Lez Ketchup
Lez Ketchup Podcast
Хоёр найз суугаад хобо жибэ, аз жаргал, амьдрал ярьдаг подкаст
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
E21: Хосын харилцаан дахь хүчирхийллийн тухай 09.09.2024 1:23:20
Сүүлийн үед цахим орчинд Сэксцагаанбогд, Урин нарын асуудал хурцаар яригдаж байгаатай холбогдуулан бид энэ удаагийн дугаартаа хосын харилцааны хүчирхийллийн тухай ярилцлаа. Хосын харилцаан дахь хүчирхийлэл гэж юу вэ, энэ нь ямар ямар хэлбэрээр илэрч болох вэ, хос хоорондын маргаан, хүчирхийлэл зөвхөн тэр хосын хувийн асуудал уу, эсвэл нийгмийн асуудал уу гээд олон сэдвийг хөндсөн шинэ дугаарыг маа...
E20: Амьдралын шинэ бүлэг 30.08.2024 57:55
Бид хоёрын аль алины амьдралд нэгэн шинэ бүлэг эхэлж байгааг тохиолдуулан энэхүү дугаарыг бэлтгэв. Хүн бүрийн амьдралд нэгэн хуучин бүлэг ард хоцроход шинэ бүлэг эхлэх шилжилтийн үе байдаг билээ. Амьдралынхаа шинэ бүлэг эхэлж байсан үеүүдээсээ коммент хэсэгт, эсвэл имэйлээр бидэнтэй хуваалцаарай.
E19: Эмэгтэй хүн байх сэтгэл зүй 10.08.2024 1:49:50
Эмэгтэй хүн байх сэтгэл зүй ямар байдаг вэ? Өөрийгөө голох мэдрэмж, нийгмээс ирэх хүлээлт дарамтыг даван туулах тэрний хажуугаар сэтгэл гутрал гэгч зүйлтэй яаж зохицон амьдарч буй талаар Vika ( Дөлгөөн ) найзтайгаа буй халлаа. Та хэд бас яаж энэ үеийг даван туулдаг вэ? Санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай. Мөн бидэн рүү захидал илгээх, өөрсдийн түүх, санал сэтгэгдэлийг хуваалцахыг хүсвэл манай lezke...
E18: Хортой харилцаанд байдаг УЛААН дохионууд 30.07.2024 1:31:39
Хортой харилцааг илтгэх "Red Flag" буюу Улаан дохионуудын тухай бид энэ удаад буу халав. Хайр дурлал, найз нөхөд, гэр бүлийн гээд бүхий л харилцаанд эдгээр улаан дохионууд элбэг тохиолдох нь бий. Та харилцаандаа улаан дохионуудыг байнга мэдэрдэг юм биш биз? Тэгвэл тийм хортой харилцаанд та цаг хугацаа, энерги, сэтгэл зүрхээ зарцуулах хэрэгтэй гэж үү? Санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай. Мөн бидэн р...
E17: Хот доторх ногоон орон зай 20.07.2024 1:17:17
Улаанбаатарт чөлөөт цагаа өнгөрүүлэх нэг гоё шинэ цэцэрлэгт хүрээлэн нээгдээд удаагүй байгаа билээ. Бид энэ удаад шинэ парк болон Улаанбаатарт байдаг бусад олон нийтийн газруудын тухай ярилцлаа. Чөлөөт цагаа өнгөрүүлэх газар, цэцэрлэгт хүрээлэн хотын соёл, хотын иргэдийн аз жаргалд ямар нөлөө үзүүлдэг вэ? Та бүхэн маань санал бодлоо хуваалцаарай.
E16: Playtime 2024-ийн хобо жибэ (Live @Playtime) 10.07.2024 48:52
Бид энэ жилийн Playtime-ийн сүүлийн өдөр Waldo асар дээр анх удаа подкастынхаа шинэ дугаарыг live-аар бичиж үзлээ. Энэ жилийн Playtime-ийн сонин хачин, хобо жибэг хуваалцаж байна.
E15: Cонгууль 2024 ба сошиал медиа 20.06.2024 1:35:50
Энэ жилийн УИХ-ын сонгууль холимог системээр санал хураана. Энэ системийн талаар, санал өгөх хуудас ямар байх, 4 жилд нэг болдог энэ цаг үед цахим орчинд тархаж буй ташаа мэдээллээс гадна мэдээлэл авах баталгаатай эх сурвалжуудын талаар “Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв”-ийн Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан менежер Ж. Өнөмөнх найзтайгаа буу халлаа.
E14: Улаанбаатараас Хутаг-Өндөр лүү (Ч.Бат-Уянга) 10.06.2024 2:11:59
Бидний амьдарч буй орчин, хүрээлэн байгаа газар нутаг амьдралын чанар, аз жаргалд шууд нөлөөлдөг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэгвэл бид энэ удаад амьдрах орчноо огцом өөрчилж, гэр бүлээрээ хотоос хөдөө орон нутаг руу суурьшсан бүсгүй Ч.Бат-Уянгыг шинэ дугаартаа урьж оролцууллаа.
E13: Өөртөө итгэх итгэл ба өөрийгөө хайрлах тухай 30.05.2024 1:28:56
Өөрийгөө хайрлан халамжлах гэдэгт зөвхөн маникюр, педикюрт орохыг хэлэх үү, эсвэл өөрийн мэдрэмж, хэрэгцээгээ ойлгож, тэр хэрэгцээгээ хангах тухай асуудал уу? Бид энэ удаад өөрөө өөртэйгээ харилцах харилцааны тухай, өөрийгөө хайрлах тухай, мөн энэ сэдэв өөртөө итгэх итгэлтэй хэрхэн холбогддог тухай санаа бодлуудаа хуваалцаж, буу халав. Та бүхэн хэрхэн өөрийгөө хайрладаг вэ? Тэр аргуудаасаа бусадта...
E12: "Гадаад"-д үнэхээр аз жаргал байдаг уу? 20.05.2024 1:22:48
Танд заримдаа Монголоос л гарчихвал амьдрал сайхан болчих гээд байгаа юм шиг санагддаг уу? Энэ бодол магадгүй залуу хүн бүр хэзээ нэгэн цагт ийм мэдрэмж авч байсан байх. Тэгвэл бид энэ удаад гадаад л явчихвал "тэнд" үнэхээр аз жаргал байдаг эсэх тухай ярилцсан юм.
E11: Аяллын сонин сайхан ба Амьдралын философи 10.05.2024 1:42:51
Манай хост Ари нэг том, сонирхолтой аялал зохиогоод ирсэн тухай сонин сайханаа хуваалцлаа. Мөн бид хоёр өөрсдийн баримталдаг амьдралын философи, энд тэндээс сонссон амьдралын утга учир, аз жаргалын тухай үзэл санаануудын тухай буу халав.
E10: 0-5 насны хүүхэдтэйгээ аялахад юу бэлдэх вэ? 30.04.2024 1:49:58
Энэ удаагийн дугаартаа Энэрэлтэйгээ бага насны хүүхэдтэй аялахад юуг анхаарах талаар мөн аялал хүүхдийн хүмүүжил, хөгжилд хэрхэн нөлөөлдөг тухай өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа.
E9: Цахим сүлжээний хортой нөлөөнөөс сэтгэл санаагаа яаж хамгаалдаг вэ? 20.04.2024 1:11:10
Өнөөдрийн дугаартаа Маралаатайгаа сошиал бүллиг хэрхэн даван туулсан талаар ярилцлаа.
E8: Гэр бүлийн хүнтэйгээ бизнес эрхлэхийн сайхан ба саар талууд (DashaLulu ) 11.04.2024 1:51:59
Бид энэ удаагийн дугаартаа хүүхдийн модон тоглоом, тавилга үйлдвэрлэн олон улсын, тэр дундаа БНХАУ, АНУ-ын зах зээлд худалдаалж буй Avdar Toys компанийн үүсгэн байгуулагч DashaLulu-г урьж оролцууллаа. Том хүүдээ зориулан хийсэн нэг модон тоглоомноос эхлэн олон улсын зах зээлд өрсөлдөгч бизнес болтлоо өргөжин хөгжиж байгаа энэхүү бизнесийг Даша нөхөртэйгээ хамт БНХАУ-д явуулдаг. Бид гэр бүлийн хүнт...
E7: Дасгал хөдөлгөөн ба бүтээлч байдал (Kush Zorigt) 30.03.2024 1:23:59
Бид энэ дугаарт хувийн дасгалжуулагч Куш найзтайгаа дасгал хөдөлгөөн хүний амьдралын чанар, аз жаргалд хэрхэн нөлөөлдөг тухай ярилцлаа. Мөн дасгал хөдөлгөөн бидний бүтээлч байдалд ямар нөлөө үзүүлдэг тухай санал бодлоо хуваалцаж байна.
E6: Найз нөхдийн харилцаа - Ажлын найзууд амьдралын найзууд болсон нь 20.03.2024 1:10:40
Ажлын шугамаар найзалж эхэлсэн хүмүүстэйгээ амьдралын найзууд болсон тухайгаа бид хоёр найзуудтайгаа тойрч суугаад ярьсан байдаг юм. Хүний амьдралд ямар төрлийн найзуудын хүрээллүүд байдаг вэ? Ер нь хүн найз нөхдийн харилцаанаас юу авч, юу өгдөг вэ? гэсэн сэдвийн хүрээнд ярилцлаа.
E5: Ээж аавтайгаа харилцах харилцаа ба үеийн ялгаа 10.03.2024 1:34:23
Төрөлхөөс бидэнд заяагддаг зүйлсийн нэг бол бидний төрсөн ээж, аав, гэр бүл билээ. Бид хоёр энэ дугаартаа ээж аавтайгаа харилцах харилцааны тухай олон өнцгөөс ярилцлаа.
E4: Эдгэрэх аялал 29.02.2024 1:19:17
Бид энэ удаад салалт, төрсний дараах сэтгэл гутрал, сэтгэл зүйн шарх гээд маш олон эмэгтэйчүүдэд тохиолддог чухал сэдвүүдийг хөндлөө. Подкастын хөтлөгч Тиа маань өөрийнхөө эдгэрэх аялалын тухай энэхүү дугаарт дэлгэрэнгүй хуваалцлаа.
E3: Хосын харилцаа, Хайр ба Хурим 20.02.2024 1:47:43
Хайр, хосын харилцаа бол яах аргагүй бидний аз жаргалд нөлөөлдөг хамгийн том зүйлсийн нэг билээ. Бид хоёр энэ удаад хайр, хосын харилцааны тухай, манай хөтлөгч Аригийн хурим, харилцааны тухай, мөн хосын харилцааны тухай үзэл бодлуудаа хуваалцсан байгаа.
E2: Хийдэг зүйлс маань аз жаргалд хэрхэн нөлөөлдөг вэ? 10.02.2024 1:53:11
Бидний хийж байгаа ажил, чөлөөт цагаараа хийдэг зүйлс, хобби зэрэг нь бидний аз жаргалд хэрхэн нөлөөлдөг тухай ярилцлаа.
E1: Шинэ подкаст & Шинэ оны зорилтууд 05.02.2024 1:04:00
Тиа, Ари гэдэг хоёр найз суугаад хобо жибэ, аз жаргал, амьдрал ярьдаг подкастын анхны дугаарыг хүлээн авна уу. Бид анхны дугаартаа өөрсдийгөө, подкастаа танилцуулж, бас шинэ оны уур амьсгал дуусахаас урьтаж шинэ ондоо тавьсан зорилтуудынхаа тухай ярилцав. Та нар маань ямар шинэ оны зорилтууд тавив? Ер нь шинэ оны зорилт тавих хэрэг байдаг ч юм уу гүй ч юм уу? Санал сэтгэгдэлээ comment хэсэгт хуваа...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.