seheeten.media

seheeten

Монголын хамгийн удаан үргэлжилж буй амьдралын хэв маягийн подкастад тавтай морил! Та манай подкастыг Apple Podcasts, Google Podcasts, Castbox гэх мэт дурын подкаст тоглуулагчаараа захиалж (subscribe) сонсоорой. Мөн манай Youtube хуудсыг дагаарай.

Koniecznie odwiedź stronę podcastu i wesprzyj twórcę: www.seheeten.mn

Autor

seheeten.media

Kategoria

Society

Strona podcastu

www.seheeten.mn

Ostatni odcinek

4 paź 2026

Gdzie słuchać?

Podcasty w aplikacji Replaio Radio Już wkrótce

Podcasty trafią do aplikacji już wkrótce. Zainstaluj teraz i jako pierwszy zobacz nowe podejście do podcastów

Pobierz z Google Play Zainstaluj za darmo Android prawie 10 mln pobrań · ocena 4,8 iOS niedługo

Odcinki

UFC холбооны анхны Монгол тулаанч: Биеийн хүч биш, сэтгэлийн хүч | Сэхээтэн #179 18.08.2025

Данаа овогтой Батгэрэл бол Монголын анхны UFC-ийн тулаанчдын нэг, спортын талбарт ч, хувь хүний хувьд ч олон сонирхолтой сэдэвтэй хүн тул зөвхөн тулаан биш, амьдрал, зорилго, ирээдүй гэх мэт хувь хүнд урам зориг өгөх ярилцлагыг та бүхэнд хүргэж байна. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруул...

С.Молор-Эрдэнэ: Монгол "хөөрхөн" улс + Монгол тэг цэгээс эхлэх ёстой | Сэхээтэн #178 13.08.2025

Энэ удаагийн дугаарт бид Философич С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр Монгол үндэстэн гэж хэн болох, манай улс ирээдүйд хаашаа явж байгаа тухай бидэнд хариулт өгөх болно. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх бол...

Pro-Putin үү? Геополитик, Койны хэрэг, Идэрбат – 4 жилийн дараа | Сэхээтэн #176 13.08.2025

Санхүүгийн эрх чөлөө ярьдаг байсан хүн өнөөдөр яагаад геополитик руу орсон бэ? Бүх зөвлөгөө хангалттай болсон. Үйлдэл хийдэггүй хүмүүст одоо юу хэлэх вэ?” Путинд итгэж байгаа юм уу? Контент хийдэг шалтгаан нь юу юм бэ? #СэхээтэнПодкаст #Идэрбат #Геополитик #СанхүүгийнЭрхЧөлөө #Койн #ProPutin #ContentCreator #МонголПодкаст #ӨөрийгөөХөгжүүлэх

Цэнгүүн: Жагсаалтын үнэ, ТЭЦ-3 осол, Эрчим хүчний хямрал | Сэхээтэн #177 13.08.2025

Энэ дугаарт бид УИХ-ын хамгийн залуу гишүүн Цэнгүүнтэй улс төр, шүүмжлэл, өөрчлөлтийн тухай илэн далангүй ярилцлаа. Тэрбээр жагсаалтаар хэрхэн орсон, эрчим хүчний хямралд ямар байр суурьтай байгаагаа дэлгэж байна…

Англи хэлний боловсролд эзлэх байр суурь | Сэхээтэн #175 13.08.2025

Өнөөдрийн дугаарт QQ English School-ийн Монгол хариуцсан менежер Ө.Минжирмаа оролцлоо. Тэрээр тус сургуульд анх оюутан болж очоод одоо олон Монгол залуучуудыг Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд нь туслан, гүүр болж байгаа билээ. Ярилцсан сэдвүүд: Англи сурах нь яагаад чухал вэ? Гадаадад суралцах нь яагаад Англи хэлийг хурдан хугацаанд суралцах үр дүнтэй арга вэ? Филиппин улсад Англи хэл суралцахын...

Бясалгал, иогийн багш: Анхаарал бол энерги | Сэхээтэн #174 13.08.2025

Энэ дугаарт бид Жавзандамба Хутагт төвийн бясалгалын багш Б.Баттуулыг урьж, сэтгэлийн амар амгалан, анхаарал төвлөрөл, дотоод тэнцвэрийн тухай гүнзгий яриа өрнүүллээ. Хуульч мэргэжилтэй тэрээр хуучин ажлаа орхиж, бясалгал, иогийн замналаар алхахаар шийдсэн сонирхолтой, урам өгсөн түүхээ хуваалцсан юм. Тэрээр бясалгал гэж юу вэ, яагаад орчин үед зайлшгүй хэрэгтэй ур чадвар болох болсон талаар, мөн...

GEN Z + AI + Бизнес: Ирээдүйн ур чадварууд | Сэхээтэн #173 05.03.2025

Өнөөдрийн дугаарт Омникапитал ББСБ, ЦБОН ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Э. Пүрэвсүрэн оролцож байна. Тэрээр санхүү, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн салбарт олон жилийн туршлага хуримтлуулсан, Монголын хамгийн амжилттай бизнес эрхлэгчдийн нэг. Ярилцсан сэдвүүд: ББСБ-ын талаарх буруу ойлголтууд – Бодит үнэн юу вэ? Хадгаламж үнэхээр зөв санхүүгийн шийдэл мөн үү? Монголд мөнгөө өсгөх х...

УИХ-ын гишүүн Ч. Лодойсамбуу - Халдвар авсан ардчилал | Сэхээтэн #172 18.02.2025

Монголын улс төр хаашаа явж байна? УИХ-ын гишүүн Лодойсамбуу Монголын улс төр, хариуцлагын тогтолцоо, баялгийн хуваарилалт, хүний эрхийн асуудлаар хариулт өгнө. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олг...

Төр, бизнес, авлига, төмөр зам – Монголын ирээдүй хаашаа чиглэж байна? | Сэхээтэн #171 04.02.2025

Үзэл бодлоо илэрхийлэх орон зай харагдаж л байвал үгээ хэлж байх хэрэгтэй гэсэн үгээр бид хоёрын яриа эхэллээ. 1 жилийн хугацаанд 2 сонгуульд орсон УИХ-ын гишүүн Энхтүвшин эрхэмтэй энэ удаагийн дугаараар ярилцлаа. Энэ дугаарт бид улс төр, эдийн засгийн халуухан сэдвүүдийг онцоллоо! Яагаад төрийн өмчийн компаниуд улам томорч, ардчилал, үг хэлэх эрх чөлөө улам хумигдаж, гадаадын хөрөнгө оруулалт зог...

Тогтвортой хөгжлийн зөвлөх: Монголыг ногооруулах хүч | Сэхээтэн #170 29.01.2025

🌱 Монголын ойжуулалтын хувьсгал! Энэ удаагийн Сэхээтэн подкастад Оюу Толгойн Тогтвортой хөгжлийн Ерөнхий зөвлөх Б.Ууганбаяр оролцож, "100 сая мод" хөтөлбөр болон "1 тэрбум мод" санаачилгын талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Та энэ дугаараас: ✅ Монголд цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байгааг ✅ Мод үржүүлгийн газруудын үүрэг, ач холбогдлыг ✅ Орон нутаг, байгаль орчинд үзүүлж буй...

Трамп ялснаар аль салбарын хувьцаа цаашид өсөх вэ? | Сэхээтэн #164 23.01.2025

СЭЗИС-ийн багш, Тэнгэр ТВ-ийн эдийн засгийн мэдээний шинжээч Ц. Номин-Эрдэнэтэй энэ удаагийн дугаарт АНУ-ын сонгуулийн үр дүн болон Трамп ялсны дараах АНУ-ын хөрөнгийн зах зээлийн хөдөлгөөн, цаашид макро эдийн засаг талаас дэлхийн мөнгөний урсгал хаашаа чиглэх, БНХАУ-ын үл хөдлөхийн сэргэлт гэх мэт маш олон сонирхолтой сэдвүүдийн талаар ярилцлаа. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг...

МЕДИА, ПОДКАСТ, УЛС ТӨР ба СЭХЭЭТЭН ПОДКАСТЫН ИРЭЭДҮЙ 23.01.2025

😮 ПОДКАСТУУД ДАРААГИЙН ТОМ КОНТЕНТ! 7 жилийн дараа хоёр хөтлөгч нэг индэр дээр уулзлаа. Подкаст бол зүгээр нэг тренд биш, медиа ертөнцийн ирээдүй юм. Энэ дугаарт бид медиа, медиа чиг хандлага, подкаст болон улс төрийн талаар өөрсдийн үзэл бодол, туршлагаа хуваалцаж, салбарын ирээдүйг хэлэлцлээ. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг, хувь хүний хөгжил зэрэг олон талт сэдвийг хөндөж,...

Монгол улс ураны зах зээлд гол тоглогч байх боломжтой юу? | Сэхээтэн #165 23.01.2025

Энэ удаагийн дугаараар Уул уурхай, Хүнд Үйлдвэрийн Дэд сайд асан Монгол Улсын Их Хурлын гишүүн, Харвардын их сургуулийн Байгалийн ухааны доктор Болдын Уянгатай ураны асуудал, гадаадын шууд хөрөнгө оруулалтын Монгол улс дах нөлөөний талаар тоймлон ярилцлаа. Ашигт малтмал гэдэг тухайн үед ашигтай байгаа зүйлийг л хэлж байгаа. Дэлхий дээр нийт 35 орчим улс эрчим хүчний хэрэглээндээ зориулж цөмийн цах...

Байгаль орчны манлайлагч: Улс төрөөс олон улсын байгууллагад | Сэхээтэн #168 23.01.2025

Зочин: Уур амьсгалын ногоон сангийн гадаад харилцаа хариуцсан захирал, Зориг сангийн тэргүүн С.Оюун. Тэрээр таван удаа дараалан УИХ-д сонгогдсон Монголын цөөхөн улс төрчдийн нэг бөгөөд улс төрийн замналаа өндөрлөсөн цагаас хойш БНСУ-д амьдарч дэлхийн томоохон олон улсын байгууллага болох Уур амьсгалын ногоон санд удирдах албан тушаал хашиж байна. Энэ дугаарт бид түүнтэй саяхан зохион байгуулагдсан...

НҮБ-ын Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн: Яаж хүний мөнгөөр баяжих вэ? | Сэхээтэн #167 23.01.2025

Зочин: Тогтвортой хөрөнгө оруулалтын мэргэжилтэн, Обама сангийн тэтгэлэгт хөтөлбөрийн оролцогч Б. Булганчимэг. Түүний хувьд өөрийн кареерийнхаа ихэнх цаг хугацааг гадаадаас хөрөнгө босгох ажлууд дээр зарцуулсан хүний хувьд өнөөдрийн ярих сэдвээр маш тодорхой бөгөөд аль нэг талыг барилгүйгээр ярилцаж чадах хүний нэг юм. Монгол улсын хувьд ардчилалд шилжсэнээс хойших 35 жилийн хугацаанд 47 тэрбум до...

Тоглоом бүтээгээд баяжсан залуу: Яаж 30 хөгжүүлэгч чадаагүйг тэр ганцаараа хийв? | Сэхээтэн #169 23.01.2025

Зочин: Энэ удаагийн подкастаараа бид App Store болон Play Store дээр нийтдээ 90 сая таталттай тоглоом бүтээж, санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадсан монгол залуутай ярилцлаа. Нийт 50 орчим тоглоом хөгжүүлж, 5-ыг нь амжилттайгаар олон улсад гаргасан түүний туршлагаас суралцах, урам зориг авах олон зүйл бий. - Тоглоом хөгжүүлэлтийн салбарт анх яаж хөл тависан - 30 гаруй хөгжүүлэгчтэй томоохон студи ч нэ...

Итгэл цуглуулчхаад түүнийгээ худалдчихдаг: Mongol influencers | Сэхээтэн #162 27.11.2024

Бид нийтээрээ 1% сайжрахад их зүйл өөр болно. Бүх түвшинд сайжрах шаардлагатай байна. Өнөөгийн улс төрийн өнгө төрх бүх нийтээс хамааралтай болсон. Нийгмийн асуудлыг шийдэхэд иргэн бүрийн оролцоо чухал. Зөвхөн асуудал яриад орхих биш түүнийг сайжруулъя гэсэн зорилготой байх ёстой. Цогц Хөгжлийн Үндэсний Төвийн гүйцэтгэх захирал М. Энхбадрал энэ подкастаар Монголын нийгмийн үнэн дүр төрх, үнэт зүйл...

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэргийн мөрөөр | Сэхээтэн #163 27.11.2024

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад У. Дэлгэрхишиг энэ подкастаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, Монголын өнөөгийн нөхцөл байдал, тоо баримт, судалгаа, статистик мэдээ, бодит түүх болон хор хөнөөл тэдгээрээс гарах хор уршиг, урьдчилан сэргийлэх арга замын талаар ярилцлаа. 🎙️ Seheeten Podcast нь н...

Тогтмол орлогоо эрх чөлөөгөөр солисон түүх | #160 21.11.2024

Сэхээтэн подкастын энэ удаагийн дугаарын зочноор контент бүтээгч, pastry chef Номударь уригдан оролцлоо. Энэ ярилцлагаас та бүхэн эрүүл амьдралын хэв маяг, амжилттай контент бүтээх нууцууд, өөртөө тухтай байх нь хүний бүтээмжийг хэрхэн яаж дээшлүүлдэг талаарх олон сонирхолтой өнцгийг олж харна гэдэгт итгэлтэй байна. - Хөтлөгч: Б.Тайван Instagram: / @taivanaab ——— Бидэнтэй холбогдох хаяг: Instagram...

Капитализм, социализм, ЛГБТ: Амараагийн улс төрийн үзэл бодол | Сэхээтэн #161 21.11.2024

😳 ЯАЖ ДАРГА БОЛДОГ ВЭ? Улс төр гэдэг "хор найруулах" биш, харин манлайлал юм. Уг нь улс төрч болохын тулд "аваргыг ялж байж аварга болдог" зарчим үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл бусдыг манлайлан зөв өөрчлөлтүүдийг эхлүүлж, олон нийтийг хүлээн зөвшөөрүүлэх ёстой. ‪@amaraasweeklyshow‬ -ийн хөтлөгч Амараа энэ подкастаар Монголд улс төрийн манлайлал хэрхэн дутагдаж буйг, үзэл санааны лидерүүдийн хомсдол...

Залуучууд яагаад саналаа өгөх хэрэгтэй вэ? #159 23.06.2024

Сэхээтэн подкастын энэ удаагийн дугаарт хоёр найз Б.Бат-Оргил болон М.Батмөнх нарыгаа урьж, бидний хэдэн нөхөд өөрсдийн улс төр, сонгуулийн талаарх үзэл хандлагаа хамтдаа уудаллаа. Нэг цаг орчмын тус ярилцлага одоогийн сонгуулийн ач холбогдол, залуучууд яагаад сонгуульд идэвхтэй оролцох ёстой, ямар үр дүн, өөрчлөлт бий болох вэ?, сонгуулиа саналаа өгөхдөө анхаарах зүйлс гэх зэрэг үндсэн дөрвөн сэд...

Монголын ардчилал халдвар авсан уу? | #158 10.06.2024

Сэхээтэн подкастын энэ удаагийн дугаарын зочноор цаг үеийн асуудалтай холбогдуулан Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг урьж оролцууллаа. Энэ ярилцлагаас та бүхэн түүний улс төртэй холбогдох болсон шалтгаан, карьерын замнал зэргээс гадна хувь хүний үзэл бодол, баримталж ирсэн зарчмууд, ажил, мэргэжлийн туршлагынхаа талаар хуваалцсан сонирхолтой яриаг сонсоорой.

Сурсан мэдлэгээ хэрэглэж чаддаг болохыг боловсрол гэдэг | #157 05.06.2024

Сэхээтэн подкастын энэ удаагийн дугаарын зочноор Монголын анхны альтернатив хөтөлбөртэй Хүмүүн дунд сургуулийн үүсгэн байгуулагч Б.Нямаа оролцлоо. Монголд хэрэгжиж ЕБС-ийн хөтөлбөрийн давуу болон сул талууд, сурагчдад хэрхэн мэдлэг эзэмшүүлж ур чадвар болгох арга барил, цаашлаад залуус гаднын улсад өндөр боловсрол эзэмших шаардлагатай юу, үгүй юу гэх мэт боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдлы...

Хиймэл оюун, их өгөгдөл, дижитал хуваагдал - Н.Учрал, Д.Энхбат | Сэхээтэн подкаст x unnu.tech #156 05.06.2024

Монгол Улсад интернэт нэвтэрсний 30 жилийн ой энэ жил тохиож буй. Тодруулбал Д.Энхбат захирлаар удирдуулсан “Мэдээллийн Харилцаа ББХК” нь интернэтийн үйлчилгээг анх удаа Монгол Улсад 1994 оноос явуулж эхэлсэн нь одоогийн Датаком компанийн эхлэл. Ингээд тэр цаг мөчөөс хойш 30 жилийн дараа энэ салбарын анхны сайдаар нь УИХ-ын гишүүн Н.Учрал ажиллаж байна. Дэлхий даяар "цахим шилжилт" хурдацтай өрнөж...

"Электрон жаал" Э.Энхпүрэв - Хөдөлмөр үү? Гоц ухаан уу? | Сэхээтэн подкаст #155 07.05.2024

"Critical thinking" буюу шүүмжлэлт сэтгэлгээ гэж юу вэ? Яагаад энэ чадвар чухал вэ? Монгол Улсын иргэд боловсролын системээрээ дамжуулж энэ чадварыг олж авч чадаж байгаа юу? Энэ удаагийн дугаарын зочин бол "Электрон жаал" хочтой Э.Энхпүрэв. Яагаад түүнийг ингэж хочлох болов? Түүний амжилтын нууц нь төрмөл гоц ухаан байв уу? эсвэл хөдөлмөр, дадал зуршлын хүчээр өөрийгөө бүтээв үү? Ингээд Э.Энхпүрэв...

Słuchaj podcastu seheeten w Replaio

Radio i podcasty w jednej aplikacji - za darmo, bez zakładania konta. Zainstaluj już dziś i nie przegap premiery

Pobierz z Google Play

Replaio nie jest wydawcą podcastów; nazwy audycji, okładki i audio należą do ich autorów i są rozpowszechniane przez publiczne kanały RSS