Haranhui Uruu
Харанхуй Өрөө
Монголоос гадаад руу гарсан олон мянган залуусын төлөөллийг зочдоор урьж, харь орон гэхээрээ бүх зүйл нь сайхан амьдрал угтдаг мэт ойлголтыг халах, чухам бодит байдал дээр ямар зүйл угтан авдаг тухай нээлттэй, ярилцах зорилготой подкаст. Гадаадад амьдардаг бүхэн амжилттай байдаггүй, бас сошл зураг дээрх шигээ байдаггүй гэдгийг та гадагшаа л гарчихвал болоо гэж бодож суугаа сэтгэхүй дээрээ олж мэдсэнээр юу хүлээж байгаа нь мэдэгдэхгүй тас харанхуй өрөөнд бидэнтэй хамт гэрэл асааж бодитоор харах юм. Даваа гараг бүр шинэ дугаар
Author
Haranhui Uruu
Category
Podcast website
Latest episode
Oct 12, 2025
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Литва | Визээ хөөцөлдөж, дугаарлаж зосгох нь ч гоё | Харанхуй Өрөө Подкаст 12.10.2025 1:05:29
Уламжлал ёсоор даваа гараг болж, Харанхуй Өрөөний шинэхэн дугаар та нартаа хүрэхэд бэлэн болжээ. Өнөөдрийн дугаартаа бид Бүгд Найрамдах Литва улсад гэр бүлээрээ ажиллаж амьдардаг залууг урьж ярилцсан байгаа. Тэрээр Америк явах уу, Литва явах уу гэсэн сонголтын өмнө очихдоо Литва улсыг сонгосондоо одоо харамсдаг эсэхээ бидэнтэй хуучилсан байгаа. Тухлан сууж сонсоорой. Enjoy!
Турк-Америк | 10 жилийн дараа Монголдоо суурьших ямар вэ? | Харанхуй Өрөө Подкаст 29.06.2025 1:22:47
Харанхуй өрөөнд үүр цайж шинэ долоо хоног даваа гарагаар эхэллээ. Уламжлал ёсоор та нартаа шинэхэн, сонирхолтой түүхээ хуваалцахаар зочин минь суудалдаа тухлан суусан байна. 3 өөр шашинтай улсад амьдарсан туршлага түүний хувь хүний төлөвшил, аливаа зүйлийг харах өнцөгт хэдэн градус өөрчлөлт авч ирсэн тухай болон 10 жилийн дараа Монголдоо эргэж ирээд суурьшихад ямар байсан тухай өнөөдрийн дугаарт я...
Канад - Бүгдийг тэгээс биш таваас эхлүүлж болно | Харанхуй Өрөө Подкаст 08.06.2025 1:05:20
Уламжлал ёсоор даваа гараг болж бид бүгд Харанхуй Өрөөндөө цуглах цаг ирлээ. Канад руу Монголоосоо шууд байнгын оршин суух визтэй очсон гэр бүлийн тухай өнөөдөр бид ярилцах болно. Хүний газар заавал бүхнийг тэгээс нь эхлэх биш хэрхэн яг эх орондоо хийдэг байсан ажлаа хийхээр очиж болох тухай мэдээд аваарай. Enjoy!
Сингапур, Малайз | Эр хүнд итгэхээр өөртөө итгэ | Харанхуй өрөө Подкаст 26.05.2025 1:03:27
Ойрд Зүүн Өмнөд Азиар хэдүүлээ огт хэсээгүй юм байна. Өнөөдрийн Харанхуй Өрөөний дугаарын зочин Сингапур, Малайзад амьдрал хэр байгаа тухай, Монголчууд тэнд юу хийж амьдрах болсон тухай ярьсан. Тухлан сууж сонсоорой.
Австрик | Таардаг, таардаггүй газар орон гэж байдаг уу? | Харанхуй Өрөө Подкаст 27.04.2025 1:01:10
Гадагшаа л гарчихвал хаашаа ч хамаагүй гэсэн бодлоор дүрвэх шахуу эх орноосоо мянга мянгаараа гардаг байсан цаг саяхан. Одоо харин гадагшаа гарахдаа очих гэж байгаа улс орноо судалж, яг ямар газар руу очих гэж байгаагаа тодорхой хэмжээнд мэддэг хүмүүс нь илүү олон болсон байх. Гэхдээ чухам хүнд таардаг газар, таардаггүй улс орон гэж байдаг уу гэсэн асуултад та юу гэж хариулах вэ? Хариултаа харааха...
Америк | Харанхуй Өрөө Подкаст | 39 насандаа Амеркийн армид алба хаасан бүсгүйн түүх 13.04.2025 1:39:18
10 жилийн өмнө Монголдоо их сургуулийн багш хийж явсан бүсгүй өнөөдөр Америкийн цэргийн албыг 39 насандаа амжилттай хаагаад явж байх юм гэж бүр зүүдэлж ч яваагүй тухайгаа бидэнд өнөөдрийн Харанхуй Өрөөний дугаарт ярих болно. Түүний яриаг сонсоод ямар сэтгэгдэл төрснөө заавал бичиж үлдээгээрэй. Enjoy!
Мексик | Харанхуй Өрөө Подкаст | Чадна гэсэн сэтгэхүйн гайхамшиг 17.02.2025 1:00:41
Шинэ долоо хоног эхэлж, даваа гараг бидэнд баяр хөөр дүүрэн ирж байна. Харанхуй Өрөөний энэ удаагийн дугаартаа бид Мексикийн нэгдсэн улсаас зочинтой сууж байна. Хүний газар заавал гуйж явах ёстой биш, гуядаж амьдарч бас болдгийн жишээг харуулсан эмэгтэн яриаг тухлан сууж сонсоорой!
Норвеги | Харанхуй Өрөө Подкаст | Гүнгийн ахайтан хог ухсан түүх 27.01.2025 1:17:01
Харанхуй Өрөөнд гэрэл асаахаар энэ удаагийн дугаарт маань Норвегийн Вант Улсад ажиллаж амьдарч буй бүсгүй зочны сандалд заларлаа. Норвегийн Гүнгийн ахайтан болно гэж хошигнож явсан түүнийг ямар амьдрал хүлээж авсан тухай тухлан сууж сонсоорой. Enjoy!
БНСУ-3 | Харанхуй Өрөө Подкаст | Өшөө жаахан л тэсээрэй 13.01.2025 1:18:10
БНСУ-д ажиллаж амьдардаг олон Монголчуудын төлөөлөл болсон эмэгтэй өнөөдрийн Харанхуй Өрөөний маань зочноор оролцлоо. Ганц бие ээж хүн бага насны хоёр хүүхэдтэйгээ хамт хэрхэн визээ алдаж, бас эргүүлж олж авч байгаа тухай сонирхолтой түүхийг та нартайгаа хуваалцахад бэлэн боллоо. Таалан сонсоорой!
Казахстан Улс | Харанхуй Өрөө Подкаст | Гадаад царайгүй гадаад хүмүүс 16.12.2024 1:09:24
Харанхуй Өрөөнд гэрэл асаасан шинэхэн дугаараараа та нарынхаа даваа гарагийн мэндийг эрье! Бидний мэддэг юм шиг мөртлөө огт мэддэггүй Бүгд Найрамдах Казахстан Улсын тухай сайнтай муутай, бүхий л талаас нь ярилцсан энэ удаагийн дугаар маань сонсогч та нарт минь хүрээд, чухам ямар сэтгэгдэл үлдээхийг харна гэхээс тэсч ядан байна. Enjoy!
Япон-3 | Харанхуй Өрөө Подкаст | Нууцын эрэлд 18.11.2024 1:39:53
Харанхуй Өрөөтэй шинэ долоо хоногийн мэнд! Уламжлал ёсоор даваа гараг болж сонирхолтой түүх, амьдралын олон өнгөөс нэгийг нь сонсох сайхан мөч ирлээ. Энэ удаад Арлын Япон улсад телевизийн найруулагчаар ажиллаж амьдардаг гайхалтай бүсгүйтэй бид ярилцлаа. Түүний яриа яг л япон адал явдалт кино үзэж байгаа мэт огшоосон, бас хөөрөх сэтгэгдэл төрүүлэхийн хажуугаар сэтгэлд хүрсэн сайхан дугаар болгож ча...
Итали Улс | Харанхуй Өрөө Подкаст | Италид дурлуулсан тэтгэлэг 28.10.2024 1:15:51
Голч оноо тийм сайн биш байлаа ч, хэлний оноо сүртэй өндөр биш байсан ч гэлээ Италийн их дээд сургуульд 100 хувийн хөнгөлөлттэй, дээрээс нь нэмээд амжиргааны зардлыг нь мөн олгодог тэтгэлэг байдаг тухай бид хоёр лав өнөөдрийг хүртэл мэдээгүй явжээ. Магадгүй яг өөрийгөө олох аялалд болон гадаадад суралцах хүсэлд автсан яваа бол тун хэрэгтэй мэдээллийг Харанхуй Өрөөнд өнөөдөр ярилцлаа. Италид дурлас...
Кипр Улс | Харанхуй Өрөө Подкаст | Холын европт хятад хэл аминд орсон түүх 29.09.2024 1:20:21
Харанхуй Өрөө Подкастын цоо шинэ дугаар та нарт минь хүрч байна. Удаан хугацааны дараа эргэн ирж байгаа учраас, сонирхолтой, Монголчууд цөөхөн байдаг улсаас зочин урьж оруулах зорилгодоо хүрч Бүгд Найрамдах Кипр улсад амьдарч буй зочин залуутайгаа хамт бид 3 Харанхуй өрөөндөө сууж байна. Мэдсэн сурсан бүхэн хэзээ ч илүүддэггүй тухай сонин түүхийг та нартаа хүргэе. Enjoy!
Сьерра Леон | Харанхуй Өрөө Подкаст | Онлайн романс 16.10.2022 1:27:15
Нэг хүний амьдралд тохиолдсон гэхэд хэтэрхий их юм шиг боловч сургамжтай бас сонирхолтой энэ яриа сонсогч авхай таныг нэг минут ч уйдаахгүй гэдгийг амлах байна. Шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!
Америк-3 | Харанхуй Өрөө Подкаст | Яах гэж эмэгтэй хүн болж төрөв өө! 10.10.2022 1:01:29
Зөвхөн эмэгтэй гэдэг шалтгаанаар аливаа зүйлд ад үзэгдэх, эсвэл хоёр дахин хичээх, гурав дахин батлах шаардлага гардаг уу? Өнөөдрийн Харанхуй Өрөөний зочин энэ траумагаа хэрхэн давж гарсан тухайгаа бидэнтэй хуваалцлаа. Америкт цөмийн энергийн инженер мэргэжлээр сурч төгссөн, өдгөө өндөр албан тушаал хашиж байгаа эмэгтэй юу ярихыг сонирхоорой. Enjoy!
Өмнөд Африк | Харанхуй Өрөө Подкаст | Нисдэг хүн 03.10.2022 59:01
22 жилийн өмнө хамгийн сүүлд Монголд очсон зочин маань Өмнөд Африк дахь амьдралынхаа тухай сонин сайхнаас бидэнтэй өнөөдрийн Харанхуй Өрөөнд хуваалцлаа. Бизнес эрхлэгч, шинэ санааны эрэлд гарагсдад маш чухал хэрэгцээтэй байж болзошгүй мэдээлэл ч мөн багтсан байгаа. Enjoy!
Энэтхэг | Харанхуй Өрөө Подкаст | Энгийн дотор орших аз жаргал 14.08.2022 1:17:23
Энэтхэг улсын тухай та юу мэдэх вэ? Бид хоёрын хувьд лав энэтхэг кино, энэтхэг хоолноос цааш хэтрэхгүй төсөөлөлтэй байсан бол өнөөдрийн энэ дугаарыг хийж байхдаа бодол тэс өөр болсон байлаа. Бурхны оронд эрдэм сураад ирсэн эмэгтэйн яриаг хамтдаа Харанхуй Өрөөнд дэлгэе. Enjoy!
Бидний мэдэхгүй Хойд Солонгос буюу БНАСАУ | Харанхуй Өрөө Подкаст 07.08.2022 1:41:23
Энэ удаагийн дугаараа та нартаа цацах гэж энэ цаг мөчийг тэсэн ядан хүлээж байлаа. Олон тайлбар ч ер нь бичмээргүй байна. Тухлаж аваад шууд сонсоорой. Enjoy!
Өмнөд Солонгос-2 | Харанхуй Өрөө Подкаст | Солонгосын хөгжмийн ертөнцөд гялалзана 01.08.2022 1:13:38
Гадаадад ажиллаж амьдардаг Монголчуудын өндөр хувийг эзэлдэг орны нэг бол БНСУ. Солонгост Монголчууд зөвхөн хар ажил хийж, хараар амьдардаг гэсэн ойлголт өнөөдрийг хүртэл байсаар байгаа ч тэдний хоёрдугаар үе буюу үр хүүхдүүд нь өнөөдөр юу ярьж байгааг та бүхэн энэ удаагийн Харанхуй өрөөнөөс сонсоод, дүгнэлт тань өөрчлөгдөх байх. Kpop-оороо аль хэдийн дэлхийн нийтийг донсолгоод буй Солонгосын хөгж...
Япон-2 | Харанхуй Өрөө Подкаст | Тэтгэлэгтэй ч Girls Bar-д ажиллах ёстой 25.07.2022 1:15:59
Сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт л хамрагдчихвал жаргаад дээшээ хараад хэвтчих юм байна гэсэн ойлголттой бол энэ дугаарыг сонсоод бодол тань өөрчлөгдөх байх. Тэтгэлэг хүрэхгүй, цар тахлын үед харих боломжгүй, ажил олдохгүй нөхцөлд шөнийн ажил хийхээс өөр аргагүйд хүрсэн хос хоёр бүсгүйн тухай та энэ удаагийн дугаараас сонсох болно. Зорилгодоо хүрэхийн тулд хүн ямар замыг туулдаг вэ? Enjoy!
Дугааргүй дугаар | Харанхуй Өрөө Подкаст 20.07.2022 1:09:46
Даваа гараг бүрт уламжлал ёсоор эхэлдэг долоо хоног маань энэ удаад лхагва гарагт эхэлж байгаа нь шалтгаантай байлаа. Та нараасаа хүлцэл өчихийн ялдамд, биднийг хүлээж байсан, хүлээсээр байгаа сонсогч нартаа гүнээ талархаж байна. Долоо хоногоо хамтдаа эхлүүлцгээе!
Франц-2 | Харанхуй Өрөө Подкаст | Дэлхийн Монгол Иргэн 11.07.2022 1:00:32
Бохь, тамхи ширхэглэж зардаг айлын охин хэрхэн өөртөө боломж үүсгэж дэлхийн хэмжээний боловсрол эзэмшсэн тухай өнөөдрийн дугаарт яригдах болно. Зарлагдсан тэтгэлэгт хамрагдах биш өөртөө хэрхэн тэтгэлэг бий болгож чадсан түүхийг сонсоод магадгүй танд бас нэгэн мотивац өгөхийг үгүйсгэхгүй юм. Enjoy!
БНХАУ | Харанхуй Өрөө Подкаст | 12 жилийн боловсролыг 8 жилд 04.07.2022 1:08:51
Бидний мэддэг, бас мэддэггүй БНХАУ-ын тухай энэ удаагийн дугаарт бид зочинтойгоо ярилцлаа. Тэрээр 13 настайдаа анх урд хөршийг зориод, ганцаараа яаж хөглөж байсан тухайгаа ний нуугүй ярьсан байгаа. Шинэ даваа гарагтаа тавтай морил. Enjoy!
Англи хэлтэй орнууд | Харанхуй Өрөө Подкаст | Хоёр хэмжиж, гурав огтлохын жишээ 27.06.2022 1:32:56
Мэдээлэл, зөвлөгөө авах хүнээ яг зөв сонгож, нягталж байхгүй бол боломжоо хэрхэн алдаж болох тухай энэ удаагийн дугаарт яригдах болно. Нэг биш, хоёр удаа монгол руугаа буцсан ч яагаад эргээд л гадагшаа гарах бодол төрсөн тухай зочин хос маань илэн далангүй ярилаа. Шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!
Испани | Харанхуй Өрөө Подкаст | Амь авраарай! 19.06.2022 1:05:22
Жижигхэн биетэй болж төрснөөсөө болж эх орондоо хүссэнээрээ амьдрах эрхгүй болсон бүсгүй энэ удаагийн Харанхуй Өрөөнд зочноор оролцлоо. Тэрээр өдгөө Испанийн Сан Себастианд хэрхэн аж төрж байгаа тухай бидний ярианаас дэлгэрэнгүй сонсоорой. Enjoy!
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.