Haranhui Uruu

Харанхуй Өрөө

Society MN ↓ 44 episodes

Монголоос гадаад руу гарсан олон мянган залуусын төлөөллийг зочдоор урьж, харь орон гэхээрээ бүх зүйл нь сайхан амьдрал угтдаг мэт ойлголтыг халах, чухам бодит байдал дээр ямар зүйл угтан авдаг тухай нээлттэй, ярилцах зорилготой подкаст. Гадаадад амьдардаг бүхэн амжилттай байдаггүй, бас сошл зураг дээрх шигээ байдаггүй гэдгийг та гадагшаа л гарчихвал болоо гэж бодож суугаа сэтгэхүй дээрээ олж мэдсэнээр юу хүлээж байгаа нь мэдэгдэхгүй тас харанхуй өрөөнд бидэнтэй хамт гэрэл асааж бодитоор харах юм. Даваа гараг бүр шинэ дугаар

Author

Haranhui Uruu

Category

Society

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Oct 12, 2025

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Америк-2 | Харанхуй Өрөө Подкаст | Эрх чөлөөний орон дахь эрх чөлөөгүй амьдрал 13.06.2022

Америкийн Нэгдсэн Улсад албан ёсоор амьдрах эрхгүй боловч амьдарч байгаа маш олон монголчуудын нэг эмэгтэй өнөөдрийн Харанхуй Өрөөний зочноор уригдан оролцлоо. Google дээрээс ч хайгаад олохгүй зарим мэдээлэл манай подкастад яригддаг учраас бид өөрсдийгөө Харанхуй өрөөнд гэрэл асаасаар гэж ярих дуртай болоод байгаа. Шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!

Израиль | Харанхуй Өрөө Подкаст | 100 долларын дэвсгэртээр ханаа бүрнэ 06.06.2022

Шинэ долоо хоногийн мэнд! Харанхуй өрөөний энэ удаагийн дугаарт Израил улсад ажиллаж амьдардаг монгол бүсгүй оролцлоо. Бид гурав маш сонирхолтой яриа өрнүүлсэн байгаа. Шимтэн сонсоорой! Enjoy!

Англи-2 | Харанхуй Өрөө Подкаст | Амьдрал живүүлэх гээд байвал нар гартал хөвж л бай 30.05.2022

Энэ зочинтой ярилцсандаа бид хоёр туйлын их баяртай байгаа. Шинэ долоо хоногийг тань гайхалтай эхлүүлж өгнө гэдэгтээ бид маш их итгэлтэй байна. Харанхуй Өрөөний өнөөдрийн дугаарыг ганцаараа, тухтай сууж байгаад сонсоорой гэж зөвлөе. Enjoy!

Турк | Харанхуй Өрөө Подкаст | Хуурамч тэтгэлэг 23.05.2022

Тэтгэлэг авчихлаа гэж гэрийнхэндээ хэлээд зугатах шахам гадагшаа явсан эмэгтэй энэ удаагийн дугаарын зочноор оролцлоо. Түүний туулж ирсэн амьдралын зам их сонирхолтой бөгөөд адал явдлаар дүүрэн байжээ. Харанхуй Өрөө Подкастын шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!

Австрали-2 | Харанхуй Өрөө Подкаст | Депресстсэн үедээ сонсох дугаар 16.05.2022

Энэ удаагийн дугаарыг гадаад улсад суралцангаа ажиллаж амьдарч байгаа мянга мянган залуустаа зориулж бэлтгэлээ. Мөн тэдний гэр бүлийнхэн сонсоод үр хүүхдэдээ тулгардаг асуудлын захаас бага ч болтугай мэдрэх болно гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь шийдлийг нь ч мөн бид ярилцсан байгаа. Тэгэхээр шинэ дугаараа таалан болгооно уу. Enjoy!

Австри-2 | Харанхуй Өрөө Подкаст | Чи монголын дуучнаар ширээ арчуулдаг хэн бэ? 09.05.2022

Эх орондоо олны танил байж, тайзан дээр амьдрал нь өрнөж явсан хүмүүс гадны оронд очоод чимээгүйхэн амьдарч байгаа жишээ бид хэд хэдийг мэднэ. Өнөөдрийн Харанхуй Өрөөний зочин харин чимээгүй өнгөрөх амьдралыг сонгоогүй өгөөд, бодит байдлаа нууж хаалгүй ярьж эхэлснээрээ өөр талаараа олонд танигдаад байгаа дуучин бүсгүй байгаа. Түүний амьдралыг харах өнцөг яаж өөрчлөгдсөн тухай энэ дугаараас сонсоор...

Америк | Харанхуй Өрөө Подкаст | Монгол циркээс Холливуд хүрэх зам 01.05.2022

АНУ-аас орох зочинтой дугаарыг маш олон сонсогч маань хүсэн хүлээж байсан биз ээ. Энэ удаагийн Харанхуй Өрөөнд Монгол Циркээс Холливуд хүртэлх замыг бидэнд зааж өгөхөөр нэгэн авьяаслаг бүсгүй оролцсон байгаа. Түүний сонирхолтой гэхэд ч багадах гайхалтай амьдралаар хамтдаа аялцгаая. Enjoy!

Чех | Харанхуй Өрөө Подкаст | А ба Б гэсэн сонголтын өмнө 25.04.2022

Хүний амьдралд олон төрлийн салаа зам гарч ирдэг. Чухам тухайн үед ямар сонголт хийснээс шалтгаалж ирээдүй огт өөрөөр эргэх нь ч бий. Бид өнөөдрийн дугаартаа өмнөө гарч ирсэн 2 замаас А-г нь биш Б-г нь сонгож явсан эмэгтэйтэй ярилцсан байгаа. БНЧУ-аар хамтдаа аялцгаая. Enjoy!

Герман-2 | Харанхуй Өрөө Подкаст | ЕБС-иа төгсөнгүүт нь явуулах зөв үү? 18.04.2022

Хүүхдээ хэтэрхий багад нь гадагш нь ганцааранг нь явуулах ер нь хэр зөв алхам бэ? Гадаадад л оччихвол өөрийнхөөрөө гоё эрх чөлөөтэй амьдарна гэсэн сэтгэхүйтэй эх орноосоо гарсан хүүхдийн зан аашид ямар өөрчлөлт гарч болох тухай яг энэ замыг туулсан хүний ярианаас хамтдаа сонсоцгооё. Мэдээж бүх хүүхэд биш. Гэхдээ гарч болох эрсдлийг бид ярилцах ёстой. Enjoy!

Бельги | Харанхуй Өрөө Подкаст | Тоглох эрхгүй тоглогч 04.04.2022

Хүүхдийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө бүхнийг хийнэ гэж өөртөө амласан аав юу ч хийж чадахгүй олны өрөвдсөн харцан дунд сууж байхдаа юу бодож байсан тухайгаа өнөөдрийн дугаарт ярилаа. Бидний өнөөдөр гэрэл асаах өрөө Бельгийн Вант Улс гэсэн хаягийг гаднаа хаджээ. Enjoy!

Эх орны гологдол | Харанхуй Өрөө Подкаст 27.03.2022

Шинэ долоо хоногийн мэнд! Даваа гараг бүр та нартайгаа Харанхуй Өрөөндөө уулзах гэж яаран яаран догдолдог шүү. Өнөөдрийн дугаар биднийг маш олон газраар аялуулах болно. Монгол нутагтаа хүн шиг амьдрах хүсэлтэй боловч эх орон нь хатуу хандаж, гэр бүлийнхээ хайрыг хүртэх эрхгүй төрсөн гэж өөрийгөө "буруутгаж" амьдардаг ижил хүйстэн залуугийн нутгаа орхих болсон шалтгаантай хамт бүгдээрээ европын орн...

Тайвань | Харанхуй Өрөө Подкаст | Сүнстэй байшин 21.03.2022

Энэ удаагийн дугаарыг ганцаараа сонсохыг хориглоно. Зочид маань ч мөн хосоороо оролцож байгаа учраас гадаадад ганцаараа биш хоёлуаа хамтдаа гарч амьдрахын давуу тал болон тулгарсан бэрхшээлийн талаар ярилцсан байгаа. Бидэнтэй хамт шинэ долоо хоногийг эхлүүлж байгаа та нартаа амжилт хүсье! Enjoy!

Австри | Харанхуй Өрөө Подкаст | Усан үзмийн талбайн цаад гэрэл 14.03.2022

Энэ усан үзмийн талбайг л дагаад яваад бай, тэгээд тэр харагдаж байгаа гэрэлд хүрчихвэл хил давчихлаа гэсэн үг гэж хэлээд паспортыг тань аваад үлдэх санал тавьбал та яах байсан бэ? гэсэн асуултаар энэ удаагийн дугаараа эхлүүлье. Харанхуй Өрөөнд өнөөдөр Австри улсад ажиллаж амьдардаг бүсгүй зочилж, өөрийн түүхээ хуваалцлаа. Enjoy!

Япон | Харанхуй Өрөө Подкаст | Сонингийн хөтөлбөр 07.03.2022

Их Наран улсыг зорин очсон залуусын ярианаас сүүлийн үед "Сонингийн хөтөлбөр" гэсэн үгийг ихээр сонсох болсон. Японы соёлын нэгээхэн хэсэг шахуу болсон энэ хөтөлбөрөөр анх очоод хэрхэн яаж амьдарсан тухай зочин бүсгүйн яриаг энэ удаагийн дугаараас сонсоорой. Enjoy!

Франц | Харанхуй Өрөө Подкаст | Цагаач хүүхэд 28.02.2022

Францын хүүхдийн цагаачлал хүсэх албан ёсны өргөдөл дээр "Монгол" гэсэн сонголт албан ёсоор байрших хэмжээнд очсон байна гэдэг нэг бодлын толгой сэгсэрмээр. Гэхдээ толгой сэгсрэхээсээ өмнө бидний энэ удаагийн дугаарыг сонсоод үзээрэй. Хүүхэд гадаад улсад цагаачлаад ямар замыг туулдаг вэ?  Шинэ дугаартай тавтай морил Enjoy!

Англи | Харанхуй Өрөө Подкаст | Амьдрал өөрчилсөн 7 хоног 21.02.2022

Шинэ дугаараа хэр удаан хүлээв дээ та нар минь? Энэ удаа бид ИБУИНВУ-д 20 жил ажиллаж амьдарч байгаа эмэгтэйтэй ярилцлаа. Английн тухай төсөөллийг тань бодит байдалд хэр дөхөж очих эсэхийг магадгүй харахад дөхөм болох нэг цаг дөчин минутыг бидэнтэй хамт өнгөрүүлээрэй. Enjoy!

Швед | Харанхуй Өрөө Подкаст | Амьдрал өөрчилсөн 7 хоног 19.02.2022

Гэгээн хайрын баярын мэнд хүргэе. Хүний амьдрал гэдэг тааж баршгүй зүйлсээр олон байдаг гэдгийн нэгэн жишээ болсон эмэгтэйн түүхээр та бүхэнтэйгээ учран золгож байна. Бид энэ удаад Швед улсын амьдралаар хамтдаа нэг цагийн турш аялах болно. Enjoy!

Өмнөд Солонгос | Харанхуй Өрөө Подкаст | Камерын цаана 06.02.2022

Даваа гарагийн мэнд! Харанхуй Өрөөнд гэрэл асаахаар хоёр дахь дугаар маань сонорт тань хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаад БНСУ-д "бурханы виз"-ээр ажиллаж, амьдарч буй залуу бүсгүй өөрийнхөө түүхийг хуваалцсан байгаа. Түүний захидлыг уншаад бидний сэтгэл ихэд догдолсон шиг яриаг нь сонсоод таны бодолд ч бас нэгэн зүйл үлдэх байх гэж бодож байна. Enjoy!

Герман | Харанхуй Өрөө Подкаст | Хориотой асуулт 31.01.2022

Харанхуй Өрөө Подкастын маань хамгийн анхны дугаар та нарт минь хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийг хүртэл Харанхуй Өрөөнд яг юуны тухай ярих бол гэдэг дээр маш олон таамаглалууд сонсогчдын маань дунд байсан. Харин өнөөдөр энэ бүхэн ил боллоо. Биднийг олон сонирхолтой түүх хүлээж байгаа. Уламжлал ёсоор даваа гарагийн мэнд! Шинэ подкастаа enjoy!

Listen to the Харанхуй Өрөө podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.