Business.mn
Business.mn Podcast
Бизнес эрхлэгч, энтреперенерүүдэд зориулсан подкаст
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Бизнесүүд IT дэд бүтцийн шийдвэрийг яаж зөв гаргах вэ? (№361) 21.01.2026 50:12
Энэ удаагийн дугаартаа бид Монголын IT салбарт тулгамдаж буй асуудлууд, технологийн үнэгүй шийдлүүдийн хэрэглээ, бизнесүүдийн гаргадаг түгээмэл алдаануудын тухай ярилцлаа. Зочин: UPR Consulting ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал У.Номин
Тогтворгүй зах зээлд тогтвортой өсөх нь (№360) 02.01.2026 50:20
Энэ удаагийн дугаартаа бид сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, стартапын онцлог болон бизнес процессын тухай ярилцлаа. Зочин: Milkman брэндийг үүсгэн байгуулагч Э.Гантөгс
Брэндийг хоногшуулсан реклам | Marketing moves | EP2 26.12.2025 1:06:31
Хүмүүсийн сэтгэлд хоногшсон дотоод болон гадаадын реклам, маркетингийн кампанит ажлууд бүтсэн түүх болон тэднийг амжилтад хүргэсэн стратеги, бүтээлч шийдлүүдийг хуваалцах "Marketing moves" цувралын энэ удаагийн дугаарт Чингис шар айрагны алдарт "Ам цангав" цуврал сурталчилгааг онцоллоо. Зочин: "Чингис шар айраг" ХХК-ийн захирал Д.Очирхуяг "Боролдой" студи, "Black Box" театрын үүсгэн байгуулагч С.М...
Төлөвлөгөө яагаад ажилладаггүй вэ? (№359) 22.12.2025 33:44
Энэ удаагийн дугаартаа бид процессын дахин инженерчлэл ямах үед хэрэгтэй, процессыг яаж зөв зурагладаг ба төлөвлөгөөтэйгөө хэрхэн уялдуулах тухай ярилцлаа. Зочин: "АЙ ЭМ ЭС ЭЙ" ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал О.Баярмаа
Реклам хүний сэтгэлд хүрдэг байх ёстой (№358) 12.12.2025 56:18
Энэ удаагийн дугаартаа бид бидний сэтгэлд хоногшсон рекламууд, дэлхийд гарах боломжууд болон креатив салбар дахь АI-ийн хэрэглээний тухай ярилцлаа. Зочин: "Боролдой" студи, "Black Box" театрын үүсгэн байгуулагч С.Мягмар
Тренд биш үнэт зүйл: Flamme-ийн ялгарлын нууц (№357) 09.12.2025 43:18
Business.mn подкастын BNI Mongolia-тай хамтран хүргэж буй "Our stories" цувралын энэ удаагийн дугаартаа бид арьсны ментор гэж хэн болох, үнэнч хэрэглэгчийг бий болгох тактик ба үнэт зүйл дээр суурилсан брэндингийн тухай ярилцлаа. Зочин: "Flamme products" ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Гэрэлжаргал
AuPair - Хувь хүний өсөлт ба карьерын боломж (№356) 05.12.2025 33:31
Энэ удаагийн дугаартаа бид AuPair хөтөлбөрийн өгөөж, "gap year" буюу завсар жилийг үр дүнтэй зарцуулахын зэрэгцээ Европын орнуудад суралцах боломжуудын тухай ярилцлаа. Зочин: "Mongolian AuPair" агентлагийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Г.Должинсүрэн
Чадварлаг ажилтнууд хомсдож буй шалтгаанууд (№355) 03.12.2025 41:14
Энэ удаагийн дугаартаа бид хоол үйлдвэрлэлийн салбарын аюулгүй байдал, ажиллах хүчний хомсдлыг шийдэх боломжууд болон дотоодын үйлдвэрлэлийн тухай ярилцлаа. Зочин: "Чиглэл" ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Бумцэнд
Хөрөнгийн захаас санхүүжилт татахад юу чухал вэ? (№354) 28.11.2025 51:14
Энэ удаагийн дугаартаа бид хөрөнгийн зах зээл дээр гарч буй өөрчлөлтүүд, хөрөнгө оруулалт татахад анхаарах зүйлс болон бондын санхүүжилтийн давуу талуудын тухай ярилцлаа. Зочин: "Апекс Капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхамдолгор
Их ажиллахаас илүү үнэ цэн бүтээхэд төвлөр (№353) 19.11.2025 58:31
Энэ удаагийн дугаартаа бид хиймэл оюуны хэрэглээ, GenZ үеийнхний онцлог болон стартап соёлын тухай ярилцлаа. Зочин: Оюу Интеллиженс ХХК-ийн захирал Х.Болдбат
Бүрэн Оноо зээлийн хүүг 3% бууруулна (№352) 17.11.2025 49:46
Энэ удаагийн дугаартаа бид монголчуудын зээлийн дадал ба зээлжих зэрэглэлийн онооны ач холбогдлын тухай ярилцлаа. Зочин: "Бүрэн Скор ЗМС" ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Шинэбаяр
Жинхэнэ амжилт бол сэтгэлийн эрх чөлөө (№351) 17.11.2025 46:07
Энэ удаагийн дугаартаа бид өөртөө зав гарган амсхийснээр бизнесээ шинэ өнцгөөс харах, бүтээмж ба амжилтаа ахиулах боломжийн талаар ярилцлаа. Зочин: Олон улсын зэрэгтэй соматик көүч (ICF PCC) Б.Болормаа
Өчигдрийн арга барилаар маргаашийн амжилтыг бүтээхгүй (№350) 20.10.2025 33:04
Энэ удаагийн дугаартаа бид манлайллын тухай ойлголт хэрхэн өөрчлөгдөж буй ба байгууллагад өөрчлөлт хийх үед тулгардаг бэрхшээлүүдийг давах аргуудын тухай ярилцлаа. Зочин: Бизнесийн хуульч, манлайллын зөвлөх Ц.Азбаяр
Тэсэж үлдэхийн тулд бизнес загвараа өөрчлөх нь зайлшгүй (№349) 16.10.2025 43:17
Энэ удаагийн дугаартаа бид хэрэглэгчээ ойлгох замаар зах зээлийн боломжийг олж харах, бизнесээ өсгөх стратегиа тодорхойлох аргуудын тухай ярилцлаа. Зочин: MMCG компанийн гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ
Хүнсний үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэж буй туршлага(№348) 15.10.2025 26:49
Энэ удаагийн дугаартаа бид үйлдвэрүүдийн хаягдал усыг цэвэршүүлэх, дахин ашиглах боломжууд болон дэд бүтцийн асуудлуудын тухай ярилцлаа. Зочин: ТЭСО Фүүдс ХХК-ийн Төслийн удирдагч А.Нарангэрэл
Кофе биш мэдрэмж “зардаг” (№347) 07.10.2025 36:58
Business.mn подкастын BNI Mongolia-тай хамтран хүргэж буй "Our stories" цувралын энэ удаагийн дугаартаа бид орон нутагт бизнес эрхлэхийн онцлог, амьдралын хэв маяг болон мөрөөдлөө бусадтай хуваалцахын давуу талын тухай ярилцлаа. Зочин: "Arya Cafe"-ий үүсгэн байгуулагч Э.Аръяабазар
Хөрөнгө оруулагчид Монголыг үнэхээр сонирхдог уу? (№346) 03.10.2025 1:06:48
Энэ удаагийн дугаартаа бид хөрөнгө оруулалт, баялгийн тэгш хуваарилалт ба Монголд ажиллаж амьдрах тухай ярилцлаа. Зочин: Capital Markets Mongolia-ийн үүсгэн байгууулагч Э.Золбаяр.
Сахилга батгүй авъяас үр дүнгүй (№345) 01.10.2025 1:09:31
Энэ удаагийн дугаартаа бид тархиа дасгалжуулах аргууд, хөрвөх чадварын тухай ярилцлаа. Зочин: Монголын оюун ухааны академийн үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар
Солонгос хэрэглэгчдэд таалагдвал дэлхийд гарах амархан (№344) 30.09.2025 56:14
Энэ удаагийн дугаартаа бид БНСУ-ын зах зээлд бизнесээ таниулах үр дүнтэй аргууд, экспорт болон бусад хамтын ажиллагааны боломжуудын тухай ярилцлаа. Зочин: Мандора ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Үнэнбат
Хүнийг баялаг болгох стратеги (№343) 30.09.2025 45:09
Энэ удаагийн дугаартаа бид бизнесийн зорилгодоо хүрэхэд хүний нөөцийн гүйцэтгэх үүрэг, стратеги төвтэй хүний нөөц болон манлайллын тухай ярилцлаа. Зочин: Beyond HRM компанийн гүйцэтгэх захирал Г.Сарангэрэл
Захирлаас илүү инфлюнсер байхгүй (№342) 26.09.2025 51:16
Business.mn подкастын BNI Mongolia-тай хамтран хүргэж буй "Our stories" цувралын энэ удаагийн дугаартаа бид маркетингийн цогц үйлчилгээний давуу тал, энтертэйнмент салбар болон бүтээлч багийн ажиллагааны онцлогийн тухай ярилцлаа. Зочин: "Blink Soft" ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Н.Баяраа
Гадаад зах зээл: Брэнд үү? Бүтээгдэхүүн үү? (№341) 04.09.2025 1:23:24
Энэ удаагийн дугаартаа бид олон улсад брэндийн өрсөлдөх чадварыг өсгөдөг хүчин зүйлс, хэрэглэгчидтэйгээ үүсгэх харилцаа болон "зардал багатай" маркетингийн тухай ярилцлаа. Зочин: Lhamour брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан
Хүүхдийг залхаадаггүй сургалтын арга барил (№340) 03.09.2025 29:55
Энэ удаагийн дугаартаа бид сурагч төвтэй сургалтын арга барил, хүүхдийн танин мэдэхүй, сэтгэл хөдлөл ба бие бялдрын хөгжлийн тэнцвэрийн тухай ярилцлаа. Зочин: "Орд Эрх" сургуулийн захирал Д.Цогзолмаа
Захирлууд гарын үсэгтээ "харам" бай (№339) 01.09.2025 33:19
Энэ удаагийн дугаартаа бид бизнес хийх явцад гардаг түгээмэл маргаанууд, эрх ашгаа хамгаалах аргууд болон бэлэн гэрээний сул талуудын тухай ярилцлаа. Зочин: “Цэц Партнерс” хуулийн фирмийн үүсгэн байгуулагч, өмгөөлөгч Г.Лхагвасүрэн
ISO стандарт бүтэлгүйтдэг шалтгаанууд (№338) 28.08.2025 46:32
Энэ удаагийн дугаартаа бид ISO стандартыг амжилттай хэрэгжихэд юу чухал бөгөөд бизнесүүдийн гаргадаг гол алдаануудын тухай ярилцлаа. Зочин: "АЙ ЭМ ЭС ЭЙ" ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал О.Баярмаа
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.