Sustainable Mongol
Sustainable Mongol
Hosted by Enkhzul Natsagdorj an environmentalist by training and vocation, Sustainable Mongol is a blog-turned podcast that focuses on sustainability issues. Available on all major platforms, the Sustainable Mongol Podcast is the first Mongolian podcast dedicated to the topic of sustainable development. Since 2017, more than 118 episodes have been produced, covering various sustainability themes in the context of Mongolia, including climate change, green financing, waste management, air pollution, and others. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Author
Sustainable Mongol
Category
Podcast website
Latest episode
Dec 31, 2025
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
20: Байгальд ээлтэй интериор дизайн, "Eden Design" компанийн үүсгэн байгуулагч Ц.Энхжин 22.04.2018 35:04
Жил бүрийн 4 сарын 22-нд тохиодог Earth Day- Дэлхийн Өдрөөр 20 дахь дугаараараа мэндчилж байгаадаа баяртай байна. Энэ удаад бид байгальд ээлтэй интериор дизайн, амьдралын хэв маягийн талаар “Eden Design” интериор дизайны компанийн үүсгэн байгуулагч Ц.Энхжинтэй ярилцлаа. Ц.Энхжин нь Англи, Италийн их сургуулиудад интериор болон бүтээгдэхүүний дизайнаар бакалавр, магистрийн зэрэг хамгаалсан бөгөөд “...
19: Органик мөөгний тариалалт ба хэрэглээ, "Мөөжиг Органик"-ийн үүсгэн байгуулагч С.Мөнхжаргал 15.04.2018 33:58
Ээлжит дугаарт маань "Мөөжиг Органик"-ийн үүсгэн байгуулагч С.Мөнхжаргал зочноор оролцож бидэнтэй ярилцлаа. Зочин маань органик мөөг тариалалтыг Монголдоо нэвтрүүлэн хэрэглэгчдэд уургаар баялаг, эрүүл хүнс нийлүүлдэг шинэлэг ногоон бизнесийг эрхэлдэг. Мөн "Шарк танк" нэвтрүүлгийн амжилттай оролцогчдын нэг билээ. Та мөөгөнд дуртай юу? Мөөг яаж ургадаг юм бол гэж гайхаж байсан уу? Дэлбэнх мөөг гэж д...
18: Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд, судлаач Г.Зоригтбаатар 07.04.2018 27:06
Уур амьсгалын өөрчлөлт хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар судлаач Г.Зоригтбаатартай бид ээлжит дугаараараа ярилцлаа. Манай зочин нь 2016 онд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд Нийгмийн эрүүл мэндийн ухаанаар магистрын зэрэг хамгаалсан бөгөөд “Улаанбаатар хотын хүн амын зүрх судасны тогтолцооны өвчлөл, нас баралтад хэт халалтын нөлөөллийг судлах нь” сэдвээр судалгаа хийсэн. Монг...
17: Тогтвортой хөгжилд дизайнеруудын оролцоо, зочид Н.Идо, Б.Анхбаяр, Ц.Тамир 31.03.2018 58:12
Шангрилад өчигдөр нээлтээ хийсэн “БИ+Д Өөрөөсөө эхэлье!!!” үзэсгэлэнг та үзэж амжсан уу? “Бид Монгол Агуулга” ТББ-ын дизайнерууд Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдол, хог хаягдал, цөлжилт зэрэг байгаль орчны олон асуудлуудыг дүрслэн 50 гаруй зурагт хуудсыг бүтээснээ нийтэд нээлттэй толилуулаад байгаа билээ. Ээлжит дугаартаа бид эдгээр дизайнеруудын төлөөлөл болгон Н.Идо, Б.Анхбаяр(Асо)бол...
16: Био бордооны тухай, зочин Б.Ууганбаяр 25.03.2018 32:13
Өмнөх дугаарт бид байгальд ээлтэй тариалалтын тухай ярилцсан бол энэ удаад байгалийн гаралтай буюу био бордооны талаар биотехнологич Б.Ууганбаяртай ярилцлаа. Зочин маань Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан АНУ-д биологийн шинжлэх ухаанаар магистрын зэргээ хамгаалсан, тахианы сангаснаас гаргаж авсан бионүүрс ашиглан хөрсний үржил шимийг сайжруулах, уул уурхайн нөхөн сэргээлтийг хийх сэдвээр су...
15: Байгальд ээлтэй тариалалт буюу Natural planting, зочин Д.Мөнх-Очир 18.03.2018 38:28
Ээлжит дугаарт маань "Ногоон говь тал" нийгэмлэгийн үүсгэн байгуулагч Д.Мөнх-Очир оролцож байгальд ээлтэй тариалалтын талаар ярилцлаа. Химийн бордоо ашиглалгүй, байгалийн нөөц бололцоог ашиглан хүлэмжийн нөхцөлд болон гадаа талбайд хэрхэн тариалалт хийж болох тухай болон эрүүл хүнсний нийлүүлэлтэнд фермерийн жижиг аж ахуйнууд ямар үүрэгтэй талаар мэдэж авахыг хүсвэл та заавал сонсоорой. Hosted on...
14 Тусгай дугаар: Darren Aronofsky- Mother!(2017)киноны тухай, зочид О.Жаргалт, Г.Ундрах, Ч.Төгөлдөр 11.03.2018 1:09:57
2017 оны 9 сард нээлтээ хийсэн АНУ-ын найруулагч Darren Aronofsky-н Mother! буюу Эх! киног та үзэж амжсан уу? Ямар утга учиртай кино болох талаар нь эргэцүүлж гайхаж байсан уу? Хэрэв тийм бол энэхүү кино нь байгаль орчны асуудлуудтай хэрхэн холбогддог болон кино найруулагч, жүжигчид, киноны эргэн тойрон дахь сонин хачны талаар бид энэ дугаартаа бид ярилцлаа. "Кино клуб"-ын зохион байгуулагчдын нэг...
13: Уур амьсгалын ногоон сан, Хас Банк Б.Ананд 06.03.2018 46:31
Green Climate Fund буюу уур амьсгалын ногоон сан нь НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Суурь конвенцийн дагуу байгуулагдсан, хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр нөлөөг сааруулах, дасан зохицох арга хэмжээнүүдийг санхүүжүүлдэг. Энэ удаагийн дугаарт ХасБанкны Эко банкны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б. Ананд оролцож уур амьсгалын ногоон сангийн үйл ажиллагааны тухай, ХасБанк нь хэрхэн...
12: Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуй, ОБЕГ Д. Баасансүрэн 21.02.2018 43:10
Энэ удаагийн дугаарт Онцгой Байдлын Ерөнхий Газрын (ОБЕГ) Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга Д. Баасансүрэн зочноор оролцож уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуйн талаар ярилцлаа. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг багасгах талаар авч буй арга хэмжээний нэг гол чиглэл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуй юм. НҮБ-аас баталсан даян дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрт онцлон т...
11: Байгаль хамгаалалд залуучуудын оролцоо, "My Club"-н үүсгэн байгуулагч Д.Сэрдарам 20.01.2018 39:44
Энэ дугаарт ШУТИС-ийн Хүмүүнлэгийн тэнхимийн багш, Монгол орныг ойжуулах, байгаль хамгаалах, нөхөн сэргээх, иргэн бүрийн экологийн боловсролыг дээшлүүлэх зорилготой “My Club”-ийн үүсгэн байгуулагч Д.Сэрдарам оролцлоо. 2006 онд байгуулагдсан цагаасаа хойш “My Club” нь байгалиа гэсэн сэтгэлтэй олон мянган залуусыг нэгтгэж Монгол улсын нийт 13 байршилд ойн зурвас бий болгожээ. Үүний нэг нь Төв аймгий...
10: Дотоод орчны агаарын бохирдол, химич Б.Алтангадас 11.01.2018 54:23
Энэ удаагийн дугаарт "Ногоон титэм" компанийн байгаль орчны шинжилгээний лабораторийн эрхлэгч, химич Б.Алтангадас оролцон дотоод орчны агаарын бохирдол, эх үүсвэр, түүний эрсдэлээс хамгаалах арга замууд, агаарын бохирдлыг бууруулахад судлаачид болон иргэд хэрхэн оролцож буй талаар бидэнтэй ярилцлаа. Агаар шүүгч үнэтэй байх тусмаа сайн шүүдэг эсэх, маскны чанарын хэмжилт, машин доторх агаарын бохир...
9: Шувуу ажиглах нь, зочин Жаргал 03.01.2018 1:09:52
Энэ дугаарт шувуу ажиглагч, сонирхогч, гэрэл зурагчин Жаргал зочноор оролцлоо. Зочин Жаргал маань Jargal's Bird Photo фэйсбүүк хуудсаар болон https://www.flickr.com/photos/jargals004/фликр хаягаараа дамжуулан дурандаа буулгасан шувуудын зургуудаа хуваалцдаг бөгөөд бидэнтэй шувуу ажиглахуйн үүсэл хөгжил, ач холбогдол, шувуу ажиглагч хүний онцлог, Монгол орны шувууд, шувуу сонирхогч хамт олны тухай...
8: Тээврийн тогтвортой байдал, зочин О.Удвал 27.12.2017 1:02:55
Энэ удаагийн дугаарт Английн University of Leeds-т тээврийн тогтвортой байдлаар магистрын хөтөлбөрт суралцсан О.Удвал зочноор оролцон бидэнтэй нийтийн болон хувийн тээвэр нь тогтвортой хөгжилтэй уялдан хэрхэн хувьсан өөрчлөгдөж буй тухай, Улаанбаатар хотын тээврийн нөхцөл байдал, хэрэгжиж буй төсөл, төлөвлөгөө, тээврийн олон янз байдал болон автомашингүй гудамж, нийтийн эзэмшлийн талбай зэрэг сэдв...
7: Сэргээгдэх эрчим хүч, зочин Эмма 04.12.2017 35:43
Энэ удаагийн дугаарт Сэргээгдэх эрчим хүчний тухай СЭХ-ний инженер Эмматай ярилцлаа. 02:50 - 08:40 Сэргээгдэх Эрчим Хүчний талаар ерөнхий ойлголт мэдээлэл, Монгол Улсын СЭХ-ний нөөц баялаг, 08:45 - 11:30 МУ-д СЭХ-ний байгууллагууд болон хэрэгжиж буй төслүүд,11:45 - 16:00 СЭХ-ний ач холбогдол, эерэг болон сөрөг тал 16:10 - 19:10 СЭХ-ний салбарын нөөц боломж,19:15 - 25:15 СЭХ-ний ирээдүйн чиг хандла...
6: Apple компанийн нийгмийн хариуцлага, зочин Г.Эрдэнэбаатар 15.11.2017 55:30
Энэ удаагийн дугаарт Apple компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд байгаль орчинд чиглэсэн ямар арга хэмжээнүүд авч буй тухай зочин Эрдэнэбаатартай ярилцлаа. Эхний 2 минут ерөнхий танилцуулга, цаашлаад 02:05-04:55-д IT салбарын байгаль орчинд үзүүлэх нөлөө, баримтлах чиг хандлага, 04:56-аас Apple-ийн товч танилцуулга, байгаль орчинд хандсан үйл ажиллагааны ерөнхий хүрээ, 07:16- аас Apple-ийн бүтээ...
5: Агаарын бохирдол, зочин Л.Дэлгэрзул 22.10.2017 42:41
УБ-ын агаарын бохирдол, түүний эх үүсвэр, холбогдох судалгаа, төслүүд болон бохирдлоос хамгаалах арга замуудын талаар судлаач Л.Дэлгэрзултай ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
4: Натурал саван гэж юу вэ? Зочин Пуба 08.10.2017 33:44
Натурал саван гэж юу болох, жирийн савангаас найрлага болон хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөгөөрөө хэрхэн ялгардаг талаар ярилцлаа. Энэ удаагийн дугаарт химийн инженер мэргэжилтэй Пуба оролцлоо. Зочин маань Монголд элбэг байдаг түүхий эдүүдийг ашиглан саван хийх арвин туршлагатай. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
3: Ногоон кино 25.09.2017 31:53
Байгаль орчны сэдэвт ногоон кинонуудын талаар ярилцлаа. Home, Human, Avatar, Planet Earth...http://bit.ly/2zjdcqH Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
2: Кофе ба уур амьсгалын өөрчлөлт 10.09.2017 34:13
Энэ дугаарт та бидний амьдралын нэг хэсэг болсон кофенд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буй талаар ярилцлаа.http://bit.ly/2yl4JoC Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
1: Оршил + Ногоон бизнес 10.09.2017 20:19
Байгаль орчин, тогтвортой хөгжлийн сэдвүүдийн талаар ярилцах подкастынхаа эхний дугаарт тогтвортой хөгжлийн тухай ойлголт, НҮБ-ээс баталсан тогтвортой хөгжлийн зорилтууд болон хариуцлагатай үйлдвэрлэл, хэрэглээний нэг шийдэл болдог ногоон бизнесийн талаар ярилцлаа.https://sustainablemongolia.wordpress.com/2017/09/11/sustainable-mongol-podcast-1/ Hosted on Acast. See acast.com/privacy for more info...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.