Ариун Санаа Цогбадрах
САНААГИЙН PODCAST
Сайн уу? Миний бие уншсан номынхоо сэтгэгдэлүүдийг болон номын зохиолч, орчуулагч, өөр бусад уншигчидтай ярилцсан яриагаа хуваалцахаар зориг шулуудав. Хүлээн авна уу :) Facebook page: https://www.facebook.com/sanaapodcast/ Soundcloud page: https://soundcloud.com/reality-34
Author
Ариун Санаа Цогбадрах
Category
Podcast website
Latest episode
Jan 31, 2026
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
#56: Уран бүтээлч Очир: "Teresa in the Moon" хамтлагийн дуунуудыг амьдаар нь сонсоход бэлэн үү? 31.01.2026 27:52
Энэ удаагийн дугаарт маань "Teresa in the Moon" хамтлагын үүсгэн байгуулагч, гоцлох дуучин, уран бүтээлч, сэтгэл судлаач Очир оролцлоо. (Видео подкаст төдийлөн оруулдаггүй надад их догдлом байлаа.)Тэдний "Twilight Serenade" нэртэй бие даасан тоглолт 2026 оны 2 дугаар сарын 7-нд "On'n Off" продакшны байранд болох гэж байна. Бидний яриа хамтлагийн нэрээс эхлээд дуунуудын утга учир, уран бүтээл бүтэх...
#55: Харүки Мүриками "ӨДӨР БҮР НҮҮДЭГ БӨӨРӨН ЧУЛУУ" өгүүллэгийн хэсгээс 27.10.2025 38:01
Нил паблишингаас эрхлэн гаргасан "Гоо үзэсгэлэн бол шарх" нэртэй дэлхийн хайрын өгүүллэгүүдийн түүвэрт багтсан зохиолч Харүки Мүрикамигийн "Өдөр бүр нүүдэг бөөрөн чулуу" өгүүллэгийн хэсгээс уншлаа. Уг өгүүллэгийг орчуулагч Тэгшзаяа орчуулсан билээ. Өгүүллэгийн тухай товчхон: Амьдрал турш тааралдах хүүхнүүдээс илүү ч үгүй, дутуу ч үгүй яг 3 эмэгтэй л жинхэнэ учрал байдаг тухай ааваасаа сонссон Жүнп...
#54: Ганц соролтоос цааш: 2-р хэсэг. Амьдрах ухааны боловсрол чухал 30.07.2025 59:18
"Хар тамхи" хэмээн бид бүгдийн хэлж дассан боловч цаадах шалтгаан, нөлөөллүүдийг далд байлгадаг табүү сэдвийг онцлон хүргэж буй билээ. Энэ удаагийн дугаараар "ЭКПАТ Монгол Үндэсний сүлжээ", "Өсвөр Үеийнхний Хөгжлийн төв ТББ"-ийн хөтөлбөрийн зохицуулагч Ихтамиртай ярилцлаа. Мансууруулах бодисын хэрэглээг таслан зогсоох арга хэмжээний өмнө урьдчилан сэргийлэх, санаатай болон санаандгүйгээр "ганц сор...
#53: Ганц соролтоос цааш: 1-р хэсэг. Морфины донтолтоос гарсан нь 30.07.2025 1:22:48
Энэ удаагийн дугаарт Морфин хэмээх хүчтэй тайвшруулах үйлчилгээтэй, мансууруулах бодисын донтолтоос татгалзах, даван туулах сонголтыг хийсэн залуугийн бодит яриаг хүргэж байна. Өсвөр үе, залуучуудад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийг таниулах, стресс, сэтгэл хөдлөлөө эерэгээр илэрхийлэх, туслах амьдрах ухааны боловсрол олгох зорилготойгоор дэлхийн нийтэд эв санаагаа илэрхийлдэг...
#52: Дуртай шүлгүүд: Яруу найрагч Б.Батрэгзэдмаа "Зөвхөн хайр" шүлгийн түүврийн хэсгээс 23.07.2025 17:40
Дуртай шүлгүүд цувралаа бичээгүй уджээ. Энэ удаа хайртай яруу найрагч Б.Батрэгзэдмаа гуайн хайрын тухай шүлгүүдээс уншлаа. Хэзээ нэгэн цагт хайранд итгэж, хэзээ нэгэн цагт хайраа алдан харамсаж, хэзээ нэгэн цагаас хайранд итгэх итгэлээ ахин эрж буй бол энэ шүлгүүд зүрхэнд тань эм байх болтугай. Улбар паблшингийн зөвшөөрөлтэйгээр нийтлэв. 00:00 Жинхэнэ чи мөн үү02:01 Цаг хугацаан дотор хоёулаа04:40...
#51: Яруу найргийн тухай. Зочин яруу найрагч Санчир 19.07.2025 1:04:42
Тойрог хуучин хувцасны дэлгүүр дээр Playtime наадмаас үлдсэн хүмүүст зориулсан хурган эвентээр live podcast бичсэн билээ. Энэ дугаарын зочин бол яруу найрагч Санчир. Бид зуны нэгэн нарлаг өдөр хүүхдийн 100н гадаа диваан дээр суугаад яруу найраг, дурлал, хайр, бүтэлгүйтэл, сэтгэлийн тухай ярилцлаа. Тэрээр анхны шүлгийн түүвэр болох "157 тоотын диваажин" номоос бидэнд зориулж шүлгүүд уншиж өгсөн. Ин...
#50: Цаашдаа хэрхэх вэ? Нийгэм судлаачийн нүдээр. Зочин Доржтүвдэн 11.07.2025 49:16
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Тойрог хуучин хувцасны дэлгүүр дээр Playtime наадмаас үлдсэн хүмүүст зориулсан хурган эвентээр live podcast бичиж үзлээ. Энэ дугаарын зочин бол "Цогц Хөгжлийн Үндэсний Төв"-ийн судлаач Г.Доржтүвдэн. Бид дэлгүүр дотор тойрч суугаад амьдарч буй нийгмийнхээ тухай, юу бидэнд нөлөөлж байна, цаашдаа хэрхэх тухай, хэрхэн сонгогчдын боловсролоо дээшлүүлэх тухай ярилцлаа.
#51: Номын тухай буу халъя: #3 Хүлээсээ тасалсан эмэгтэйн тухай “Цагаан хоолтон” (спойлер агуулав) [K4cDocEhdQ8] 08.01.2025 1:34:49
Оны эхний дугаараар бид Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан 2024 оны Нобелийн шагналт зохиолч Хан Ганы “Цагаан хоолтон” хэмээх тун зэвүүн зохиолын талаар ярьлаа. Зарим хэсгүүдэд уншаагүй хүмүүст *спойлер агуулагдаж байгаа ч оюуны эрхийг хүндэтгэн номын зарим хэсгүүдээс сонгон ярилцсан билээ. Үйл явдлын тухайд эгэл жирийн даруухан амьдардаг Ёнхи хэмээх эмэгтэй нэг шөнө эвгүй зүүднээс бол мах...
#50: Бидний нийгмийн тухай бодит үнэн: “Социологчийн нүдээр” социологич А.Хишигтөгс 19.12.2024 2:14:21
Энэ удаагийн дугаартаа бид бүхний амьдарч буй нийгмийн үнэн учир, зангилаа, тогтолцооны тухай социологич А.Хишигтөгстэй ярилцлаа. Зочин, социологич А.Хишигтөгс маань МУИС-ийг социологи мэргэжлээр төгссөн ба оюутан байхдаа “Социо-аналитик” болон “Хүнийсэл” гэсэн хоёр ном бичсэн. Одоо социологийн өлгий нутгийн нэг болох Герман Улсад Маннхаймын Их Сургуульд Социологийн мастерт сурч байгаа анхны Монго...
#49: Номын тухай буу халъя: Агота кристоф “Өчигдөр” 16.12.2024 1:31:03
Подкаст маань “Номын тухай буу халъя” цуврал дугаар сонсгож эхэллээ. Уншсан номуудынхаа талаар хамтдаа ярихаар орчуулагч Bolortuya Dorj эгч маань нэгдлээ. Шведийн Женев хотноо амьдран суугаа Болортуяа эгч бид хоёр zoom-ээр холбогдож Унгарын зохиолч Агота Кристофын “Өчигдөр” зохиолын талаар задлан ярилцав. “Өчигдөр” романы гол дүр Сандор Лесторын бага нас хар бараан өнгөрсөн ч, ирээдүйд зохиолч бол...
#48: Эзнийхээ араас 5 жил явсан нохойн түүх "Хүү нохой хоёр" номын тухай 16.12.2024 18:44
Бичлэгээр үзэх бол: https://www.youtube.com/watch?v=lxZ5yZ86TQY&t=1067s Хүнийг хүнээс илүү хайрлан үгүйлдэг нохой бий гэвэл итгэх үү? Яг л ийм түүхийн талаар ярьж өгье. Япон зохиолч Хасе Сэйшү нь“Хүү нохой хоёр” номоороо 2011 оны 3 сарын 11-д болсон аймшигт цунамигийн дараах цаг үеэс сэдэвлэж, Тамон хэмээх эгэл бус нохойны өөрийн эзнээ хайх явцдаа олон хүмүүсийн амьдралд нөмөр нөөлөг, хань бар...
#47: Өсвөр насны сэтгэл гутралын түүх, Японы зохиолч Мори Это "Өнгөлөг" 16.12.2024 22:18
Сайн байцгаана уу~! “Deep talk with Sanna” подкастаа бичлэгтэйгээр үргэлжлүүлж буйдаа таатай байна. Энэ удаа Японы зохиолч Мори Этогийн “Өнгөлөг” номын тухай ярилаа. Өсвөр насны хүү болох Макато хүүгийн ээдрээтэй амьдрал бараан үйл явдлаар дүүрэн мэт боловч Мори Это зохиолч хүний амьдрал яг яавал “өнгөлөг” байж болох тухай уг зохиолд өгүүлжээ. Зохиолч Мори Это нь Японы орчин үеийн утга зохиолын са...
#46: Хүний эрхийн төлөө тэмцэгч "Jack" 21.09.2023 1:11:56
Сайн уу, сонсогчид оо~! Энэ удаагийн дугаартаа ЛГБТ хөдөлгөөний тэмцэгч Доржжанцан буюу Жактайгаа ярилцлаа. Бид хүний эрхийн талаар, тэр дундаа ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөө тэмцэгч байх, өөрийгөө хайрлах тухай, түүний хайрын түүх гэх мэт дотно яриаг өрнүүллээ. 03:00 Анх яагаад ЛГБТ төвд ажиллах болсон бэ?04:56 Хүний эрхийн төлөө тэмцэгч байх тухайд? 14:28 “Үзэн ядахгүй ч дэмжихгүй”17:30 “ЛГБТ хөдөл...
#45: Ерөнхий редактор, зочин: М.Тэнгис "Цаг үеийн тухай бидний яриа"" 20.08.2023 2:05:13
Энэ удаагийн маань зочин бол https://eguur.mn/-ий ерөнхий редактор М.Тэнгис. Яриагаа түүний дуртай Prince "Purple Rain" дуугаар эхлүүллээ. Түүний уншиж, бичиж сурахаас эхлээд сэтгүүлзүйтэй холбогдсон түүх, үйл явдлын мэдээтэй ойртсон таван жил, өнгөрсөн ба ирээдүйгээ хэрхэн хардаг, уншиж, судлаж буй зүйлсийнх нь талаар ярилцлаа. Хүлээн авна уу.
#44 Бороотой шүлгүүд 04.07.2023 12:57
Бороотой эдгээр өдрүүдэд өөрийн дуртай яруу найрагчдын шүлгийг уншлаа. Яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн "Зүрхэн агч намур", Д.Нямдоржын "Хараацай", Э.Бүжинлхамын "Сүнс урлал", Ч.Бат-Уянгын "Анидча" шүлгийн түүврүүдээс шүлэг уншсан болно. Ц.Дэлгэрмаа "Зүрхэн агч намур" шүлгийн түүвэр00:12 "Шаналал хөндүүр тээсэн"01:20 "Амьд гэдгээ мэдрэх гэж"02:14 "Уйтай ийм өглөө чамайг санаад сэрэх"03:17 "Чамайг, дар...
#43 SHORT EPISODE: "Магма", "Бүтээлч үйл: Оршихуйн ухаан", "Хүй", "Уд мод, нойрсож буй эмэгтэй"" 11.06.2023 28:24
Сайн байцгаана уу? Сонсогчидоо. Зуны дэлгэр сайхан өдрийн мэнд. Би уншиж буй ном, үзсэн киноныхоо сэтгэгдлийг та нартайгаа хуваалцахаар бэлдлээ. Санал болгож буй ном: "Магма" Тора Хьерлейвсдоттир "Бүтээлч үйл: Оршихуйн ухаан" Рик Рубин Үзсэн кино: "The Cord of life" "The Blind willow, Sleeping women"
#42 MOVIES: "Women Talking", "Girl Picture", "Good luck to you Leo Grande" + феминизм болон патриархын тухай товчхон 07.03.2023 42:33
"Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр"-г тохиолдуулан эмэгтэй найруулагчдын гурван кино үзсэн тухайгаа товчхон ярьлаа. Мөн өөрийнхөө хувьд феминизм, патриархын тухай хэрхэн ойлголттой болсон тухай, эдгээр кинонуудын онцлог, төрүүлсэн сэтгэгдэл юу байсан талаар хуваалцлаа. Бүхий л эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн мэндийг дэвшүүлье~! PS: намайг кофегоор дайлж, дэмжихийг хүсвэл нэрэлхэлгүй м...
#41 Миний дуртай шүлгүүд: Ц.Дэлгэрмаа, Б.Эрдэнэсолонго 23.01.2023 6:46
00:00 Яруу найрагч Б.Эрдэнэсолонго "Туслаач"01:10 Яруу найрагч Ц.Дэлгэрмаа "Төгсгөлөөс нь бичсэн шүлэг"02:55 Яруу найрагч Ц.Дэлгэрмаа "Амьдрана гэдэг"03:30 Яруу найрагч Ц.Дэлгэрмаа "Санаж байна гэж хэлэхгүй"04:40 Яруу найрагч Б.Эрдэнэсолонго "Чи яг зун шиг"
#40: Иогийн багш: Б. Тэлмүүн "Дотогш өнгийх нь" 30.06.2022 1:58:13
Энэ удаагийн зочин бол иогийн маань багш "Tetula Art Flow" иога студиогийн үүсгэн байгуулагч Б.Тэлмүүн. Бидэн хоёр иогагаа тараад сайхан цай уунгаа иога хийх мөн чанар, утга учир, нүдэн үл харагдах энерги, мэдрэмж, хүмүүсийн шүтэн барилдлага, чакра, харилцаа, сэтгэл гутрал, дотоод мэдрэмжүүдий тухай ярилцсан билээ. Намуухан, сайхан ярьдаг зочин маань тайвшруулах, эдгээх ид шидтэй хүн мэт санагддаг...
#39: Чөлөөт уран бүтээлч: Хонгорцог "Хайрцаггүй" 10.05.2022 1:25:16
Энэ удаагийн зочин маань зураач, модел, жүжигчин~ товчхондоо чөлөөт уран бүтээлч Хонгорцог маань амттай яриа өрнүүлсэн байгаа. Багаасаа зурдаг байсан тухай, Анима сургууль, моделиор ажиллах санал, "Ганцхан шалтгаан" киноны зураг авалт, ертөнцийг харах өнцөг гэх мэтт олон зүйлсийг ярилцаа. Ингээд таалан сууж, тухлан сонсоно уу.
#38: Гэрэл зурагчин: Tulgaa Skizz "Тайван" 15.04.2022 52:38
Зээ, энэ удаагийн дугаарын маань зочин бол Улаанбаатар хотын эгэл гудамж, үзэсгэлэнтэй мөчүүдийг буулгадаг гэрэл зурагчин Tulgaa Skizz. Бид барилгачдын талбайн дэргэдэх нэгэн нууц цэцэрлэгт суунгаа Тулгаагийн гэрэл зурагт дурласан цагаас эхлээд оршихуйн хямрал, хайр дурлал, найз нөхөрлөл, ном, киноны талаар ярилцсан билээ. https://www.instagram.com/tulgaaskizz/Найз Батка: https://www.instagram.com...
#37: "Жагсаал дээр" -2022.04.08-09 12.04.2022 1:22:15
Сайн уу сонсогчидоо~! Энэ удаагийнхаа дугаараар микрофоноо аваад 4 сарын 8-ны иргэдийн засаг төрдөө хандсан Чингисийн талбайн жагсаалд очсоноо хуваалцаж байна. Танил найз нөхдөөс эхлэн, танихгүй залуучуудын төлөөллөөс яриа авлаа. Тэд энэхүү жагсаалыг юу гэж харж, ойлгож, юу хүлээж байгааг сонсоорой. *Donation: Хэрвээ та "Deep talk with Sanaa" подкастыг маань дэмжихийг хүсвэл хаан банкны 5163038001...
#36: Гэвч тэр шархалсан зүрхтэй II 11.11.2021 56:51
"Өөрийгөө л мэдээд авчих, Тэгж гэмээнэ,Өөрийгөө мэддэггүй хүмүүсээрӨвтгүүлдэггүй болно" -Ц.Дэлгэрмаа Ийм л мөртүүд шиг өдрүүдийнхээ тухай, өнгөрсөн жилийн тэр нэг орой тагтан дээрээ хэн нэгэнд зориулж ярьж байсан "Шархалсан сэтгэл"-ийнхээ тухай үргэлжлүүлэн энэ дугаарыг бэлдлээ. Өрөөлтэй хамт өөрийн сэтгэлээ таних тухай сэдэв магад хэзээ ч дуусахгүй байх. Эргэцүүлэл, мэдрэмж, эдгэх гэж хичээж буй...
Сэтгэл хэмээх эрхтэн - "Би транс эрэгтэй, би гей" - I хэсэг 07.09.2021 51:58
Бидний эргэн тойронд маш олон хүмүүс бий. Гаднах төрхөөрөө онцгой содон, эгэл жирийн, янз бүр. Тэдний дотоод оршихуйг илүү сайн чагнаад үзвэл яг л ижилхэн "сэтгэл" хэмээх эрхтэн цохилж буй."Сэтгэл хэмээх эрхтэн" цуврал дугаар маань энэ удаа ЛГБТИК+ олон нийтийн төлөөлөл болох зочин Г.Энхжин, А.Балдангомбо нартай ярилцсан юм. Хүйсийн болон бэлгийн чиг баримжааны товч нэрүүдийн нийлбэр болох ЛГБТИК...
#34 СЭТГЭЛ ГЭДЭГ ЭРХТЭН (III хэсэг) 05.05.2021 1:06:01
Ингээд "СЭТГЭЛ ГЭДЭГ ЭРХТЭН" цуврал дугаарын маань сүүлийн хэсэг бэлэн боллоо~!Яг одоо олон асуудлуудын дунд өөрийгөө сул дорой нэгэн мэт өөрийгөө мэдэрч буй бол WE FEEL YOU!Cэтгэл гутрал хэмээх нөхцөл байдлын тухай илүү том зургаар харах гэж хичээсэн бидний ээлжит яриаг хүлээн аван сонсоно уу.00:39 Санаа "Эмо гэж хэлэхээсээ өмнө" бичвэрээ уншив03:25 III хэсгийг эхлүүлэх яриа06:25 Монгол хүний сэт...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.