Urtoo
Urtoo Podcast
Архитетур, хот төлөвлөлтийн тухай маш энгийнээр хүүрнэх подкаст
Wo hören?
Podcasts in der App Replaio Radio Bald verfügbarPodcasts kommen bald in die App. Installiere sie jetzt und erlebe als Erster einen ganz neuen Blick auf Podcasts
Folgen
Urtoo Podcast EPISODE #46 with Iveel Bold "Улаанбаатарыг дурсахуй” 07.07.2025 59:35
Улсын нийслэл Улаанбаатар хотоороо аялсан шинэ дугаар бэлэн боллоо. Өнөөдрийн дугаарт Герман улсын Берлин хотод ажиллаж амьдардаг архитектор, контент бүтээгч Ивээл оролцож ажлын туршлага болон хотоо хадгалж хамгаалахад бид хэрхэн оролцож болох тухай сонирхолтой ярилцлагыг өрнүүллээ.
Urtoo Podcast EPISODE #45 with Battushig “Хотлын билгээр, хамтын төгөл” 07.07.2025 49:13
Сайн уу ӨртөөчдөөШинэхэн дугаараар Улаанбаатар Төгөл/ Ulaanbaatar Oasis төслийн хамтран санаачлагч Баттүшигтэй ярилцсан дугаараа хүргэж байна. Лондон дах амьдралын дурсамжууд, санаа яаж бодит төсөл болж хэрэгжсэн, энэ хугацаанд үүссэн асуудал саадыг яаж даван туулсан гэх мэт маш сонирхолтой ярилцсан дугаараа хүлээн авч сонсоно уу. Архитектор, хот төлөвлөгч бидний сайн санасан сая санаа сэтгэлчлэн...
Urtoo Podcast EPISODE #44 “Архитектур монголд хөгжихийн төлөө” 07.07.2025 53:39
Архитектур монголд хөгжихийн төлөө бид юу хийж чадах вэ? Заримдаа зүгээр л ярилцаж суугаад гаргалгаа хайх нь том алхам болдог. Харин дараа нь шийдэл бүтээх ! Манай хөтлөгч, залуусын төлөөлөл, хамгийн күүл УИХ-н гишүүн Лукагийн ажлын сонин хачнаас сонирхонгоо бидэнтэй санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай 😎
Urtoo Podcast EPISODE #43 “Unscripted” 03.07.2025 1:01:20
Заа бараг л юу ч хамаагүй ярьлөө. Шинэ хоост Шагайтай танилцангаа зохиолгүй дугаарт маань нэр олж коммэнт хэсэгт бичээрэй сонсогчидоо ккк
Urtoo Podcast EPISODE #42 “Дурсамж, Өрнөл, Мөрөөдөл " 03.07.2025 42:33
Зөөлөн хот фестивалыг үзэхээр ирсэн зочидтой “Дурсамж, Өрнөл, Мөрөөдөл " сэдвээр ярилцсан богино хэмжээний ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. Ийнхүү Зөөлөн хот фестивалаар та бүхэндээ хүргэхийг зорьсон контентууд маань өндөрлөж байна. Өртөөгийн зүгээс хот төлөвлөлтийн арга хэмжээг хүн бүхэнд нээлттэй бөгөөд улам өргөн дэлгэр цаашид болоосой гэсэн чин хүслээр бүтээгдсэн хамтарсан контентууд...
"Inside the Soft City" with David Sim Urtoo Podcast EPISODE #41 03.07.2025 45:46
Зиаа хөө, алдарт хот төлөвлөгч David Sim манайхаар өртөөлөөд гарсан шүү дээ. Түүний илтгэлүүд болон Soft City номноос зөөлөн хотын ид шидийг мэдэрсэн байх гэж найдаж байна. Харин бид энэхүү дугаараар дамжуулан Улаанбаатар хотыг хэрхэн харж буйг, зөөлөн хот гэж чухам юуг хэлж буйг гэх зэрэг үр өгөөжтэй ярилцлагыг хүргэхийг зорьлоо. Сонирхолтой өнцгөөс яриа өрнүүлсэн зочин хөтлөгч Түшигтээ дахин бая...
“Зөөлөн хотыг хүн бүрт” Urtoo Podcast EPISODE #40 with Altan-Od 03.07.2025 31:17
Хүн бүрт зөөлөн хотыг цогцлоохоор Ховд аймгийн залуу инженерүүдийн холбооны тэргүүн, архитектор Алтан-Од манай подкастанд өртөөллөө. Орон нутгийг чиглэсэн хот төлөвлөлт залуусыг идэвхи оролцооны талаар, хотын орчинд хэрхэн зохицож стресс багатай амьдрах тухай гээд сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
“Зөөлөн хотыг хүн бүрт” EPISODE #39 03.07.2025 47:44
Монгол хүн бүрт ЗӨӨЛӨН ХОТ-г цогцлоохоор Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны хот байгуулалт бодлого зохицуулалтын газрын ахлах шинжээч Д. Бэлэгсайхан манай подкастанд өртөөллөө. Төрийн ажил хэрхэн явагддаг бол, бид асуултаараа энэ том агуулгыг дамжуулж чадах болов уу? гэсэн эргэлзээг Бэлэгсайхан ахтай уулзах хүртлээ тээсээр байлаа. Гэтэл бидний яриа хөвөрсөөр маш сонирхолтой энгийн ду...
“Урилгатай дугаар” EPISODE #38 03.07.2025 22:09
Хээе манайхаан, Зөөлөн хот фестивальд оролцох эсэхээ шийдэж амжаагүй байна уу? Хот төлөвлөлтийн анхны фестивальд Өртөө ч мөн адил оролцож та бүгдтэйгээ санал хүсэлтээ солилцоход бэлэн болоод байна. Хотдоо хайртай, хотод амьдардаг, жаргалтай амьдрах орчныг эрэлхийлдэг хүн бүрийг урьж байна.
“Зөөлөн хотыг хүн бүрт” with Enkhbayar Urtoo Podcast EPISODE #37 03.07.2025 48:24
Монгол хүн бүрт ЗӨӨЛӨН ХОТ-г цогцлоохоор хот төлөвлөлт мэдээлэл, судалгааны төвийн тэргүүн, барилга бүтээцийн инженер Ц.Энхбаяр манай подкастанд өртөөллөө. Иргэдийн оролцоотойгоор амьдрах орчнийг сайжруулж, хөршийн холбоотой амьдрахын давуу талыг маш энгийнээр тайлбарласан сонирхолтой дугаарыг хүргэж байна
“Зөөлөн хотыг хүн бүрт” with Batbold Urtoo Podcast EPISODE #36 03.07.2025 42:39
Монгол хүн бүрт ЗӨӨЛӨН ХОТ-г цогцлоохоор архитектор, хот төлөвлөлтийн ухааны доктор Б. Батболд манай подкастанд өртөөллөө. Залуус бидний харж амжаагүй, үнэ цэнийг мэдэрч амжаагүй олон сонирхолтой мэдлэг мэдээллийг харамгүй хуваалцлаа.
“Хүн бүрт Зөөлөн хотыг” Urtoo Podcast EPISODE #35 03.07.2025 50:52
Монгол хүн бүрт ЗӨӨЛӨН ХОТ-г цоглоохоор томоохон алхам хийж буй Зөөлөн хот номын орчуулагч хот болон бүс нутаг төлөвлөгч П. Мөнгөнчимэг манай подкастанд өртөөллөө.
Urtoo Podcast EPISODE #34 with Enkhuun "Цэвэр агаарын төлөө хамтдаа!" 03.07.2025 1:05:43
Урин хавар ирж өртөөчдын маань нуруу тэнийсэн байхаа 🍁. Өвөл дууссан ч бидний амьдралын чанарыг хамгийн ихээр хойш нь татагч УТАА-г дахин сануулж, аль ч улиралд цэвэр агаараар амьсгалах юмсан гэсэн дүүрэн хүслээр Breathe Mongolia NGO байгууллагын үүсгэн байгуулагч, үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Энхүүнтэй хамтран утаа, уур амьсгалын өөрчлөлт болон хот төлөвлөлт барилгын салбар дахь нөлөөллийг...
Urtoo Podcast EPISODE #33“Лондонд өртөөлсөн дугаар” 03.07.2025 1:14:22
Энэ удаагийн дугаараар дэлхийн топ 10 их сургуулийн нэгт зүй ёсоор тооцогддог University College London-д өртөөлж, хөтлөгч Сэлэнгэ суралцаж буй сэтгэгдэл болон европын орнуудын хот төлөвлөлттэй танилцсан туршлага гээд маш их мэдлэг мэдээллийг та бидэнтэй хуваалцлаа.
Urtoo Podcast EPISODE #32 with Enkhjin (Kusha) “Бүтээлч сэтгэлгээний тухай” 03.07.2025 1:02:01
Энэ удаагийн дугаарт “Гэр Өргөө ТББ”-н үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Энхжин буюу Куша маань оролцож өөрийн сонирхолтой ажлын туршлагуудаас болон бүтээлч сэтгэлгээний талаарх бодлоо хуваалцлаа. Хөтлөгч Зайка Куша нарын сонирхолтой ярилцлагыг хүлээн авч сонсоно уу :) :) :).Энэхүү дугаарыг Muuroo studio-той хамтран бүтээв.
Urtoo Podcast EPISODE #31 with Tamir “Интерьер дизайн ба өв соёл” 12.02.2025 1:05:43
Tomthink интерьер дизайн студийн үүсгэн байгуулагч интерьер дизайнер Тамиртай ярилцсан шинэхэн дугаар бэлэн боллоо. Түүний дизайн философи болон Монгол өв соёлын талаар маш өгөөжтэй мэдээлэл багтаасан дугаараа хүлээн авна уу.
Urtoo Podcast EPISODE #30 with Shagai “Архитектурын 3 хэмжээст загварчлалын тухай” 31.01.2025 1:25:43
Фантасма студийн үүсгэн байгуулагч архитектор Шагайтай ярилцсан шинэхэн дугаар бэлэн боллоо. Архитектурын 3 хэмжээст загварчлал төдийгүй архитектур төлөвлөлт, хувь хүний хөгжлийн тухай гээд олон сонирхолтой сэдвийг багтаан мэдлэг мэдээллээ харамгүй хуваалцсан байгаа.
Urtoo Podcast EPISODE #29 Миний амьдралын бартаатай замнал номын сэтгэгдэл 31.01.2025 44:57
Улаанбаатарт хайртай, амьдардаг хүн бүхний ялангуяа архитекторуудын ширээний номын нэг байгаасай гэж хүсэж буй номоо өөрсдийн уншсан өнцгөөсөө чадан ядан хуваалцлаа. Та бүхэн минь таалан болгооно уу.
Urtoo Podcast EPISODE #28 “Architect Tsovoo _Green building__ [RJ46hTT2uQg] 31.01.2025 1:10:59
Ногоон ирээдүй, ногоон барилга гэж өдөр тутамдаа их сонсдог ч хамгийн энгийн сонголтуудаас маань энэ бүхэн эхлэхийг дахин нэг сануулах мэдлэг, мэдээллээр баялаг шинэхэн дугаараа та бүхэндээ хүргэж байна. Манай өнөөдрийн зочин Архитектор Цовоогийн Итали дах архитектурын их сургуулийн амьдрал цаашлаад олон сонирхолтой түүхүүдийг та бүхэн хүлээн авч сонсоно уу.
Urtoo Podcast EPISODE #27 “CHILL EPISODE” 31.01.2025 1:02:55
“Онцын юмгүйдээ” 2025оны шинэ дугаар цацагдлаа.
Urtoo Podcast Episode #26 KAT- Одоо, Өнгөрсөн, Ирээдүй 02.09.2024 1:08:46
КАТ-Контемпорари Архитектурын Төв ТББ Юу хийдэг вэ? Юунд зорьж байна вэ? Удахгүй болох ШУТИС-ийн хүндэт профессор Б.Дамбийням-ын 100 жилийн ойн "Миний амьдралын бартаатай замнал" номын нээлт, үзэсгэлэнгээс бид ямар олон үр өгөөжийг хүртэж болохыг энэхүү дугаараас сонсоорой. Зөвхөн мэргэжлийн гэж хязгаарлагдахгүй Улаанбаатар хотод амьдардаг хүн бүрт зориулав. Таалан болгооно уу.
Urtoo Podcast Episode #25 Прицкерийн шагналт архитекторууд, Peter Zumthor 13.08.2024 44:39
Урлаг, уран зураг, бидний мэдрэмж бүхэн Архитектурын салбарт хэрхэн тусгагддагийг харуулж, бүтээж чадсан Прицкерийн шагналт архитекторууд цуврал дугаарын дараагийн эрхэм Peter Zumthor архитекторын талаар болон түүний бүтээлүүдийн талаар ярьсан дугаарыг хүлээн авна уу.
Urtoo Podcast Episode #24 Прицкерийн шагналт архитекторууд, Tadao Ando 06.08.2024 43:12
Эрхэм хүнтэд Өртөөчидөө! Та бүхэнтэйгээ удаан хугацааны дараа Архитектурын салбарын "Нобелийн шагнал" хэмээгддэг "Pritzker Architecture Prize" талаар ярилцан уулзаж байгаадаа туйлийн их таатай байна. Энэхүү хүндэт шагналыг хүртсэн эрхмүүдийн талаар цуврал дугааруудийг хүргэхээр зорьсон ба хамгийн эхний дугаараар Японы Архитектор Тадао Андотай танилцацгаая.
Urtoo Podcast Episode #23 Хог тарихаар мод тарь 22.05.2024 46:15
Сайн байцгаана уу. Эрхэм хүндэт ӨРТӨӨЧИДӨӨ! Удаан хугацааны дараа та бүхэнтэйгээ ногоон сэдвээр яриагаа эхэлж байгаадаа баяртай байна. Анх удаа бичлэг хийж хүргэж байгаа болохоор нилээн сандарлаа кк. Та бүхэн минь дор бүрнээ байгальдаа, дэлхийдээ хайртай үйлдэл хийж байгаарай гэж бидний зүгээс уриалж байна. Өөрийн туршлага, саналаа хуваалцах үргэлж нээлттэй шүү :)) Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Urtoo Podcast Episode #22 "Архи-ынхандаа Парт-2" 22.05.2024 44:05
Шинэ долоо хоногийн мэндээ. Уянгаа Нараа 2 нь Архи-ынхандаа зориулав дугаарын Парт-2ыг ийнхүү хүргэж байна. Бидний туулсан их ч биш бага ч биш энэ 3 жилийн ажлын туршлагын хугацаандаа бидэнд үлдсэн ур чадваруудаа хуваалцлаа. Та бүхэнд бага ч болов хэрэг болно гэж найдаж байна. Сонсогч та бүхэн минь бас сэтгэгдэлээ хуваалцаарай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй!
Ähnliche Podcasts
Replaio ist kein Herausgeber von Podcasts; die Namen der Sendungen, Cover und Audioinhalte gehören ihren Autoren und werden über öffentliche RSS-Feeds verbreitet