Библийн хуудсаар
Библийн хуудсаар
Dr. J.Vernon McGee нь хүндэт багш, лектор төдийгүй олны танил зохиолч юм. Түүнийг хамгийн ихээр таниулсан бүтээл бол “Thru The Bible” буюу “Библийн хуудсаар” радио хичээл юм. “Библийн хуудсаар” радио хичээл нийт 1299 дугаартай ба таван жилийн турш тантай хамт Библийн хуудас бүрээр аялах болно. Сонирхуулахад, манай улс төрөлх хэл дээрээ энэ хичээлийг нэвтрүүлж буй 107 дахь улс юм. Энэхүү радио хичээлийг та бүхэнд хүргэх болсондоо үндэстнүүдийг хайрладаг Бурхандаа талархаж байна.#БиблийнХуудсаар #ИтгэлньСонсохоос
Author
Библийн хуудсаар
Category
Podcast website
Latest episode
Sep 5, 2024
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
#923 Израиль одоо шүүгдэж, ирээдүйд аврагдана|Хосеа 11-14 05.09.2024 34:43
Бурханы энэрэл ба Израилийн зөрүүдлэл. Эсэргүүцлийн түүхэн улбаа. Израильд буух хатуу шүүлт. Гэмшлийн гуйлт. Өршөөл ирэх нь лавтай.
#922 Израилийн нүгэл ба олзлогдол|Хосеа 10 04.09.2024 19:24
Израилийн нүгэл ба олзлогдол. Израилийн дээрх Бурханы шүүлт. Хуваагдмал амьдрал шүүлтийг авчирдаг. Зөвт байдлыг тариалж, хайр энэрлийг хурааж авах.
#921 Израилийн нүглийн шийтгэл|Хосеа 9 02.09.2024 17:38
Өнөөдөр бид Хосеа номны 9-р бүлгийг үзэх болно. Израильчууд өөрсдийн хөгжил цэцэглэлтийг хараад бүх зүйл хэвийн байна гэж бодож байсан. Бурхан тэднийг хөгжил цэцэглэлтээр ерөөсөн ч, энэ нь тэдний нүдийг сохолж, тэд Эзэн Бурханаасаа эргэсэн юм. Үүнээс болж тэд Бурханы шүүлтэд орсон.
#920 Израиль алтан тугал руу, гэм нүглийн тахилын ширээ рүү эргэсэн нь|Хосеа 8 30.08.2024 20:32
Израилийн урвалт, Израильчууд Бурханы гэрээг зөрчиж хуулиас нь тэрсэлсэн учраас шийтгэл хүлээж байна. Бурханы мэлмийд зөвт бус хаад хаан ширээнд сууж байсан.
#919 Израиль Египет болон Ассири луу эргэсэн нь|Хосеа 7 28.08.2024 19:19
Харийнхныг түших нь хоосон. Далд хийдэг байсан гэм нүглээ илээр хийх болсон. Тэр үед тэдний дээр Бурханы шүүлт ирсэн. Тэдний дунд байсан өлсгөлөн нь тэдний дээр буусан Бурханы шүүлт байсан.
#918 Гэм нүглээсээ болж шүүгдэх нь|Хосеа 6 26.08.2024 16:11
Гэм нүглээс болж шүүгдэхээс өөр аргагүй. Шашныг бус Есүс Христийг хүлээн авцгаая. Бурхан тахилыг бус энэрлийг хүсдэг. Бурханы Үгийг тунхаглахаар дуудагдсан хүн тунхаглахгүй байвал хүн алж байна гэсэн үг.
#917 Израиль Бурханаас эргэж, Бурхан Израилиас эргэсэн нь|Хосеа 5 23.08.2024 21:35
Өнөөдрийн хичээлээр бид Хосеа номын 5-р бүлгийг үзэх болно. Энэ бүлэгт умардын хаанчлалын гэм нүглийг үргэлжлүүлэн шийдвэрлэж, тэдний дээр шүүлт авчирч байгаа талаар гарна.
#916 Израилийн гэм нүгэл|Хосеа 4:7-19 21.08.2024 19:02
Израилийн гэм нүгэл. Биеийн завхайрал, сүнслэг завхайрал, шунал, архидал. Бид зөрүүдэлсээр байвал Израиль боолчлолд орсон шиг асуудалд орох үе ирэх болно. Тэр үед Бурхан биднийг зөнгөөр нь орхих болно.
#915 Бурханы өмнө буруутай Израиль|Хосеа 4:1-6 19.08.2024 17:00
Хосеа номны 4-р бүлгээс эхлэн бид Хосеа эш үзүүлэгчийн хувийн амьдралын талаар үзэхгүй. Өмнөх бүлгийн сүүлийн хоёр ишлэлээс эхлээд Хосеагийн хувийн амьдрал гарахаа больж Бурхан завхарсан Израиль үндэстэнд хандсан үгс рүү шилждэг. Тиймээс энэ номын 4-14-р бүлэг бол эш үзүүллэгийн талаар өгүүлсэн хэсэг юм.
#914 ЭЗЭНий авралын хайр|Хосеа 3 16.08.2024 21:09
Өнөөдрийн хичээлээр бид Хосеа номны 3-р бүлгийн үүх түүхээр аялж суралцах болно. Өмнөх хичээлээр Бурхан Израилийг Өөр лүү нь эргэн ирэх болно гэдгийг хэлсэн. Харин өнөөдрийн хичээлээр итгэмжгүй байсан ч эргүүлэн Өөртөө авчрах болно гэсэн Бурханы үг гардаг. Бид ийм зүйлийг хүртэх зохистой хүмүүс биш ч, Бурхан биднийг ийм агуу хайраар хайрлажээ.
#913 Израиль Бурхан руу эргэнэ гэсэн эш үзүүллэг|Хосеа 2:16-23 14.08.2024 16:46
Өнөөдрийн хичээлээр Бурхан Израилийг Өөр лүү нь эргэн ирэх болно гэдгийг хэлсэн байдаг. Бурханы хайр байхад бүх зүйл боломжтой гэдгийг та энэ хичээлээс ойлгож авах болно. Бурхан өөрийн авран зольж авах тэр л хайраараа Израйлийн ард түмэнтэй байгуулсан гэрээний харилцаагаа дахин сэргээх болно гэдгээ амлахыг та сонсох болно. Үүн шиг Бурхан бидэнтэй ч бас харилцаагаа дахин сэргээхийг хүсэж байгаа.
#912 Израиль Бурханыг орхисон нь|Хосеа 2:1-15 12.08.2024 20:57
Хамгийн том гэм нүгэл бол таныг хайрласан нэгэнд итгэмжгүй хандах. Израиль үндэстэн бүхэлдээ хиймэл шүтээн рүү эргэсэн байсан. Бурхан Израилийг өршөөхгүй, хүүхдүүдийг нь ч өршөөхгүй гэдгээ хэлж байна. Тансаглахын тулд биеэ үнэлдэг. Гомдоллохгүй байх. Байгаа зүйлдээ сэтгэл ханалгүй, илүү ихээр тансалахын тулд биеэ үнэлдэг. Бурханыг таньж мэдээгүйгээс бидэнд зовлон ирдэг.
#911 ХХосеа болон янхан эмэгтэй Гомерийн гэрлэлт|Хосеа 1:1-11 09.08.2024 14:28
Бид Библийн агуу номнуудын нэг болох Хосеа номыг үзэх гэж байна. Эхний гурван бүлэгт Хосеагийн хувийн амьдрал болон түүний итгэмжгүй эхнэр Гомер, гэр бүлийнх нь завхайрал болон хотынхоны хов живийн талаар гардаг.
#910 Хамгийн том гэм нүгэл|Хосеа удиртгал 07.08.2024 17:43
Өнөөдрийн хичээлээр бид Өөрийн ард түмнийг хайрласан хайраа Бурхан хэрхэн илэрхийлж байгаа талаар өгүүлдэг Хосеа номын тухай үүх түүхээр аялах болно. Биднийг хайрласан Бурханы хайрын талаар Хосеагийн амьдралын түүхээс үргэлжлүүлэн хамтдаа судлая.
#909 Гэрлэлт, гэр бүл|Хосеа удиртгал 05.08.2024 25:32
Өнөөдрийн хичээлээр бид Хосеа номыг эхлүүлэн судлах болно. Өөрийн ард түмнийг хайрласан хайраа Бурхан хэрхэн илэрхийлж байгаа талаар энэ номон дээр гардаг. Биднийг хайрласан Бурханы хайрын талаар улам илүү ихээр судлахад энэ ном та бидэнд туслах болно. Бурхан Хосеагаар дамжуулан Өөрийн ард түмнээ харь шүтээн шүтэж, Өөрт нь итгэлгүй амьдарч байгааг буруу болохыг харуулахыг зорьсон.
#908 Агуу Зовлон|Даниел 12 30.07.2024 29:31
Өнөөдөр бид Даниел номны хамгийн сүүлийн 12-р бүлгийг уншиж судалхад бэлэн болчихоод байна. Үүгээр Даниел номыг бид бүрэн судлаад дуусах болно. 12-р бүлгийг ерөнхийд нь харвал тэртээ 10-р бүлэгт бичиж эхэлсэн үзэгдэл энэ бүлэгт дуусах гэж байна.
#907 Нүглийн хүн буюу Антихрист|Даниел 11:37-45 29.07.2024 20:52
Өнгөрсөн хичээлийн хамгийн сүүлчийн эшлэлд бид Нүглийн хүн буюу Антихристийн тухай сураад хичээлээ өндөрлөж байсныг санаж байгаа байх. Тэр хүн бол Даниел номны эхэнд гарч буй Ромын эзэнт гүрнийг эргүүлэн нэгтгэх нэгэн. Тэр бол Бурхан ба Христийг эсэргүүцэгч. Тэр дур зоргоороо авирлагч, бардам дээрэнгүй нэгэн. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ тэр Нүглийн хүний тухай үргэлжлүүлэн сурцгаая.
#906 Даниел үргэлжлүүлэн үзэгдэл үзсэн нь|Даниел 11:15-36 28.07.2024 23:04
Энэ удаад 11-р бүлгийг үргэлжлүүлэн судална. Дэлхийн түүх хэрхэн өрнөх тухай өнөөдрийн хичээлээс үргэлжлүүлэн унших билээ. Бурхан бүгдийг урьдаас мэддэг тул бидэнд бас сануулга өгөх зорилготойгоор үүнийг тэмдэглүүлж үлдээснийг бүгдээрээ одоо судлах гэж байна.
#905 Дэлхийн түүхийг урьдаас тэмдэглэсэн нь|Даниел 11:1-14 27.07.2024 24:52
10-12-р бүлгүүд бүгд нэг л үзэгдлийг авч үзэж байгаа учраас одоо бидний үзэх 11-р бүлэг бол өмнөх 10-р бүлгийн үргэлжлэл болно. Энэ бүлэг үнэхээр чухал. Яагаад гэвэл 9-р бүлэгт гарсан Далан долоо хоногийн зарим нэг нарийвчилсан тайлбарыг энд өгсөн билээ. Далан долоо хоног бол Даниелийн ард түмэн болох Израильтай онцгой хамааралтай үзэгдэл юм.
#904 Даниел aлдаршуулагдсан Христийн үзэгдлийн тайлбарыг авсан нь|Даниел 10:10-21 26.07.2024 26:38
Даниел 10 бүлгээс номны төгсгөл хүртэл ерөнхийдөө нэг үзэгдэл үргэлжилж байгааг дурдмаар байна. Энэ үзэгдлийн эхний хэсгийг бид түрүүчийн хичээлээрээ сурсан. Даниел амьдралынхаа төгсгөлд, нас өндөр болчихсон байхдаа Алдаршуулагдсан Христийг үзэгдлээр харжээ.
#903 Алдаршуулагдсан Христийн үзэгдэл|Даниел 10:1-10 25.07.2024 22:50
Өмнөх хичээлээр Даниел номны есдүгээр бүлгийг бид судалж дуусгасан билээ. Энэ бүлэг бол залбирал болон эш үзүүллэг гэсэн хос сэдэвтэй бүлэг гэдгийг бид сурсан. Харин өнөөдөр бид Даниел номны шинэ нэгэн бүлгийг уншиж сурч эхлэх гэж байна. Энэ бол Даниел 10-р бүлэг. Даниел номны төгсгөл маш их ойртсон байна. Тиймээс энэ 10-р бүлэг ямар учиртай, юуны тухай өгүүлэхийг миний хувьд сонсох гэж ихэд тэсэн...
#902 Даниелийн залбиралын хариу|Даниел 9:20-27 24.07.2024 28:39
Даниелийн чин сэтгэлийн, ний нуугүй залбиралын тухай бид сурсан. Даниел Бурхан Эзэнтэйгээ хэрхэн харилцаж, ард түмнийхээ өмнөөс юу гэж хичээнгүйлэн залбирсныг бид мэдэж авсан билээ. Харин энэхүү хичээлээрээ уг бүлгийн дараагийн сэдэв буюу Даниел залбирлын хариуд ирсэн эш үзүүллэгийн талаар хамтдаа судалцгаая. Өнөөдөр бид есдүгээр бүлгийн 20–27-р эшлэлийг уншиж ярилцах болно.
#901 Даниелийн залбирал| Даниел 9:1-19 23.07.2024 31:30
Өнөөдөр бид Даниелийн залбирлыг уншиж судална. Даниелийн энэхүү залбирал бол үнэндээ залбирлаар дүүрэн түүний амьдралын оргил нь билээ.
#900 Даниелд өгөгдсөн хуц ба ухны тухай үзэгдлийн тайлал| Даниел 8:13-27 22.07.2024 19:04
Өмнөх дугаараар бид Даниел номны 8-р бүлгийг судалж эхэлсэн билээ. Энэ бүлэгт Белшазар хааны гуравдугаар онд Вавилонд байхад нь Бурхан Даниелд хуц болон ухны тухай нэгэн үзэгдлийг үзүүлснийг бид ярилцсаныг та санаж байгаа байх. Бид энэ удаад тус бүлгийн үлдсэн 13-27-р эшлэлийг судална. Хуц ба ухны үзэгдэл чухам ямар утга учиртай болохыг бүгдээрээ өнөөдрийн хичээлээр уншиж судлах гэж байна.
#899 Даниелд өгөгдсөн хуц ба ухны тухай үзэгдэл| Даниел 8:1-13 21.07.2024 22:53
Өнөөдөр бүгдээрээ Даниел номны 8-р бүлэгт гарч буй хуц ба ухны тухай үзэгдлийг судалж эхлэх гэж байна. Энэ ямар агуулга онцлоготой үзэгдэл болохыг хамтдаа ярилцацгаая.
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.