seheeten.media

seheeten

Монголын хамгийн удаан үргэлжилж буй амьдралын хэв маягийн подкастад тавтай морил! Та манай подкастыг Apple Podcasts, Google Podcasts, Castbox гэх мэт дурын подкаст тоглуулагчаараа захиалж (subscribe) сонсоорой. Мөн манай Youtube хуудсыг дагаарай.

No dejes de visitar la web del podcast y apoyar a su creador: www.seheeten.mn

Autor

seheeten.media

Categoría

Society

Web del podcast

www.seheeten.mn

Último episodio

4 de oct. de 2026

¿Dónde escuchar?

Podcasts en la app Replaio Radio Muy pronto

Los podcasts llegarán muy pronto a la app. Instálala ahora y sé el primero en descubrir una forma totalmente nueva de vivir los podcasts

Descárgala en Google Play Instálala gratis Android casi 10 M de descargas · valoración de 4,8 iOS muy pronto

Episodios

Амьдралын 3 үе: Тэмцлээс сэргэн мандалт уруу - А.Түвшинтөр | #108 16.05.2020

Ариунчулуун овогтой Түвшинтөр нь Сэхээтэн Подкастын 108 дахь удаагийн дугаарын зочноор оролцлоо. Та бүхэн түүнийг уран бүтээлч нэр болох Thaddeus-аар нь мөн эсвэл түүний урлан бүтээдэг  TUG Network-ийн Алимаа'd Daily Life комикоор нь мэднэ гэдэгт итгэлтэй байна. Түвшинтөр бид хоёр энэ удаагийн дугаартаа түүний амьдралын 3 өөр үеэр аяласан юм. Амьдралынх нь хамгийн хэцүү үе буюу тэмцлийн үед түүний...

Гадаад хэлээр хэрхэн чөлөөтэй харилцах вэ? | #107 06.05.2020

Энэ удаагийн дугаараар зочин хөтлөгч А.Энхзултай хамт төрөлх хэлнээсээ гадна гадаад хэл дээр хэрхэн өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, бидэнд ямар ижил төстэй асуудлууд тулгардаг, тэрхүү бэрхшээлийг даван туулахад ямар арга техник, хандлага, сэтгэлгээг өөртөө бий болгох талаар нээлттэй ярилцлаа. Мөн IELTS шалгалтын ярианы ур чадварыг шалгах хэсэгт хэрхэн өндөр оноо авах боломжтой байдаг талаар түүний х...

Амьдрал гэдэг бол чиглэлтэй алхаж байгаа зам - Г.Ганзориг | #106 14.04.2020

Мандал даатгал ХК-ийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Г.Ганзоригтой ярилцсан дугаарыг хүлээн авна уу. Энэхүү дугаар дээр яригдсан сэдвүүдийн хураангуй: - Мэдээллийн чанах процесс - Объектив ба субъектив хандлага - University of Leeds-д магистрын зэргээ хамгаалах болсон шалтгаан - Метал рок хөгжмийн тухай - Амьдрал өөрийн гэсэн чиг зүгтэй байх ёстой - Урагшаа алхахгүй байгаагийн шалтгаан нь айда...

Б.Батжин (Tomujin): Өвдөлт авдаггүй хүн хэзээ ч хөгждөггүй | #105 28.03.2020

Forbes сэтгүүлээс АНУ-ын хамгийн шилдэг коллежоор нэрлэж байсан Williams коллежийн төгсөгч Б.Батжинг дахин урьж ярилцлаа. Подкастын хураангуй, сэдвийн дараалал: - Өөртөө бий болгож чадсан амжилттай байхад нөлөөлдөг дадал зуршил - Бүтэлгүйтлийг даван туулах талаар - Өвдөлт бол хөшүүрэг - Бүх асуудал хувь хүндээ байдаг - Тодорхой зүйл дутагдаж байвал түүнээс хүсэл үүсдэг - Тав тухтай бүсэд хүн хэзээ...

Бэрхшээлийг хэрхэн боломж болгож эрхшээх вэ? | #104 24.03.2020

Өөрчлөх боломжгүй нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, дасан зохицнох нь хүнд байх ёстой хамгийн чухал чадваруудын нэг. Монголд боловсролын тогтолцооны судалгаа хийж байгаа Миннесотагийн Их Сургуулийн Профессор, миний зөвлөх багш маань Монгол Улсад хэдэн хоног өнгөрүүлээд эргэж ирчихээд надад хэлэхдээ Монголчууд өөрсдийн дасан зохицнох чадвараа үнэхээр сайн ухамсарладаг ард түмэн байна гэж хэлсэн. Үүни...

IELTS шалгалтын сонсох хэсэгт хэрхэн өндөр оноо авах вэ? | #103 15.03.2020

Сонсох гэдэг бол зөвхөн мэдээллийг боловсруулахаас гадна тухайн хэлээр өөрийгөө илэрхийлэхэд хамгийн том түлхэц болох ур чадвар юм. Хүн бүтэн амьдралынхаа турш тухайн хэлээр харилцахдаа дийлэнх хэсэг буюу 45 хувийг сонсоход зарцуулдаг байна. Хэрвээ гадаад хэлний сонсох ур чадвараа сайжруулъя гэвэл тухайн хүний яриаг сонсохдоо өөрийн гэр бүлийн гишүүн гэж бодож сонсох хэрэгтэй.

Сэхээтэн бол хүрэх цэг биш явах зам юм | #102 10.03.2020

Сайн байна уу? Танд баяр хүргэе бас баярлалаа. Учир нь Сэхээтэн Подкаст маань ийнхүү хуучин үеийн төгсгөл, шинэ үеийн эхлэлийн дугаараар хүрч байна. Өөрөөр хэлбэл энэ бол огтлолцолын тухай дугаар юм. Тайванаа Билгүүнээ хоёр огтлолцож Сэхээтэн Подкаст бий болсон тухай, сонсогч та болон хөтлөгч бид нар огтлолцож Сэхээтэн Гэр Бүлийг бий болгосон тухай, бидний амьдралын сайнтай саартай бүх үйл явдлууд...

А.Энхзул: IELTS шалгалтад хэрхэн үр дүнтэй бэлдэх вэ? | Тайвантай хамт ТМ #11 29.01.2020

Сэхээтэн подкаст - Дугаар 101 Энэ удаагийн дугаарын зочин хөтлөгчөөр Энхзул уригдаж өөрийн англи хэлний дунд шатны ахисан төвшнөөс 28 хоногийн хугацаанд бие даан бэлдэж IELTS шалгалтад 7.5 оноо авсан туршлага, арга барилаа хуваалцлаа. Ердөө нэг сарын хугацаанд өөрийн оноогоо 6-аас 7.5 болгож ахиулж чадсан түүний хичээл зүтгэлийн ард сэтгэлзүйн бэлтгэл ямар чухал болохыг онцлон тайлбарласан юм.

Дэлхийн Хамгийн Аугаа Худалдаачин | Номын Хэлэлцүүлэг #36 27.01.2020

Сэхээтэн Подкастын 100 дахь дугаараараа бид АНУ-ын зохиолч агсан Ог Мандиногийн "Дэлхийн Хамгийн Аугаа Худалдаачин" нэртэй урам зоригийн, уран зохиолын бүтээлийг хүргэж байна. Энэхүү Номын Хэлэлцүүлгийн дугаарыг Тайванаа биш Билгүүнээ хөтөлж буй шалтгаан нь 2020 онд Сэхээтэн Подкастад орж буй томоохон өөрчлөлтүүдийн нэг нь бид илүү уян хатан байхаар шийдсэнд билээ. Сэхээтэн Подкаст маань үнэ цэн д...

О.Отгонбаяр: Бусдад өгөх нь амжилтыг араасаа дагуулдаг | Тайвантай хамт ТМ #10 19.01.2020

Сэхээтэн подкаст - Дугаар 99 Анх АНУ-ыг нэг халаасандаа 300 доллартой, нөгөө халаасандаа цаас, бал, харандаатай зорьсон түүний хувьд хөдөө орон нутагт арван жилийн сургуулиа төгсөж дэлхийн нөгөө бөөрөнд орших дэлхийд шилдэг сургуулиар зүй ёсоор нэрлэгдэх UTAH-ын их сургуулийг геологич мэргэжлээр 4 жил суралцаж төгсөөд одоогоор Оюу толгой ХХК-д ил уурхайн геологич мэргэжлээр ажиллаж байна. Анхан ша...

Ц.Тэгшбаяр: Боломжийг Бүтээх, Цэгүүдийг Холбох, Тухтай Бүсээсээ Гарах | НН #79 13.01.2020

Сэхээтэн Подкастын 2020 оны хамгийн анхны хүндэт зочин бол амьд хөгжмийг сонгодог хөгжимтэй хослуулж Synth-pop хөгжмийн чиглэлээр уран бүтээл туурвидаг Redline хамтлагийн дуучин, төгөлдөр хуурч Цээпил овогтой Тэгшбаяр юм. Тэрээр СУИС-ийн Концертмейстр /accompanist /мэргэжлээр төгссөн ба одоо мөн сургуульдаа магистрын зэрэг хамгаалж, мэргэжлээ дээшлүүлэнгээ багшилж буй нэгэн юм. Хөтлөгч миний хувьд...

Жилийн дүгнэлт + Шинэ оны зорилгууд | Архирч буй 2020! 31.12.2019

Хамтдаа 2019 оноо дүгнэж мөн 2020 оноо төсөөлж бид хоёр энэхүү нэг арван солигдож буй мөчид зориулсан тусгай дугаарыг бүтээлээ. Шинэ ондоо та өөрийгөө илүү ихээр сорьж, сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч, өөрийгөө сонсож, үл сатаарагч нэгэн байгаарай!

Тоглоом мэт хандаж, сониуч байх- Б. Хүрэлбаатар | Тайвантай хамт ТМ #9 14.12.2019

Энэ удаагийн дугаарт "One Young World Summit" чуулганд “Рио Тинто” группийг төлөөлөн оролцсон Оюу толгой компанийн Удирдлагын Системийн инженер Бат-Оршихын Хүрэлбаатар хүндэт зочноор оролцлоо. Түүний хувьд Эрдэнэт хотод төрж, өссөн ба бага наснаасаа Орос цэцэрлэг, сургуульд суралцаж цаашлаад Томскийн Удирдлагын Систем болон Радио-электроникийн Их Сургуульд Инновацийн Удирдлага мэргэжлээр төгссөн.

Оргилыг биш өөрсдийгөө эрхшээх гэж мацдаг- Б.Батсүрэн | НН #78 01.12.2019

2005 онд Монгол Улсдаа 10 жилийн сургуулиа төгсчихөөд Америкийн Нэгдсэн Улсад хэлний бэлтгэлд суралцаж улмаар тус улсын их дээд сургуульд элсэн орох зорилгыг өвөртлөн ирсэн нэгэн залуу хүүгийн түүхийн эзэн бол Нямын Наймын энэ удаагийн 78-р дугаарын хүндэт зочин Б.Батсүрэн юм. Энэ цаг үеэс хойш 11 жилийн хугацааг АНУ-ын Калифорниа, Иллиной‎, Небраска‎, Юта зэрэг мужуудад ажиллаж, амьдарч, суралцаж...

Сэтгэцийн эрүүл мэнд ба Миний 2 цент | Нямын Найм #77 26.11.2019

Сайн уу? Подкастын хамтран хөтлөгч Билгүүнээ нь байна. Удаан уулзсангүй шүү. Эргээд уулзахдаа хөнгөн биш хүнд сэдвээр ярилцахаар шийдлээ. Тиймээс юуны түрүүнд уучлалт хүсэж байна. Магадгүй миний ганцаараа бичиж байсан соло дугааруудаас минь энэ дугаар хамгийн "vulnerable" буюу өөрийн бамбайгаа буулгасан дугаар маань болов уу? - Энэ дугаартаа би өөрийн сэтгэл зүйчтэйгээ уулзаж байгаа уулзалтуудынха...

Боловсрол гэдэг бол урт хугацааны тоглоом - Б.Батжин | Тайвантай хамт ТМ #8 06.11.2019

Хөлбөмбөгчин болох сонирхолтой байсан түүний хувьд Forbes сэтгүүлээс АНУ-ын хамгийн шилдэг коллежоор нэрлэж байсан Williams коллежийг төгсөж дэлхийд шилдгүүдтэй мөр зэрэгцэн ажиллах сонголтоос илүү Монгол улс, эх орондоо буцаж ирээд боловсролын салбарт өөрийн үнэ цэнийг бүтээлцэхийг эрхэм зорилгоо болгосон. “Томүжин” академийн үүсгэн байгуулагч түүний хувьд өөрийн гайхамшигтай баг хамт олонтойгоо...

Өглөөний Гайхамшиг - Хэл Элрод I Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #35 19.10.2019

Энэхүү өглөөний гайхамшиг гэх амьдралын өөдрөг, зугаатай хэв маяг нь анх номын зохиолчийн залуу насандаа туулсан хоёр хүнд цөхрөлийн үр дүнд үүсэн бий болсон. Эхнийх нь 20 настайд нь согтуу жолоочтой халз мөргөлдөж 6 минутын турш нөгөө ертөнцөд очоод эргэж ирсэн үе. Дараагийнх нь 2007 онд өөрийнх нь орлого нэг өдрийн дотор 50% буурч 425,000 ам.долларын өрөнд орж, сэтгэл санааны хямралд автсан үе б...

Зогсолтгүй зүтгэх хүчийг өөрөөсөө ол - Х.Эрдэнэчимэг | НН #76 13.10.2019

Өөрийн хайртай зүйлдээ чин сэтгэлээсээ хандаж, энэ хайртай зүйлээ утга учиртай зорилгоо биелүүлэхэд хөшүүрэг нь болгож ашиглаж, чин хүсэл, зориг тэмүүлэл, чадал зүтгэлийнхээ хир хэмжээгээр зүтгэж үйл хэрэг, амьдралын хандлагаараа надад болон олон түмэнд үргэлж үлгэрлэдэг эрхэм эгч Халтархүүгийн Эрдэнэчимэг бол бидний энэ удаагийн хүсэн хүлээсэн дугаарын зочин. Чимгээ эгч нь Хойд Америкийн хамгийн...

С.Асланбек: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт | Тайвантай хамт ТМ #7 09.10.2019

Энэ удаагийн дугаарын гол санаа нь залуусын нийгмийн идэвх оролцоо, иргэний нийгмийн амин чухал сэдвийг хөндөж ярихыг хичээлээ. Хүндэт зочиноор уригдан оролцсон С.Асланбек нь Эрдэнэс Монгол ХХК-д хуулийн мэргэжилтэн, хуулийн салбарт 5 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хуулийн баклаврын зэргээр төгсөж, ХБНГУ-ын Виадрина их сургууль, БНАзУ-ын Хазар их сургуульд ту...

Квант компьютер гэж юу вэ? | Технологийн хувьсал #1 28.09.2019

Өдрөөс өдөрт гарч ирж байгаа шинэ асуудал, бодлого, өгөгдлүүдийг бодох, хурдан боловсруулахад бидний өнөөгийн ашиглаж буй технологи хангалттай юу?

Эго гэж юу вэ? | НН #75 22.09.2019

Сэхээтэн Гэр Бүлийнхэндээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Нямын Наймын маань хамгийн анхны хичээлийн жилийн дугаар маань хүрэхдээ бэлэн боллоо. Ийм ч учраас би өөрийнхөө хичээлийн жил хэрхэн эхэлсэн тухай болон хичээлүүдээсээ ухаараад буй зүйлүүдээ хуваалцаж байна. Мэдлэг боловсрол туршлага дээрээ үндэслэж буй болсон итгэл үнэмшилүүдээ эргэн нэг харах тухай. Өөртөө сэтгэл ханамжгүй байгаагаасаа...

Гадаадын тэтгэлэгт хэрхэн өөрийгөө бэлтгэх вэ? - Ё. Лхамаа | Тайвантай хамт ТМ #6 06.09.2019

“Оюу толгой” ХХК-ийн Гадаад харилцааны мэргэжилтэн Ёндонгийн Лхамаа Тайвантай хамт танин мэдэхүйн булангийн энэ удаагийн дугаарт хүндэт зочноор уригдан оролцлоо. Өөрт оногдсон нөхцөл байдалтайгаа эвлэрээд суух биш өөрийн хүчин чармайлтыг бүрэн дайчилж, зүтгэж чадсан хүнд үр дүн заавал ирдэг. Цаг хугацааны хувьд л өөр байдаг. Тэрээр Австралийн засгийн газрын тэтгэлэгт материалаа бүрдүүлж өгөөд татг...

Төслийн санал бичих болон төслийн удирдлага гэж юу вэ? - М. Билгүүндэмбэрэл | Тайвантай хамт ТМ #5 24.08.2019

PMI Монгол улс дахь салбарын удирдах зөвлөлийн гишүүн, гишүүнчлэл хариуцсан дэд ерөнхийлөгч, "Эм Би Ди" Консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Мөнхдэмбэрэлийн Билгүүндэмбэрэл Тайвантай хамт танин мэдэхүйн булангийн энэ удаагийн дугаарт хүндэт зочноор уригдан оролцлоо. Төслийн санаанаас эхлүүлээд түүнийг цаасан дээр буулгаж тодорхой хугацаанд онцгой үр дүн авчрахын тулд төслийг хэрхэн удирдаж, хэрэгж...

Дэлхийг засах Дэлхийн Нүүдэлчин болохуй - Ц.Анударь | НН #74 21.08.2019

Энэ долоо хоногын маань зочин Хятадын Ivy League гэгддэг C9 Лигийн нэг сургууль болох Zhejiang University-д Олон Улсын Худалдаа болон Эдийн Засгийн мэргэжлээр суралцаж буй оюутан, Global Nomads подкастын санаачлагч, хөтлөгч Цоггэрэлийн Анударь юм. Анударийн суралцдаг их сургууль оршдог Жэжян мужийн төв Ханжоу хот нь Хятадын бүхий л том технологийн компанууд гэр болсон хот ба 21-р зуунд Хятад залуу...

Амьдралд нөлөөлөх контент хэрхэн бүтээх вэ?| НН #73 11.08.2019

Сэхээтэн Подкаст маань 1.5 сая удаа татагдсан буюу давхардсан байдлаар Монголын хүн амын тооны талтай тэнцэхүйц хэмжээнд татагдсан байна. Энэ подкастын хамтран хөтлөгч миний хувьд (Билгүүнээ) үнэндээ контент бүтээгээд аль хэдийн 10 жил өнгөрсөн байна. Тэгвэл энэ бүх жилүүдэд миний дижитал контент бүтээсэн туршлагаас ямар 5 зүйлийг би онцолж контент бүтээж эхлэх гэж буй хэн нэгэнд зөвлөх байсан бол...

Escucha el podcast seheeten en Replaio

Radio y podcasts en una sola app - gratis y sin registro. Instálala hoy y no te pierdas el estreno

Descárgala en Google Play

Replaio no es editor de podcasts; los nombres de los programas, las portadas y el audio pertenecen a sus autores y se distribuyen a través de canales RSS públicos