанд хэрхэн нөлөөлдөг бол? Өөрөөрөө байна гэдэгт "хуурай дүр" байхыг хэлдэг юм болов уу? Тa өөрийгөө хуурдаг уу...

Listen to the Zurhee Sons podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.