Lez Ketchup

Lez Ketchup Podcast

Society EN ↓ 46 episodes

Хоёр найз суугаад хобо жибэ, аз жаргал, амьдрал ярьдаг подкаст

Author

Lez Ketchup

Category

Society

Podcast website

rss.com

Latest episode

Mar 1, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

E46: Хайр хэзээ үүссэн юм бэ? Хайрын тухай философийн ойлголтууд.. 01.03.2026

Хайр, романтизм хэзээ үүссэн бэ? гэдгээс эхлээд хайранд хандах хандлагуудын талаар философийн ойлголтуудад юу гэсэн байдаг талаар буу халлаа. Эрэгтэй зочин урьсных эрэгтэй хүний хайрыг харах өнцгийг бас ярилцлаа. 💌 : lezketchuppodcast@gmail.com

E45: Бат бөх харилцааны байшин буюу The Sound Relationship House 22.02.2026

💌 : lezketchuppodcast@gmail.com Байшингийн даацын хана буюу ИТГЭЛ, ТУУШТАЙ БАЙДАЛ НЭГДҮГЭЭР ДАВХАР: Хайртай хүнээ таньж мэдэх, түүний тухай газрын зургийг бүтээх (Love maps) ХОЁРДУГААР ДАВХАР: Энэрэл, талархал, магтаал, хүндэтгэлийг хуваалцах (Share fondness and admiration) ГУРАВДУГААР ДАВХАР: Эерэг хариу үзүүлэх буюу сэтгэл зүйн хэрэгцээгээ илэрхийлэхэд нээлттэй хандах (Turn toward instead of aw...

E44: Хайрын тухай ойлголт өөрчлөгддөг үү? 10.02.2026

2026 оны турш сар бүр нэг том сэдвийг задалж сарын турш гурван дугаараараа өөр өөр өнцөг, өөр зочидтой ярилцаж байхаар болсон билээ. Хоёрдугаар сарын сэдэв- ХАЙР Бидний үзэж туулсан зүйлсээс эхлээд өөрийгөө илүү таних тусам хайр гэх томьёо өөрчлөгддөг үү? 💌 : lezketchuppodcast@gmail.com

E43: Light Pollution 05.11.2025

Аняа маань Австри улсад архитектурын дизайны specialist- ээр ажилладаг. Бидний амьдарч буй орчны гэрэл гоо зүй болон хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг, зэрлэг байгалийн амьтадын амьдрах нөхцөлд яаж сөнгөөр нөлөөлдөг талаар ярилцлаа. 💌 : lezketchuppodcast@gmail.com

E42: Дасгалжмаар байна. Юунаас эхлэх вэ? with @kushzorigt ​ 01.10.2025

Энэ удаагийн дугаартаа дасгал хөдөлгөөнийг юунаас эхлэн зөв дадал болгох талаар Kush-тэйгээ буу халлаа. Биеийн поз оо яаж засах, яаж хүссэн үр дүндээ хүрэх талаар мөн төрсний дараах ээжүүдэд тохиолддог асуудлууд, хөдөлгөөн заслын талаар ярьсан байна. Та нар минь манай Kush-ийн @kushzorigt сувгийг дагаад гэртээ дасгалжиж болох юм шүү.

E39: Аялал зугаалга, Playtime ба бусад 20.09.2025

Зуны урин дулаан цаг ирж, Улаанбаатарчууд маань гэр бүл, найз нөхдөөрөө аялал зугаалганд явдаг үе эхэлж байгаатай холбогдуулан бид шинэ дугаараа бэлтгэлээ. Хөдөө майхантай ба морин аялал хийхэд авч явдаг зүйлс ба анхаарах зүйлс, аялал зугаалгын тухай санаа бодлоо хуваалцаж буу халав.

E41: Удаан хэмнэлтэй амьдрах ба одоо цагтаа байх тухай 20.09.2025

Бид энэ удаад завгүй, хурдан хэмнэлтэй өнөөгийн нийгэмд утга учиртай "удаан" амьдарч, одоо цагтаа байх гэж хичээж байгаа тухайгаа ярилцлаа.

ep40: Улаанбаатарт хүүхдэдээ сургууль сонгох хэр хэцүү вэ? 11.09.2025

Энэ жил Чимка бид хоёр сургуулийн насны хүүхдүүдтэй болсон юм. 2-3 жил судалж шаналсны эцэст нэг юм сургуульд орцгоолоо. Өөрсдийн туулсан зүйлсээ хуваалцаж нэг дугаар бэлтгэснийг минь хүлээн авна уу. Хувийнх юм уу, улсын сургууль уу гээд бодох зүйлс маш их байдаг юм байна лээ. Ер нь сургууль сонгох хэр хэцүү вэ? 💌 : lezketchuppodcast@gmail.com

E38: Ээж Ари, ээж Тиа хоёр буу халав 23.06.2025

Бид хоёр энэ удаад ээж гэдэг дүрээрээ ярилцаж энэхүү дугаарыг бэлтгэлээ. Шинэ ээжийн сэтгэл зүй, түгшүүр, сэтгэл гутралаас эхлээд хүүхэд өсгөхтэй холбоотой янз бүрийн сэдвээр буу халав.

E37: IVF буюу Үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэсэн тухай 10.06.2025

Энэ удаагийн дугаараар Монголд IVF хийлгэсэн Энхчимэг найзыгаа зочноор урьж оролцууллаа. Зочин маань IVF буюу үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэж хөөрхөн хүүтэй болсон хувийн туршлагаасаа илэн далангуй хуваалцсан энэхүү дугаар маань олон хүмүүст мэдлэг, мэдээлэл хүргэнэ гэж найдаж байна.

ep36: Огцрох амархан, Үзэл бодлоо илэрхийлэх амархан with @philosophymn ​ 30.05.2025

Энэ удаагийн дугаартаа одоо болж буй жагсаал цуглаан, улс төрийн талаарх философийн ойлголтуудын талаар Philosophy.mn болон ux/ui дизайны Renew компанийн үүсгэн байгуулагч М. Дөлгөөнбаяртай буу халлаа. Улс төрөөс гадна бидэнд хамгийн ойр жижиг нэгж болох гэр бүлийн талаар сүүлдээ бүр хайрын тухай яриад дууссан шинэ дугаарыг маань хүлээн авна уу. Бие биедээ хайртай байгаарай ❤️ 💌 : lezketchuppodca...

ep35: Дурсамжийн газрын зураг 19.05.2025

У. Бямбаням найзынхаа саяхан шинээр гаргасан зүймэл романы талаар, бидний болон улс эх орны хамтын дурсамжууд ярьж суунгаа номын талаар гэхээсээ илүү номоо яаж бичсэн талаар буу халлаа 💌 : lezketchuppodcast@gmail.com

Ep34: Ойрын сонин сайхан 01.05.2025

Тогтмол дугаар хийж амжихгүй байгаа ч энэ хүртэл хамт байдаг та нартаа баярлалаа. Ари маань гэнэтийн том шийдвэрийнхээ талаар, Тиа аялаад ирсэн сонин сайхнаа ярьж буу халсан маш энгийн дугаар хүлээн авна уу 💌 : lezketchuppodcast@gmail.com

E33: Шинэ дасгал хөдөлгөөн буюу “Pravilo” 14.03.2025

Hi guys, бид 2 энэ удаагийн дугаараа анх удаа хоёр талаас цахимаар холбогдож бичлээ. Ойрын сонин сайхнаа хуваалцангаа Тиа маань Pravilo гэдэг дасгалын хөтөлбөрт явж үзсэн туршлагаа хуваалцаж байна.

E32: Хуучир, хөгжим яриад аавуудаа маш их саналаа 28.02.2025

Хуучирч Э. Цэндсүрэнтэй хөгжим, хуучир, аавуудынхаа тухай буу халлаа. Багаасаа л яг ингэж хөгжмөө тоглоод амьдрахыг мөрөөддөг байснаасаа эхлээд бид хоёр "эрхийн мангарууд" гэдгээ ярьцгаасан хөөрхөн дугаарыг минь хүлээн авна уу.

E31: Q&A - Төрөлт, ном, баримталдаг зарчим ба бусад 10.02.2025

Бид сонсогчдоос ирсэн асуултуудад илэн далангуй хариулж энэхүү дугаараа бэлтгэлээ. Төрөл, сүүлд уншсан ном, амьдралдаа баримталдаг зарчмууд гээд олон сэдвээр нээлттэй ярилцсан шинэхэн дугаарыг маань хүлээн авна уу.

E30: 1 жилийн ойн дугаар 31.01.2025

Яг нэг жилийн өмнө бид анхны дугаараа цацаж байжээ. Энэ хугацаанд бидэнтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа! Бид энэ удаад өнгөрсөн жил подкастынхаа болон өөрсдийнхөө амьдралд тохиолдсон онцлох зүйлсийн тухай, ирэх оны зорилтуудын тухай ярилцлаа. Мөн энэ удаагийн дугаар маань нэг шинэ хүнтэй хамт бичсэн онцгой дугаар байгаа шүү ;)

Нийгмийн бизнес ( Social Enterprise ) - Дэлхийн ирээдүй 13.12.2024

Нийгмийн бизнес эрхлэгч гэж хэн бэ? Бид хойч үедээ эрүүл нийгэм, байгаль орчин өвлүүлэн үлдээхийн тулд хийж чадах зүйл байгаа юу? Удахгүй нээгдэх impact club, impact lab-ийн талаар Social Entrepreneur Агнууштай буу халлаа.

E28: Амьдралын чанарын тухай 30.11.2024

Бид энэ удаад манай хост Аригийн эгч Аняг зочноор урьж, амьдралын чанар, амьдарч буй орчин, улс орноос хамаараад амьдралын чанар хэрхэн өөрчлөгддөг тухай буу халав.

E27: Мөнгөтэй харилцах харилцааны тухай 20.11.2024

Мөнгө бол бидний амьдралын чанарт шууд нөлөөлдөг томоохон хүчин зүйлсийн нэг яах аргагүй мөн. Мөнгө бидэнд сонголт хийх эрх чөлөөг олгодог. Гэхдээ мөнгө "аз жаргалын түлхүүр" мөн үү? Та мөнгөтэй хэрхэн харилцдаг вэ? Мөнгөтэй харилцах харилцаагаа ойлгох нь ямар чухал вэ? Эдгээр асуултуудын хүрээнд бид энэ удаагийн дугаараа бэлтгэлээ.

E26: Бидний амьдралын олон дүрүүд 10.11.2024

Бид ээж, эхнэр, охин, найз, ажлын мэргэжилтэн гээд маш олон дүр буюу "identity"-тайгаар нийгэмд оролцож, бас өөрийгөө бүтээдэг билээ. Амьдралын мөчлөгөөс хамаарч бид зарим үед нэг дүрээ илүү тордож, нөгөөгөө түр хойш тавих шаардлагатай болдог. Нэг дүр маань үгүй болоход ахин нэг өөр дүр шинээр бий болох үе ч амьдралд бишгүй тохиолддог. Бид энэ удаа өөрсдийн амьдралын олон дүрүүдийн тухай ярилцлаа.

E25: Хэрэв бид 20-иод насандаа эргээд очсон бол 20.10.2024

Хориод насандаа хөл тавиад удаагүй байгаа нэгэн сонсогчийнхоо хүсэлтээр бид энэ удаад өөрсдийн 20-иод насны хөгтэй, сургамжтай, дурсамжтай үеүүдээ дурсаж шинэхэн дугаараа бэлтгэлээ. Бид энэ дугаартаа эргээд 20-иод насандаа очсон бол юуг яаж хийх байсан, бүх зүйл тодорхойгүй мэт санагддаг сэтгэл догдлом хэрнээ ээдрээтэй, донсолгоотой, адал явдалтай амьдралын энэ үеийн тухай буу халав.

E24: Хосын харилцаа яг 50/50 байх боломжтой юу? 10.10.2024

Гэр бүл, хосуудын харилцаанд мөнгө санхүү, гэрийн ажил, сэтгэл зүй гээд бүхий л талаар хоёр талаас яг эн тэнцүү буюу 50/50 хувь оролцоотой байх боломжтой юу? Бид энэ удаад хосын харилцааны балансын тухай буу халлаа.

E23: Нойрны чанарын тухай (+Захидлууд) 30.09.2024

Энэ дугаарын ивээн тэтгэгч Zakka Mongolia - Nerugoo Hot Mask Хүн дунджаар амьдралынхаа 3-ны 1-ийг унтаж өнгөрүүлдэг гэдэг. Нойрны чанар бидний бие махбодь, сэтгэл зүй болоод амьдралын чанарт шууд нөлөөлдөг билээ. Бид энэ удаад нойрны чанарын тухай, нойрны чанараа сайжруулахын тулд хийж үзсэн, туршиж үзсэн зүйлсийнхээ тухай ярилцлаа. Мөн бидэнд ирсэн захидлуудыг хуваалцаж байна.

E22: Эрүүл нийгэм, эмпати, феминизмийн тухай (@agiimaa.burged) 20.09.2024

Хүүхдүүдээ зөв, эрүүл өсгөх нь эрүүл, аз жаргалтай нийгмийг бүтээх анхны алхам. Тун удахгүй ээж болох гэж буй болон аль хэдийн хүүхдүүдээ өсгөх аялалаа эхэлчихсэн ээжүүд хамтдаа суугаад эрүүл нийгэм бүтээх тухай, феминизмын тухай буу халав. Бид энэ удаагийнхаа дугаараар трифт соёлыг сурталчилж, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилготой контентуудыг бүтээж байгаа @agiimaa.burged -ийг урьж оролцууллаа.

Listen to the Lez Ketchup Podcast podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.