seheeten.media
seheeten
Монголын хамгийн удаан үргэлжилж буй амьдралын хэв маягийн подкастад тавтай морил! Та манай подкастыг Apple Podcasts, Google Podcasts, Castbox гэх мэт дурын подкаст тоглуулагчаараа захиалж (subscribe) сонсоорой. Мөн манай Youtube хуудсыг дагаарай.
Be sure to visit the podcast's website and support the creator: www.seheeten.mn
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Хуваалцах түүхээ олж, хүссэн боломжоо хүртэх нь - Б.Батзаяа #132 29.05.2022 52:18
Тэтгэлэг аппликэйшний үүсгэн байгуулагч Б.Батзаяатай Хоббигоо ажил болгож өөрийн хүссэн зүйлээ хийж амьдрах, Боломж хаана байдаг, Тэтгэлэг хүртэх бодит боломж бололцоо, Утга учиртай харилцаа холбоо, Өөрийгөө орчин үед хэрхэн илэрхийлэх тухай зэрэг сэдвүүдээр энэ удаагийн дугаартаа бид ярилцлаа. Зочны тухай: - Тэтгэлэг аппликейшн: http://www.tetgeleg.com/ - Instagram: https://www.instagram.com/from...
Ад үзэгдэх зориг - Номын хэлэлцүүлэг | #131 27.02.2022 45:19
Адлерын сэтгэл судлалын талаар өгүүлэх энэхүү сонирхолтой номын хэлэлцүүлгийг энэ удаагийн дугаараар онцлон хүргэлээ.
2022 онд онцлох ДАДАЛ ЗУРШИЛ | #130 08.01.2022 36:25
2021 оноо дүгнэж 2022 ондоо бэлдэх бэлтгэлээ та хийсэн үү? Энэ дугаараараа хөтлөгч Билгүүнээ нь 2021 оноо Нямын Найман асуултуудын тусламжтайгаар дүгнэж эцэст нь 2022 ондоо ямар зорилго, зорилтууд тавиад байгаа гэдгээ хуваалцлаа.
Tesla Traders, Болд: Амжилт биш алдаа нь хүнийг босгож явдаг | #129 03.01.2022 1:14:30
Tesla Trader-ийн үүсгэн байгуулагч Болд бидний урилгыг хүлээж авч хувьцаа, койн, зах зээлийн хөдөлгөөн, мөнгөний урсгалтай холбоотой сонирхолтой яриаг бидэнд хүргэлээ.
АНУ-д амьдрах, Мэргэжил ба сургуулиа сонгох, Магистраар сурахын сорилт ба давуу талууд | #128 30.11.2021 26:50
Сайн уу хөтлөгч Билгүүнээ байна. Би 2022 онд хувийн Youtube сувгаа хөгжүүлэх зорилго тавиад хэд хоногийн өмнө анхны бичлэгээ Youtube суваг дээрээ оруулсан байгаа (Холбоосыг нь доор оруулав). Миний хамгийн түрүүнд хүргэсэн бичлэг нь "See you in ... ago" нэртэй цувралын анхны дугаар юм. Энэ цувралаар би амьдралынхаа өнгөрснийг эргэн харж, туршлагуудаасаа хуваалцаж, тухайн үед төрж байсан мэдрэмж, бо...
Г.Уянга (Ingaana): Өнөөдрийг хойш тавих нь өөрийгөө бүтээх саад | #127 21.11.2021 54:17
"Маргааш руу аливаа зүйлийг түлхэнэ гэдэг бол дахиад л нөгөөдөр рүү түлхэх бас нэгэн шалтгаан" - Галнямын Уянга Ард Пропертиз компанийн Гүйцэтгэх Захирал, ТэнГэрЛиг Медиа Групп (ТМГ)-ийн ТУЗ-ын Дарга, "Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх хөдөлгөөн"-ий Монгол дахь элч төлөөлөгч, Г.Уянга (@ingaana) нь 127-р дугаарын зочноор оролцлоо. Сэхээтэн Подкастын 4 жилийн ой болон "Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх...
Ерөнхийлөгчийн зөвлөгөө | #126 14.11.2021 44:12
Нямын Наймд тавтай морил! Хөтлөгч Цогтбилгүүндарь тантай долоо хоногийн онцлох 8 зүйлсээ хуваалцаж байна.
Р.Эрдэнэтулга: Урт хугацааны карьер төлөвлөлт | #125 28.07.2021 50:50
Harvard Business School-д Бизнесийн Удирдлагын магистр зэрэг хамгаалсан, Samsung компанийн олон улсын стратеги хариуцсан менежер Р.Эрдэнэтулга зочноор оролцлоо.
Амьсгал агаар болохуйд - Номын хэлэлцүүлэг, Зохиолч: Пол Каланити| #124 27.06.2021 45:22
Амьдралынхаа 17 жилийг Стэнфорд, Кембридж, Йелийн их сургуулиудад боловсрол эзэмшихэд зарцуулсан тархины мэс засалч Пол 36 насандаа өөрөө уушгины хорт хавдраар өвчилж үхэлтэй нүүр тулгарсан үеэ бодитоор сийрүүлсэн бичсэн ном. Тэрээр амьдралынхаа турш дахин хэзээ ч ашиглахгүй ур чадварыг хуримтлуулсаар ирснээ үхлийн өмнө ирэхдээ л мэдсэн.
В.Баярсайхан: Шууд Шаа | #123 21.06.2021 1:55:02
TomYo EDTech-ийн үүсгэн байгуулагч В. Баярсайхан Залуус, Боловсрол, Дэлхий гэсэн сэдвүүдийн хүрээнд чөлөөтэй ярилцлаа.
Т.Алдарсайхан: Боломжийг тултал ашигла | #122 02.06.2021 1:34:34
Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Head of Exploration, "Эсгий хот" подкастын хамтран хөтлөгч, Т.Алдарсайхан Ажлын туршлага: Массачусетсийн технологийн их сургуулийг архитектор мэргэжлээр бакалаврын зэрэг, АНУ-ын Засгийн газрын Фулбрайтын тэтгэлгээр Харвардын их сургуулийг хот төлөвлөлт мэргэжлээр мастерын зэрэг хамгаалсан. Нью Йорк хотын эдийн засгийн хөгжлийн газарт (NYCEDC) ахлах мэргэ...
"Юу хүмүүсийг сурдаггүй болгодог вэ?" | #121 09.05.2021 16:10
Бенжамин Барбер "Би нийгмийг хүчтэй болон сул, эсвэл амжилттай болон бүтэлгүй хүмүүс гэж хуваадаггүй. Би хүмүүсийг сурдаг болон сурдаггүй л гэж ангилдаг" гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Доктор Кэрол С.Дүэкийн зохиол "Амжилтад хөтлөх шинэ сэтгэлзүй-Хандлага" номын хэсгээс иш татав.
Сэхээтэн Медиа сонордуулж байна: ULAANBAATARIAN (Удиртгал дугаар) 08.05.2021 17:48
Өнөөдөр 5-р сарын 8-ны өдөр "Unread", "Seheeten Media"-гийн хамтран бүтээж буй "Ulaanbaatarian" подкастын анхны, зочинтой дугаар та бүхний сонорт хүрэхэд бэлэн болоод байна. Та тус дугаарыг подкаст тоглуулагч дээрээ Ulaanbaatarian гэж хайж олоод сонсоорой. Харин энэ дугаар бол Ulaanbaatarian подкастын удиртгал буюу анхны улирлын анхны дугаараа сонсохоос өмнө хоёр хөтлөгчтэйгөө болон энэ улирлын сэ...
"Би яагаад эр хүн шиг эр хүн байх гэж хичээхээ болисон бэ" | #120 25.04.2021 9:59
"Би амьдралынхаа турш эр хүн шиг эр хүний дүрээр амьдарсаар ирж. Би сул дорой санагдсан үедээ хүчтэй мэт жүжиглэж, өөрийгөө голж байхдаа өөртөө итгэлтэй царайлж, дотроо өвдөж байхдаа гаднаа хатуу харагдаж байсан. Миний бодлоор би ихэнхдээ жүжиг тавьдаг байсан, одоо би жүжиглэж ханалаа" ...
А.Идэрбат: Орлогоороо орлого худалдаж ав | #119 20.04.2021 2:12:57
Хөрөнгө оруулалтын чиглэлээр 10 гаруй жил ажиллаж яваа одоогоор 9 орлогын эх үүсвэртэй, хөрөнгө оруулалт болон хувийн санхүүгээ удирдах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мөн боловсролын салбарт үнэ цэн бүтээж яваа Апекс Капитал ҮЦК ХХК болон Томүжин Альтернатив Сургуулийн хамтран үүсгэн байгуулагч А.Идэрбат уригдан оролцлоо. Подкастын хураангуй: - Орлогоороо орлого худалдаж ав - Өөртөө итгэх итг...
Сэхээтэн Медиа үзүүлж байна: “Нягтлав Подкаст #1 - Ардчиллын амин сүнс уруу дайрсан ерөнхийлөгч” 20.01.2021 37:22
Бид мэдээллийн асар хүчтэй шуурга дунд амьдарч байна. Хуучны цөөн, баттай эх үүсвэрээс мэдээллээ авдаг цаг үе ард хоцорч, интернет болон ухаалаг утас л байхад хүн бүр сэтгүүлчийн үүргийг хөнгөхөн гүйцэтгэх болсон билээ. Цахим орчин бидэнд үүдээ дэлгэхтэй зэрэгцээд мэдээллийг түргэн шуурхай, олон эх сурвалж, олон өнцгөөр хүлээн авах боломж бүрдсэн ч ХУДАЛ МЭДЭЭ, ХЭТ ТУЙЛШРАЛ, ТАЛЦАЛ зэрэг цөөнгүй а...
2020 оноо ингэж дүгнээгүй бол шинэ оноо бүү төлөвлө | #118 08.01.2021 1:42:58
Шинэ оноо төлөвлөж, урагшаагаа харахаас өмнө нэг зүйлийг заавал хийх ёстой юм байна. Тэр нь өнгөрсөн жилээ, туулсан хугацаагаа эргэн харж дүгнэх. Өнгөрсөн жил тантай ямар нэг байдлаар огтлолцсон хүмүүс, танд тохиолдсон үйл явдлууд, мөн таны хүлээсэн үүрэг даалгавар өгсөн амлалт тань таны амьдралд нэг талаар маш их аз жаргалыг нөгөө талаар зовлон бэрхшээлийг авчирсан байгаа. Тиймээс болгоомжтойгоор...
Нямын Найм: Эго хаана оршдог вэ? | #117 06.12.2020 54:53
Гурван жилийн өмнө Нямын Найм нэртэй анхны подкастаараа уулзаж байсан шигээ энэ өдөр Нямын Наймаараа уулзаж байгаа даа үнэхээр таатай байна. Энэ удаагийн дугаар бол өнгөрсөн хугацаанаас шалгарч үлдсэн 8 асуултыг хэрэглэж хөтлөгч Билгүүнээ долоо хоногоо дүгнэсэн дугаар билээ. Үүнд: - Бид заримдаа өөрсдийгөө мартах үе байдаг. Яагаад ямар нэг зүйлийг анх эхлүүлж байснаа, хийх хамгийн дуртай зүйлээ гэ...
Намайг өвтгөж чадахгүй - Номын хэлэлцүүлэг, Зохиолч: Дэвид Гоггинс| #116 11.11.2020 56:06
Өвдөлт мэдэрдэггүй хүн болгох 10 сорилтыг та бүхэндээ энэ удаагийн номын хэлэлцүүлгийн гол хэлэлцэх сэдэв болгон хүргэж байна. Хүлээн авна уу? Танд амьдралд ямар муу хөзрүүд өгөгдсөн бэ? Та амьдралынхаа асуудлуудтай хэрхэн нүүр тулж байна вэ? Дийлдэшгүй нэгэн болохын төлөө оюун бодлоо хэрхэн хурцлах вэ? Үүнд юу чухал вэ гэх мэт бусад олон асуултуудын хариултыг та энэ дугаараас хүлээн авах болно оо...
Англи хэлний унших ур чадвараа сайжруулах - А.Энхзул | #115 21.10.2020 50:30
Бидний өнөөдрийн дугаарын зочноор А.Энхзул уригдан оролцлоо. Түүнтэй хамт англи хэлний ур чадвараа мэдэгдэхүйц хэмжээнд сайжруулах боломжтой цуврал дугааруудыг хүргэж эхлээд удаагүй байгаа бөгөөд энэ удаа бэлтгэн хүргэж буй 4 дэх удаагийн цоо шинэ улирлын дугаар нь унших ур чадварын талаар ярилцсанаараа онцлог болж байна.
Туршлагатай нь ч ганхдаг - С.Болдсайхан | #114 10.10.2020 1:15:40
Бидний өнөөдрийн зочин Самбуугийн Болдсайхан нь Япон улсын Токио хотын “Васеда” их сургуульд Улс Төрийн Шинжлэх Ухааны докторын зэрэг хамгаалахаар Япон улсын засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй эрдэмтэн юм. “Байгалийн баялгийн хараал” улс төрийн намуудад хэрхэн яаж нөлөөлдөг талаар, санал худалдан авалт болон бизнесийн хамтрагч хэлбэрээр улс төрийн эрх мэдэлд гарч дараа нь эрх мэдлээ ашиглаж кл...
Икигай – Номын хэлэлцүүлэг, Зохиолч: Хэктор Гарсиа ба Францез Мираллэс | #112 27.09.2020 1:23:05
Хүн бүрийн икигай өөр өөр боловч бүгдээрээ утга учрыг эрэлхийлэгчид. Өнөө цагт бид бага багаар л жинхэнэ мөн чанараасаа дайжин хөндийрч, утга учраар дутмаг амьдрал уруу чиглэсээр. Икигайтайгаа холбогдох төгс арга зам гэж үгүй. Гэвч бидний Окинавачуудааас сурсан зүйл бол икигайгаа олоход тэгтлээ санаа зовох хэрэггүй юм билээ. Амьдрал бол шийдэх ёстой асуудал биш. Харин чамайг хайрладаг хүмүүсээр хү...
Боломж бол таны зогсож буй цэг - Х.Цэндсүрэн | #111 24.09.2020 1:26:01
Япон улсын Токишима их сургуулийн Гажиг заслын тэнхимд докторантын 4-р курсийн судлаач эмч мөн тус тэнхимийн туслах багш Хүрэл-Очирын Цэндсүрэн нь манай подкастын энэ улирлын тэргүүн зочин юм. Цэндсүрэн нь дан ганц судлаач гэхээс илүүтэйгээр түүнийг би жинхэнэ нөлөөлөгч гэж тодорхойлно. Учир нь тэрээр өөрийн мэргэжлийн салбарыг мэдлэг, мэдээллийг хялбаршуулж бидэнд буюу Монголын медиа хүлээн авагч...
Залуу насны манифесто (Featuring: San Juniper - Өөрийнхөөрөө) | #110 03.09.2020 28:47
Сайн байна уу? Удаан уулзсангүй шүү, хөтлөгч Билгүүнээ байна. Уламжлал дагуу, юуны түрүүнд та энэ дугаарыг сонсоод юу хүртэх тухай товчхон дурдъя. Өнгөрсөн 3 сар миний хувьд амьдралын олон даваа саад, ухаарал, үл ойшоож зугтах боломжгүй нөхцөл байдлуудыг бий болгосон. Энэ цаг хугацаа дээр үндэслээд, ер нь насанд хүрсэн амьдралаасаа ухаарсан 10 зүйлээ олж бичиж, түүнийгээ би өөртөө залуу насны 10 т...
Finding Chika - Номын Хэлэлцүүлэг, Зохиолч: Mitch Albom | #109 19.05.2020 44:55
Tuesdays with Morrie номоороо дэлхийд bestseller болсон зохиолч Mitch Albom-ийн шинэхэн бүтээл болох Finding Chika номын хэлэлцүүлгийг та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо. Энэ бүтээлээс та гэр бүлийн тухай, хайрын тухай, хагацлийн тухай хичээлүүдийг та бяцхан Чика охины түүхээр дамжуулан суралцах болно.
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.