Библийн хуудсаар

Библийн хуудсаар

Dr. J.Vernon McGee нь хүндэт багш, лектор төдийгүй олны танил зохиолч юм. Түүнийг хамгийн ихээр таниулсан бүтээл бол “Thru The Bible” буюу “Библийн хуудсаар” радио хичээл юм. “Библийн хуудсаар” радио хичээл нийт 1299 дугаартай ба таван жилийн турш тантай хамт Библийн хуудас бүрээр аялах болно. Сонирхуулахад, манай улс төрөлх хэл дээрээ энэ хичээлийг нэвтрүүлж буй 107 дахь улс юм. Энэхүү радио хичээлийг та бүхэнд хүргэх болсондоо үндэстнүүдийг хайрладаг Бурхандаа талархаж байна.#БиблийнХуудсаар #ИтгэлньСонсохоос

Autor

Библийн хуудсаар

Categorie

Religion

Site-ul podcastului

podcasters.spotify.com

Cel mai nou episod

5 sept. 2024

Unde asculți?

Podcasturi în aplicație Replaio Radio În curând

Podcasturile ajung în curând în aplicație. Instaleaz-o acum și fii primul care descoperă o abordare complet nouă a podcasturilor

Descarcă din Google Play Instalează gratuit Android aproape 10 mil. descărcări · nota 4,8 iOS în curând

Episoade

#898 Үзэгдэл дэх дөрөв дэх араатны арван эвэр ба жижиг эврийн тухай| Даниел 7:24-28 20.07.2024

Даниелийн үзэгдлийн дөрөв дэх араатан бол Небухаднезарын зүүдэн дэх барималын төмөр ташаа болон төмөр шавар холилдсон тавхай билээ. Энэ бол Ромын эзэнт гүрэн юм. Урьд цагт гарч ирж, мандан бадарч байсан Ром улсын анхны хэлбэр төдийгүй, бас эдүгээ салж бутарсан боловч хожимны нэгэн цагт эргэн нэгтгэгдэх Ромын шинэ маягийн засаглал юм. Тэр дөрөвдэх араатны толгой дээр арван эвэр байсан. Мөн хожим ба...

#897 Даниелд үзэгдлийн тайлалыг Бурхан Өөрийн ер бусын нэгнээр өгсөн нь| Даниел 7:13-23 19.07.2024

Энэ удаад 7 бүлгийн дараагийн хэсгээс Даниелд өгсөн үзэгдлээ Бурхан түүнд Өөрийнхөө ер бусын үйлчлэгч нараар тайлбарлаж өгөх тухай уншина. Өнөөдрийн хичээлээс Бурханы дэлхийд зориулсан төлөвлөгөөний тухай, тэрний зарим хэсэг нь хэрхэн яаж биелэгдсэн талаар бүгдээрээ хамт сурцгаая.

#896 Даниелд өгөгдсөн үзэгдэл ба эш үзүүллэгүүд|Даниел 7:7-13 18.07.2024

Өмнөх нэвтрүүлгээр Даниел номын 7-р бүлгийн эхний 6 эшлэлийг бид уншиж судалсан. 7-р бүлгээс эхлэн Бурханы Даниелд өгсөн үзэгдлүүдийг бид ярилцаж эхэлсэн билээ. Эхний үзэгдэл дэх гурван араатан чухам юу болох талаар бид өмнөх хичээлээр сургаасан. Тэгвэл өнөөдрийн нэвтрүүлэгт үргэлжлүүдээд Даниел ямар зүйлийг үзэж, түүний утга юу болохыг одоо унших болно.

#895 Бурхан Даниелтэй дөрвөн араатны үзэгдэл дотор ярьсан нь|Даниел 7:5-6 17.07.2024

Бид өмнөх нэвтрүүлгээс эхлэн Даниел номны 7-р бүлгийг судлаад эхэлсэн билээ. Энэ 7-р бүлгээс эхлээд Даниел номны өгүүлэл арай өөр болж байгааг бид сурсныг та санаж байгаа байх. Үүнээс өмнөх бүлгүүдэд Даниел өөрийн амьдралын намтрыг түүх шастирын байдлаар тэмдэглэсэн бол энэ бүлгээс хойш Бурханы өөрт нь өгсөн үзэгдэл, эш үзүүллэгийг тэмдэглэсэн юм.

#894 Даниел дөрвөн араатны үзэгдлийг үзсэн нь|Даниел 7:1-4 16.07.2024

Өнөөдрөөс бүгдээрээ 7 бүлгийг шинээр судалж эхлэх гэж байна. Өнөөдрийн хичээлээр Даниелд ямар үзэгдлийг Бурхан өгсөнийг харцгаая.

#893 Даниелийг арслантай нүхэнд хаяж, Бурхан түүнийг аварсан нь|Даниел 6:1-23 15.07.2024

Даниел номны 6-р бүлэг бол Библи дотроос хүмүүсийн хамгийн танил хэсэг болоод зогсохгүй тус номны хамгийн алдартай бүлэг билээ. Энэ бол Даниелийг арслантай нүхэнд хаясан тухай түүх юм.

#892 Даниел ханан дээрх бичээсийн утгыг Белшазар хаанд тайлсан нь|Даниел 5:20-31 14.07.2024

5-р бүлгийн эхэн хэсэгт Белшазарын найр эд болж, хаан зочидынхоо хамтаар Бурханы сүмээс олзлогдсон ариун савнуудад архи хундаглаж ууж байсныг бид уншсан. Яг тэр мөчид Бурханы мутар ханан дээр нэгэн бичээс бичсэн нь Белшазар хааныг цочоосон, айлгаж түгшээсэн юм. Бичээсийг тайлж чадах мэргэдийг хаан дуудуулсан боловч хэн ч мэдэхгүй байлаа. Эцэст нь Даниелийг авчруулсанд Бурхан Өөрийнхөө сануулгыг тү...

#891 Белшазар хааны найр ба ханан дээрх бичээс|Даниел 5:1-19 13.07.2024

Даниел номны 5-р бүлэгт тэмдэглэсэн үйл явдлууд урьдын бүлгүүдийн үйл явдлаас хамаагүй хожим сүүлд тохиосон билээ. Дахин хэлэхэд энэ бол Вавилоны түүхэн шастираас авсан нэгэн хуудас төдий. Учир нь 4 бүлэгт гарсан үйл явдлаас хойш нэлээд олон өөр зүйлс бас тохиосон юм. Одоо ямар үйл явдал болсоныг Даниел номноос үргэлжлүүлэн сурцгаая.

#890 Үзэгдэл хэрхэн биелсэн тухай |Даниел 4:22-37 12.07.2024

Бид Даниел номны 4-р бүлгээс суралцан явж байна. Энэ бүлэгт онцгойлон Небухаднезар хааны зүрх ба итгэлийн эргэлтийн явцыг харуулсан байна.

#889 Небухаднезар хааны үзсэн модны тухай үзэгдэл |Даниел 4:10-22 11.07.2024

Энэ удаад Небухаднезар хаан бас нэг гайхамшигтай үзэгдлийг үзсэн. Тэр үзэгдэлдээ юу харсан тухайгаа хаан ярьж өгч байна. Энэ үзэгдэл өөртэй нь бас хаант улстай нь нягт холбоотой учраас хаан үүний тайлалыг мэдэхийг үнэхээр ихэд хүсч байгаа. Харин Бурхан үүгээр түүнд нэгэн том сургамжийг өгөхөөр зэхэж байгааг. Үзэгдлийн тайлал юу болох ба ямар сургамж өгөхөөр бэлдэж байгааг өнөөдрийн хичээлээс сурна...

#888 Небухаднезар хааны гэрчлэл |Даниел 4:1-10 10.07.2024

Өнөөдрөөс бүгдээрээ Даниел номны 4-р бүлгийг шинээр сурах гэж байна. Энэ бүлэгт бид Небухаднезар гэдэг хүний тухай өмнөхөөс илүү мэдээллийг сурч авах юм. Үнэн хэрэгтээ түүний гэр бүлийхэнд нэгэн нууц байсан билээ. Тэр нууц бол тэр айлын хувьд бахархах зүйл биш байжээ.

#887 галтай зууханд хаясан боловч Бурхан тэднийг аварсан нь|Даниел 3:17-30 09.07.2024

Өнгөрсөн хичээл дээр бид хамгийн сүүлд гурван Еврей залуугийн хаанд өгсөн хариултыг уншаад тэр тухай ярилцаад дууссан. Тэр гурав өөрсдөд нь юу ч тохиосон хамаагүй Бурхан Эзэндээ үнэнч хэвээр үлдэх шийдвэрээ гаргасан байв. Өнөөдөр тэд үргэлжлүүлэн юу гэж хариулсан ба тэдэнд юу тохиолдсоныг сурцгаая.

#886 Гурван Еврей залуу алтан хөрөгт мөргөхөөс татгалзсан нь|Даниел 3:3-16 08.07.2024

Өмнөх хичээл дээр Небухаднезар хаан алтан хөрөг бүтээж, хаант улсынхаа бүх албатыг цуглуулж хөрөгийн нээх ёслол зохиож буй тухай бид сурсан. Ёслолд хүрэлцэн ирсэн хүн бүр алтан хөрөгт мөргөхийг хаан шаардсан. Үүнийг өнөөдрийн хичээлээр илүү дэлгэрэнгүй сурцгаая.

#885 Небухаднезар хаан тэнгэрийн Бурханыг хүлээн зөвшөөрсөн нь|Даниел 2:44-3:2 07.07.2024

Бид Даниел номны 2-р бүлгийг буюу тэнд гарсан Небухаднезар хааны зөнтэй зүүдийн тухай өнгөрсөн хичээлүүд дээр судалсан. Дэлхий дээрх хамгийн хүчирхэг хаанчлалуудын тухай бид сурсан билээ. Бурхан хүн төрөлхтний түүхийг Өөрөө бичдэг болохыг бид ойлгож авсан. Өнөөдрийн хичээлээс Небухаднезар хаан зүүднийхээ тайлалыг сонсоод яаж хүлээн авсан тухай хамтдаа үзэцгээе.

#884 Небухаднезарын зүүдний тайлал |Даниел 2:40-44 06.07.2024

Өнөөдөр бид Даниел номны 2-р бүлгийн 40-44-р эшлэлийг судална. Хэдийгээр цөөн хэдхэн эшлэлийг ярилцах боловч энд гарч байгаа эш үзүүллэг бол Библийн нийт эш үзүүллэгийн яс модыг зангидсан ач холбогдолтой хэсэг байна. Энэ нь бас дэлхийн улс гүрнүүдийн түүх ба бидний эдүгээ амьдарч байгаа өнөө цаг үетэй холбоотойгоор бидний хувьд чухал юм.

#883 Зүүдний тайлал Бурханаас ирснийг Даниел гэрчилсэн нь| Даниел 2:24-39 05.07.2024

Өнгөрсөн хичээлээр Бурхан аливаа хүнтэй ярьж Өөрийн хүслээ мэдүүлдэг болохыг Небухаднезар хааны жишээгээр бүгдээрээ сурцгаасан. Хааны үзсэн зүүдийг тайлбарлуулахаар Бурхан, Даниелийг сургаж бэлтгэн, бас зүүд болон тайлалыг түүнд илчилсэн. Хичээлийн төгсгөлд Даниел зүүдийг тайлбарлахад бэлэн болчихоод хаанд дахин бараалхах хүсэлт гаргахаар очсон тухай дурьдаад өнгөрсөн. Тэгвэл цаашид юу болсон тала...

#882 Небухаднезар хааны зүүд| Даниел 2:2-23 04.07.2024

Өмнөх хичээлийг төгсгөхдөө бид Небухаднезар хааны зовнил ба зүүдийн тухай яриад дуусгасан. Харин өнөөдөр Даниел номны 2:2-23-р эшлэлээс хаан тэрхүү зүүдээ тайлуулах зарлиг буулгасан, мөн Бурхан Даниелд зүүд болон тайлалыг нь илчилсэн тухай хамтдаа сурах гэж байна.

#881 Небухаднезар хаан Даниел ба нөхдийг нь таалж өөрийн үйлчлэлд оруулсан нь| Даниел 1:14-2:1 03.07.2024

Даниел ба түүний нөхөд хааны шилмэл залуусын тоонд орж, цаашид хааны албанд зүтгэхээр ордонд сургагдаж байсныг өмнөх хичээл дээр сурсаныг та санаж байгаа байх. Хааны тогтоож өгсөн идээ ундыг Даниел ба түүний нөхөд хүртэхгүй байхаар шийджээ. Тэгээд өөрсдийг нь хариуцагч түшмэлээс богино хугацааны туршилт явуулж, ямар хоол идэхийг өөрсдөөр нь сонгуулахыг гуйсан. Энэ бол тухайн цагт биелэх бараг боло...

#880 Даниелд ба түүний нөхдөд тохиосон итгэлийн эхний сорилт| Даниел 1:2-13 02.07.2024

Даниел ном бол Библийг, тэр дотор Ариун Бичээс дэх эш үзүүллэгийг бүхэлд нь ойлгоход чухал хэрэгсэл болдог. Бид Даниел номны 1-р бүлгийг 1-р эшлэлийг сурсан. Вавилоны хаан Небухаднезар Иерусалимыг бүслэн авсан тухай ярилцаад хичээлээ дуусгасан. Өнөөдрийн хичээлээр үргэлжлүүлэн энэ түүх хэрхэн өрнөхийг бид харах гэж байна.

#879 Даниел ямар хүн байсан бэ?| Даниел 1:1 01.07.2024

Даниелийн амьдрал ба эш үзүүллэгүүд  

#878 Сайныг үйлддэг чуулган| Тит 3 29.06.2024

Чуулган сайныг үйлддэг байх ёстой. Сайн үйлс нь өөрөө бидний авралын нотолгоо болдог. Сайн үйлс нь бидний одоо болон ирээдүйд тустай.

#877 Христийн чуулган нь эрүүл зөв сургаалтай байх ёстой| Тит 2:1-15 28.06.2024

Христийн чуулганд байх ёстой 3 гол шалгуурын нэг бол зөв эрүүл сургаал юм. Чуулган эрүүл сургаалыг заах үед итгэгчид нь зүй зохистойгоор биеэ авч явдаг. Итгэгчидийнх нь итгэлийн үйлс тэднийг итгэлийг гэрчлэн харуулдаг.   

#876 Харгалзагч хүний чанарууд| Тит 1:8-16 27.06.2024

Бид итгэлээр аврагдсан. Харин бидэнд авралыг авчирсан тэр итгэл бидэнд бурханлаг амьдралыг өгдөг. Бидний итгэл сайн үйлсээрээ гэрчлэгдэх ёстой.

#875 Чуулганы эмх цэгц| Тит 1:1-7 26.06.2024

Чуулган эмх цэгцтэй байхын тулд тодорхой шаардлагуудыг хангасан ахлагч удирдагчидтай байх ёстой.

#874 Чуулганд байх ёстой чанарууд| Тит 1:1 25.06.2024

Өнөөдрөөс эхлэн бид хамтдаа Паулын бичсэн Тит номыг сурч эхлэх болно. Тит номоор дамжуулан Бурхан та бидэнд Өөрийнхөө агуу гайхалтай нууцуудыг илчилж өгнө гэдэгт итгэж байна.

Ascultă podcastul Библийн хуудсаар în Replaio

Radio și podcasturi într-o singură aplicație - gratuit și fără înregistrare. Instaleaz-o azi și nu rata lansarea

Descarcă din Google Play

Replaio nu este editorul podcasturilor; numele emisiunilor, coperțile și materialul audio aparțin autorilor lor și sunt distribuite prin fluxuri RSS publice