Urtoo
Urtoo Podcast
Архитетур, хот төлөвлөлтийн тухай маш энгийнээр хүүрнэх подкаст
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Urtoo Podcast Episode #21 "Метротой ч болоосой" 27.02.2024 47:54
Метро мөрөөдсөн энэхүү дугаараар Улаанбаатарчуудад метро яагаад хэрэгтэй байгаа тухай, метротой байхын давуу тал зэргийг мөн метроны үүсэл хөгжлийн тухай товч ярилцлаа.
Urtoo Podcast Episode #20 "Хүүхдэд ээлтэй гэр" 20.02.2024 51:25
Бидний хамгийн хайртай хүмүүс болох хүүхдүүд багачууддаа гэртээ тав тухтай аюулгүй орчинг хэрхэн бүрдүүлэх вэ? Бидний ямар сонголтууд ээлгүй вэ? болон бусад асуултанд интерьер дизайнерууд маань зөвлөгөө өглөө. Та бүхэн хүүхэдтэй хүн бүртээ хуваалцаарай.
Urtoo Podcast Episode #19 "A city for everyone" 08.02.2024 49:40
Universal design буюу бүгдэд зориулсан хүртээмжтэй дизайн хот төлөвлөлтийн талаар ярилцлаа.
Urtoo Podcast Episode #18 "Хотоос 20 километрийн цаадах тансаглал" 08.02.2024 1:12:27
Хотоос 20км цаадах болон наадах амьдрал хэр ялгаатай вэ? Улаанбаатарын оршин суугчидийн амьдралын чанарын талаар мөн өвлийн талаар чөлөөтэй ярилцсан маш сонирхолтой дугаарыг та бүхэн хүлээн авна.
Urtoo Podcast Episode #17 "Өвлийн хот" 02.01.2024 1:32:27
Та бүхэн Өртөө подкастын оны сүүлийн дугаартай хамт 2023 оноо үдээрэй. Халуун шоколад уунгаа өвлийн улирлын ид шидийг мэдрэх дулаахан дугаар маань бэлэн боллоо.
Urtoo Podcast Episode #16 "ГЭР-ээс л эхэлдэгдээ..." 02.01.2024 1:27:15
ГЭР-ээс л эхэлсэн нэгэн дугаарыг хүргэж байна. Дөк. Уянгаа хоёртой хамт шинэ дугаараа хүлээн авна уу.
Urtoo Podcast Episode #15 "Минимал байх албагүй" 11.12.2023 1:15:34
Газарзүйн байршил, зан заншил, Монгол соёл маань бидний минимал байх үгүйд нөлөөлдөг болов уу? Цаг үе, трендээ дагаад бид гэрийн дотор засалаа заавал минимал байлгах хэрэгтэй болов уу? гэх мэт интерьер дизайны талаарх маш олон асуултуудын хариултыг сонсогчид та бүхэн минь Өртөөгийн шинэхэн булан "Интерьер дизайн"-ы булангаас хүлээн авч үзнэ үү.
Urtoo Podcast Episode #14 "From Landscape to the Keikan" 07.12.2023 1:04:51
Сонсогч та бүхэн минь цоо шинэхэн дугаараа хүлээн авна уу. Энэ удаагийн дугаараар манай шинэ хөтлөгч Заякатай ландшафт болон японы "Keikan" -ы талаар үүсэл гарал, зорилго болон түүний барилгын инженерээс хэрхэн энэ секторыг сонгосон талаар маш сонирхолтой яриаг өрнүүллээ.
Urtoo Podcast Episode #13 "Image of the Ulaanbaatar" 07.12.2023 1:44:16
Энэхүү дугаараар хот төлөвлөгч Kevin Lynch -н бичсэн "Image of the City" номыг үндэслэн нийслэл хотынхоо үнэт зүйлс болон дурсамжийг хэрхэн ялган таньж, үнэлэн хайрлах тухай ярилцлаа. Зөвхөн Улаанбаатар гэлтгүй өөрсдийн дурсамжид байдаг өсөж төрсөн аймаг сумд гээд дош дошоо төсөөлж сонсвол бүр сонирхолтой :) :) :)
Urtoo Podcast Episode #12 "Шар мэдээтэй дугаар" 15.11.2023 1:09:50
Дүүрэн дүүрэн сонин хачинтай шинэ дугаар орлоо..
Urtoo Podcast Episode #11 with Nyamka "Хот ба Зам" 03.07.2023 1:22:23
"Хот ба Зам"ын зөв төлөвлөлт бол бидний эрүүл, аюулгүй, тайван орчинд амьдрахад нөлөөлөх хамгийн чухал үндэс билээ. Дараагийн зочинтой дугаараараа замын инженер Нямгэрэлтэй замын ерөнхий ойлголт, зам ба барилга болон бусад сонирхолтой сэдвээр ярилцлаа.
Urtoo Podcast Episode #10 with Namjaa "Сэргээн засварлалтын тухай" 26.06.2023 1:14:39
Заа ингээд Өртөө подкаст та бүхэндээ илүү олон талт чанартай мэдээллийг хүргэх зорилгоор хийж буй анхны зочинтой дугаараа хүргэж байна. Энэ удаагийн дугаарт маань сэргээн засварлалт, дурсгалт барилгын хадгалалт хамгаалалтад гар бие оролцож байгаа архитектор Г.Доржнамжим оролцлоо
Urtoo Podcast Episode #9 "Чимээгүй хот" 21.06.2023 58:15
Ярихаас, хүрч очихоос, харахаас цээрлэдэг хотын нэг хэсэг болох чимээгүй хот буюу ОРШУУЛГЫН ГАЗАР түүний төлөвлөлт, боломжит шийдлийн талаар үзсэн харснаа та бүхэнтэйгээ хуваалцаж байнаа.
Urtoo Podcast Episode #8 "Хашаандаа сайхан амьдруулдаг дугаар" 08.06.2023 1:10:38
Хашаандаа сайхан амьдрая гэж ирээл сонгуулийн лоозон шиг нэр өгчихлөө :) Гэр сууцны бүсийн тухай, авч хэрэгжүүлж буй арга хэрэгслүүд асуудлуудыг чадан ядан хүүрнэсэн дугаарыг маань хүлээн авч сонсоорой.
Urtoo Podcast Episode #7 "Зуны гудамжинд юу тохиолдов" 06.06.2023 1:13:34
Зун цаг ирэхээр хот нэг л өнгөлөг болдог шүү тэ, Сонин хачин ч ихтэй. Шинэ дугаараа хүлээн авч сонсоно уу :)
Urtoo Podcast Episode #6 "Автобусдах уу? Алхах уу?" 05.06.2023 52:02
Нийтийн тээвэр монголд хөгжихийг ерөөгөөд ийм нэгэн дугаар хийлээ бид 2 нь.
Urtoo Podcast Episode #5 "Архи-ынхандаа зориулав" 05.06.2023 1:18:30
Архитектур мэргэжлийг сонгох гэж буй шинэхэн төгчөгчид, суралцаж байгаа оюутнууддаа зориулсан олон сонирхолтой асуултуудад хариулсан дугаар болсон гэж найдаж байна.
Urtoo Podcast Episode #4 "Дундын оффисийн архитектур төлөвлөлт" 05.06.2023 57:52
Co working space гэж юу вэ? Хэрхэн төлөвлөх вэ? Бидний суралцах ажиллах бүтээмжид хэрхэн нөлөөлдөгийг манай дугаараас хүлээн авч сонсоорой
Urtoo Podcast Episode #3 "Мөрөөдлийн Улаанбаатар" 05.06.2023 1:11:15
Нийслэл хотоо мөрөөдлөөрөө бүтээхэд бага ч гэсэн хувь нэмрээ оруулж санал бодлоо та нартайгаа хуваалцлаа. Comment хэсэгт өөрсдийн саналаа үлдээцгээгээрэй
Urtoo Podcast episode #2 "Narantuul the Black market" 05.06.2023 1:04:53
Зах буюу Bazaar, black market түүний үүсэл хөгжил, мөн бидний мэдэх Нарантуул захын тухай архитектур хот төлөвлөлттэй холбон ярилцлаа
Urtoo podcast episode #1 "Улаанбаатарт суугаа миний ногоон байгууламж" 05.06.2023 1:07:13
Улаанбаатар хотынхоо ногоон байгууламжуудын тухай хамж шимэн ярилцлаа :D
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.