Sustainable Mongol
Sustainable Mongol
Hosted by Enkhzul Natsagdorj an environmentalist by training and vocation, Sustainable Mongol is a blog-turned podcast that focuses on sustainability issues. Available on all major platforms, the Sustainable Mongol Podcast is the first Mongolian podcast dedicated to the topic of sustainable development. Since 2017, more than 118 episodes have been produced, covering various sustainability themes in the context of Mongolia, including climate change, green financing, waste management, air pollution, and others. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Author
Sustainable Mongol
Category
Podcast website
Latest episode
Dec 31, 2025
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
45: Хотын байгаль орчны асуудалд бүтээлчээр хандах нь, тогтвортой хөгжил-байгаль орчны зөвлөх Э.Золзаяа 05.05.2019 28:17
Машинд бус иргэдэд зориулсан хотыг бий болгохын тулд залуус хэрхэн хувь нэмрээ оруулах боломжтой вэ, Хотын байгаль орчинтой холбогдох асуудлын нэг бол олон нийтийн гудамж талбай билээ. Тэгвэл бүтээлч байдлаар дамжуулан архитектор, дизайнерууд олон нийтийн жишиг талбайг бүтээхээр зорьж буй "Би+д өөрөөсөө эхэлье" сайн дурын төслийн санаачлагч тогтвортой хөгжил байгаль орчны зөвлөх Э.Золзаяатай энэ у...
44: Эко дизайн, зочин Брэйнсторм ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Б.Одбаяр 22.04.2019 27:00
Эко дизайн гэж юу вэ? Дизайны салбарт бус бусад салбарт үүнийг хэрхэн шинэлэг шийдэл болгон ашиглаж буй талаар бид энэ удаагийн дугаараас мэдэж авах болно. "World Industrial Eco Design" буюу олон улсын шилдэг дизайнерууд хүрээлэн буй орчинд хэрхэн ээлтэй дизайн гаргаж, инженерчлэл дэд бүтцийн шийдлийг бүтээж буй туршлагаа хуваалцдаг олон улсын хуралд оролцоод ирсэн "Брэйнсторм" брэндинг хөгжүүлэгч...
43: Тогтвортой худалдан авалт 13.04.2019 19:20
Тогтвортой худалдан авалт буюу ханган нийлүүлэлт хэмээх ойлголт, түүний ач холбогдол, хэрэгжүүлэлт нь олон улс болон Монголд хэрхэн нэвтрээд буй тухай шинэ дугаартаа ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
42: Биологийн олон янз байдлын санхүүжилт, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн БИОФИН төслийн үндэсний тэргүүн зөвлөх Б.Чимэд-Очир 03.04.2019 27:45
БИОФИН нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс удирдан зохицуулж буй дэлхийн 35 оронд хэрэгждэг олон улсын түншлэл юм. Монгол улсад 2016 оноос эхэлж хэрэгжсэн бөгөөд байгаль орчин, тогтвортой хөгжлийн хэрэгжилтэд шаардлагатай: санхүүжилтийн шинэ эх үүсвэрийг олох, хөрөнгийг үр ашигтай зарцуулах, ирээдүйд гарах илүү зардлаас зайлсхийх, төсвийн хөрөнгийн зарцуулалтыг сайжруулахад хийгдсэн үнэлгээний ажлуудын...
41: Global Energy Transition & Phasing Out Coal in Mongolia 03.04.2019 32:27
Scroll for English 2018 оны 11 сард Эсгий Хот / Felt City подкасттай хамтран University of British Columbia-гийн профессор Julian Dierkes-ийн эрхэлдэг Mongolia Focus http://blogs.ubc.ca/mongolia блогт монгол подкастуудын талаар нийтлэл бичиж байсан билээ. Тэгвэл профессор Julian Dierkes маань өөрийн сургуулийн докторын зэрэгт суралцаж буй оюутан, “Total Transition" номын зохиогч Sandeep Pai-...
40: Гэрлийн бохирдол 26.03.2019 21:20
Өмнө нь хөндөн ярилцаж байсан дуу шуугианы бохирдлын нэгэн адил төдийлөн анзаарагддаггүй ч биднийг хүрээлсээр буй бохирдлын нэг төрөл- гэрлийн бохирдол буюу илүүдэл гэрлийн хэрэглээний талаар энэ удаад ярилцлаа. Хэт их гэрлийн хэрэглээ яагаад бий болоод буй, гэрлийн бохирдлын экологи, хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд учруулах нөлөөлөл, эдийн засгийн зардлын тооцоолол, гадны улс орнуудад авч...
39: Зөгийн аж ахуй, "Михачи" компанийн гүйцэтгэх захирал Томоко 19.03.2019 36:44
Зөгийн аж ахуй эрхлэгч Томокотой ярилцсан бидний дугаараас та Монголд зөгийн аж ахуй анх хэзээ үүссэн, Монгол нутагт балт зөгийг нутагшуулан тэжээхэд ямар байдаг, зөгийн балны хэрэглээ, зах зээлийн талаар болон зөгийн амьдралын талаар олон зүйлс мэдэж авах болно. 2014 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн "Михачи" компани нь өдгөө 300 гаруй бүл зөгийтэй бөгөөд жилд 10-аад тонн зөгийн бал хурааж...
38: Мэргэжлийн боловсролын салбарын тогтвортой хөгжил, М.Ариунтунгалаг 28.02.2019 20:02
Хүн бүр чанартай боловсрол эзэмших боломжтой болсноор ядуурал болон тэгш бус байдал буурах олон талын ач тустай билээ. Сонирхуулахад боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалтын 1 ам.долларт нөхөгдөх мөнгөн дүн эргүүлээд 8 ам.долларын үр ашгийг бидэнд авчирдаг. Энэ удаагийн дугаараар "Оюу толгой" компанийн мэргэжлийн боловсролын салбарт оруулж буй хувь нэмэр, авч хэрэгжүүлж буй цогц арга хэмжээ...
37: Waste in Mongolia's non-urban areas, Greg Zegas 17.02.2019 28:38
For our first English-language episode, we talked with Greg Zegas, an expat and hiking enthusiast living in Ulaanbaatar, Mongolia about waste issues and their impacts in Mongolia's non-urban areas, waste-related ideologies & management best practices applied internationally, and how they could be applied in Mongolia's context. Also, we highly recommend you to check out "Leave No Trace" article...
36: Эко шошго буюу Eco labeling 02.02.2019 19:47
Эко шошго/Eco labels-ийн талаар энэ удаа ярилцлаа. Бүтээгдэхүүн, үйлчилгээний байгальд ээлтэйг хэрэглэгчид таниулдаг эко шошго нь олон талын ашиг тустай бөгөөд олон улс болоод Монголд нэвтрээд чамгүй хугацаа өнгөрөөд буй бөгөөд энэ талаар товч мэдээлэл бэлтгэн хүргэлээ. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
35: Тогтвортой хөгжил, байгаль орчны онцлох үйл явдлууд 2018 онд Монголд 27.12.2018 28:23
2018 он өндөрлөж шинэ онтой золгох мөч дөхөж буйтай холбогдуулан хөтлөгч бидний зүгээс энэ оны сүүлийн дугаартаа 2018 онд манай оронд тогтвортой хөгжил, байгаль орчны чиглэлээр ямар чухал үйл явдлууд, санаачлагууд болж өнгөрсөн талаар тоймлон бэлтгэж хүргэлээ. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
34: Агаарын бохирдолд өртөлтөөс хамгаалах арга замууд 21.12.2018 40:57
Хүйтний эрч чангарч, утаа өтгөрсөн энэ өдрүүдэд бид агаарын бохирдлоос өөрийгөө болоод бусдыг хэрхэн хамгаалж чадах вэ? Энэ талаар бид шинэ дугаартаа ярилцлаа. Гэрэл зургийг ©Мөнгөнхишиг Батбаатар Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
33: Өмнийн говийн биологийн олон янз байдлын судалгаа хамгаалал, Т.Самданжигмэд 27.11.2018 29:32
Монгол улсын 1993 онд нэгдэн орсон НҮБ-ийн Биологийн олон янз байдлын конвенцийн 14 дэх удаагийн талуудын бага хурал Египет улсад энэ 11 сарын 13-наас 29-ний өдрүүдэд болж байгааг тохиолдуулан Өмнийн говийн биологийн олон байдлыг судалж, хамгаалах талаар "Оюу толгой" компанийн авч хэрэгжүүлж буй цогц арга хэмжээ, санаачлагуудын талаар ахлах мэргэжилтэн Т.Самданжигмэдтэй ярилцсаныг хүлээн авна уу....
32: Бидэн дээр туссан сүүдэр үзэсгэлэн, гэрэл зурагчин Б.Тамир, Монголын Урлагийн Зөвлөл Б.Батгэрэл 17.11.2018 58:48
Гэрэл зурагчин, график дизайнер Tamir Bayarsaikhan-ын анхны бие даасан үзэсгэлэн Бидэн дээр туссан сүүдэр / Shadow on us -Гэрэл зургийн үзэсгэлэн энэ 11 сарын 23-ныг хүртэл MN17 Art Gallery-д олон нийтэд толилуулагдаж байгаатай холбогдуулан уран бүтээлч Б.Тамир, Arts Council of Mongolia-н хөтөлбөрийн ажилтан Б.Батгэрэл нартай ярилцсаныг хүлээн авна уу. Уулархаг бүс нутаг тогтвортой хөгжилтэй ямар...
31: Органик цай, High Garden Mongolia-н үүсгэн байгуулагч Морри 11.11.2018 1:00:57
Энэ удаагийн дугаараар цөлжиж буй говийн бүс нутагт цайны ургамлууд тариалж, цайны соёлоор дамжуулан зөв зохистой хэрэглээг хэрэглэгчдэд хүргэж буй Highgarden Mongolia-н үүсгэн байгуулагч Морритой ярилцлаа. Бидний өдөр тутмын хэрэглээ, уламжлалт соёл ахуйтай салшгүй холбогдсон өргөн хэрэглээний бүтээгдэхүүн бол яах аргагүй цай билээ. Тэгвэл цайны хариуцлагатай хэрэглээ, тариалалт гэж юу болох нэн...
30: Дуу шуугианы бохирдол 10.10.2018 36:59
Дуу шуугианы бохирдлын сэдвийг хөндөж ярилцлаа. Орчин цагийн тахал гэгддэг дуу шуугианы бохирдол гэж юу вэ, ямар эх үүсвэр шалтгаантай байдаг, холбогдох судалгаа болон хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нийгэм эдийн засагт хэрхэн нөлөөлдөг, үүсэн гарах эрсдэлээс яаж хамгаалж болох талаархи мэдээллийг та нэг дор сонсож мэдэх боломжтой. Хотын зарим хэсэгт дуу шуугианы хэмжилт хийсэн үр дүнгээ мөн...
29: Улаанбаатар хот гүйгчдэд хэр ээлтэй хот вэ? 25.09.2018 36:04
Бид подкастынхаа ээлжит дугаараар Улаанбаатар хот гүйгчдэд хэр ээлтэй талаар ярилцлаа. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн жишгийг даган сонирхогчдын гүйлтийн тэмцээн олноор зохион байгуулагдах болсон. Гүйлт нь хамгийн энгийн, хямд төсөр, эрүүл мэндэд олон талын ашиг тустай спорт юм. Тэгвэл гүйлт сонирхогчдод ээлтэй, таатай нөхцөл бүрдүүлэхэд ямар хүчин зүйлс чухал байдаг, Улаанбаатар хот нь гүйгчдэд...
28: Уул уурхай дахь усны хариуцлагатай хэрэглээ, Н.Эрдэнэбаяр 06.09.2018 18:07
"Дэлхийн усны долоо хоног"-ийг тохиолдуулан уул уурхай дахь усны хариуцлагатай хэрэглээний талаар "Оюу толгой" төслийн байгаль орчны менежер Н.Эрдэнэбаяртай ярилцлаа. Төслийн усны нөөц, ашиглалтын хэмжээ, усны талаар авч хэрэгжүүлдэг цогц арга хэмжээнүүд тэр дундаа ус дахин ашиглалтын сайн туршлага, хамтын оролцоот хөтөлбөрүүдийн талаархи мэдээллүүдийг та энэ дугаараас хүлээн авч сонсоорой. Hosted...
27: Эрүүл хүнс ба ногоон бизнес, Green Lips-ийн үүсгэн байгуулагч Ж.Пүрэвжав 14.08.2018 39:16
Та хоол хүнсээ эрүүл, шинэхэн ногоогоор баялаг байлгаж чаддаг уу? Нарийн ногоо гэхээр л бордож, удаан хадгалсан импортын хүнс бодогддог уу? Эрүүл хүнсний нийлүүлэлт, хэрэглээнд газар тариалангийн жижиг, дунд бизнесүүд чухал ач холбогдолтой. Төрөл бүрийн навчит ногоог органик үрээр монгол хөрсөнд тарьж ургуулан хэрэглэгчдэд шинэхнээр нь нийлүүлдэг Green Lips компанийг бид энэ дугаараараа онцолж бай...
26: Эмэгтэйчүүдийн хариуцлагатай хэрэглээ 06.08.2018 26:40
Хариуцлагатай хэрэглээтэй уялдаад охид бүсгүйчүүд хүртэл хэвшсэн хэрэглээгээ өөрчлөх цаг үе бидэнд ирээд байна. Энэ удаагийн дугаараар эмэгтэйчүүдийн хариуцлагатай хэрэглээ болох “menstrual cup” буюу сарын тэмдэгний аяганы талаар ярилцлаа. Тэгвэл menstrual cup гэж юу вэ, энэ нь ямар материалаар хийгддэг болох, анхны бүтээгдэхүүн нь хэрхэн яаж үүссэн бэ, энэ нь эргээд хүрээлэн буй орчин, хүний эрүү...
25: Street art ба хамтын оролцоо, уран бүтээлч Heesco - Х.Хоснаран 21.07.2018 47:41
Уран бүтээлчид нийгэм болон байгаль орчны асуудлуудад хэрхэн хувь нэмрээ оруулж байгаа талаар бид өмнө нь ярилцаж байсан билээ. Тэгвэл “Street artist” буюу туурган дээрх урлаг бүтээгч Х.Хоснаран (Heesco)-той амьдрал уран бүтээлийнх нь талаар энэ удаагийн дугаараар ярилцлаа. Тэрээр нийгмийн олон талт асуудлуудыг ханан дээр зураглаж бүтээлээ туурвидаг бөгөөд уран бүтээл нь Австрали улсаар зогсохгүй...
24: Хамтын оффис ба тогтвортой хөгжил, Club Coworking-ын гүйцэтгэх захирал Б.Манда 07.07.2018 28:44
Саяхныг хүртэл хамтын оффис гэдэг манай хотын хувьд харьцангуй шинэ үзэгдэл байсан бол өдгөө олон тооны хамтын оффис Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулж, шинэ тутам нээгдсээр байгаа билээ. Хамтын оффисын хэрэглээг Монголдоо анхлан таниулж, ажлын орон зайны менежмент, ажиллах хэв маяг, соёлд шинэлэг өөрчлөлт авчирсан Club Coworking-ын гүйцэтгэх захирал Б.Мандатай энэ дугаарт ярилцлаа. Хамтын оффис...
23: Цахилгаан машин, "Глобал Моторс ХХК"-ийн менежер Б.Очирхүү 25.06.2018 26:26
Энэ удаагийн дугаараар монголд анх удаа цахилгаан машины түргэн цэнэглэгч станц байршуулаад байгаа "Глобал моторс ХХК"-ний менежер Б.Очирхүүтэй цахилгаан машины талаар ярилцлаа. Бид цахилгаан машин гэхээр л Элон Маскын "Тесла Моторс"-н өртөг өндөртэй машинаар төсөөлдөг. Тэгвэл энэ дугаараас цахилгаан машин нь үнэтэй юу, манай улсад энэ нь хэр зохимжтой хэрэглээ вэ, цэнэглэх станц байгаа юу, дизель...
22: Design Thinking ба материал судлалын талаар, дизайнер А.Болор 14.05.2018 35:33
Бид подкастаараа дизайны хүчийг дахин онцолж байна. Design thinking буюу бүтээлч сэтгэлгээ болон материал судлалаар дамжуулан хүн төрөлхтөнд тулгамдаад буй олон асуудлыг хэрхэн шинэлэгээр харж, тогтвортой шийдлүүдийг санал болгож болох бол? Бидний урилгыг хүлээн авч ярилцсан дизайнер А. Болорын олон бүтээл, төслүүд энэ асуултад гайхалтай хариулт өгч чадсан. Австрали улсын Сидней хотын Технологийн...
21: Хөрсний бохирдол, НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Ш.Батдэлгэр 04.05.2018 31:43
Энэ удаагийн дугаарт Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн (НЭМҮТ)-ийн Хөрсний бохирдол, эрүүл ахуйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Батдэлгэр бидний урилгыг хүлээн авч, зочноор оролцон хөрсний бохирдлын тухай ярилцлаа. Хөрсний бохирдол гэж юу вэ, ямар эх үүсвэртэй байдаг, холбогдох судалгаа болон хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг, үүсэн гарах эрсдэлээс яаж хамгаалж болох талаархи мэдээлл...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.